7

Судалгаа 2025 Улаанбаатар хот 2016 он 1 Агуулга “САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУДАЛГААНЫ АЖИЛ -2021 ...

0 downloads 155 Views 348KB Size
Судалгаа 2025

Улаанбаатар хот 2016 он 1

Агуулга “САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУДАЛГААНЫ АЖИЛ -2021 ........................................ 3 Нэг. Дэлхийн улс орнуудын макро эдийн засаг, санхүүгийн орчин .................................................................................................. 5 Хоёр. Монгол улсын макро эдийн засаг, санхүүгийн орчин ....... 6 2.1. Улсын төсвийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд ...................................................................... 6 2.2. Татварын бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд ............................................................................................. 8 2.3. Мөнгө, зээлийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд ...................................................................... 9 2.4. Өрийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд ........................................................................................... 11 2.5. Өрсөлдөх чадварыг сайжруулах зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд .................................................................... 12 2.6. Гадаад худалдааны бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд .................................................................... 12 Гурав. Эдийн засгийн бодит салбаруудын санхүүгийн бодлого. .......................................................................................................... 14 3.1. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын санхүүгийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд ............ 14 3.2. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүгийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд ............................. 15 3.3. Хөдөө аж ахуй, хүнсний салбарын санхүүгийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд ............ 15 3.4. Аялал жуулчлалын салбарын санхүүгийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд ............................. 17 СУДАЛГААНЫ АЖЛЫН ЧИГЛЭЛҮҮД .................................... 19 Дэлхийн эдийн засаг, санхүүгийн орчин ................................. 19 Монгол улсын эдийн засаг, санхүүгийн орчин ....................... 21 A.

Макро эдийн засгийн бодлого ................................................. 21

B.

Хөгжлийн бодлого.................................................................... 23

АШИГЛАХ МАТЕРИАЛУУД ...................................................... 25

2

“САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУДАЛГААНЫ АЖИЛ -2021 1. Үндэслэл Сүүлийн 10 гаруй жил дэлхийн 90 гаруй оронд хэд хэдэн удаагийн санхүүгийн хямрал болж, хямралыг зохицуулах зорилгоор зарим орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4050 хувийг зарцуулсан байдаг. Энэ нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах асуудал маш чухал гэдгийг нотолж байна. Монгол улсын 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, Санхүүгийн дунд болон урт хугацааны хөгжлийн программ, бусад хөгжлийн баримт бичгүүдийг үндэслэн судалгааны ажлын бүтцийг тодорхойлов. 2. Судалгааны зорилго Эдийн засгийг түргэн хурдацтай хөгжүүлэх арга зам, боломжийг нээн илрүүлэхэд “Санхүүгийн салбарын тогтвортой хөгжил” сэдэвт судалгааны ажлын гол зорилго чиглэгдэнэ. 3. Судалгааны ажлын зорилтууд Зах зээлийн эдийн засгийн харилцаа өндөр хөгжсөн улс орнуудын эдийн засгийн хөгжлийн шинэ үзэл баримтлал, арга туршлагыг судлах; Эрнандо Сото (Нобелийн шагналт эдийн засагч) –гийн “Хөгжлийн шинэ загвар”-ыг судлах, Монгол улсын хөгжлийн шинэ загварыг тодорхойлох; Нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх санхүүгийн механизмыг өнөөгийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн цогц байдлаар тодорхойлох; Бодит эдийн засаг, санхүүгийн салбарын харилцан хамаарлыг судлах; 3

Хөгжлийн санхүүгийн үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулах. 4. Судалгааны аргачлал Бодлогын судалгааг хийхдээ санхүүгийн салбарын бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох, тэдгээрийн шалтгаант уялдаа холбоо, харилцан хамаарлыг нээн илрүүлэхэд анхаарах; Тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга, аргачлалыг санал болгох; Судалгаандаа эконометрик, эдийн засгийн хөгжлийн загварын аргуудыг ашиглах.

4

Нэг. Дэлхийн улс орнуудын макро эдийн засаг, санхүүгийн орчин Өндөр хөгжсөн улс орнуудын макро эдийн засгийн орчныг судална. Тухайлбал; Эдийн засгийн өсөлт, ДНБ-ий хэмжээ Эдийн засгийн өсөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд, бодит эдийн засгийн бүтэц ямар байгааг судална. ДНБ-ийг тооцдог аргууд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээ, хуримтлалын харьцааг судална. Инфляци Өндөр хөгжсөн болон хөгжиж байгаа орнуудын инфляцийн түвшин, инфляцийн нийлүүлэлтийн болон эрэлтийн талын нөлөөллийг судална. Төсвийн алдагдал Өндөр хөгжсөн болон хөгжиж байгаа орнуудын төсвийн алдагдал, түүнийг бууруулж буй арга замуудыг судална. Валютын ханшийн бодлого Олон улсын валютын ханшийн бодлогыг судална. Америк доллар, Евро, Юань, бусад орнуудын валютын ханшийн өөрчлөлт, нөлөөллийг судална. Санхүүгийн зах зээл Олон улсын хөрөнгийн зах зээл, мөнгөний зах зээл, даатгалын зах зээл болон бусад зах зээлүүдийн хөгжлийн туршлагыг судална.

5

Хоёр. Монгол улсын макро эдийн засаг, санхүүгийн орчин Судалгаанд суурилсан хөгжлийн бодлого нь макро эдийн засаг, санхүүгийн нэн таатай орчин бүрдүүлэх, улсын төсвийн төлөвлөлтийг оновчтой болгох, татварын бодлогоор экспортын чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, төлбөрийн балансын тэнцвэртэй байдлыг хангах, өрийг оновчтой удирдах, инфляцийг тогтвортой нам түвшинд барих,төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн бүтээгдэхүүн(үнэт цаас, даатгал, зээл, хадгаламж)-ийг иргэн бүрт хүргэх санхүүгийн тогтолцоог хөгжүүлж, санхүүгийн салбарт эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ. 2.1.Улсын төсвийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд Зорилт 1. Судалгаанд суурилсан хөгжлийн стратеги бодлого, Засгийн газрын санхүүгийн дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн төлөвлөлтийг чиглүүлнэ. Хэрэгжүүлэх аргууд: Үндсэн чиглэл, төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог өнөөгийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх; Улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог хангах; Орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн эрх хэмжээг нэмэгдүүлж, хариуцлагын тогтолцоог сайжруулах; Төсвийн байгууллагуудын төсвийг бодит хэрэгцээнд нь нийцүүлэн төлөвлөж санхүүжүүлэх; 6

Санхүүгийн дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг оновчтой болгох; Санхүүгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх. Зорилт 2. Төсвийн хөрөнгө оруулалтыг судалгаанд суурилсан хөгжлийн стратеги бодлоготой уялдуулан тогтвортой нэмэгдүүлнэ. Хэрэгжүүлэх аргууд: Судалгаанд суурилсан хөгжлийн бодлогын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төсвийн бодлогыг чиглүүлэх; төслүүдэд тулгуурлан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх; Төсвийн хөрөнгө оруулалтыг хүнд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжиж, эдийн засгийн оновчтой бүтцийг бүрдүүлэхэд чиглүүлэх; Бүсүүдийн хөгжлийг хурдасгах төслүүдийг төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих; Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн паркууд байгуулахад шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулахыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих. Зорилт 3. Хүн амын орлого багатай хэсэгт хандсан төсвийн зарлагын бодлогыг хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэх аргууд: Хүний хөгжлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; Ажлын байр шинээр бий болгоход чиглэсэн улсын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх; Тэтгэвэр, тэтгэмжийг үндэсний орлогын өсөлттэй оновчтой уялдуулан нэмэгдүүлэх; 7

Гадаадад өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд төсийн бодлогоор дэмжих. Зорилт 4. Стратегийн орд газруудыг “ Хөгжлийн сан” бүрдүүлэх замаар зохистой ашиглана. Хэрэгжүүлэх аргууд: "Хөгжлийн сан", "Эрсдэлийн сан" болон бусад сангуудыг бүрдүүлж нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах, макро эдийн засгийн тогтворжилтыг хангахад ашиглах. 2.2.Татварын бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд Зорилт1. Экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээ, импортыг орлох үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжинэ. Хэрэгжүүлэх аргууд: Эрдэс түүхий эд, ноос, ноолуур, мах, сүү, арьс шир боловсруулах салбарын үйлдвэрлэлд өндөр технологи нэвтрүүлэхийг татварын бодлогоор дэмжих; Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих; Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих татварын бодлогоор дэмжих; Экспортын баримжаатай "Бренд" бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих; Гаалийн тарифын бодлогыг үйлдвэрлэл, хэрэглээний зохистой харьцааг бий болгох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглүүлэх. Зорилт 2. Татварын бааз суурийг өргөтгөн, татвар хураалтыг сайжруулах замаар татварын тогтолцоог шинэчилнэ. 8

Хэрэгжүүлэх аргууд: Татварын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх; Татварын ачааллыг зохистой нам түвшинд барих; Хуримтлагдсан болон зээлийн татварын бодлогыг хэрэгжүүлэх; Татварын бааз суурийг жил бүрийн инфляцтай уялдуулан шинэчлэх; Цахим татварын системийг бүрэн нэвтрүүлэх; Татварын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх. Зорилт З. Бүс нутгийн хөгжлийг татварын бодлогоор дэмжинэ. Хэрэгжүүлэх аргууд: Бүс нутгуудын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг татварын бодлогоор дэмжих; Бүсийн тулгуур төвүүдийн хөгжлийг татварын бодлогоор дэмжих; Улсын хил орчмын бүс нутгийн хөгжлийг татварын бодлогоор дэмжих. 2.3.Мөнгө, зээлийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд Зорилт 1. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляцийг тогтвортой нам түвшинд барьж, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангана. Хэрэгжүүлэх аргууд: Инфляцийн түвшинг 5- 7 хувийн хооронд байлгаж, эдийн засаг дахь инфляцийн дарамтыг бууруулах; Дунд хугацаанд мөнгөний төлөвлөлтийг оновчтой болгох; Эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляциас хамгаалах оновчтой бодлогыг хэрэгжүүлэх; 9

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх; Гадаад валютын цэвэр албан нөөцийг эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх; Хадгаламжийн даатгалын хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх. Зорилт 2. Санхүү – банкны тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгоно. Хэрэгжүүлэх аргууд: Санхүү – банкны тогтолцоог өндөр хөгжсөн орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн боловсронгуй болгох; Хөрөнгийн зах зээлийг сонгомол утгаар нь хөгжүүлэх; өрсөлдөх чадвар бүхий үнэт цаасыг гадаад зах зээлд гаргаж, хөрөнгийн гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэх; Засгийн газрын үнэт цаасны арилжааг хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөтгөх; Улаанбаатар хотыг Азийн бүс нутгийн санхүүгийн томоохон төв болгох. Зорилт 3. Зээлийн хүүг бууруулж хөрөнгө оруулалт, бизнесийн нэн таатай орчин бүрдүүлнэ. Хэрэгжүүлэх аргууд: Зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан зээлийн хүүг тогтоох; Зээлийн хүүг бууруулах бодлогыг банкны эрсдэлийг багасгах бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлэх; Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зориулалт бүхий зээлийн хүүг бууруулж, хугацааг нь уртасгах.

10

2.4.Өрийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд Зорилт 1. Гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, өрийн эрсдэлийг бууруулна. Хэрэгжүүлэх аргууд: Засгийн газрын дунд болон хугацааны гадаад зээлийн хэрэгцээг оновчтой тогтоох; ДНБ-д эзлэх гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд барих; Олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудаас эдийн засаг, санхүүгийн хувьд өндөр үр ашигтай зээл авах чиглэлийг баримтлах; Дотоодын санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх замаар гадаадын зээл, тусламжаас хамаарах хамаарлыг багасгах; Гадаадын буцалтгүй тусламжийг нийгмийн салбарт чиглүүлэх. Зорилт 2. Өрийн удирдлагыг оновчтой болгоно. Хэрэгжүүлэх аргууд: Тухайн жилд авч болох зээлийн дээд хязгаарыг Засгийн газар тооцож, УИХ баталдаг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох; Гадаад зээлийн үр дүнг нь тооцдог бүртгэл, хяналтын механизмыг бий болгох; Эдийн засгийн өсөлт. тогтворжилтыг дэмжсэн сангийн бодлоготой өрийн бодлогыг оновчтой уялдуулах.

11

2.5.Өрсөлдөх чадварыг сайжруулах зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд Зорилт 1.Хүнээ хөгжүүлж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн оновчтой бодлого явуулна. Хэрэгжүүлэх аргууд: Гадаадын оюунжсан өндөр технологид нэвтрэх боломжийг санхүүгийн бодлогоор дэмжих; Багш, оюутнуудын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлж, ТОEFL шалгалт өгөх сургалт явуулах, хичээлүүдийг англи хэлээр ороход чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Зорилт 2. Үйлдвэрлэл, үйлчилгээнд өндөр технологийг нэвтрүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Хэрэгжүүлэх аргууд: Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах санхүүгийн хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх; Эдийн засгийн чөлөөт бүсүүдийг хөгжүүлж өндөр технологи нутагшуулахад чиглэсэн санхүүгийн бодлого явуулах. 2.6.Гадаад худалдааны бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд Зорилт 1. Гадаад худалдааны нэн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Хэрэгжүүлэх аргууд: Гадаад худалдааны санхүүгийн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх;

12

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүний хувьд худалдааны тааламжтай нөхцөлийг үр дүнтэй ашиглах; Экспортын хөнгөлөлт, тусгай нөхцөлийг бүрэн ашиглах; Дэлхийн болон бүс нутгийн худалдааны интеграцид идэвхтэй оролцож, байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж экспортын бүтээгдэхүүнийг санхүүгийн бодлогоор дэмжих. Зорилт 2. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Хэрэгжүүлэх аргууд: Эрдэс түүхий эдийн эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүгийн оновчтой бодлого явуулах; Арьс шир, ноос, ноолуур зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эрүүл ахуйн болон дэлхийн стандартын шаардлага хангасан экологийн цэвэр эцсийн бүтээгдэхүүний экспортыг санхүүгийн бодлогоор дэмжих. Зорилт 3. Импортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг эдийн засгийн хөгжлийн хэтийн чиг хандлагатай оновчтой уялдуулан сайжруулахад чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Хэрэгжүүлэх аргууд: Импортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг оновчтой болгох санхүүгийн бодлогыг чиглүүлэх; Өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ болон техник, тоног төхөөрөмжийн импортыг санхүүгийн бодлогоор дэмжих. 13

Гурав. Эдийн засгийн бодит салбаруудын санхүүгийн бодлого. Эдийн засгийн бодит салбаруудыг санхүүгийн бодлогоор дэмжих замаар түргэн хурдацтай хөгжүүлнэ. Өндөр технологид тулгуурлан стратегийн орд газруудыг ашиглаж, эдийн засгийн бодит салбаруудыг хөгжүүлэх санхүүгийн хуримтлалыг бүрдүүлнэ. 3.1.Боловсруулах аж үйлдвэрийн салбарын санхүүгийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд Зорилт 1. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт өндөр технологийг нэвтрүүлж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжинэ. Хэрэгжүүлэх аргууд: Өндөр технологийг тууштай нэвтрүүлж, дэлхийн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Экспортын баримжаатай, оюуны багтаамжтай, өрсөлдөх чадвартай, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжих; Оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нь санхүүгийн бодлогоор дэмжих; Бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлэн тасралтгүй сайжруулах. Зорилт 2. Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ. 14

Хэрэгжүүлэх аргууд: Ноос, ноолуур, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Үйлдвэрлэлийн техник, технологийг сайжруулах, бүтээгдэхүүний загварыг шинэчлэх замаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх чиглэсэн санхүүгийн бодлого явуулах. 3.2.Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүгийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд Зорилт 1. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих санхүүгийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ. Хэрэгжүүлэх аргууд: Экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварын бодлогоор дэмжих; Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг оновчтой болгох; Улсын болон орон нутгийн төсвийн захиалгаар бараа, үйлчилгээ худалдан авахад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг түлхүү оролцуулах; Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгогдож байгаа лиценз, зөвшөөрлийг On-line үйлчилгээнд бүрэн шилжүүлэх. 3.3.Хөдөө аж ахуй, хүнсний салбарын санхүүгийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд Зорилт 1. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэх аргууд: 15

Малын чанар, үржлийн ажлыг сайжруулж эрчимжсэн мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалахад чиглэсэн санхүүгийн арга, хэрэгслүүдийг ашиглах. Зорилт 2. Газар ашиглалтыг сайжруулж, усалгаатай тариаланг хөгжүүлэн, газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжинэ. Хэрэгжүүлэх аргууд: Усалгаатай газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)ээр олгох; Төмс, хүнсний ногоо, жимсгэний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжих; Өрхийн аж ахуйн гар ажиллагааг хөнгөвчлөх орчин үеийн бага оврын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг импортлодог болон дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг санхүүгийн бодлогоор дэмжих. Зорилт 3. Хүнсний үйлдвэрлэлд өндөр технологийг нэвтрүүлж бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэх аргууд: Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг болон импортыг орлох хүнсний зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжих; Тохиромжтой бүс нутгуудад бөөний худалдааны төв, бирж байгуулж хүнсний бүтээгдэхүүний борлуулалтын оновчтой сүлжээг бий болгоход чиглэсэн санхүүгийн бодлого хэрэгжүүлэх. 16

3.4.Аялал жуулчлалын салбарын санхүүгийн бодлогын зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргууд Зорилт 1. Жуулчин тээвэрлэлтийн болон жуулчин хүлээн авах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулахад чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Хэрэгжүүлэх аргууд: Аялал жуулчлалын гол бүс нутгуудын харилцаа холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах ажлыг бусад салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Дээд зэрэглэлийн зочид буудал байгуулах зэрэг аялал жуулчлалын салбарт оруулах хувийн хөрөнгө оруулалтыг санхүүгийн бодлогоор дэмжих. Зорилт 2. Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан аялагч, жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүдийг бүс нутгуудаар төрөлжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Хэрэгжүүлэх аргууд: Улаанбаатар хот, Хөвсгөл нуурын орчим өвлийн спортын цогцолбор, Хужирт, Шаргалжуут, Цэнхэрийн халуун рашааныг түшиглэсэн жилийн турш жуулчин хүлээн авах бололцоотой амралт, сувиллын цогцолборуудыг байгуулж ажиллуулахад чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Аялал жуулчлалын мэргэжил сургалтын төвүүдийг Улаанбаатар хот, бүсийн төвүүдэд байгуулахыг санхүүгийн бодлогоор дэмжих; 17

Аялал жуулчлалын салбарын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Аялал жуулчлалын үндэсний төвийг байгуулж ажиллуулах.

18

СУДАЛГААНЫ АЖЛЫН ЧИГЛЭЛҮҮД

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн орчин 1. Дэлхийн эдийн засгийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө (2013-2016), урт хугацааны хөгжлийн прогноз (2017-2025) 2. 2009 оны Нобелын шагналт эдийн засагч Индианагийн их сургуулийн профессор Элинор Остромын нийгмийн өмч, түүний талаар дэвшүүлсэн санал 3. Япон улсын 21-р зууны хөгжлийн загвар 4. 21-р зууны боловсролын шинэчлэлийн зарчим 5. Орчин үеийн эдийн засаг(Хаос эдийн засаг)-ийн хөгжлийн хандлага 6. Байгалийн баялаг ихтэй орнуудын ядуурлын шалтгаан 7. Төсөв тооцдог олон улсын аргачлал 8. Тогтвортой, тэнцвэртэй, оролцоотой өсөлт, хөгжлийн загвар 9. Санхүүгийн ажлын шинжлэх ухааны үндэслэл 10. АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн бизнесийн сургуулиудын хөтөлбөрүүдийн туршлага 11. 21-р зууны хөгжлийн шинэ загвар(Нобелийн шагналт эдийн засагч Эрнандо Дэ Сото) 12. Дэлхийн банк, түүний зорилго, үйл ажиллагаа 13. Олон улсын хөрөнгийн биржийн зорилго, үйл ажиллагаа 14. Маркс, Фридман, Кейнсийн хөгжлийн загвар 15. Эдийн засгийн өсөлт ба орлогын хуваарилалт 16. Хүн ам зүйн бодлого 17. Олон улсын худалдааны туршлага ба сургамж(хөгжлийн гадаад хүчин зүйл) 18. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба зээл тусламж(хөгжлийн гадаад хүчин зүйл) 19. Хөгжлийн банк, түүний зорилго, үйл ажиллагаа 19

20. Хөдөө аж ахуйн секторын өөрчлөлт ба орон нутгийн хөгжил(хөгжлийн хүчин зүйл) 21. Хүрээлэн буй орчин(хөгжлийн хүчин зүйл) 22. Олон улсын валютын сан, түүний зорилго, үйл ажиллагаа 23. Банкны үйл ажиллагааг хянан шинжлэх CAMEL 24. Олон улсын төлбөр тооцооны банк, түүний зорилго үйл ажиллагаа 25. Европын шинэчлэл, хөгжлийн банк, түүний зорилго, үйл ажиллагаа 26. Европын төв банк, түүний зорилго, үйл ажиллагаа 27. Азийн хөгжлийн банк, түүний зорилго, үйл ажиллагаа 28. Дэлхийн худалдааны байгууллага, түүний зорилго, үйл ажиллагаа 29. Хөрөнгө оруулалтын банк, түүний зорилго, үйл ажиллагаа 30. Шашин ба шинжлэх ухаан 21-р зууны хөгжлийн хөдөлгүүр болох нь 31. Олон улсын санхүүгийн корпораци 32. Олон улсын санхүүгийн зах зээл 33. Олон улсын арилжааны банкны үйл ажиллагаа 34. Олон улсын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа 35. Дэлхийн санхүүгийн орчин

20

Монгол улсын эдийн засаг, санхүүгийн орчин A. Макро эдийн засгийн бодлого 1. Монгол улсын хөгжлийн өнөөгийн байдал, хандлага 2. Чингисийн менежментийн бодлого- дэлхийн эдийн засаг, санхүүгийн хөгжлийн хөдөлгүүр болсон нь 3. Монгол улсын хөгжлийн цогц бодлогын тулгуур зарчмууд 4. Монгол улсын хөгжлийн стратеги зорилт(2012-2016), түүнийг хэрэгжүүлэх аргууд 5. Монгол улсын хөгжлийн стратеги зорилт(2017-2021), түүнийг хэрэгжүүлэх аргууд 6. Монгол улсын макро эдийн засгийн хөгжлийн бодлогын зорилт(2012-2016), түүнийг хэрэгжүүлэх аргууд 7. Монгол улсын макро эдийн засгийн хөгжлийн бодлогын зорилт(2017-2021), түүнийг хэрэгжүүлэх аргууд 8. Улсын төсвийн бодлогын зорилт (санхүүгийн төлөвлөлт), түүнийг хэрэгжүүлэх аргууд 9. Улсын төсвийн бодлогын зорилт (төсвийн хөрөнгө оруулалт), түүнийг хэрэгжүүлэх аргууд 10. Улсын төсвийн бодлогын зорилт (иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 11. Татварын бодлогын зорилт (экспортыг дэмжих татварын бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 12. Татварын бодлогын зорилт (татварын бааз суурийг өргөтгөх, татвар хураалтыг сайжруулах бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 13. Татварын бодлогын зорилт (бүс нутгийн татварын бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 14. Мөнгөний бодлогын зорилт (төгрөгийн худалдан авах чадвар), түүнийг хэрэгжүүлэх аргууд 15. Мөнгөний бодлогын хэрэгжилт 21

16. Мөнгөний бодлогын зорилт(зээлийн хүү), түүнийг хэрэгжүүлэх аргууд 17. Өрийн бодлогын зорилт(гадаад зээлийн бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 18. Өрийн бодлогын зорилт(өрийн удирдлага), түүнийг хэрэгжүүлэх аргууд 19. Өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогын зорилт(хүний хөгжлийн бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 20. Өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогын зорилт(технологийн бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 21. Өрсөлдөх чадварыг сайжруулах санхүүгийн бодлогын зорилт(бизнесийн орчин), түүнийг хэрэгжүүлэх аргууд 22. Гадаад худалдааны бодлогын зорилт(экспортын үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 23. Гадаад худалдааны бодлогын зорилт(импортын бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 24. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын санхүүгийн бодлогын зорилт(технологи, өрсөлдөх чадварын бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 25. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын санхүүгийн бодлогын зорилт(ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн санхүүгийн бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 26. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын санхүүгийн бодлогын зорилт(жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүүгийн бодлого), түүнийг хэрэгжүүлэх арга замууд 27. ХАА, хүнсний салбарын санхүүгийн бодлогын зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замууд 28. Аялал жуулчлалын салбарын санхүүгийн бодлогын зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замууд 22

29. Дэд бүтцийн салбарын санхүүгийн бодлогын зорилт, түүнийг хэрэгжүүлэх аргууд 30. Эрчим хүчний салбарын санхүүгийн бодлогын зорилт, түүнийг хэрэгжүүлэх аргууд 31. Түлшний салбарын санхүүгийн бодлогын зорилт, түүнийг хэрэгжүүлэх аргууд 32. Мэдээлэл холбооны технологийн салбарын санхүүгийн бодлогын зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замууд 33. Барилгын салбарын санхүүгийн бодлогын зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замууд

B. Хөгжлийн бодлого 34. Хөгжлийн бодлого(Үйлдвэржилт) 35. Хөгжлийн бодлого(Хөгжлийн загвар ба хүнд өгөөжтэй өсөлт) 36. Хөгжлийн бодлого(Өрсөлдөх чадварын хэмжүүр, кластер, инноваци ) 37. Хөгжлийн бодлого(Төсөв, төлөвлөлт) 38. Хөгжлийн бодлого(Хүний хөгжил) 39. Хөгжлийн бодлого(Байгаль орчин, ногоон эдийн засаг) 40. Хөгжлийн бодлого(Санхүүгийн зах зээл) 41. Хөгжлийн бодлого( Хувьцаа ) 42. Хөгжлийн бодлого(Санхүү, зээлийн бодлого) 43. Хөгжлийн бодлого(Мянганы хөгжлийн зорилтууд) 44. Хөгжлийн бодлого(Үндсэн чиглэл, төсөв, мөнгөний бодлого) 45. Хөгжлийн бодлого(Улсын бүртгэлийн шинэчлэл) 46. Хөгжлийн бодлого(Засаглал буюу төрийн албаны шинэчлэл) 47. Хөгжлийн бодлого(Бизнесийн таатай орчин) 48. Хөгжлийн бодлого(Дэд бүтцийн хөгжил) 49. Хөгжлийн бодлого(Төсвийн хүрээний мэдэгдэл) 23

50. Хөгжлийн бодлого(Татварын тайлангийн зорилго, ач холбогдол, татвараа төсөвт төлөх тайлагнах хугацаа) 51. Хөгжлийн бодлого(Эдийн засгийн хөгжил, иргэдийн орлогын хамаарал) 52. Хөгжлийн бодлого(Банкны системийн тогтвортой байдал) 53. Хөгжлийн бодлого(Санхүүгийн тогтвортой байдлын тайлан, түүний агуулга) 54. Хөгжлийн бодлого(Хотын хөгжил) 55. Хөгжлийн бодлого(Орон нутгийн хөгжил)

24

АШИГЛАХ МАТЕРИАЛУУД Сайтууд www.bloomberg.com www.worldeconomicforum.com www.oecd.org and OECD Economic Survey of the USA www.cia.gov- CIA- The World Factbook-nited States Gross Domestic Product Growth- USA www.euroekonom.com www.imf.org www.worldeconomicforum.com www.bis.org www.amazon.com/books www.worldbank.com www.asiandevelopmentbank.com www.worldeconomiccondition.com www.economyoftheworldcountries.com www.iltod.gov.mn www.mof.gov.mn (Сангийн яам) www.mta.mn -Татварын ерөнхий газар www.ecustoms.mn -Гаалийн ерөнхий газар www.e-procurement.mn -Засгийн газрын худалдан авах үйл ажиллагааa.mn www.monicpa.mn -Мэргэшсэн нягтлан бодогчдын институт www.mca.mn - Мянганы сорилын сан www.meforum.mn -Монголын эдийн засгийн форум www.ndic.gov.mn (Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо) www.meforum.mn - Монголын эдийн засгийн форум

25

www.ndic.gov.mn - Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо Mongolbank.mn Khanbank.mn Savingsbank.mn Developmentbank.mn DevelopmentTradebank.mn Хэвлэмэл материалууд De Soto Hernando. 2000, The mystery of capital, New York: Bantam Press. Global Development Finance, 2011, Review, Analysis and Outlook, World Bank, Bashington D.C. IMF: World Economic Outlook, 2011. Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого-2008 Монгол улсын санхүүгийн хөгжлийн хөтөлбөр Монгол улсын санхүүгийн хуулиуд. Монгол улсын 2009-2011 оны төсвийн төсөл Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт-2007 Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тойм (2004-2007, 2008 оноос хойшх судалгаа)

26