9

БАКАЛАВРЫН ГАРЫН АВЛАГА Улаанбаатар хот 2016он Агуулга СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА ...

1 downloads 634 Views 1MB Size
БАКАЛАВРЫН ГАРЫН АВЛАГА

Улаанбаатар хот 2016он

Агуулга СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА ..................................................................................................... 3 СанБС-ийн стратеги ........................................................................................................................................ 3 Сан БС-ийн хөгжлийн хөтөлбөр-2021 ........................................................................................................... 5 Хичээлийн жилийн сургалтын ажлын хуваарь........................................................................................... 10 СанБС-ийн мэргэжлийн хөтөлбөрүүд ......................................................................................................... 11 “Санхүү” мэргэжлийн хөтөлбөр ............................................................................................................. 11 “Банк” мэргэжлийн хөтөлбөр .................................................................................................................. 11 “Нягтлан бодогч” мэргэжлийн хөтөлбөр ................................................................................................ 12 “Татварын эдийн засагч” хөтөлбөр.......................................................................................................... 13 “Хүний нөөцийн менежмент” хөтөлбөр.................................................................................................. 13 Хичээлд ашиглах үндсэн сурах бичгүүд ......................................................... Error! Bookmark not defined. Онлайн мэдээллийн сан ................................................................................................................................ 14 Сургалттай холбоотой бусад мэдээлэл ........................................................................................................ 15 Cloud university программ............................................................................................................................. 19 Бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл (ACBSP) .................................. 20 Peregrine академийн шалгалт ....................................................................................................................... 23 Оюутны үйлдвэрлэлийн дадлага .................................................................................................................. 24 Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал ............................................................................................................. 25 Оюутныг дэмжих үйлчилгээ ........................................................................................................................ 26 Бусад үйлчилгээ ............................................................................................................................................. 30 Төгсөлтийн ажил, ангийн ажил, эссэ, реферат бичих үлгэрчилсэн заавар .............................................. 32 Сургуулийн хаяг, харилцах утасны дугаар ................................................................................................. 58

СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА СанБС нь 1998 онд үүсгэн байгуулагдсан. Манай сургууль бизнесийн удирдлагын бакалавр болон магистрын хөтөлбөрөөр мэргэшсэн сургалтыг 18 дахь жилдээ амжилттай явуулж, Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлж байна. Бид 2014 онд АНУ-ын Бизнесийн сургууль болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл(ACBSP)-өөр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Cloud university програмыг сургалтын болон захиргааны үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна. СанБС нь Банк, Санхүү, Татвар, Нягтлан бодох бүртгэл, Хүний нөөцийн менежмент гэсэн мэргэжлээр бакалавр, магистрын сургалтыг зохион байгуулдаг. Тус сургуулийг 1000 гаруй оюутан төгсөж, 30 гаруй эрдэмтэн багш ажиллаж, 400 гаруй оюутан, 50 гаруй магистрант суралцаж байна. Манай сургуулийн онцлог, давуу тал:

• • • •

ACBSP-р магадлан итгэмжлэгдсэн тулд АНУ-ын сургуулиудад шилжин суралцах боломжтой; Эзэмшсэн мэргэжлийн хөтөлбөр, диплом нь олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөнө; 3.2-оос дээш голч оноотой суралцвал үндэсний болон урамшууллын тэтгэлэг авна; Ажил олгогч, ивээн тэтгэгч байгууллагуудын тэтгэлэгээр суралцах боломжоор тус тус хангагдана.

СанБС-ийн стратеги Үнэт зүйлс (Values) Монгол эх орон Монгол үндэстэн Монгол бахархал Сургуулийн сайн засаглал Нийгмийн хариуцлага Уламжлал ба шинэчлэл Алсын хараа (Vision) Судалгаанд суурилсан сургалт явуулж 2021 онд Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болно. Эрхэм зорилго (Mission) Бүтээлч боловсрол-Бүтээгч мэргэжилтэн Зорилтууд (Task) Сургалтын агуулгын стандартыг тасралтгүй боловсронгуй болгох Сургалтанд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх Багш нарын заах арга зүй, ур чадварыг хөгжүүлэх Бэлтгэж буй мэргэжилтний мэдлэг,чадварыг сайжруулах Судалгаанд суурилсан Кейс сургалтыг хөгжүүлэх Шинийг санаачлагч, бүтээгч байх

СанБС-ийн уриа (Poster) Чанартай сургалт – бидний ирээдүй. Удирдлагын шийдвэр (Decision) Оюутны амжилт Сэтгэл ханамж (эрдэмтэн багш, магистрант, оюутан, ажилтан) Санхүүгийн хүчин чадвар Элсэлт Сургалтын стратеги (Strategy) Асуудал шийдвэрлэх чадвар Багаар ажиллах чадвар IQ-ийн чадвар IT-ийн чадвар Сургуулийн удирдлага (Management) Өрсөлдөх чадвар Бусдаас ялгарах Өндөр үүрэг хариуцлага, сахилга бат

СанБС-ийн оюутан ямар байх ёстой вэ? 1. Бага курст (1-2 курс) докторант, магистрант нарын удирдлагаар судлах, шинжлэх, үр дүнг нэгтгэх арга барил эзэмшсэн 2. Нийгмийн хүн болж төлөвшсөн 3. Багаар ажиллах чадвар эзэмшсэн 4. Өндөр хариуцлагатай 5. Хүмүүнлэг 6. Харилцааны соёл эзэмшиж, нийтийн өмнө үг хэлэх, үзэл бодлоо хамгаалах арга барилд суралцсан 7. Ёс зүйн хэм хэмжээг баримталж сурах 8. Ахлах курст (3-4 курст) бие дааж суралцах арга барилтай болсон 9. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чадвар эзэмшсэн 10. Шинжлэх ухаанчаар сэтгэж, шинжлэх ухааны үг хэллэг эзэмшсэн 11. Асуудлыг бие даан шийдвэрлэх, өөрийгөө хөгжүүлэх арга барил эзэмшсэн байх 12. Мэргэжлээрээ мэргэшсэн байх ёстой.

Сан БС-ийн хөгжлийн хөтөлбөр-2021 Үндэслэл: Боловсролын салбарын хөгжлийн зорилтод хувь нэмэр оруулж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Стратегийн зорилтууд Стратегийн зорилт 1. Боловсролын салбарын шинэчлэлийн зарчмуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 1.1.Америкийн Бизнесийн сургуулиудын хөтөлбөрийн стандартуудыг хэрэгжүүлнэ. 1.2. Өндөр хөгжсөн орнуудын сургалтын сайн туршлагыг хэрэгжүүлнэ. 1.3.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангах хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. 1.4. Өндөр хөгжсөн бусад орнуудын Их, дээд сургуулиудын сайн туршлагыг нэвтрүүлнэ. 1.5. Мэргэжлийн хөтөлбөрүүдийг тасралтгүй сайжруулна. 1.6. Сургалтанд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлнэ. 1.7. Сургуулийн сургалт заах, арга зүйг тасралтгүй сайжруулна. 1.8. Сургуулийн судалгааны ажлыг тасралтгүй сайжруулна. Сртатегийн зорилт 2. Багшийн хөгжил хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлнэ. Үүнд: 2.1 Багш бэлтгэх талаар: 2.1.1 Сургуулийн багшийн нөөцийн төлөвлөлтийг хийнэ. 2.1.2 Манлайлагч оюутан, магиструудаас багш бэлтгэнэ. 2.1.3 Англи хэл дээр сургалт явуулах чадвартай багш нарыг бэлтгэнэ. 2.1.4 Мэргэжлийн салбруудаас эрдэмтэд, судлаачдыг урьж сургалт зохион байгуулна. 2.1.5 Засгийн газрын зардлаар өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад авъяаслаг залуу судлаачид, оюутнуудыг явуулж эрдмийн зэрэг хамгаалуулах замаар эрдэмтдийн залуу халааг бэлтгэнэ. 2.2 Багшийг хөгжүүлэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх талаар: А.Багшлах чиг үүргийн хувьд: Боловсролын өндөр зэрэг, багшлах ажлын арвин туршлага бүхий ахмад багш нарыг дагалдуулан ажиллуулна.

Үр дүн

Оюутан төвтэй хэрэгжинэ.

сургалт

Бүтээмжийн хэрэгжинэ (Орц-Гарц)

зарчим

Оюунлаг (Хөрвөх чадвар) байх зарчим хэрэгжинэ.

Чадвартай, хариуцлагатай, ёс зүйтэй, сэтгэлтэй багш нарын баг бүрдүүлнэ. Мэргэжлийн зарим хичээлүүдийг англи хэлээр заана. Шилдэг эрдэмтдээр оюутнуудад лекц уншдаг жишиг тогтооно. Багш мэргэжлээрээ мэргэшсэн байна. Багш англи хэлийг сайн эзэмшсэн байна. Ёс зүйтэй багш нараар багаа бүрдүүлнэ. 5

Багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллана. Багшийн сурган заах арга, мэргэжлийн чадварыг дээшлүүлнэ. Багшийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлнэ. В.Судалгаа шинжилгээний чиг үүргийн хувьд: Залуу багш нараас эрдмийн зэрэг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, дэмжих механизмыг бүрдүүлнэ. Хамтын ажиллагаатай сургуулиудтай багш солилцох хөтөлбөрийг өргөжүүлж, үр нөлөөг дээшлүүлнэ. Засгийн газрын шугамаар хэрэгжиж байгаа гадаадын төсөл, хөтөлбөрт хамруулан мэргэжил дээшлүүлнэ. Гадаадын их, дээд сургуулиудын сургалтын тэргүүний арга технологийг судлан нутагшуулна. Судалгаа шинжилгээний ажлыг багшийг хөгжүүлэх хэрэгсэл болгоно. С.Зохион байгуулалтын чиг үүргийн хувьд: “Багшийн бүтээмжийн чанар”-ыг сайжруулах зорилгоор аттестатчиллын асуултууд бүхий материал бэлтгэж, түүнийгээ багш бүрт хүргэх замаар 2 жилд нэг удаа аттестатчилж байна. “Багшийн амьдралын чанар”-ыг сайжруулах (орон сууцтай болгох, цалинг нэмэгдүүлэх болон бусад) талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. “Багшийн ажиллах орчны чанар”-ыг сайжруулах (баялаг номын сан, техникээр тоноглогдсон анги танхим, ажлын өрөөний хангамж болон бусад) талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Багш нарын компьютерийн хангамжийг сайжруулах, багш хичээлдээ LCD прожектор, зөөврийн компьютер ашиглах боломж нөхцлийг бүрдүүлнэ. "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд Багш нарын эрүүл мэндийн талаар онцгой анхаарч ажиллана. Багшийг өөрийн хөгжлийн төлөвлөгөөтэй болгоно. Багшийн заах арга зүйг сайжруулах, чанаржуулахад чиглэсэн сэтгүүл, гарын авлага гаргана.

Профессорын судалгааны багтай болсон байна. Гадаадын Их, дээд сургуулиудын сургалтын техник, технологи нэвтрүүлнэ.

Багш сургалт заах арга зүй, эрдэм шинжилгээ судалгааны ажлаараа манлайлагч болсон байна. Багшийн цалингаараа амьдрах боломжтой болсон байна. Багш тохитой орчинд ажиллах нөхцөл бүрдсэн байна. Багш сургалтанд шинэ техник, технологи ашиглана. Багш Сургуулийн эрдмийн бичиг, Сан сэтгүүлд судалгааны нийтлэл тогтмол хэвлүүлнэ.

Багш нар багаар ажилладаг болсон байна. Тулгамдсан асуудлуудыг хамтаараа шийдвэрлэнэ. Багш шинийг санаачлагч байна. Багш нар шавилан ажиллана.

D.Ажлын байран дээр нь багшийг хөгжүүлэх: Багаар ажиллах: Багшийн суралцах багууд (багшийн сургах, судлах, үйлчлэх чиг үүргийн хүрээнд 6

сонирхсон сэдвийг хамтран суралцах баг)-ыг зохион байгуулна. Өдөр тутмын уулзалт: Хамтаараа хөгжинө гэсэн зарчмаар ажиллаж, тулгарсан асуудалд хариу өгч, шийдэлд хүрэх замаар суралцаж хөгжинө. Шийдвэрлэх асуудалд тулгуурлан суралцах: Багш мэдээллээ хайж олж авах, түүнийгээ хуваалцах, шийдэлд хүрнэ. Шавилан суралцах: Илүү туршлагатай багш нар нь туршлага багатай нэгэндээ дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Суралцагчийн хөтөлбөр: Туршлагажих боломж олгохын тулд залуу багш нарыг тухайн сургуулийн янз бүрийн ангид хичээл заалгах, сурган сэтгэл зүйн чиглэлээр ажиглалт хийлгэнэ. Төслийн ажил: Багшийн ажлын туршлагад нь тулгуурлан тодорхой хугацааны дотор шинэ зүйлийг боловсруулах үүрэгтэй ажиллуулна. E.Багшийн хөгжлийг дэмжих дэд бүтцийг бий болгох: Сургалтын гарын авлага, материал бэлтгэх хэвлэн гаргах үйлчилгээ бүхий нэгж байгуулна. Багшийн хөгжлийн эсвэл сургалтын арга зүйн төвийг байгуулна. Багшийн эрдэм шинжилгээний ажлыг дэмжих арга зүйн төвийг байгуулна. Стратегийн зорилт 3. Сургалт-Эрдэм шинжилгээҮйлдвэрлэлийг цогц байдлаар хөгжүүлнэ. 3.1. Мэргэжлийн чиглэлүүдээр сургалт, судалгааны төв байгуулж ажиллуулна. 3.2. Багш нар, магистр, оюутнуудын судалгааны болон үйлдвэрлэлийн дадлагын бааз газруудтай гэрээ байгуулж ажиллана. 3.3. Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн хосолсон сургалт явуулна.

Стратегийн зорилт 4. Мэргэжлийн хичээлүүдээр Кейс сургалтыг явуулдаг болно. 4.1. Бүртгэлийн мэргэжлийн хичээлүүдийг Кейс сургалтанд бүрэн хамруулж, мэргэшсэн багш нар хичээл заана.

Багшийн хөгжлийг дэмжих дэд бүтцийг бий болгоно.

Сургууль сургалт, судалгааны бааз газруудтай болсон байна.

Бүртгэлийн хичээлийг эрдмийн зэрэг цолтой болон СРА эрхтэй багш нар заана. 7

4.2. Санхүү, Банк, Татварын мэргэжлийн зарим хичээлүүдийг Кейс сургалтанд хамруулж, эрдмийн зэрэг цолтай багш нар хичээл заана.

Cтратегийн зорилт 5. Сургалтанд шинэ техник, технологи тасралтгүй нэвтрүүлнэ. 5.1. Сургуулийн Интернетийн сүлжээг багш, оюутнуудын мэдлэг, мэдээллийн эх сурвалж болгон ашиглана. 5.2. Цахим номын санг багш, оюутнууд, судлаачид судалгааны зориулалтаар ашиглана. 5.2. Мэргэжлийн хичээлүүдээр IT лабораториуд байгуулна. 5.4. Сургалтанд Смарт самбар, прожектор зэрэг сүүлийн үеийн техник, технологи ашиглана. Стратегийн зорилт 6. Сургуулийн засаглалыг ил тод, нээлттэй болгоно. 6.1. Сургуулийн ТУЗ-ийн манлайлалыг бий болгоно. 6.2. Сургуулийн захирал, сургалт хариуцсан албаны даргын манлайлалыг бий болгоно. 6.3. Сургуулийн багш нарын манлайлалыг бий болгоно. 6.4. Сургуулийн оюутны зөвлөлийн манлайлалыг бий болгоно. 6.5. Сургуулийн дотоод хяналтын системийг боловсронгуй болгоно. 6.6. Сургуулийн бодлогод оролцогч талуудын саналыг тусгаж ажиллана. 6.7. Сургуулийн бодлогоор суралцагчдын идэвхтэй оролцоог дэмжих ажлыг чанарын шинэ шатанд гаргана. Стратегийн зорилт 7. Оюутнуудыг нийгмийн хүн болгон төлөвшүүлнэ. 7.1. Оюутны зөвлөх үйлчилгээний төвийг ажиллуулна. 7.2. Сургуулийн удирдлага оюутны зөвлөлтэй хамтарч ажиллана. 7.3. Багш нар ACBSP-ийн стандарт, шалгууруудыг оюутнуудад сурталчилан таниулна. 7.4. Багш нар оюутнуудад суралцах арга барилыг эзэмшүүлнэ. 7.5. Багш нар оюутнуудад судалгаа хийх арга барилыг эзэмшүүлнэ. 7.6. Багш нар оюутнуудад багаар ажиллах чадварыг

Мэргэжлийн хичээлүүдийг эрдэмтэн багш нар заахаас гадна мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай багш нар заана. Сургалтын чанар тасралтгүй сайжирна. Хөрвөх чадвартай сайн мэргэжилтэн бэлтгэнэ.

Сургуулийн нийгмийн үнэлэмж дээшилнэ. Сургалтын чанарт тасралтгүй ахиц, дэвшил гарна.

Оюутнууд нийгмийн хүн болж төлөвшинө. Оюутнууд суралцах арга барил эзэмшсэн байна. Төгсөх курсын оюутнууд сайн судлаач болсон байна.

8

эзэмшүүлнэ. Стратегийн зорилт 8. Өндөр хөгжсөн орнуудын бизнесийн сургуулиудын хөтөлбөрүүдийн сайн туршлагыг хэрэгжүүлнэ. 8.1. Өндөр хөгжсөн орнуудын шилдэг менежментийг нэвтрүүлнэ. 8.2. АНУ-ын Бизнесийн сургуулиудын хөтөлбөрүүдийн стандарт, шалгууруудыг хэрэгжүүлнэ. 8.3. АНУ, ОХУ, Япон, Солонгос, Швейцар, Голланд, Хятад зэрэг орнуудад магистрантурт суралцуулна. Стратегийн зорилт 9. E-сургалтыг нэтрүүлнэ. 9.1. Шилдэг оюутан, магиструудыг Online хэлбэрээр сургана. 9.2. Сургалтанд E-хөтөлбөр нэвтрүүлнэ. 9.3. Сургалтанд E-номын сан ашиглана. 9.4. Сургалтанд E-Англи хэлний хөтөлбөр нэвтрүүлнэ. 9.5. Сургалтанд E-мэргэжил дээшлүүлэх сургалтыг нэвтрүүлнэ.

Хөрвөх чадвартай сайн мэргэжилтэн бэлтгэсэн байна.

Богино хугацаанд хөрвөх чадвартай сайн мэргэжилтэн бэлтгэгдэх үндэс бүрдэнэ.

9

Хичээлийн жилийн сургалтын ажлын хуваарь Сар, өдөр VIII/2031 VIII/22 VIII/28

VIII/3031 IX/1

Үйл явдал Шинээр элсэгчдийн бүртгэл Намрын улиралд хичээл заах багш нарын танилцуулга гарах Шинээр болон шилжин ирсэн оюутнуудад сургуулийн бодлого, төлөвлөлт, ACBSPийн стандарт, шалгууруудыг танилцуулах Намрын семестрийн хичээлийн хуваарь гарах Хичээлийн нээлт

Сар, өдөр I/9 I/10 II/1

IX/20-30

Танилцах дадлагын хамгаалалт

XI/15

Оюутны зөвлөлийн нэрэмжит тэмцээн Мэргэжил сурталчилах өдөрлөг Төгсөлтийн онолын суурь шалгалтын давтлага Намрын семестрийн хичээлийн V/16 хаалт

XII/21I/9

Улирлын шалгалт

Хаврын семестрийн хичээл эхлэх

Намрын семестрийн хичээлийн дахин шалгалт “Сан брэнд” багш, оюутны эрдэм шинжилгээний хурал IV/10 “Сан брэнд” багш, оюутны эрдэм, шинжилгээний хурлаас шалгарсан оюутнуудыг “Эврика” эрдэм шинжилгээний хуралд оролцуулах IV/15 “Санхүүгийн менежмент” улсын олимпиад IV/25 Үйлдвэрлэлийн дадлагын хамгаалалт V/8 Төгсөлтийн мэргэжлийн шалгалт V/15 Төгсөлтийн үйл ажиллагаа

Хаврын семестрийн хичээлийн дахин шалгалт

XII/10XII/24 XII/18

Төгсөлтийн онолын суурь шалгалт Үйлдвэрлэлийн дадлага

II/1528 III/15

IX/15-30

XI/20

Үйл явдал

VI/2

ММНБИ-тэй хамтран зохион байгуулдаг кейс сургалт – 3 курс Танилцах дадлага

10

СанБС-ийн мэргэжлийн хөтөлбөрүүд Манай сургууль “Санхүү”, “Банк”, “Татвар”, “НББ”, “Хүний нөөцийн менежмент” гэсэн хөтөлбөрүүдээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

“Санхүү” мэргэжлийн хөтөлбөр Мэргэжлийн тодорхойлолт: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгын стандартууд, шалгууруудыг үнэлэх албан ёсны баримт мөн. Мэргэжлийн зориулалт: “Санхүү” мэргэжлийн боловсролын агуулга нь санхүүгийн мэргэжлийн чиглэлээр Монгол улс, Бүс нутаг болон Олон улсын түвшинд мэргэшин ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Мэргэжилтэнд тавих шаардлага: Дээд боловсролтой болоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны суурь мэдлэг, тухайн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол арга зүй, мэргэжлээрээ мэргэшсэн байна. Санхүүгийн мэргэжилтний мэдлэг, чадвар Дэлхийн эдийн засаг, санхүүгийн орчны судалгаа хийж сайн туршлагыг эзэмшинэ Монгол улсын эдийн засаг, санхүүгийн орчинд судалгаа хийж зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Санхүүгийн тогтвортой байдлын судалгаа хийж эрсдэл байгаа бол УИХ, ЗГ, МБ, СЯ болон Санхүүгийн институциуд юу хийх талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Компанийн санхүүгийн байдлыг судалжсанхүүгийн менежментийг сайжруулах талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Санхүүгийн хууль эрх зүйн орчныг судалж түүнийг сайжруулах талаар

“Банк” мэргэжлийн хөтөлбөр Мэргэжлийн тодорхойлолт: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгын стандартууд, шалгууруудыг үнэлэх албан ёсны баримт мөн. Мэргэжлийн зориулалт: “Банкны” мэргэжлийн боловсролын агуулга нь банкны мэргэжлийн чиглэлээр Монгол улс, Бүс нутаг болон Олон улсын түвшинд мэргэшин ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Мэргэжилтэнд тавих шаардлага: Дээд боловсролтой болоход зайлшгүй шаардлагатай 11

шинжлэх ухааны суурь мэдлэг, тухайн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол арга зүй, мэргэжлээрээ мэргэшсэн байна. Банкны мэргэжилтний мэдлэг, чадвар Дэлхийн эдийн засаг, банкны орчны судалгаа хийж сайн туршлагыг эзэмшинэ Монгол улсын эдийн засаг, банкны орчинд судалгаа хийж зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Банкны салбарын тогтвортой байдлын судалгаа хийж эрсдэл байгаа бол УИХ, ЗГ, МБ, СЯ болон Санхүүгийн институциуд юу хийх талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Арилжааны банкны санхүүгийн байдлыг судалж банкны менежментийг сайжруулах талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Арилжааны банкны хууль эрх зүйн орчныг судалж түүнийг сайжруулах талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

“Нягтлан бодогч” мэргэжлийн хөтөлбөр Мэргэжлийн тодорхойлолт: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгын стандартууд, шалгууруудыг үнэлэх албан ёсны баримт мөн. Мэргэжлийн зориулалт: “Нягтлан бодогч” мэргэжлийн боловсролын агуулга нь банкны мэргэжлийн чиглэлээр Монгол улс, Бүс нутаг болон Олон улсын түвшинд мэргэшин ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Мэргэжилтэнд тавих шаардлага: Дээд боловсролтой болоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны суурь мэдлэг, тухайн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол арга зүй, мэргэжлээрээ мэргэшсэн байна. Нягтлан бодогч мэргэжилтний мэдлэг, чадвар Дэлхийн эдийн засаг, олон улсын бүртгэлийн стандартын судалгаа хийж сайн туршлагыг эзэмшинэ Монгол улсын эдийн засаг, бүртгэлийн орчинд судалгаа хийж зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Бүртгэлийн салбарын тогтвортой байдлын судалгаа хийж эрсдэл байгаа бол УИХ, ЗГ, МБ, СЯ болон Санхүүгийн институциуд юу хийх талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Улсын секторын болон аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийн салбарын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл болох стратеги төлөвлөгөөг зохиох, түүний үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох чадварыг эзэмшинэ

12

Улсын секторын болон аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийн салбарын санхүүгийн байдлыг шинжилж зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

“Татварын эдийн засагч” хөтөлбөр Мэргэжлийн тодорхойлолт: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгын стандартууд, шалгууруудыг үнэлэх албан ёсны баримт мөн. Мэргэжлийн зориулалт: “Татварын эдийн засагч” мэргэжлийн боловсролын агуулга нь татварын мэргэжлийн чиглэлээр Монгол улс, Бүс нутаг болон Олон улсын түвшинд мэргэшин ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Мэргэжилтэнд тавих шаардлага: Дээд боловсролтой болоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны суурь мэдлэг, тухайн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол арга зүй, мэргэжлээрээ мэргэшсэн байна. Татварын мэргэжилтний мэдлэг, чадвар Дэлхийн эдийн засаг, татварын орчны судалгаа хийж, сайн туршлагыг эзэмшинэ Монгол улсын эдийн засаг, татварын орчинд судалгаа хийж, зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Санхүүгийн салбарын тогтвортой байдлын судалгаа хийж, эрсдэл байгаа бол УИХ, ЗГ, МБ, СЯ болон Санхүүгийн институциуд юу хийх талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Татвар ногдуулалт, хураалт, үйлчилгээг сайжруулах талаар судалгаа хийж, зөвөлгөө өгөх чадварыг эзэмшинэ Татварын хууль эрх зүйн орчныг судалж, түүнийг сайжруулах талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ

“Хүний нөөцийн менежмент” хөтөлбөр Мэргэжлийн тодорхойлолт: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулгын стандартууд, шалгууруудыг үнэлэх албан ёсны баримт мөн. Мэргэжлийн зориулалт: “Хүний нөөцийн менежмент” мэргэжлийн боловсролын агуулга нь банкны мэргэжлийн чиглэлээр Монгол улс, Бүс нутаг болон Олон улсын түвшинд мэргэшин ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Мэргэжилтэнд тавих шаардлага: 13

Дээд боловсролтой болоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны суурь мэдлэг, тухайн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол арга зүй, мэргэжлээрээ мэргэшсэн байна. Мэргэжилтний мэдлэг чадвар: Олон улсын болон дотоодын хүний нөөцийн менежментийн орчны судалгаа хийж, сайн туршлагыг эзэмшинэ Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн орчинд судалгаа хийж, зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Хөдөлмөр эрхлэлтийн салбарын тогтвортой байдлын судалгаа хийж, эрсдэл байгаа бол холбогдох байгууллагад юу хийх талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ. Компанийн хүний нөөцийн менежментийг сайжруулах талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ Хөдөлмөр эрхлэлттэй холбогдолтой хууль эрх зүйн орчныг судалж, түүнийг сайжруулах талаар зөвлөмж гаргах чадварыг эзэмшинэ. Онлайн мэдээллийн сан СанБС-ийн интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмж ашиглан дэлхийн нэр хүнд бүхий онлайн мэдээллийн системүүдийг ашиглах боломжтой. www.bloomberg.com www.worldeconomicforum.com www.oecd.org and OECD Economic Survey of the USA www.euroekonom.com Gross Domestic Product Growth- USA www.imf.org www.bis.org www.worldbank.com www.asiandevelopmentbank.com www.worldeconomiccondition.com www.economyoftheworldcountries.com www.cia.gov - CIA- The World Fact book-United States www.euroekonom.com - Gross Domestic Product Growth- USA www.iltod.gov.mn www.mse.mn-Монголын хөрөнгийн бирж www.mof.gov.mn - Сангийн яам www.mta.mn -Татварын ерөнхий газар www.ecustoms.mn - Гаалийн ерөнхий газар www.e-procurement.mn - Засгийн газрын худалдан авах үйл ажиллагааa.mn www.monicpa.mn - Мэргэшсэн нягтлан бодогчдын институт www.mca.mn - Мянганы сорилын сан www.meforum.mn - Монголын эдийн засгийн форум 14

www.ndic.gov.mn - Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо www. med.gov.mn- Эдийн засгийн хөгжлийн яам www.nso.mn-Монголын үндэсний статистикийн хороо www. amozon.com www.legalinfo.mn Бусад эх үүсвэр

Сургалттай холбоотой бусад мэдээлэл СанБС-ийн оюутны дүрэм, журмаас Сургуульд эргэж бүртгүүлэх (анги дэвших) Дараагийн хичээлийн жил үргэлжлүүлэн суралцах оюутан зохих журмын дагуу сургуульд бүртгүүлсэн байна. Эргэж бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг улирлын эцэст зарлан мэдэгдсэн байх бөгөөд бүртгүүлэхдээ дараа улирлын сургалтын төлбөрийг төлсөн байна. Энэхүү бүртгэлийг үндэслэн гарах захирлын тушаалаар оюутан дараагийн улиралд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болно. Биелүүлсэн кредитийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж буй анги тодорхойлогдоно. Үүнд: Нэгдүгээр ангийн оюутан 0-30 кредит биелүүлсэн Хоёрдугаар ангийн оюутан 31 -60 кредит биелүүлсэн Гуравдугаар ангийн оюутан 61-90 кредит биелүүлсэн Дөрөвдүгээр ангийн оюутан 91 -ээс дээш кредит биелүүлсэн Энэ харгалзлалыг баримтлан хичээлийн жил бүр суралцах оюутныг "анги дэвшүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах тухай" захирлын тушаал гаргана. Чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах Оюутнууд хүндэтгэн үзэх шалтгаанаар нэг сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл чөлөө авах тухай өргөдөл гаргана. Сургалтын албанаас зөвшөөрөл авч захиралд өгнө. Жилийн чөлөө олгох тухай шийдвэрийг сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулан, хувийг нь бакалаврын сургалтын албанд ирүүлнэ. Чөлөөг нэг жил буюу үндсэн 2 улирлаар олгох бөгөөд чөлөөг сунгах буюу дахин олгох тухай хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож болох бөгөөд сургуулиас чөлөөтэй байх нийт хугацаанаас хэтэрч болохгүй. Суралцах хугацаа Оюутан дипломын зэргээр суралцах ердийн хугацаа 3 жил, бакалаврын зэргээр суралцах ердийн хугацаа 4 жил, дээд хугацаа ердийн хугацаанаас 2 жилээр илүү байх байж болно. 15

Чөлөөтэй байсан хугацаа суралцсан хугацаанд тооцогдохгүй. Эхний 5 улирал дараалан бүх хичээлдээ амжилттай дүн үзүүлсэн 80-аас дээш голч оноотой оюутан өөрийн хүсэлтээр үлдсэн хугацаанд нэг улирлыг товчлон суралцана. Сургалтын төлбөр Сургалтын төлбөр нь судлах хичээлийн кредит цагийн үнэ, сургуулиас оюутанд үзүүлэх үйлчилгээний хөлсний нийлбэрээр тодорхойлогдоно. Сургалтын төлбөрийн хэмжээг тусгай журмаар баталгаажуулсан аргачлалаар жил бүр шинэчлэн Удирдах зөвлөлөөр батлах ба тухайн хичээлийн жилд өөрчлөхгүй. Кредит цагийн үнэ сургуулийн төсөв санхүүжилтийн төлөвлөлтийн үндэс болно. Энэ нь багш оюутны тооны харьцаа, багш болоод үйлчилгээний ажилтны цалингийн түвшин, хичээлийн хэлбэр, бүлгийн оюутны тоо, оюутны биелүүлэхээр төлөвлөсөн кредитийн хэмжээнээс хамаарах бөгөөд тухайн улиралд дундаж хэмжээгээр тодорхойлогдоно. Үйлчилгээний хөлс нь лабораторийн тоног төхөөрөмж ашиглуулах, ном хэвлэл олгох, дотуур байраар хангах, хөнгөлөлттэй унаа, хоол ундаар хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх, биеийн тамир чийрэгжүүлэлтийн нөхцлөөр хангах, спорт уралдаан тэмцээн зохион байгуулах, олон улсын мэдээллийн сүлжээг ашиглах зэрэг сургуулийн зүгээс оюутанд шууд үзүүлэх нэмэлтүйлчилгээний төлбөрийг багтаана. Үйлчилгээний хөлс нь улирал эсвэл хичээлийн жилд нийт оюутан адил хэмжээгээр төлөх, үйлчлүүлэгч тухай бүр төлөх гэсэн 2 хэлбэртэй байна. Оюутан нь сургалтын төлбөр, үйлчилгээний хөлсийг улирлаар юмуу хичээлийн жилээр эхний сард багтаан барагдуулсан байх үүрэгтэй ба энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох журмыг санхүүгийн албанаас гарган хэрэгжүүлж болно. Сургалтын зээл тусламж, тэтгэлэг Засгийн газрын 96 дугаар тогтоолын дагуу олгогдох зээл, тусламж A/ Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл • Үндэсний Статистикийн Газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх, оюуны болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүдтэй өрх, эцэг, эх нь хоёулаа өндөр насны тэтгэвэрт байгаа өрхийн суралцагч • Үндэсний Статистикийн Газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хагас өнчин суралцагч • Их дээд сургууль, коллежийг бакалаврын боловсролоор 3.5-аас дээш голч дүнтэй төгссөн магистрантур, докторантурт суралцагч сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийг улсаас авах эрхтэй. Б/ Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж • Бүтэн өнчин, асран хамгаалагчгүй, нэн ядуу өрхийн тахир дутуу суралцагч сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг улсаас авах эрхтэй. В/ Сургалтын төлбөрийн шагнал • Олон улсын хэмжээнд зохиогдсон олимпиад, олон улсын дээд зэрэглэлийн уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн суралцагч 16

• Ерөнхий боловсролын сургуулийг төгсөх жилдээ улсын хэмжээнд зохиогддог олимпиадад эхний 3 байр эзэлсэн суралцагч • Тус сургуульд дараалсан 4 улирал голч дүнгээрээ 3.8 буюу түүнээс дээш амжилт үзүүлсэн, суралцах хугацаандаа зохих кредит цагийг бүрэн биелүүлсэн суралцагч сургалтын төлбөрийг шагнал хэлбэрээр улсаас авах эрхтэй. Засгийн газрын 158 дугаар тогтоолын дагуу олгогдох зээл, тусламж Тус сургуульд зохих журмын дагуу элссэн нэн ядуу , малчин , гурав ба түүнээс дээш хүүхэд нь өмчийн бүх хэлбэрийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцаж байгаа өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцдаг. Засгийн газрын 201 дүгээр тогтоолын дагуу олгогдох зээл, тусламж Төрийн албан хаагчийн гэр бүлээс тус сургуулийн дипломын болон бакалаврын сургалтанд зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа нэг суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлдэг. Шалгалт/үнэлгээ Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг чадварын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. Улирлын болон Төгсөлтийн шалгалт авахад баримтлах дүрмийг тусгайлан гаргана. Оюутны судалсан хичээлийн кредит нь тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг чадварын тоон үнэлгээ бөгөөд шалгалтын оноо ба дүн нь түүний чанарын үнэлгээ болно. Голч дүн нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл юм. Оюутны мэдлэг чадварын үнэлгээг 5 шатлалтай дүн ба 100 онооны тогтолцоогоор гаргана. F дүн авсан хичээлийн кредитийг биелүүлээгүй гэж үзнэ. Оноо, тоон ба үсгэн дүн нь дараах хүснэгтэд үзүүлсэн харьцаатай байна. Хувьчилсан 95-100 оноо 90-94 85-89 80-84 75-79 70-74 65-69 60-64 0-59

Тоогоор 4,0 илэрхийлсэн 3,6 дүн 3,1 2,7 2,3 1,9 1,4 1,0 0

Үсгээр А илэрхийлсэн дүн В С D F

Сургалтын албанаас улирал бүр оюутны сурлагын амжилтын үнэлгээг голч оноогоор гаргана. Голч оноог бодохдоо үзсэн хичээлүүдийн авбал зохих кредитийг хичээлд харгалзах оноогоор үржүүлж нэмээд нийт кредитэд хуваана. n

KiOi ÃÎ

i 1 n

Ki i 1

n - хичээлийн шалгалтын тоо Ki - Тухайн (i) хичээлийн кредит Oi - Тухайн хичээлийн оноо ГО - Голч оноо 17

Ийнхүү улирал бүрийн голч оноог гаргахаас гадна нийт суралцсан хугацааны голч оноог гаргаж байна. Шалгалтын дүнг нийтэд илээр зарлахаар бол оюутны нэрийн оронд оюутны хувийн дугаарыг хэрэглэнэ. Улирлын шалгалт Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийг оюутан хэрхэн судалж эзэмшсэнийг үнэлэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтын дүрмийг тусгайлан боловсруулж мөрдөнө. Шалгалт авах хэлбэр 1. Шалгалт авах хэлбэр /ам, бичиг, тест гэх мэт/ онооны хуваарилалтыг багш тогтоох бөгөөд түүнийгээ оюутанд хичээлийн эхэнд мэдэгдсэн байна. Шалгалт авах хэлбэр асуултын тоо, түүний агуулга, бүтэц, хариулт бэлтгэх хугацаа зэргийг сургах арга зүйн үүднээс нарийн бодож боловсруулсан байна. Шалгалтын үйл ажиллагаанд тэнхим хяналт тавина. 2. Шалгалт авахдаа хичээлийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд бэлтгэсэн асуудал болон чөлөөт асуултанд хариулах, асуудал шийдвэрлүүлэх зэрэг олон хэлбэрийг ашиглаж болно. Шалгалт нь тухайн хичээлийн агуулгыг бүрэн хамарч мэдлэг чадварыг бодитой дүгнэхэд чиглэгдсэн байна. Шалгалтын үед тухайн хичээлийн хөтөлбөрийг тавьсан байх ба шалгагч багш шалгалтын үед оюутны хариулбал зохих асуултад (билетэд) хамаарахгүй боловч хичээлийн агуулгын хүрээнд нэмэлт асуулт тавьж бодлого, жишээг шийдвэрлүүлж болно. 3. Шалгалт авч байх үед баримтлах дэг журам (ном, лавлах ашиглаж болох эсэх, хариултын чанартай бэлтгэсэн зүйл ашиглавал хэрхэх г.м) -ыг шалгагч багш тогтооно. 4. Улирлын явцад хичээлд байнга идэвхтэй оролцсон, тухайн хичээлийн завсрын хяналтын бүх хэлбэрүүдэд амжилттай шалгагдсан үлгэр жишээч оюутанд уг хичээлийн шалгалтын үнэлэлтийг шууд өгөхийг үгүйсгэхгүй бөгөөд уг асуудлыг багшийн зүгээс анги, хамт олонд мэдэгдэн ил тод шийднэ. Сургуулиас чөлөөлөх, хасах Оюутныг дараах шалтгаанаар бүр мөсөн чөлөөлнө. 1. Оюутан шалгалтын дүрэмд зааснаар цааш суралцах боломжгүй болсон нөхцөлд 2. Сургуулиас чөлөөлөх тухай хүсэлтээ гаргасан 3. Өөр сургуульд шилжсэн Оюутныг дараах шалтгаанаар хасна. Үүнд: 1. Бүртгэлийн хугацаанд эргэж бүртгүүлээгүй бол сургууль орхисон гэж үзэх 2. Чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах тухай өргөдөлөө гаргаагүй бол 3. Суралцах дээд хугацаанд тус сургуулийг төгсөхөд шаардагдах нийт кредитийг авч чадаагүй 4. Тогтоосон хугацаанд суралцсан төлбөрөө төлөөгүй 18

5. Гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан Сурлагаар тэнцэхгүй гэж үзэн хасах Нэгдүгээр ангийн оюутан эхний жилийн шалгалтаар 2 улирал дарааллан 3 ба түүнээс дээш эсвэл нийт 18 багц цаг бүхий хичээлд “F” дүгнэгдвэл; 2, 3 дахь жилд тус бүр 16 багц цаг биелүүлээгүй оюутныг сурлагаар тэнцэхгүй гэж үзэж сургуулиас хасна. Сурлагаар хасагдсан оюутныг Багш, ажилчдын хурлаар хэлэлцэж тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд оюутны санал, хүсэлт, гомдлыг сургалтын алба эцэслэн шийдвэрлэнэ. Төгсөлт Сургалтын төлөвлөгөөгөөр тухайн боловсролын зэргийн шаардлагыг бүрэн биелүүлэн төгсөлтийн шалгалтаа амжилттай өгч зохих кредит цуглуулсан оюутныг захирлын тушаалаар төгсгөн мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх баримт бичиг, энгэрийн тэмдэг олгоно.

Cloud university программ СанБС нь сургалт, удирдлагын үйл ажиллагаандаа онлайн сургалт, харилцаа, цахим номын сан, мэдээлэл, е-хичээлүүд, тестүүд, виртуал багш нар гэсэн дэд хэсгүүдээс бүрдсэн иж бүрэн програмыг ашигладаг. Уг програм нь сургууль, удирдлага, багш нар, оюутнууд, эцэг эхчүүд болон бусад харилцагчдад интернет сүлжээг ашиглан цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр мэдээлэл солилцох өргөн боломж олгодог. Оюутнууд энэ програмыг ашиглан хичээлээ сонгох, хичээлийн хуваариа харах, онлайнаар суралцах, даалгавараа авах, тест бөглөх, мэдлэгээ үнэлүүлэх, тодорхойлолт авах зэргээр хүссэн үедээ мэдээлэл авч харилцаж болно. Мөн эцэг эхчүүд сургуультай онлайнаар харилцан хүүхдийнхээ хэрхэн суралцаж байгааг мэдэж болохоос гадна сургуулийн талаар мэдээлэл авч, санал хүсэлтээ ч өгч болно. Үүнд сургуулийн мэдээлэл, багшийн сэтгэгдэл, ирц, дүн, олон нийтийн ажил, заавар зөвлөлгөө, төлбөр тооцоо гэсэн хэсгүүдээр мэдээлэл солилцох боломжтой юм. CLOUDUNIVERSITY гэж юу вэ? Их сургуулийн бүх үйл ажиллагааг хамарсан, хоорондоо уялдаа холбоо бүхий 1000 орчим систем

Дээд боловсролын мэдээллийн системийн цогц шийдэл

• • • • •

UNIMIS UNILMS MIS SOCIAL CLOUD

(Кредит систем) (Онлайн сургалт) (Удирдлага, хяналт) (Харилцаа) (Хүртээмж)

15 жилийн туршлага

Шинэ технологи

ИНТЕРНЕТЭД ХОЛБОГДООД хаанаас ч, хэзээ ч, юугаар ч

1

Яам, засгийн газар

2

Бүх их дээд сургуулиуд

3

Оюутан төгсөгчид

4 Багш 5 Эцэг эх профессорууд

6

Ажил олгогчид

7

Онлайн сургалцагчид

19

Бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл (ACBSP) Магадлан итгэмжлэлийн үйл явц ACBSP-ийн гишүүн сургууль болохын тулд өргөдлөө өгч гишүүнчлэлийн эрх авдаг зарчимтай. Дараа нь урьдчилсан шаардлагуудын талаар товч тайлан бичиж хүргүүлнэ. Урьдчилсан шаардлагуудын талаар бичсэн товч тайланг зөвлөхүүд үзэж шаардлага хангаагүй үзүүлэлтүүдийн талаар зөвлөгөө өгнө. Хэрэв шаардлага хангасан гэж үзвэл жинхэнэ тайлан (өөрийн үнэлгээний тайлан) бичнэ. Жинхэнэ тайлангийн электрон хувийг 1 сарын өмнө ACBSP-д явуулна. Ингээд шинжээч томилогдож сургууль дээр ажиллана. Өөрөөр хэлбэл: Шинжээчдийн багийн ахлагч сургууль дээр ажиллана Шинжээчдийн багийн гишүүд дүгнэлт гаргаж багийн ахлагчид өгнө Багийн ахлагч дүгнэлт гаргаж сургуульд өгнө Багийн ахлагч тайлангийн 1 хувийг ACBSP-д хүргүүлнэ Шинжээчдийн багийн дүгнэлтийн талаар сургууль саналаа илэрхийлэх эрхтэй ACBSP-д сургуулийн тайлангаас гадна шинжээчдийн дүгнэлт хүргэгдэнэ. Магадлан итгэмжлэлд ашиглах бүх материалыг ACBSP-ийн вэб сайтаас авна. Үүнд: ACBSP талаарх мэдээлэл Гишүүнчлэлийн талаарх мэдээлэл Урьдчилсан шаардлагын талаарх мэдээлэл Obtaining (хүлээн авах ) Accreditation Maintaining (дэмжих) Accreditation Standard and Criteria. Урьдчилсан шаардлагын талаар Overview (урьдчилсан буюу ерөнхий төсөөлөл) хэсэгт улс орныхоо болон сургуулийн онцлогийг дэлгэрэнгүй мэдээллийг тайландаа тусгана. Тайлан 2 жилийн дотор бичигдсэн байна. Ерөнхий төсөөллөө сайн гаргаж өгсөн бол тайлан сайн бичигддэг. Ийм учраас шинжээчид ерөнхий төсөөллөө сайн гаргаж өгсөн эсэхээс эхэлж үнэлнэ. Семинарын материалын PowerPoint дээр байгаа шараар тэмдэглэгээ хийсэн хэсгийн талаар дэлгэрэнгүй бичнэ. Өөрөөр хэлбэл, сургуулийн дэлгэрэнгүй мэдээлэл маш чухал. Энд сургуулийн зорилго сургуулийн тодорхойлолтыг гаргана. Сургуулийн тодорхойлолтонд: Үйл ажиллагаа Техник хэрэгсэл Ямар салбарын оюутнуудад үйлчилдэг Байгууллагын хамтын ажиллагаа Өрсөлдөөний орчин Сургуулийн давуу ба сул тал Ирээдүйд ямар сургууль болох гэж байгаа Юуг чухал гэж үзэж байгаа талаар тайланд тодорхой тусгана. 20

Ерөнхий төсөөллөө гаргасны дараа 2 жилийн дотор жинхэнэ тайлангаа бичнэ. Тайландаа 3 семестр, 3 жилийн дараалсан судалгааг оруулна. Шинжээчдийн баг Сургуулийн удирдлага Багш нар Оюутнууд буюу суралцагчид Бусад хамтран ажиллагчидтай уулзана. Жинхэнэ тайлан бичихдээ анхаарах гол асуудал бол 6 стандарт Шалгууруудын биелэлт Стратеги төлөвлөгөө Стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө Стратеги төлөвлөгөөнд өөрийн үнэлгээнд орох бүх үзүүлэлтүүдийг багтаасан байдаг учир маш чухал. Өөрийн үнэлгээнд орсон бүх тоон мэдээлэл багш, оюутнуудтай уулзахад өгсөн мэдээлэлтэй зайлшгүй таарч байна Стандарт 1. Манлайлал (Leadership) Leadership гэдэг нь зөв зүйлийг хийдэг хүмүүсийг хэлнэ. Тухайлбал, дүрэм, журам буюу тоглоомын дүрмийг маш сайн боловсруулдаг хүмүүс юм. Менежер (удирдлага) нь тоглоомын дүрмийг хэрэгжүүлдэг хүмүүс. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зүйлийг зөв хийдэг хүмүүсийг хэлнэ. Стандарт бүр шалгууруудтай PowerPoint-ын стандартуудын шараар бичигдсэн хэсгүүдийг тайландаа тодорхой тусгана. Гол асуудал бол: Тайлан бичихэд нотлох баримт маш чухал Тодорхой үр дүнд хүрсэн байх нь чухал Захирал сургуулийн үйл ажиллагааг биечлэн удирдах нь чухал Багш, оюутнууд, харилцагч, сонирхогч талуудын санал, санаачлага, оролцоо маш чухал Жил бүрийн (ACBSP-ийн хурал 4 удаа болно) хурал дээр өөрийнхөө үйл ажиллагааг шалгуур тус бүр дээр тайлбарлана Шийдвэрлэх асуудал юу болохыг сайн тайлбарлана Ямар үнэлгээг оюутан, багш нараас авах вэ гэдэг талаар харьцуулсан судалгаа хийнэ Стандарт, шалгууруудын талаар баталгаажуулсан баримт маш чухал. Манлайлал - Харилцаа холбоо - Сонсох - Эргээд хариу үйл ажиллагааг зохион байгуулах. Манлайллын гол цөм нь харилцаа холбоо юм. Хандлага- Хэрэгжилт-Үр дүн гэсэн схемчилсэн байдлаар удирдлагын үйл явцыг тайлбарлах нь оновчтой. Хамгийн гол нь: Юу хийхээр төлөвлөж байгаа Түүнийгээ яаж хийх гэж байгаа Юуг сурч мэдсэн Сурч мэдсэн дээрээ үндэслээд юуг өөрчлөх, шинэчлэх сайжруулах вэ? гэдэг нь маш чухал. Стандарт 2. Стратегийн төлөвлөлт 21

Стратеги төлөвлөлтийн албан ёсны үйл ажиллагааг тайлбарлаж бичнэ. Стратеги төлөвлөлтөө анхнаасаа дэлгэрэнгүй бичих ёстой. Багш нарын оролцоо маш чухал. Нэг ба хоёрдугаар стандартууд чухал учраас дэлгэрэнгүй бичсэн байна. Эхний 2 стандартуудаас дараагийн 4 стандартууд уялдаж гарна. Стратеги төлөвлөгөөний зорилго, зорилтууд, хэрэгжилтүүд тодорхой байх учиртай. Хамгийн гол асуудал бол хэмжиж болохуйц зорилтууд тавих хэрэгтэй. Бакалаврын хөтөлбөрийн хэдэн хувь нь бизнесийн хичээл байгааг тайландаа тусгаж бакалаврын мэргэжлийн суурь хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог тодорхой тайлбарлана. Стандарт 3. Оюутан, оролцогч талуудад чиглэсэн үйл ажиллагаа Бизнесийн хөтөлбөр нь одоо суралцаж байгаа болон ирээдүйд суралцах оюутан, оролцогч талуудын эрэлт хэрэгцээ, хүсэлтийг тодорхойлох тогтсон дүрэмтэй байна. Түүнд бизнесийн сургууль, хөтөлбөр нь оюутан, оролцогч талтайгаа харилцаагаа хэрхэн өргөжүүлж байгаа, тэдний сэтгэл ханамжийг хэрхэн тодорхойлж байгааг харуулна. Стандарт 4 Оюутны сурахуйн үр дүнд хийсэн дүн шинжилгээ Сургалтын ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар арга хэрэглэдэг талаараа бичих ба үүнийг шинжээчид голлон шалгана. Хэд хэдэн аргуудыг хэрэглэсэн байх нь чухал. Хоёр төрлийн судалгааны үр дүн байна. Үүнд: Элсэн ороход Төгсөхөд үнэлнэ. Шууд үнэлгээ нь Capstone course бүх хичээлүүдийг нэгтгэн үнэлж буй арга юм. Шууд бус арга нь оюутнууд төгссөний дараа хэрхэн ажиллаж байгаагаар үнэлдэг. Өөр өөр сургуулиудын үнэлгээтэй харьцуулах хэрэгтэй. Сайжруулахын тулд сайжруулалт хийж болохгүй. Сайжруулах системчилсэн арга тогтсон байх нь чухал. Төлөвлөгөөтэй, тогтвортой сайжруулалт хийхийг л хардаг. Түүнээс байнга өөрчлөөд байх нь тогтворгүй байдалд хүргэдэг. Юуг яаж хийх нь чухал. Стандарт 5. Багш, ажилтан, оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа Зорилго, зорилтуудаа яаж биелүүлэх нь багш нарын ур чадвараас хамаарна. Зорилго, шалгуур дээрээ үндэслэж багш нараа үнэлдэг. Багш нарыг үнэлэхэд тодорхой боломжийг хангах хэрэгтэй. Багшийн үүрэг бол: Хичээлээ сайн заах Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх Сургуулийн ажилд идэвхтэй оролцох. Балансжилтыг хангана гэдэг нь эдгээрийн тэнцвэртэй байдлыг бий болгоно гэсэн үг. 5р стандарт энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Багш нарын зорилгыг тодорхой болгох, түүнийгээ баталгаажуулах хэрэгтэй. Эрдмийн цол, зэргийг энэ стандартад тодотгож өгнө. Стандарт 6. Сургалтын болон бизнесийн үйл ажиллагаа Бакалаврын мэргэжлийн суурь хичээлүүдийн хоорондын хамаарлыг сайн гаргаж өгнө. CPC-Common professional component. Ерөнхий эрдмийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн загварын талаар Хүснэгт 6.2 бий. СанБС-ын сургалтын төлөвлөгөө нь: Ерөнхий суурь - 30% 22

Мэргэжлийн суурь - 40% Мэргэшүүлэх - 30% Бакалаврын мэргэжлийн суурь (CPC) хичээлүүдийг 4 чиглэлээр судална. Үүнд: 1. Үйл ажиллагааны чиглэл: Маркетинг Менежмент (Үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны менежмент, байгууллагын зан төлөв, хүний нөөцийн удирдлага) 2. Бизнесийн орчин : Бизнесийн эрх зүй Эдийн засаг Бизнесийн ёс зүй Олон улсын бизнес 3. Техник ур чадвар Мэдээллийн систем Тоон аргачлалууд (статистик, эконометрик) 4. Нэгдсэн салбарууд Бизнесийн бодлого Оюутнууд нэгдсэн чадвараа нэгтгэн хэрэгжүүлэх цогц интегралчлагдсан хичээлүүд тус тус орно. ACBSP-ийн стандарт, шалгууруудыг хэрэгжүүлж магадлан итгэмжлэгдсэнээр: Тус сургуулийн оюутнууд дэлхийн улс орнуудын аль ч сургуульд шилжиж, солилцоогоор суралцах боломжтой. Төгсөгчдийн эзэмшсэн мэргэжил, диплом нь хаана ч хүлээн зөвшөөрөгдөнө. Гадаад хэлний шаардлага хангаж байвал хүссэн ажлаа хүссэн орчиндоо эрхлэх маш том боломж бүрдэж байна.

Peregrine академийн шалгалт PAS(Peregrinе academic service) нь Олон улсын магадлан итгэлмжлэлийг хэрэгжүүлж байгаа их дээд сургуулиудын оюутнуудад CPC (Common Professional Component) буюу ерөнхий эрдмийн суурь 12 хичээлээр хөндлөнгийн онлайн шалгалт өгч мэдлэгийн түвшингээ дүгнэх боломж олгодог байгууллага юм. Үүнд дараах мэргэжлүүдээр өөрийн эх хэл дээрээ мэдлэгээ шалгуулах боломжтой. Үүнд: 1. Маркетинг 2. Бизнесийн санхүү 3. Нягтлан бодох бүртгэл 4. Менежмент 5. Бизнесийн хууль зүйн орчин 6. Эдийн засгийн онол 7. Бизнесийн ёс зүй 8. Дэлхий нийтийн бизнесийн хүрээ 9. Менежментийн мэдээллийн систем 23

10. Тоон техник арга/ статистик 11. Бизнесийн манлайлал 12. Бизнесийн интеграци, стратегийн менежмент эдгээр болно. Оюутан энэ шалгалтыг сургалтын хөтөлбөрийн эхэн үед, мэргэжлийн бизнесийн анхны хичээлээ үзэх хугацаанд, мөн сургуулиа төгсөхийн өмнө, мэргэжлийн бизнесийн сүүлчийн хичээлээ үзэж байх хугацаандаа өгдөг. Энэ шалгалтын үр дүнд оюутнууд анх орохдоо ямар байсан, хэрхэн сайжирсан талаар дүгнэлт хийх боломж олгодог. Уг шалгалтыг нэг удаа өгөхөд 20$ төлбөртэй ба шалгалтын үр дүнд мэдлэгээ олон улсын түвшинд үнэлүүлж сертификат авдаг. СанБС-ийн оюутнуудаас 2012 оны 9-р сард хөтөлбөр эхлэх үеийн шалгалтанд 40 оюутан, 2013 оны 5-р сард хөтөлбөр төгсөх үеийн шалгалтанд 86 оюутан, 2013 оны 9-р сард мөн 91 оюутан тус тус онлайнаар хамрагдаж шалгалтаа амжилттай өгсөн байна. Оюутнууд уг шалгалтыг PAS байгууллагаас өгсөн нэвтрэх кодын тусламжтайгаар http://www.peregrineacademics.com/ цахим хуудсаар орж өгдөг. Шалгалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.pasmon.mn цахим хуудаснаас авч болно.

Оюутны үйлдвэрлэлийн дадлага СанБС-ийн оюутан “Үйлдвэрлэлийн дадлага-1”-ыг 6-р улиралд ажлын 14 хоног, “Үйлдвэрлэлийн дадлага-2”-ыг 7-р улиралд 8 долоо хоногийн хугацаатай хийдэг. Оюутнууд Санхүү эдийн засгийн яам, Хас, Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банк, БГД, БЗД-ийн татварын албанд болон бусад аж ахуйн газруудад хийдэг. Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагын ажил нь танхимын сургалтаар олж авсан онолын түвшний мэдлэгээ практик үйл ажиллагаатай холбож, мэргэжлийн зайлшгүй шаардлагатай чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Дадлагыг профессорын багаас боловсруулсан удирдамжийн дагуу өөрийн хийх ажил, үзэж танилцах, сурч мэдэх зүйлийхээ талаар тодорхой төлөвлөгөө гарган удирдагчаараа батлуулж ажиллана. Оюутан нь дадлагын хугацаанд тухайн байгууллагын дотоод журмыг сахин мөрдөж, ажлын цагийг нарийн баримтлахын дээр зохиогдож буй ажлуудад ажилтнуудын нэгэн адил идэвхтэй оролцож дадлагын удирдамжийн зааврын дагуу дадлагыг чанартай, үр бүтээлтэй гүйцэтгэх ёстой. Дадлагын ажлын тайланг тогтоосон хугацаанд багтаан бичиж, Сургалтын албанд хүлээлгэн өгөх ба уг тайланд дадлагын ажлыг гүйцэтгэсэн тухай байгууллагын удирдагчийн тодорхойлолт, үнэлгээг хавсаргадаг. Тайланг дараах үзүүлэлтүүдээр 100 оноогоор дүгнэдэг. 1. Дадлагын тайлан бүрэн гүйцэд бичигдсэн байдал-20 оноо 2. Тайлан боловсруулалтын түвшин-30 оноо 3. Тайлангийн дүгнэлт-20 оноо 4. Хавсаргасан судалгааны материал, схем-10 оноо 5. Хугацаандаа өгсөн байдал-10 оноо 6. Дадлагын тайлангийн бичилтийн байдал (өнгө үзэмж, бичилт, үг үсгийн алдаа, хуудасны тоо зэрэг)-10 оноо 24

Оюутан та үйлдвэрлэлийн дадлагаа ажил хэрэгч, бүтээлчээр хийж гүйцэтгэх нь төгсөлтийн ажил ба шалгалтаа амжилттай өгөх урьдчилсан нөхцөлийг хангах төдийгүй цаашид мэргэжлийн ажилдаа амжилттай ажиллах бэлтгэл болж өгнө гэдгийг онцгой анхаарах нь чухал. Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал Оюутан хүнд зорилго үгүй бол Эх оронд ирээдүй үгүй. Оюутан болох нь амьдралын хамгийн том сорилтуудын нэг байдаг бөгөөд шинэ багш, шинэ хүмүүс, шинэ сэтгэлгээ, шинэ гэр гээд бие даасан амьдралаа эхлүүлж буй хэн ч болов шинэ зүйлд дасах шаардлага гардаг. Энэ бүхэнд туслах ном бол өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал ном юм. 7 дадал нь оюутан залууст их, дээд сургуульд болон амьдралд амжилт гаргахад нь өндөр үр дүн үзүүлэх мөнхийн зарчим, практик чадваруудыг заана. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын нэр хүндтэй профессоруудын номын давуу талуудын талаарх зөвлөгөө: Их, дээд сургуульд хэрэхэн суралцах вэ? Их, дээд сургуулийн номын санг хэрхэн ашиглах вэ? Судалгааны ажил хэрхэн бичих вэ? Шалгалтанд хэрхэн бэлдэх вэ? Аливаа зүйлд хэрхэн шүүмжлэлтэйгээр хандах вэ? Танилцуулга хэрхэн бэлдэх вэ? Сурах бичиг хэрхэн унших вэ? Мөнгөө хэрхэн зөв зарцуулах вэ? Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал нь их, дээд сургуульд амжилт гаргах түлхүүр нь юм.

Зорилгодоо хүрч чадахгүй байх нь гутамшигтай хэрэг биш. Харин огт зорилгогүй байх нь гутамшигтай хэрэг юм. Бенжамин Майс Дадал 1: Идэвхтэй бай Би өөрийн болон амьдралдаа хариуцлагатай хандана. Дадал 2: Төгсгөлийг нь төлөвлөж эхэл Би төлөвлөгөөтэй, тодорхой зорилготой суралцана. Дадал 3: Хамгийн чухлыг эхэнд тавь Би хамгийн чухал зүйлээ эхэлж хийдэг. Дадал 4: Хожил, хожил бас дахин хожил 25

Би өөрийнхөө төлөө тэмцэх чадвартай ч мөн бусдыг боддог. Дадал 5: Эхлээд ойлго, дараа нь ойлгуул Би өөрийн санаа бодлыг хэлэхээс өмнө бусдыг эхэлж сонсдог. Дадал .5 Хүчин чармайлтын нийлбэр цогц, хамтран ажиллах Би бусдын давуу талыг өөрийн давуу талуудтай нэгтгэн асуудлыг шийдвэрлэдэг. Дадал 7: Өөрийгөө хөгжүүл Би өөрийгөө бүх түвшинд жигд хөгжүүлж байдаг. Тухайлбал: Эрүүл чийрэг байх Үр өгөөжтэй харилцаа үүсгэх Санаа бодлоо хурц байлгах Амьдралаа утга учиртай болгох Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадлыг мөрдсөнөөр оюутан та Өөртөө итгэлтэй болох Боловсрол, ажил мэргэжил, амьдралаа төлөвлөх Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх Тогтвортой нөхөрлөл үүсгэх, гэр бүлийн харилцаагаа сайжруулах чадварыг сурах Аюулаас зайлсхийх, нүүр тулсан тохиолдолд шийдвэр гаргаж сурах Шинэ санаа дэвшүүлж, бусдын санааг ойлгох Багаар ажиллаж сурах Ажил, амралтаа зохицуулж сурах Хичээлдээ өндөр үнэлгээ авах Дипломоо амжилттайгаар гардан авах чадварыг тус тус сурна. Оюутныг дэмжих үйлчилгээ Оюутны зөвлөл Зорилго: Оюутнуудыг шинэ зууны манлайлагч болж төлөвшихөд сургалт хүмүүжлийн ажлаар дэмжин хөгжүүлнэ. Зорилт: 1. ACBSP стандартуудыг оюутнуудад сурталчлах сургалт зохион байгуулах, 2. Оюутны зөвлөлөөр дамжуулан сургуулийн зорилго үйл ажиллагаа, бодлого чиглэлийг оюутнуудад танилцуулан сурталчлах, 3. Соёл хүмүүжлийн бүх төрлийн үйл ажиллагааг нийт оюутнуудын дунд зохион байгуулах, 4. Оюутны эрүүл мэнд бие бялдрыг хөгжүүлэхэд бодит туслалцаа үзүүлэх, 5. Бизнесийн удирдлагын салбарын нэртэй лектор манлайлагч нарыг урьж лекц семинар зохион байгуулах эдгээр болно. 26

Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа. 1. Оюутны зөвлөл нь оюутнуудад тохиолдож буй аливаа бэрхшээлийг шийдвэрлэхэд чин сэтгэлээсээ хандах ба үүнд манлайлагч оюутнууд бүх оюутнуудыг төлөөлөн ажилладаг. 2. Оюутны зөвлөл нь оюутнуудыг дэмжиж, тэдний хэрэгцээ болон үзэл бодлыг хүндэтгэнэ. 3. Оюутны зөвлөл нь хамт олныг эерэг өөрчлөлтөд чиглүүлэн удирдана. Интернет үйлчилгээ СанБС нь багш, ажилчид, суралцагсад болон оролцогч талууддаа зориулан интернэтийн өргөн хүрээтэй үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. СанБС-ийн хичээлийн байрны 1-4 давхар, сургуулийн өргөтгөл барилгын 1-3 давхар утасгүй интернэт (WiFi)-ийн сүлжээнд холбогдсон. Суралцагсад энэхүү үйлчилгээг ашиглан өөрийн зөөврийн компьютер, ухаалаг гар утас болон сургуулийн компьютерийн лабораторийн сүүлийн үеийн өндөр хурдтай компьютеруудаар үйлчлүүлэх боломжтой. СанБС нь сүүлийн жилүүдэд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа ашиглаж буй компьютерийн програм хангамжийн тоог нэмэгдүүлэн, ашиглалтыг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байна. 2012-2013, 2013-2014 оны хичээлийн жилүүдэд www.san.edu.mn вэб-д суурилсан Clouduniversity програм, дотоод сүлжээний програм, электрон номын сангийн програм, нягтлан бодох бүртгэлийн Diamond, Payroll програм зэргийг нэвтрүүллээ. Мөн сургуулийн вэб сайтыг шинэчлэн сайжруулсан. Сургуулийн SanInstitute Facebook, SanInstitute Twitter хуудсыг ажиллуулж байна. Оюутны үнэмлэх Сан ДС-ийн оюутны үнэмлэх нь уншлагын танхимын бар код бүхий хуванцар үнэмлэх байна. Уг үнэмлэхийг оюутны виза карттай хамт хэрэглэнэ. Оюутны үнэмлэхний зураг нь 3х4 хэмжээтэй тод байх ёстой. Оюутны үнэмлэх шинээр захиалах болон хугацаа нь дууссан үед үнэмлэх дахин захиалах ажлыг сургуулийн оюутны зөвлөл, номын сан нь өөрийн сургуульд ноогдсон хяналтын тоонд багтааж гүйцэтгэнэ. Монголын оюутны виза картаар бүтэн жилийн эрхтэй баталгаажсан наалт хийлгэн нийтийн тээврээр зорчино. 27

Оюутны хөдөлмөр эрхлэлт Оюутанд үйлчлэх төвийн дэргэд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ажилладаг ба оюутнуудад хөдөлмөр эрхлэлт болон уг асуудлаар зөвлөлгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй юм. ОХЭДТ нь: Оюутныг хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах, гарын авлага материал бэлтгэх; Оюутныг байнгын болон цагийн ажлын байрны талаарх мэдээллээр хангах; Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах, төгсөгчдийн ажлын байрны судалгаа хийж ажлын байраар хангахад туслах; ОХЭДТ-д бүртгэгдсэн оюутнууд болон төгсөгчдөд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх; Ажил олгогчидтой оюутнууд болон төгсөгчдийг ажилд зуучлах эдгээр болно. Хөдөлмөр эрхлэхийг хүссэн оюутан нь Clouduniversity програм, эсвэл http://www.san.edu.mn/ хаягаар online хэлбэрээр тус төвд бүртгүүлснээр хичээлийн бус чөлөөт цагаар ажил хийж орлоготой болох юм. Номын сан Сургуулийн номын сан нь LIB 4U номын сангийн цогц програм нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ програм нь электрон номын сан болон электрон каталог байгуулж интернет болон дотоод сүлжээндээ байрлуулан уншигчдад ашиглуулдаг. Мөн зураасан кодын тусламжтайгаар номын сангийн үйлчилгээ, тооллого хийх, үйл ажиллагааг автоматжуулах, номын сантай холбоотой төрөл бүрийн тайлан, статистик мэдээгээр хангагдах зэрэг өргөн боломжийг олгодог. Е-Номын сан нь програмд бүртгэж коджуулсан 7000 гаруй Орос, Англи, Монгол номтой. Мөн оюутнуудад бар кодтой үнэмлэх олгодог. Номын санд үйлчлүүлж байгаа оюутнуудад уншигчийн үнэмлэхээр бар код ашиглан гэрээр болон уншлагын танхимаар үйлчилдэг.

28

Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ СанБС-ийн оюутнууд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх хамтран ажиллах гэрээтэй. Жил бүрийн 9 дүгээр сард “Оюутны эрүүл мэндийг дэмжих аян”-ы хүрээнд нийт оюутнуудыг Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулдаг төдийгүй үзлэгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж “Хувь хүний эрүүл мэндийн бүлэглэл“ тогтоон эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Жилийн турш 7 хоног бүрийн баасан гаригт “Хувь хүний эрүүл мэндийн үнэлгээ”, “ДОХ”, “Бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Архи тамхины хэрэглээ”, “Эрүүл мэндийн даатгал”, “Зөв зохистой хооллолт”, “Хөдөлгөөн эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Стресс” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулдаг. Оюутнууд эрүүл мэндийн үйлчилгээ авахад дараах баримт бичгийг бүрдүүлдэг. Үүнд: Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ /тухайн оны хураамжаа төлж баталгаажуулсан байх/ Иргэний үнэмлэх Оюутны үнэмлэх Түр оршин сууж байгаа хорооны тодорхойлолт Төгсөгчдийн холбоо СанБС-ийн төгсөгчдийн холбоо нь төгсөгчидтэйгээ байнгын холбоо харилцаатай байх, төгсөгчдийг хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангах, төгсөгчдөөс ирүүлэх шинэлэг санаа, үзэл бодол үнэлэлтэд тулгуурлан сургуулийнхаа үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой ажилладаг. Төгсөгчдийн холбоо нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй. Жил бүр төгсөгчдийн уулзалт зохион байгуулдаг бөгөөд энэхүү уулзалтаар төгсөгчдийн хооронд спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн уг уулзалтын үеэр сургуулийн бодлого, төлөвлөлт, ACBSP-ийн стандарт, шалгуурууд тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх, төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа, төгсөгчдийн ажлын байрны судалгаа зэргийг явуулдаг. Clouduniversity системийн төгсөгчдөд зориулсан модулийг ашиглан төгсөгчид сургуультайгаа болон өөр хоорондоо харилцдаг. Вэб сайт СанБС-ийн цахим хуудас www.san.edu.mn нь эхлэл, мэдээлэл, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, гадаад харилцаа, оюутан, номын сан зэрэг сэдвүүдээр мэдээллийг шуурхай хүргэж байна. Мөн сургуулийн цахим хуудсаар сургуулийн мэдээ мэдээллээс гадна дэлхийн болон Монгол улсын эдийн засгийн тойм мэдээлэл, эрдэмтдийн санал дүгнэлттэй танилцаж болно. 29

Бусад үйлчилгээ СанБС нь хөдөө орон нутгаас элсэгчид болон гадаад оюутнуудаа байрлуулах зорилгоор 2013 оны 12 сард сургуулийн өргөтгөл барилгыг ашиглалтанд оруулж, тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тохижуулсан. Оюутны дотуур байранд амьдрах хүсэлтийг Оюутны зөвлөл, Оюутны зөвлөх үйлчилгээний төв хүлээн авч, шийдвэрлэдэг. Дотоор байранд орохын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлдэг. СанБС-д суралцдаг болохыг баталгаажуулсан Сургалтын албаны тодорхойлолт Суралцах эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар Оюутны ба иргэний үнэмлэх Оюутан хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй бол орон нутгийн засаг захиргаанаас олгосон тодорхойлолт Төлбөрийн баримт Цайны газар СанБС нь 2012 онд цайны газрын барилга, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж шинэчлэн тохилог, цэвэр, хөнгөн шуурхай үйлчилгээтэй орчинг бүрдүүлсэн ба нийт багш, ажилчид, суралцагчдад амт чанартай хоолоор үйлчилдэг.

Спорт заал СанБС нь 2012 онд оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор биеийн тамирын заалыг шинээр ашиглалтанд оруулсан. Уг зааланд оюутнуудын бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор сагсан бөмбөг, гар бөмбөгийн секц хичээллэдэг. Мөн бүх мэргэжлийн ангиудад 7 хоног бүр ангиараа тоглох тусгай цаг гарган хуваарийн дагуу үйлчилдэг юм. Тэтгэлэгт хөтөлбөрүүд Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг Эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан оюутанд СанБС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг олгох асуудлыг энэхүү журмаар зохицуулна. Дараах болзлыг хангасан оюутанд СанБС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Сүүлийн 4 улирал “онц” дүнтэй суралцсан байх; Тодорхой сэдвийн хүрээнд улсын төсөл, ЭША, судалгааны экспедицэд оролцдог байх; 30

ЭША-ын илтгэл нь сургууль болон дээд шатны уралдаанд шалгарсан байх; ЭША-ын ажилд дур сонирхолтой, авъяас чадвартай оюутан болохыг мэргэжлийн эрдэмтэд оюутны хамт олон батлан тодорхойлсон байх; Нэрэмжит тэтгэлэг олгох оюутны нэрийг Профессорын багаас дэвшүүлж Оюутны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн протокол гаргасан байна. Нэрэмжит тэтгэлэг авч байгаа оюутан хууль эрх, нийгэм хэв журмын ноцтой зөрчил гаргасан, эрдэм шинжилгээний ажилд оролцохоо больсон, ямар нэг шалтгаанаар сургуулиас хасагдсан, завсардсан тохиолдолд Профессорын багийн дүгнэлтийг үндэслэн сургуулийн Захирлын тушаалаар уг тэтгэлэгийг зогсооно. Урамшууллын тэтгэлэг Манай сургуульд суралцагч нь Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилсан “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай” хуулийн дагуу оюутнуудад олгож буй үндэсний болон урамшуулалт тэтгэлэгт хамрагдах боломжтой. Энэ хөтөлбөрийн дагуу бакалаврын зэргээр Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүндтэй дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 3,0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчдад сард 105000 төгрөгийн тэтгэлэг өгөх юм. Оюутан солилцооны хөтөлбөр СанБС-нь 10 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд тэдгээрийн нэлээд хэсэгтэй нь оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус сургуульд суралцагчдаас БНСУ, Япон улс, БНХАУ, Сингапур зэрэг Азийн улсуудаас гадна ОХУ, Швецари, Герман зэрэг Европын их дээд сургуулиудад урт болон богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт бүх төрлийн мэргэжлээр жилд дунджаар 20 орчим оюутан хамрагддаг байна. Хөтөлбөртэй холбоотой мэдээлэл, зарыг тухай бүрд нь СанБС-ийн http://www.san.edu.mn/ хаягаар нээлттэй зарладаг бөгөөд энэ хаягаар холбогдож солилцооны хөтөлбөрийн талаарх мэдээлэл авч болно. Гадаадын их дээд сургуулийн солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутнууд дараах шаардлага хангасан байна.Үүнд Тэтгэлэгт хөтөлбөрт оролцогч нь зөвхөн СанБС-ийн оюутан байх СанБС-ийн 2 болон 3-р курсын оюутан байх Сурлагын дүнгийн голч оноо 3 болон түүнээс дээш байх Суралцах хугацаандаа зөвхөн нэг удаа хөтөлбөрт хамрагдах Гэрээтэй сургуулиудын тавьсан шаардлагыг хангасан байх Англи болон бусад гадаад хэлний мэдлэгтэй байх Мэргэжлээрээ өндөр ур чадвартай байх Үнэнч шудрага, ёс суртахууны хүмүүжилтэй байх зэрэг болно. 31

Төгсөлтийн ажил, ангийн ажил, эссэ, реферат бичих үлгэрчилсэн заавар ХИЧЭЭЛД БЭЛТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖ Лекцийн хичээл Оюутан таны хувьд шинэ нөхцөлд орж, шинээр олон хичээл үзэх гэж байна. Урьд та ийм агуулгатай хичээлийг үзэж байгаагүй. Иймд олон ойлголт, нэр томъёо таны хувьд шинэ болж улмаар тодотгон санах байдлыг шаардах болно. Багш лекцийн хичээл дээр оюутныг шинжлэх ухааны тодорхой хүрээнд оруулж тухайн шинжлэх ухааны хөгжлийн гол чиглэлүүдтэй танилцуулж, хэлэлцэх асуудлыг толилуулж, онолын хандлагыг практик байдалтай холбож өгдөг. Лекцийн хичээлийг зөв сонсож бичих нь чухал юм. Лекцийн тэмдэглэл маш чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт, энэ нь лекцийн үндсэн баримтлалыг хадгалах боломж олгодог. Хоёрдугаарт, бичилтийн үеийн явц нь анхаарлыг төвлөрүүлж хүчтэй болгодог. Гуравдугаарт, лекцийг зөв бичих явдал оюутны сэтгэгдлийг идэвхжүүлдэг. Учир нь оюутан багшийн ярьж байгаа зүйлийг нэгэн зэрэг сонсож бичиж шинжилдэг. Дөрөвдүгээрт, лекцийг бичих явдал түүний агуулгыг сонсож тогтооход нөлөөлдөг. Мөн бичиж байгаа биш харин сонсож байгаа оюутан илүү хурдан ядарч анхаарлаа өөр юманд хандуулдаг. Юуны өмнө багшийн хичээлийн эхэнд хэлж буй лекцийн сэдэв, төлөвлөгөө ба ашиглах материалыг бичиж авах хэрэгтэй. Лекцийг сонсоод бүгдийг нь үг үсгийн дарааллаар бичиж авах шаардлагагүй. Гол нь хамгийн чухал, үндсэн санааг гаргах явдал байдаг. Багш үүний учрыг тайлбарладаг. Лекцийн явцад багш гол санааг тодруулж анхаарал хандуулах зүйлийг зааж өгдөг. Лекцийн агуулга дээр ашиглах шаардлагатай, түүний агуулгыг тодотгох чухал зүйлийг тодорхойлж, нэмэлт зүйл өөрийн санаа тодотголыг тэмдэглэх шаардлагатай. Ээлжит лекцийн өмнө өмнөх хэсгийн агуулгын тухай эргэн санаж хэлэлцүүлэх гэж буй лекцийн сэдвээр ном сурах бичигтэй танилцах нь тустай. Семинарын хичээлд бэлтгэх бие даасан ажил гүйцэтгэх Семинарын хичээлд бие даасан байдлаар бэлтгэх ажлыг сайн зохион байгуулахын тулд тогтмол ажиллаж өөрийн цагаа зөв төлөвлөх аргыг өөртөө хэвшүүлэх шаардлагатай. Гол нь бие даасан ажлын төлөвлөгөөг бодож боловсруулах нь чухал. Семинарын хичээлийн сэдвийн дагуу зөвлөж буй ном сурах бичгийг судлаж, лекцийн агуулгыг санаандаа сэргээж, холбогдох материалыг унших шаардлагатай. Гол анхаарлыг тухайн хичээлийн хувьд шинэ болох нэр томьёо, ойлголтуудын судалгаанд хандуулах хэрэгтэй. Хэрвээ та эдгээр ойлголтуудын агуулгыг бичиж амжаагүй бол багшаасаа асууж лавлах, эсвэл энэ мэргэжлийн толь бичиг үзэх хэрэгтэй. Лекц ба нэмэлт ном сурах бичигийн үндсэн дээр семинарын асуулт бүрээр илтгэх төлөвлөгөөг боловсруул. Түүний үлгэрчилсэн дараалал нь: Эхлээд сэдэв, эсвэл агуулгыг нарийн тодорхойлох, дараа нь санаагаа нэгтгэн эцэст нь дүгнэлт гарга. Хэрэв та тухайн асуудлаар эхэнд нь биш дараагийн хүн болж гарах бол өмнөх илтгэгчийн хувьд санал дүгнэлт өгөх 32

хэрэгтэй. Семинарт илтгэх хугацаа 7-10 минут байдаг. Бэлтгэсэн зүйлээ унших биш харин компьютерээр үзүүлэх, Power point программыг ашиглахыг зөвлөж байна. ТӨГСӨЛТИЙН АЖИЛ 1.Нийтлэг зүйл Төгсөлтийн (дипломын) ажил нь оюутнуудыг сонгосон мэргэжлийн тодорхой сэдвээр гүнзгий мэргэшүүлэх, онолын мэдлэг, эзэмшсэн судалгааны арга зүйгээ судалгаа, шинжилгээний ажилд амжилттай ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино. СанБС-ын төгсөлтийн ажлыг бичих эрхийг нийт суралцах хугацааны голч дүнгээр 3,2 оос доошгүй амжилт үзүүлсэн оюутан эдлэнэ гэж заасан байдаг. Энэхүү журмын дагуу 4-р курсын оюутнуудаас дээрх болзлыг хангасан оюутан нь төгсөлтийн ажил бичиж хамгаална. Төгсөлтийн ажил нь 3 болон 4-р курсэд бичдэг ангийн ажлаас нэлээд ялгаатай. Ангийн ажлыг ихэвчлэн судалсан хичээлийн хүрээнд сонгосон тодорхой сэдвээр бичдэг бол төгсөлтийн ажил нь сэдвийн хувьд хичээлийн хүрээгээр хязгаарлагддаггүй өргөн сэдвийг хамардагаас гадна онолын хувьд асуудлыг хөндсөн байдал, судалгаа, шинжилгээний цар хэмжээгээрээ илүү өргөн хүрээтэй байдаг. Төгсөлтийн ажил бичиж, хамгаалах ажил нь дараахь хэд хэдэн үе шаттай явагдана. 1. Сэдвээ сонгож, түүний үндэслэлийг гаргаж, төслөө бэлтгэж хамгаалах 2. Сонгосон сэдвээрээ хууль эрх зүйн актууд, ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний тайлан, өгүүлэл, статистикийн тоо баримт, мэдээлэл, холбогдох материал цуглуулах. 3. Цуглуулсан мэдээллээ уншиж судлах, тэмдэглэл хөтлөх, эшлэлээ бэлтгэх, гол санаагаа бичиж тэмдэглэх, харьцуулан дүгнэх, шаардлагатай бол нэмэлт мэдээлэл хайх, унших үе 4. Цуглуулсан мэдээллээ боловсруулах, хүснэгт график хэлбэрээр бэлтгэх, төгсөлтийн ажлын гол бүлгүүдээ бичиж бэлтгэх үе 5. Дүгнэлт санал, зөвлөмж бэлтгэх үе 6. Төгсөлтийн ажлаа зохих шаардлагын дагуу хэлбэршүүлэх 7. Төгсөлтийн ажлаа урьдчилан хамгаалалтад оруулж, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах 8. Төгсөлтийн ажлаа шалгалтын комиссын өмнө хамгаалах гэсэн үе шатыг дамжина. Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан нь уг ажлын шинжлэх ухааны үндэслэл, бие дааж судалсан байдал, судалгааны үнэн зөвийг өөрөө хариуцана. 2. Төгсөлтийн ажлын сэдвийг сонгох, төслөө бэлтгэж, хамгаалах, батлуулах Оюутан нь төгсөлтийн ажлын сэдвийг өөрөө сонгох эрх эдэлнэ. Тэнхимүүд мэргэжил бүрээр оюутнуудад санал болгох дипломын ажлын сэдвүүдийг жил бүрийн 10 дугаар сард багтаан гаргасан байна. Оюутан нь мэргэжлийн дагуу өөрийн сонирхсон сэдвээ санал болгосон сэдвүүдээс сонгох буюу өөрөө шинэ сэдэв дэвшүүлэх замаар сонголтыг хийнэ. Тэнхимийн санал болгосон сэдэвт ороогүй сэдвийг оюутнууд өөрөө санал болгосон тохиолдолд тэнхимүүд хурлаараа хэлэлцэж, тухайн оюутны суралцсан мэргэжил, мэргэшүүлэх чиглэлд уг сэдэв нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж шийдвэрлэнэ. Оюутан сонгосон сэдвээрээ товчхон төгсөлтийн ажлын төсөл бичиж тэнхмийн хэлэлцүүлэгт оруулна. Төгсөлтийн ажлын төсөл нь тухайн оюутан уг 33

сэдвээрээ ямар төсөөлөлтэй байгаа, энэхүү сэдвээр төгсөлтийн ажил бичиж чадах эсэхийг харуулах болно. Судалгааны сэдэв, санаагаа сонгох нь харьцангуй хялбар байж болох хэдий ч энэхүү төсөлдөө судалгааны асуудлын шинэлэг тал, ач холбогдлыг тодорхойлон гаргаж ирэх нь чухал юм. Төсөл бичих нь нэгдүгээрт, төгсөлтийн ажлын эхлэл болж, судалгааны ажлын арга барилыг төлөвшүүлэх, хоёрдугаарт, тэнхимийн багш нарт оюутны судалгааны сэдвийг үнэлэх, цаашид өгөх чиглэлийг тодорхой болгох боломжийг олгох ач холбогдолтой юм. Төгсөлтийн ажлын төсөл нь дараах хэсгүүдээс бүрдэх ба нийт 7 хуудсаас багагүй байна. 1. Дипломын ажлын зорилго – Дипломын ажлыг энэ сэдвээр бичих болсон шалтгаан, судалгааны зорилгыг тодорхойлно. 2. Шийдвэрлэх асуудал, ач холбогдол – Энэ хэсэгт судалгааны сэдэв, уг сэдвийн хүрээнд шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэвэл зохих асуудлыг дэвшүүлнэ. Судалгааны ач холбогдол, тухайн салбарт оруулах хувь нэмрийг тодорхойлно. 3. Сэдвийн судлагдсан байдал – Дэвшүүлж буй асуудал нь онолын болон эмпирик түвшинд хэрхэн судлагдсан талаар дэлгэрэнгүй тайлбарлаж бичнэ. Энд өөрийн уншсан материалуудын талаарх тайлбарыг оруулна. Бусдын ажлаас шууд авч ашиглахыг хориглоно. Энэ талаарх зааврыг хавсралт 2-оос харж болно. 4. Судалгааны материал /өгөгдөл/ – Судалгаанд ашиглах материалууд болон тоон өгөгдлүүдийн эх үүсвэр, хамрах хүрээ, олдоц зэргийг тодорхойлно. 5. Судалгааны арга зүй – Судалгааны ямар арга ашиглах талаар тодорхойлж бичнэ. Сонгосон судалгааны арга нь тоон өгөгдөл болон судалгааны материалуудад нийцтэй эсэх талаар тайлбар хийнэ. 6. Календарчилсан төлөвлөгөө – Дипломын ажлын урьдчилсан бүтэц, гүйцэтгэх ажлын календарьчилсан төлөвлөгөөг гаргана. 7. Ашигласан материалын урьдчилсан жагсаалт – Судлагдсан байдлын хүрээнд ашиглагдсан болон цаашид ашиглах материалуудын жагсаалтыг Хавсралт 3-т өгөгдсөн загварын дагуу гаргана. Төгсөлтийн ажлын төслийг 12 сарын 30-ны дотор тэнхмийн туслах ажилтанд хураалгана. Төгсөлтийн ажлыг 1-р улирлын эцсээр тэнхмийн хэлэлцүүлэгт оруулна. Төслийг тэнхмийн нийт багш нарт илтгэл байдлаар танилцуулж хамгаалалт хийнэ. Төслийг хамгаалах илтгэлийн хугацаа 10 минутаас хэтрэхгүй. Хэлэлцүүлгийн төгсгөлд төгсөлтийн ажлын удирдагч багшийн талаар оюутны саналыг авна. Оюутнуудаар сэдэв сонгуулах ажлыг анхнаас нь ангийн зөвлөх багш гүйцэтгэнэ. Оюутнууд сэдвээ сонгосны эцэст ангийн зөвлөх багш төгсөлтийн ажлын сэдэв болон оюутны жагсаалтыг гаргаж, сонголтыг баталгаажуулан оюутан бүрээр гарын үсэг зуруулсан байна. Энэхүү жагсаалтыг холбогдох тэнхимийн эрхлэгчид өгнө. Тэнхимийн эрхлэгч профессор, багш нарын судалгааны ажлын чиглэл, ажлын ачаалыг харгалзан төгсөлтийн ажлын удирдагчаар томилох хуваарийг гарган оюутны төгсөлтийн ажлын сэдэв, төгсөлтийн ажлын удирдагч, шүүмжлэгчийг баталсан шийдвэр гаргаж, сургалтын албанд нэг хувийг өгнө. Оюутнаар сэдэв сонгуулах, төгсөлтийн ажлын удирдагчдыг сонгох үе шат төгсөлчдын хичээлийн жилийн 2-р улирлын эхэнд шийдэгдсэн байна. Нэгэнт сэдэв 34

батлагдсаны дараа сонгосон сэдвээ өөрчлөхийг хориглоно. Төгсөлтийн ажлын сэдэв албан ёсоор батлагдсаны дараа оюутан бүрд удирдагчдын зүгээс ажлаа эхлэх даалгавар, чиглэл өгнө. 3. Төгсөлтийн ажлын агуулга,бүтэц Төгсөлтийн ажил нь агуулгын хувьд онолын хэсэг, практик судалгаа, түүнээс ургуулан гаргасан дүгнэлт, санал зөвлөмж, хавсралтуудаас бүтнэ. Төгсөлтийн ажил нь бүтцийн хувьд удиртгал хэсэг, онолын болон судалгааны хоёр буюу гурван бүлэг, дүгнэлтийн хэсэг, ашигласан ном, зохиолын жагсаалтаас бүрдэнэ. Төгсөлтийн ажлын хэмжээ хавсралт ороогүйгээр 35-аас доошгүй хуудас байна. Удиртгал хэсэгт төгсөлтийн ажлын талаарх ерөнхий мэдээлэл, тухайлбал сонгосон сэдвийн цаг үеэ олсон байдал, ач холбогдлыг харуулсан үндэслэл, уг ажлын зорилго, зорилтууд, практик ач холбогдлыг харуулна. Түүнчлэн сэдвийн хүрээнд хийсэн судалгааны объект, судлах зүйл нь юу болох, ашигласан мэдээлэл, судалгаанд хэрэглэсэн тодорхой аргууд, мэдээ материалыг хэрхэн боловсруулж, ашигласнаа дурдана. Удиртгал хэсэг 3 хуудсанд багтсан байна. Нэгдүгээр бүлэгт ихэвчлэн онол арга зүйн асуудлыг хөндөнө. Энд тухайн сэдвийн талаарх онол, уг асуудлыг судалж ирсэн түүх, энэ талаар бүтээл туурвисан томоохон эрдэмтдийн бүтээл, үзэл баримтлал, хэрэв онолын олон урсгал чиглэл байдаг бол товч ялгааг нь дурьдах шаардлагатай. Энэ бүхнийг гадаадын болон өөрийн улс орны эрдэмтдийн зохиол бүтээлээс олж авна. Нэгдүгээр бүлэгт судалж байгаа сэдвийнхээ гол ойлголт, тухайн үзэгдлийн мөн чанарыг нээж харуулах ёстой. Судалж байгаа үзэгдлийнхээ хөгжиж, өөрчлөгдөж ирсэн чиг хандлагыг мөн харуулна. Эдгээрийг хүснэгт, графикаар ойлгомжтой хэлбэрээр харуулбал илүү зохистой. Нэгдүгээр бүлэг нь төгсөлтийн ажлын нийт хэмжээний 30 хувиас хэтрэхээргүй байх ёстой. Хоёр болон гуравдугаар бүлгийн агуулга нь практикийн асуудлыг хөндсөн байна. Энд тухайн оюутны бие дааж хийсэн эдийн засаг, санхүү, статистикийн дүн шинжилгээ байна. Төгсөлтийн ажилд сурах бичиг, ном зохиолд тусгагдсан томъёо, аргуудыг давтан хуулах шаардлагагүй бөгөөд харин ашигласан ном,зохиолын эшлэлийг заавал тусгана. Бусад ном, зохиолоос эш татсан зүйл хэт олон байх нь тохиромжгүй. Шаардлагатай тохиолдолд бусдын санаа бодлыг өөрийн үгээр илэрхийлэн бичиж болно. Хоёр болон гуравдугаар бүлэг нь нийт ажлын 50-60 хувийг эзлэхээр байна. Төгсөлтийн ажлын дүгнэлтийн хэсэг нь ерөнхий дүгнэлтүүд, судалж буй сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлуудыг нэгтгэн гаргасан, уг асуудлыг шийдвэрлэх талаар өөрийн санаа бодлыг тусгасан байна. Энд судалгааны зорилго, зорилтуудад энэхүү ажлын хүрээнд хэрхэн хүрч, шийдвэрлэсэнийг дүгнэнэ. Санал болгох зөвлөмжөө мөн энд тусгана. Асуудлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээнүүдийг санал болгож болно. Энд уг сэдвээр цаашид үргэлжлүүлэн судалбал зохих чиглэлүүдийг хөндөж болно. Төгсөлтийн ажлын дүгнэлтийн хэсэг нь нийт ажлын 5-10 хувьтай тэнцэх хэмжээтэй байна. Ашигласан материалын жагсаалт нь хууль эрх зүйн бусад баримт бичиг, сурах бичиг болон эрдэм шинжилгээний ном, сэтгүүл, интернетээс ашигласан материалын WEB хуудас болон бусад материалуудаас бүрдэнэ. Хуулиудыг төгсөлтийн ажилд эш татсан дарааллаар нь харин ашигласан сурах бичиг, эрдэм шинжилгээний ном, сэтгүүлүүдийг зохиогчийн нэрийн эхний үсгээр цагаан толгойн дарааллаар жагсаалтад байрлуулна. Ашигласан ном, зохиолын жагсаалтыг бичих зааврыг хавсралт 3-р харуулав. 35

Хавсралтуудыг ашигласан ном, зохиолын жагсаалтын дараа төгсөлтийн ажилд дурьдагдсан дэс дарааллаар хавсаргана. Хавсралт шинэ хуудаснаас эхэлсэн байна. Хавсралт бүрийн баруун дээд өнцөгт “Хавсралт” гэж бичиж, ард нь дугаарыг нь тавьсан байна. 4. Төгсөлтийн ажлыг хэлбэршүүлэх Төгсөлтийн ажлаа бичиж дуусаад удирдагчтайгаа сүүлчийн хувилбараар нь тохиролцсоны дараа уг ажилд тавигддаг шаардлагуудад нийцүүлэн түүнийг хэвлэж, үдэж бэлтгэнэ. Төгсөлтийн ажлын эхийг А4 цаасны нэг тал дээр, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээг 12-оор, мөр хоорондын зайг 1.5-аар Windowsын орчны World программ дээр бичиж бэлтгэнэ. Хуудсанд текстийг зүүн захаас 1.2, баруун захаас 0.8 ын зай үлдээж бичнэ. Төгсөлтийн ажлын хуудас бүрийг дугаарласан байна. Дугаарыг хуудасны доод хэсгийн төвд нь байрлуулна. Төгсөлтийн ажил нь нүүрний хэсэгтэй байна. Түүний ерөнхий хэлбэрийг хавсаргав (Хавсралт 1). Бүлэг бүрийн гарчгийг 14ийн өндөртэй үсгээр, тодоор харлуулж (Bold-оор ) бичнэ. Бүлэг бүрийг шинэ хуудаснаас эхэлнэ. Төгсөлтийн ажилд текстийг тодорхой утга санаа бүрийн эхэнд улаан мөрнөөс /догол мөрнөөс/ эхэлж бичнэ. Эшлэлийг дэлгэрэнгүй болон товч гэсэн 2 хэлбэрээр хийж болно. Дэлгэрэнгүй эшлэлийг тухайн хуудасны доор зураасын (Food note хэлбэрээр) доор хийнэ. Дэлгэрэнгүй эшлэл нь зохиогчын овог нэр, бүтээлийн нэр, хэвлэлийн газар, хэвлэсэн газар, он, хуудасны дугаар гэсэн дараалалтай байна. Товч эшлэлийг тухайн текстийн төгсгөлд тавигдсан ном, зохиолын жагсаалтад тавигдсан дугаарыг заах замаар үйлдэнэ. Харин эшлэл болгосон эх үүсвэрийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл нь ашигласан ном, зохиолын жагсаалтад заавал өгөгдсөн байна. Төгсөлтийн ажлыг илүү ойлгомжтой болгох зорилгоор хүснэгт, графикуудыг оруулсан байна. Хүснэгт, график, товч тодорхой зурагдсан байвал зохино. Хүснэгт, график нь тус тусдаа дугарлагдсан байх бөгөөд төгсөлтийн ажлын эхнээс төгсгөл хүртэл нэг дараалалтай байна. Хүснэгт бүрийн баруун дээд өнцөгт “Хүснэгт” гэсэн үгийг тавьж, ард нь холбогдох дугаарыг тавина. Хүснэгтийн доорх нэг мөрийг алгасаад хүснэгтийн нэрийг голлуулан байрлуулна. Хүснэгтийн мөр, баганын үзүүлэлтийн хэмжих нэгж ижил бол түүнийг гарчгийн хамт харуулна. Өмнө, хойно орсон хүснэгтийг эш татах бол хүснэгтийн дугаарыг хуудастай нь дурьдана. Хүснэгт аль болох бага хэмжээтэй, нэг хуудсанд багтахаар байх ёстой. Хэрэв том хэмжээний хүснэгтийг дараагийн хууудсанд үргэлжлүүлэн харуулах бол хүснэгтийн толгойн хэсгийг давхар харуулж, “Хүснэгтийн үргэлжлэл” гэж бичнэ. Хүснэгтийг статистикийн эмхэтгэл, ном сэтгүүлээс шууд авсан бол доор нь “Эх сурвалж:” гэж бичээд, ашигласан материалаа заавал дурьдана. Төгсөлтийн ажилд томъёо түүний гаргалгааг харуулах бол тод харлуулсан үсгээр (bold), тусгай нэг мөрөнд байрлуулж, хашилтанд дугаарыг өгч, хэрэглэсэн тэмдэглэл бүрд тайлбар хийнэ. Төгсөлтийн ажилд сурах бичиг, ном зохиолд дурьдсан тодорхой ойлголт асуудлыг аль болох давтаж нурших шаардлагагүй. Харин нийтэд төдийлэн тодорхой бус маргаантай ойлголт, тодорхойлолт, асуудлыг хөндөн, зохиогчид, эрдэмтдийн бүтээлээс эш татан оруулж болно. Тухайн сэдвээр байгаа янз бүрийн үзэл бодол, ойлголт, үзэл баримтлалыг хөндвөл сайн. Дүгнэлтийн хэсгийн ард ашигласан ном, зохиолын жагсаалтыг байрлуулна. Энэхүү жагсаалтад төгсөлтийн ажилдаа ашигласан, эш татсан боловч төгсөлтийн ажил бичихийн өмнө уншиж танилцсан бүх 36

ном, зохиол, сэтгүүл, судалгааны тайлан интернетээс авсан мэдээллийн web хуудасны хаягийг оруулна. 5. Төгсөлтийн ажлын удирдагч, түүний үүрэг, хариуцлага Төгсөлтийн ажил хийх оюутанд түүнийг бэлтгэл ажлыг хангах, бичих үе шатанд онол, практикийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор төгсөлтийн ажлын удирдагчийг тэнхим бүр өөрсдийн багш нарын судалгааны ажлын чиглэл, ачааллыг харгалзан томилно. Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан нь ажлын явцаа удирдагчдаа тогтмол танилцуулж, тэднээс шаардлагатай дэмжлэг, туслалцаа, зөвлөмжийг авах үүрэгтэй. Ингэхдээ төгсөлтийн ажлын удирдагч нь уг ажлыг редакторлагч хүн биш, онол, практикийн болон үг, үсгийн засварыг нэг бүрчлэн хариуцагч биш гэдгийг оюутан ойлгох хэрэгтэй. Төгсөлтийн ажлын үе шат бүрд удирдагчийн гүйцэтгэх үүрэг өөр өөр байна. Уг ажлын бэлтгэл үе шатанд удирдагч нь сэдэв сонгох, ажлын төлөвлөгөөг тодорхой болгох, уншиж судлах ном, сэтгүүл, сэдвийн чиглэлийн талаар зөвлөгөө өгнө. Төгсөлтийн ажил бичих явцад удирдагч нь шүүмжлэгчийн байр сууринаас хандаж дутуу дулимаг хөндсөн асуудал, баталгаа нотолгоо шаардах, бичих өнгө аяс, тэдгээрийг хэрхэн засах, сайжруулах чиглэлээр зөвлөнө. Оюутан нь удирдагчаас өгсөн шүүмж, зөвлөмжид анхааралтай хандаж, бас өөрийн байр суурийг хамгаалж, шүүмжлэлийг хүлээн авч болно. Гэхдээ сэдвийн хүрээнд онолын болон арга зүйн зөв байр суурийг тусгасан байх шаардлагатай. Удирдагч багш дипломын ажлын явцын үнэлгээг оюутан бүрээр 3 болон 4 дүгээр сард 2 удаа тэнхимийн эрхлэгчид бичгээр гаргаж өгнө. Төгсөлтийн ажлын сэдвийг ажилдаа оновчтой тусгаж, чанарын өндөр түвшинд бичсэн байх нь тухайн оюутны үүрэг мөн. Төгсөлтийн ажлын удирдагчтай тохирсон эцсийн хувилбарыг хамгаалалт болохоос 10 хоногийн өмнө удирдагчид өгсөн байна. Удирдагч төгсөлтийн ажлын эцсийн хувилбарыг хүлээн аваад экспертын байр сууринаас үнэлгээ өгч, бичгээр дүгнэлтээ бэлтгэнэ. Төгсөлтийн ажлын талаарх удирдагчийн дүгнэлт нь уг ажлын чанар, асуудлыг хөндсөн онол, практикийн түвшин, сайн талуудыг дурьдсан, ялангуяа өмнө дурьдагдсан дутагдлуудыг залруулсан байдал, хэрэв засаагүй бол, учир шалтгаан, үндэслэлийг дурьдаж, төгсөлтийн ажлын хамгаалалтад оруулах болмжтой болон боломжгүй байдлыг заавал тусгана. 6. Төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалт Төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалт хийх өдрийг тэнхим, сургалтын албатай тохиролцон тогтооно. Урьдчилсан хамгаалалтын өмнө оюутан төгсөлтийн ажлын бэлэн болгосон ажлаа урьдчилсан хамгаалалтын комиссын гишүүдэд удирдагчын дүгнэлтийн хамт өгнө. Урьдчилсан хамгаалалтын үед оюутан 15 минутанд гүйцэтгэсэн ажлаа товч танилцуулж, комиссын гишүүдээс тавьсан асуултанд хариулна. Комисс оюутны төгсөлтийн ажилтай танилцсаны дараа түүнийг жинхэнэ хамгаалалтад оруулах эсэх шийдвэрээ гаргана. Комисс оюутанд уг ажлыг сайжруулах, засах өөрчлөх талаар зөвлөж, санал гаргаж болно. Комисс төгсөлтийн ажлыг жинхэнэ хамгаалалтад оруулах боломжтой гэж үзвэл тэнхимийн эрхлэгч төгсөлтийн ажлын нүүрний хэсэгт зөвшөөрсөн гарын үсгээ зурж, хамгаалалтын комисст өгнө. 7. Төгсөлтийн ажлын шүүмж 37

Төгсөлтийн ажил бичсэн оюутаны ажлыг бодитой үнэлэх, хөндлөнгийн дүгнэлт үнэлгээг гаргуулах зорилгоор сэдвийн дагуу холбогдох мэргэжлийн хүмүүсээр шүүмж бичүүлнэ. Шүүмж бичихэд улсын байгууллагын мэргэжилтнүүд, бизнесийн хүрээнийхэн, эрдэм шинжилгээний байгууллагаас эрдэмтэд, судлаачид, бусад их, дээд сургуулийн профессор, багш нар, МУИС болон ЭЗС-ын бусад тэнхимийн профессор багш нар оролцож болно. Төгсөлтийн ажил бичсэн оюутан нь шүүмж бичих хүнд уг ажлынхаа нэг хувийг удирдагчийн дүгнэлттэй хамт хамгаалалт болохоос 7 хоногийн өмнө хүргүүлнэ. Шүүмж нь сэдвийн ач холбогдол, цаг үеэ олсон байдал, оюутан уг сэдвийн онол, практикийн асуудлыг хэрхэн хөндөж тавьсан, зорилгодоо хүрснийг үнэлнэ. Дараа нь төгсөлтийн ажлыг бүлэг бүрийг авч үзэж, сайн тал, дутагдлын талаар дэлгэрэнгүй дүгнэлт гаргана. Төгсгөлд нь шүүмжлэгч нь төгсөлтийн ажлын ерөнхий түвшинд өөрийн хувийн үнэлгээг өгч дүн тавина. Шүүмж нь 2-3 хуудаснаас хэтрэхгүй байна. Шүүмж бичсэн хүн бичгээр бэлтгэсэн, гарын үсгээ зурж баталгаажуулсан шүүмжийг хамгаалалтын комисст өгнө. Хэрэв удирдагч болон шүүмж бичсэн хүн нь төгсөлтийн ажлыг эцсийн хамгаалалтанд оруулах боломжгүй гэж үзвэл энэ асуудлаа тэнхим, сургалтын албанд мэдэгдэнэ. Тэнхим, сургалтын алба хамгаалалтанд оруулах эсэх эцсийн шийдвэрийг гаргана. 8. Төгсөлтийн ажлаа эцсийн хамгаалалтад оруулахад шаардагдах материалууд Төгсөлтийн ажил бичсэн оюутан нь эцсийн хамгаалалтад дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: 1. Сурлагын дэвтэр 2. Сургалтын албанаас баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт 3. Бүрэн хэлбэршүүлсэн төгсөлтийн ажил 4. Удирдагчийн дүгнэлт 5. Шүүмж 6. Төгсөлтийн ажлын электрон хэлбэрээр хадгалсан файл 7. Power Point программаар бэлтгэсэн хамгаалалтанд оруулсан танилцуулга Эдгээр материалуудыг хамгаалалт болохоос 2 хоногийн өмнө бүрдүүлээгүй бол хамгаалалтад оруулахгүй. 9. Төгсөлтийн ажлын хамгаалалт Төгсөлтийн ажлын эцсийн хамгаалалт нь комиссын нээлттэй хуралдаан дээр явагдана. Хамгаалалтын комисс нь оюутны онолын бэлтгэлийн түвшин, мэргэжлийн чиглэлээр бэлтгэгдсэн байдалд ерөнхий үнэлгээ өгч, тухайн мэргэжлээр диплом олгох эсэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй. Ийм учраас оюутан нь хамгаалалтын үед сэдвийн хүрээнд ном, зохиолд юу гэж бичсэн, төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд юу хийснээ тоочих нь гол биш юм. Оюутан нь хамгаалалтын өмнө удирдагчаасаа боломжийн үнэлгээ авсан, хөндлөнгийн шүүмжлэгчээс эцсийн хамгаалалтад оруулах боломжтой гэсэн зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Удирдагчийн дүгнэлт, хөндлөнгийн шүүмж хамгаалуулахын эсрэг гарсан боловч тэнхим, сургалтын алба хамгаалалтад оруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд оюутан төгсөлтийн ажлын хамгаалалтад орж болно. Энэ тохиолдолд оюутан нь хамгаалалтанд 15 минутын илтгэлийг Power Point праграмм дээр бэлтгэнэ. Энэхүү товч илтгэлдээ оюутан нь төгсөлтийн ажлын гол утга санааг товч тодорхой, аль болох хүснэгт, график, схемээр харуул,ж санал дүгнэлтээ илэрхийлнэ. Энэхүү илтгэлээ удирдагчтайгаа 38

тохиролцсон, түүнд үзүүлж, зөвлөлгөө авсан байна. Илтгэлээ компьютер, LCD дэлгэц ашиглан тавина. Энэ бүх зүйлийг урьдчилан бэлтгэсэн, илтгэл тавих сургуулилтаа хийж, илтгэлээ яг 15 минутдаа багтахаар тохируулсан байна. Илтгэлээ тавихдаа аль болох чөлөөтэй, шууд харж уншихгүйгээр, өөрийн үгээр ярих шаардлагатай. Төгсөлтийн ажлын хамгаалалтад бэлтгэх, хамгаалах үйл ажиллагаа нь оюутны хувьд маш хариуцлагатай чухал ажил юм. Хичнээн сайн ажил бичиж, удирдагчаасаа болон шүүмжлэгчээс сайн үнэлгээ авсан боловч хамгаалалтанд муу бэлтгэж, амжилттай илтгээгүйгээс ерөнхий үнэлгээ доошилж болно. Хамгаалалтыг амжилттай хийхийн тулд илтгэлээ сайн бэлтгэх, түүндээ оюутны өөрийн зүгээс бие дааж юу хийсэн, судалгааны ямар арга хэрэглэсэн, ямар шинэлэг асуудал гаргаж хөндсөн, ямар үр дүнд хүрсэнээ харуулвал илүү сайн болно. Илтгэлд хэт олон тоо баримт нурших нь тохиромжгүй бөгөөд зөвхөн тэдгээрийг баталгаа нотолгоо болгох зорилгоор л хүснэгт, графикаар харуулвал илүү зохистой. Хамгаалалтын төсгөлд комиссын гишүүд асуулт тавина. Оюутан сандарч мэгдэхгүйгээр асуултыг сайн сонсож товч, оновчтой үгээр хариулах шаардлагатай. Олон үгээр нурших нь тохиромжгүй бөгөөд энэ нь оюутны мэдлэг эмх цэгцгүй муу байгааг харуулна. Ийм учраас төгсөлтийн ажилд бичсэн оюутан хамгаалалтынхаа өмнө мэргэжлийн чиглэлээр үзсэн гол хичээлүүдээ сэргээн харж, тухайн сэдэвтээ хамаарах онолын ном, зохиол уншиж, биеэ сайтар бэлтгэсэн байх шаардлагатай. Асуултанд хариулсаны дараа төгсөлтийн ажилд удирдагчаас өгсөн үнэлгээг нийтэд уншиж танилцуулна. Дараа нь хөндлөнгийн шүүмжлэгчийн шүүмжийг уншиж танилцуулна. Төгсөлтийн ажлыг A, B, C, D, F гэсэн үнэлгээгээр дүгнэнэ. Үнэлгээ өгөх үйл ажиллагаа комиссын гишүүдийн хаалттай хурал дээр 10-15 минутын хугацаанд хийгдэнэ. Үнэлгээ нь дипломын ажлын шинжлэх ухааны болон практик ач холбогдол, чанарын түвшин, илтгэлийн агуулга, асуултад хариулсан байдалд үндэслэсэн байна. Төгсөлтийн ажлыг комиссоос үнэлсэн дүнг хамгаалалтад оролцсон нийт оролцогчидод танилцуулна. Комиссоос өгсөн дүн эцсийн бөгөөд эргэж хянагдахгүй. Төгсөлтийн ажлын сан, түүний хадгалалт, хамгаалалт Төгсөлтийн ажлын оюуны өмчийн эрх нь түүнийг бичсэн оюутан болон тус тэнхимд хамаарагдана. Төгсөлтийн ажил нь бүрэн эхээрээ үдэгдсэн байдлаар болон CD дээр хадгалагдана. Мөн уг ажлыг электрон байдлаар file хэлбэрээр нь авч үлдэж болно. Тэнхмүүд оюутны төгсөлтийн ажлаар мэдээллийн элестрон сан үүсгэж, жил бүр баяжуулан хадгална. Энэхүү санг бүрдүүлэх ажлыг тэнхмийн туслах ажилтан харицуан гүйцэтгэнэ. Уг санг CD дээр хадгална. Төгсөлтийн эх ажлыг оюутануудад олноор нь болон хоногоор өгч явуулахыг хориглоно.

39

(Times New Roman Bold 14)

Нягтлан бодох бүртгэлийн Тэнхим (Times New Roman Bold 12)

ТӨГСӨЛТИЙН АЖИЛ СЭДЭВ

Гүйцэтгэсэн оюутан ................ (Овог, нэр, мэргэжлийн анги) Удирдсан багш: ................... (Овог, нэр, цол, зэргийг заавал бичнэ. Шүүмжлэгч багш: ..................... (Овог, нэр, цол, зэргийг заавал бичнэ.) (Times New Roman Bold 12)

Улаанбаатар хот 2016 он (Times New Roman Bold 12) 40

Эшлэл, зүүлт бичих заавар Реферат бичих явцад ишлэл, зүүлт (бусдын бүтээлээс авч ашиглаж буй санаа, ойлголт,тайлбар, тодорхойлолтууд зэрэг болон нэмэлт тайлбар шаардлагатай үед)-ийг оновчтой зөв хэрэглэнэ. Эшлэл, зүүлт бичих хэлбэрүүдээс нэгийг сонгон төгсөлтийн ажлын бүх хэсэгт тухайн хэлбэрийг баримталж бичнэ. Эшлэл бичихдээ эх үүсвэрийг заавал бичнэ. Үүнд бусдын бүтээлийн үр дүн, санааг нэгтгэн тайлбарлаж байгаа бол зохиогчийн нэр болон оныг бичнэ. (Зохиогчдын нэрсийг латинаар бичнэ.) - Нэг зохиогчтой бол, - Энэхүү таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгосон байна (Johns, 1990). - Johns (1990) энэхүү таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгосон. - Нэг зохиогч хэд хэдэн ажилдаа дурьдсан бол, - Энэ таамаглалыг тэрээр хэд хэдэн удаа шалгасан байна (Johns, 1978, 1980, 1990). - Хэд хэдэн ажилд ижил санааг дурьдсан бол, - Энэ ололтыг дахин шалгах оролдлогууд бүтэлгүйтсэн байна (Johns, 1978, 1980; Jones, 1976; Smith, 1981; Thomas, 1980). - Нэг бүтээл хэд хэдэн зохиогчтой бол, - Энэхүү таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгожээ (Johns ба Thomas, 1991). - Johns ба Thomas (1990) нар таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгосон. - Хоёрдогч эх үүсвэрээс авч хэрэглэж байгаа бол, - Johns (1980, Stevens, 1988-д дурьдсанаар) энэ таамаглалыг шалгасан байна. Бусдын бүтээлээс бүтэн өгүүлбэр авч ашиглаж байгаа тохиолдолд тэр нь 40 үгээс хэтрэхгүй ба тухайн өгүүлбэрийг хашилтанд хийнэ. Эх үүсвэрт зохиогчийн нэр, оныг дурьдахаас гадна хуудасны дугаарыг заавал тэмдэглэнэ. Тухайлбал, “Энэхүү таамаглалыг шалгасан хэд хэдэн тохиолдлууд байгаа хэдий ч тэдгээр нь тохиромжгүй аргуудыг ашигласан байсан” (Johns, 1981, х. 32). Зүүлт (footnote) бичихдээ тухайн тодотгол оруулж буй текст ба тэмдэглэл нь нэг хуудсанд байх талаар анхаарна. Хэрвээ тэмдэглэл нь тухайн хуудсанд багтахгүй бол дараагийн хуудас руу шилжүүлж болно. Хүснэгт болон графикуудад дүрсэлж буй материал, тоон өгөгдлийн эх үүсвэрийг заавал дурьдана. Эх үүсвэр нь хүснэгт болон графикийн дор бичигдсэн байна. Дипломын бүхий л хэсэгт дүрсэлж буй хүснэгт, графикууд оноосон гарчигтай байна. Хүснэгт, графикууд нь тухайн бүлэг, дэд бүлэг, хэсгийн дугааруудыг агуулсан байдлаар дугаарлагдана. Жишээлбэл, Хүснэгт 2.2.1. ДНБ-ий өсөлт–Энэ нь дипломын 2р бүлгийн 2-р дэд бүлэг буюу хэсгийн 1-р хүснэгт бөгөөд ДНБ-ий өсөлтийг харуулсан гэсэн утгыг илэрхийлнэ. Дугааруудыг хооронд нь цэгээр тусгаарлана. Эсвэл бүлэг, дэд бүлэг, хэсгийн дугаарыг харгалзахгүйгээр зураг, хүснэгт, графикуудыг эрэмбэлж дугааралж болно. Жишээлбэл, Хүснэгт 1. ДНБ-ий өсөлт Хүснэгт 2. Инфляци гэх мэт. Эдгээрээс аль нэг хэлбэрийг сонгох бөгөөд дипломын туршид тухайн хэлбэрийг баримтална.

41

Ашигласан материалын жагсаалт бичих заавар Ном 1. Зохиогчийн нэр (зохиогч, редактор, орчуулагч, байгууллага гэх мэт.) 2. Хэвлэгдсэн он 3. Бүтээлийн нэр, хэрвээ байгаа бол дэд гарчиг (italic хэлбэрээр) 4. Цувралын дугаар 5. Хэвлэлтийн дугаар 6. Хэвлэлийн газрын нэр 7. Хэвлэлийн газрын байршил 8. Хуудасны дугаар (шаардлагатай бол) Жишээ: Нэг зохиогчтой ном Gujarati, D. 2004, Basic Econometrics, The McGraw Hill companies, New York. Цэвэлмаа. Х. 2000, Менежментийн Эдийн Засаг, Жиком Пресс ХХК, Улаанбаатар. Хоёр буюу түүнээс дээш тооны зохиогчидтой ном Barro, R. J. & Sala-i-Martin, X. 1999, Economic Growth, MIT Press, New York. Алтанцэцэг. Б, Отгонтөгс. Б. 2000, Макро Эдийн Засаг, Жиком Пресс ХХК, Улаанбаатар. Редактортой ном Harriss, J., Hunter, J. & Lewis, C. M. (eds) 2003, The New Institutional Economics and Third World Development, Routledge Press, New York. Батнасан. Н, Жахан. С. (ред) 2006, Хүний Хөгжил, M-Bros printing ХХК, Улаанбаатар. Байгууллага хэвлэн гаргасан ном Australian Government Publishing Service 1994, Style Manual for Authors, Editors and Printers, 5th edn, AGPS, Canberra. United Nations Development Program 2006, Human Development Report: Beyond Scarcity: Power, Poverty and the Global Water Crisis, Oxford University Press, New York. Монгол Улсын Дээд Шүүх 2005, Жилийн тайлан, Бит Пресс ХХК, Улаанбаатар. Хавсралт 4 Цуврал ном Organization of Economic Cooperation and Development 1995, Participatory Development and Good Governance, Development Cooperation Guidelines Series, Paris. Нээлттэй Нийгэм Форум 2006, Монгол Улсын Эдийн Засгийн Эрх Чөлөөний Тойм 2006: Институцийн хөгжил-Эдийн засгийн өсөлтийг түргэтгэх шинэтгэлийн дараагийн үе шат, ADMON, Улаанбаатар. Олон дахин хэвлэгдсэн ном McTaggart, D., Findlay, C. & Parkin, M. 1995, Economics, 2nd edn, Addison-Wesley, Sydney. Баярдаваа. С. Гансүлд. Д. 2006, Микро Эдийн Засаг, 2 дахь хэвлэл, Сэлэнгэпресс, Улаанбаатар. 42

Номын бүлэг Bernstein, D. 1995, “Transportation planning” in The Civil Engineering Handbook, ed. W. F. Chen, CRC Press, Boca Raton. Лувсандорж. П. 2007, “Шилжилтийн үр дүн, хөгжлийн хандлага”, Монгол Улс Зах Зээлд номын I бүлэг, 8-48 хуудас, МУИС-ийн хэвлэх үйлдвэр, Улаанбаатар. Өгүүллэг 1. Өгүүллэгийг зохиогчийн нэр 2. Хэвлэгдсэн он 3. Өгүүллэгийн нэр (тодорхойлох хашилтанд) 4. Сэтгүүлийн нэр (italic хэлбэрээр) 5. Сэтгүүлийн дугаар 6. Хэсгийн дугаар 7. Хуудасны дугаар Жишээ: Сэтгүүлийн өгүүллэг Akcay, S. 2006, “Corruption and human development”, Cato Journal, vol. 26, no. 1, pp. 29-48. Fischer, S., Sahay, R. & Vegh, C. A. 1996, “Stabilization and growth in transition economies: The Early experience”, The Journal of Economic Perspectives, vol. 10, no. 2, pp. 45-66. Наранчимэг. Л. 2007, “Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээний арга зүй”, Эдийн Засаг: Онол, Практик, №276(17), х. 41-51. Хурал, семинарын материал Ahrens, J. & Meurers, M. 2000, “Institutions, governance, and economic performance in post-socialist countries: A conceptual and empirical approach”, 4th International Conference on “Institutions in Transition”, Portoroz, Slovenia. Эрдэнэчимэг. М. 2007, “Баруун бүсийн эдийн засгийн хөгжлийн тулгамдсан зарим асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, Төв Азийн Шилжилтийн Эдийн Засагтай Орнуудад Тулгарч буй Асуудлууд, МУИС-ийн хэвлэх үйлдвэр, Улаанбаатар. Working Paper эсвэл Discussion Paper Chong, A. & Gradstein, M. 2004, “Inequality and institutions”, Working Paper 506 (Apr), Inter-American Development Bank, Washington, D.C. Fischer, S. & Sahay, R. 2000, “The Transition economies after ten years”, IMF Working Paper WP/00/30, IMF, Washington, D.C. Gradstein, M. 2002, “Governance and growth”, CEPR Discussion Paper 3270 (Mar), 294 London. Hyden, G. & Court, J. 2002, “Governance and development”. World Governance Survey Discussion Paper 1 (Aug), United Nations University, Tokyo. Электрон эх үүсвэр 1. Зохиогчийн нэр 2. Хэвлэгдсэн он 3. Материалын нэр 4. Хэвлэлийн газар буюу байгууллагын нэр 43

5. Интернет дэх нэр буюу сайтын хаяг, холбоос (шаардлагатай бол) Жишээ: Annan, K. A. 1998, “Cooperating for development: Supporting good governance”, Ch 2 in Partnerships for global community: annual report on the work of the organization. Available at: http://www.un.org/Docs/SG/Report98/con98.htm Heritage Foundation 2006, 2006 Index of Economic Freedom. Available at: http://www.heritage.org/research/features/index/ Монгол Банк 2008, Улирлын Мөнгөний Тойм. Электрон эх үүсвэр: http://www.mongolbank.mn/web/guest/publication/mreview_mn?id=a-qr08-07mn

АНГИЙН АЖИЛ 1. Нийтлэг зүйл Ангийн ажил нь тухайн хичээлийн сургалтын материалыг оюутан хэрхэн эзэмшсэнийг хянах нэг хэлбэр юм. Түүнчлэн улирлын аттетатчлалын нэг хэлбэр бөгөөд сургалтын төлөвлөгөөнд тусагагдсан, 1 кредитийн ногдолтой зайлшгүй гүйцэтгэх сургалтын ажил юм. Ангийн ажлын гол зорилго нь: А. Оюутан, суралцагчдад шинжлэх ухааны судалгааны арга дадлыг эзэмшүүлэх Б. Оюутны онолын болон мэргэжил, мэргэшлийн түвшинг дээшлүүлэхэд оршино. Ангийн ажил бол тухайн хичээлийн онол арга зүйн талаар оюутанд олгох мэдлэгийг батжуулах, дадлыг суулгахад чиглэсэн, шинжлэх ухааны бие даасан, бүтээлч ажлын эхлэл юм. Ангийн ажил нь цаашдаа төгсөлтийн ажил бичих урьдчилсан бэлтгэл болдог. 2. Ангийн ажлын сэдэв сонгох Оюутан нь мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлээр ангийн ажил бичиж, хамгаалах ёстой. Ангийн ажлын сэдвийг сургалтын төлөвлөгөөнд заасан улирлын эхэнд холбогдох тэнхим, багш гаргаж оюутнуудад танилцуулна. Сэдвүүдийн жагсаалтаас оюутан өөрийн сонирхсон болон материал, тоо баримтыг олох боломжтой сэдвээ сонгож, тэнхим, багшдаа тэмдэглүүлэх шаардлагатай. Сэдэв нь тухайн хичээл, мэргэжлийн хувьд чухал ач холбогдолтой байх шаардалагатай. 3. Ангийн ажил бичих дараалал, бүтэц Сэдвээ сонгосны дараа ангийн ажлаа бичих төлөвлөгөө гаргаж, удирдагч багшаараа батлуулна. Уг төлөвлөгөөнд сэдвийн хүрээнд цуглуулах тоо баримт, уншиж судлах онолын болон судалгааны ном зохиолыг олж уншиж, цуглуулах ажил, хугацаа, ангийн ажлаа бичиж, эмхтгэх, хамгаалах зэргийг нарийн цаг хугацаатай оруулж өгөх хэрэгтэй. Ангийн ажил нь дараах бүтэцтэй байх нь зохистой: 1. Нүүр хуудас 2. Гарчиг 3. Оршил 4. Үндсэн бүлэг 5. Дүгнэлт 44

6. Ашигласан ном, зохиолын жагсаалт 7. Хавсралтууд Нүүр хуудас нь энэ журмын хавсралтанд заасны дагуу нэгдсэн хэлбэртэй байна. Гарчигт ангийн ажлын дотоод бүтэц, хэсгийн нэр, хуудсыг зааж өгсөн байдаг. Оршил хэсэгтээ энэ сэдвийн ач холбогдол, тавьсан зорилго, хэрэглэсэн арга аргачлалын талаар бичнэ. Үндсэн хэсэгт өөрийн хийсэн ажлын онолын үндэслэл, тайлбар, мөн энэ талаар хийгдсэн судалгааны тоймыг товч танилцуулж, өөрийн хийсэн судалгаа, ажлаа оруулах ёстой. Энэ хэсэг нь 2-4 бүлэгтэй байх нь зохистой. Бүлгүүд нь дотроо дэд бүлгүүд , зүйлүүдээс бүрдэж болно. Дүгнэлтэнд өөрийн хийсэн ажлаас урган гарсан үр дүн, дүгнэлт, түүнчлэн цаашид сэдэвтэй холбоотой хийгдэж болох ажлын талаарх санал, зөвлөмжийг багтааж бичдэг. Өөрийн хийсэн ажилтай холбоогүй, нийтлэг дүгнэлт, саналыг оруулж бичихээс аль болох зайлсхийх нь зүйтэй. Ингээд ашигласан ном, зохиол, материалын жагсаалтыг зааварт заасны дагуу хийж, мөн судалгаанд ашигласан тооцоо, загвар, арга аргачлалаа хавсаргаж оруулах хэрэгтэй. 4. Ангийн ажлын хэмжээ, бичлэгт тавигдах шаардлага Ангийн ажлын хэсэг, бүлгүүд хоорондоо нягт уялдаатай, үг үсгийн ба өгүүлбэрийн алдааг сайтар хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5 pt, А4 цаасан дээр, хуудас бүрийг дугаарласан, хоёр талаас нь зэрэгцүүлж тэгшилэх шаардлагатай. Хэсэг, дэд хэсэг, бүлгүүдийг font style- ээр ялгаж өгсөн, цэг таслалын дараа заавал нэг зай авсан байх хэрэгтэй. Ангийн ажилд эшлэл, зүүлтийг оновчтой зөв хэрэглэнэ. Бусдын бүтээлээс авч ашигласан санаа, тодорхойлолтуудын эх үүсвэрийг заавал тодотгоно. Бусдын бүтээлийн үр дүн, санааг нэгтгэн тайлбарлаж байгаа бол зохиогчийн нэр болон оныг бичнэ. Эшлэл хийж байгаа тохиолдолд тухайн өгүүлбэрийг хашилтанд хийнэ. Эх үүсвэрт зохиогчийн нэр, оныг дурьдахаас гадна хуудасны дугаарыг заавал тэмдэглэнэ.. Ангийн ажилд дурьдсан материалыг дараа нь ашигласан материалын жагсаалтад дэлгэрэнгүй байдлаар заавал оруулна. Ангийн ажлын нийт хэмжээ ашигласан материалын жагсаалт, хавсралтууд орохгүйгээр хуудсанаас багагүй байхыг шаардана. Ашигласан материалын жагсаалт ба хавсралтанд хуудасны хязгаар тавихгүй. Ашигласан материалын жагсаалтыг үсгийн дарааллын дагуу оруулна. Зохиогчийн нэр, он, материалын гарчиг, эх үүсвэр гэсэн дараалалтай байна. Түүнчлэн хэл тус бүрээр нь тус тусад нь гаргаж болно. Тухайлбал, Ном 1. Зохиогчийн нэр (зохиогч, редактор, орчуулагч, байгууллага) 2. Хэвлэгдсэн он 3. Бүтээлийн нэр, хэрвээ байгаа бол дэд гарчиг (italic эсвэл underlined) 4. Хэвлэлтийн дугаар 5. Хэвлэлийн газрын нэр 6. Хэвлэлийн газрын байршил 7. Хуудасны дугаар (шаардлагатай бол) Өгүүллэг 1. Өгүүллэгийг зохиогчийн нэр 45

2. Хэвлэгдсэн он 3. Өгүүллэгийн нэр (тодорхойлох хашилтанд) 4. Сэтгүүлийн нэр (italic эсвэл underlined) 5. Сэтгүүлийн дугаар 6. Хэсгийн дугаар 7. Хуудасны дугаар Электрон эх үүсвэр 1. Зохиогчийн нэр 2. Хэвлэгдсэн он 3. Материалын нэр 4. Хэвлэлийн газар буюу байгууллагын нэр 5. Интернет дэх нэр буюу сайтын хаяг, холбоос (шаардлагатай бол) 5. Ангийн ажлыг хамгаалах Ангийн ажлыг улирлын эхэнд бичиж эхлэх ба хамгаалах хугацааг сургалтын алба, холбогдох тэнхимтэй зөвшилцөн тогтоож, урьдчилан мэдэгдэнэ. Ангийн ажлыг удирдагч багшийн тодорхойлолтоор дүгнэнэ. Ангийн ажлаа удирдагч багшид тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх бөгөөд, удирдагч багш ангийн ажлыг авснаас хойш, ажлын 10 хоногт багтаан удирдагчийн шүүмж, тодорхойлолтыг гаргаж, үнэлэлтээ танилцуулна. Удирдагч багш ангийн ажилтай танилцаад, хавсралтанд заасан маягтын дагуу шүүмж, тодорхойлолтоо гаргана. Удирдагчийн тодорхойлолтонд уг ангийн ажлын чанар, өөрөө хийсэн байдал, онолын үндэслэл, практик ач холбогдол, амжилт, ололт болон дутагдалтай талыг тодорхойлж, дүнг тавина. Дүн тавихад дараах шалгуурыг баримталвал зохино. Ангийн ажлын боловсруулалтын түвшин Шинжлэх ухааны бүтээлийг хэр ашигласан Бусад бүтээл, судалгааны ажлыг ашигласан байдал Ажлаа бичихэд хэр зэрэг бүтээлч, бие даан ажилласан Дүгнэлтийг хэр зэрэг үнэн бодитой хийсэн Хэрэглэсэн арга аргачлалаа хэр зэрэг эзэмшсэн Ажилдаа хэр зэрэг нягт, нямбай хандсан зэргийг шалгуур болгоно. Амжилттай үнэлгээ авсан ангийн ажлыг оюутанд буцаан өгч холбогдох засвар өөрчлөлтийг хийлгээд хамгаалалтанд оруулна. Харин амжилтгүй дүн үзүүлсэн ангийн ажлыг дахин бичүүлэх хугацаа олгох ба энэ хугацаанд дахин бичиж, удирдагч багшдаа дахин уншуулах ёстой. Ангийн ажлаа хамгаалахаас өмнө, оюутан удирдагч багшийн шүүмж, тодорхойлолттой сайтар танилцаж, хариултаа бэлтгэх хэрэгтэй. Ангийн ажлын хамгаалалтыг улирлын эцэст, сургалтын албанаас тогтоосон хугацаанд хийнэ. Ангийн ажлыг 2-оос доогшүй багшийн бүрэлдэхүүнтэй комисст хамгаална. Хамгаалалтанд орох шаардлага хангаагүй ба, амжилтгүй хамгаалсан тохиолдолд тухайн улирлын бусад хичээлийн шалгалтанд оруулахгүй. Дараагийн хичээлийн жилд нөхөн хийж, амжилттай хамгаалсан үед цаашид суралцах эрх олгоно. Амжилттай бичиж хамгаалсан ангийн ажлыг холбогдох тэнхимд хадгалах ба оюутанд буцаан олгохгүй. 46

Удирдагчийн тодорхойлолт, шүүмж Оюутны нэр ..................................................................................... Мэргэжил, анги ............................................................................... Ангийн ажлын сэдэв: ...................................................................... ___________________________________________________________________________ ___ ___________________________________________________________________________ ___________________________________________________________________________ ___________________________________________________________________________ ___________________________________________________________________________ ____________ ___________________________________________________________________________ ___ ___________________________________________________________________________ ___ ___________________________________________________________________________ ___ ___________________________________________________________________________ ___________________________________________________________________________ ___________________________________________________________________________ _________ ___________________________________________________________________________ ___Удирдагч багшийн нэр ............................................................................... Албан тушаал ............................................................................... Гарын үсэг ............................................................................... Огноо ...............................................................................

47

Times New Roman Bold 14

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим Times New Roman Bold 12

АНГИЙН АЖИЛ

Сэдэв Гүйцэтгэсэн: ....................ангийн оюутан ......................................................................Times New Roman Bold 12 Удирдсан ...................................................

Улаанбаатар хот. 2016 он Times New Roman Bold/12/

48

ЭССЭ БИЧИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ 1. Нийтлэг зүйл Зорилго: Эссэ нь оюутныг сурах бичиг, ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээл уншиж судлуулах, тэдний бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тодорхой судалсан сэдвээрээ санаа бодлоо чөлөөтэй, цэгцтэй, оновчтой нэгтгэн дүгнэх чадвар эзэмшүүлэх, мэдлэгийг оюутан өөрийн идэвхтэй оролцоотой өргөжүүлэх нэмэгдүүлэх зорилготой сургалтын үйл ажиллагаанд ашигладаг бичлэгийн нэг хэлбэр мөн. Эссэ нь дотроо бичих төрлөөсөө хамааран ерөнхийдөө батлан нотлох (persuasive essay), мэдээлэх (informative essay), шинжилгээ судалгааны (analytical essay) гэсэн 3 үндсэн хэлбэртэй байдаг. Их, дээд сургуулиудын хувьд гол төлөв шинжилгээ судалгааны хэлбэрийн эссэг бичүүлдэг байна. 2. Эссэ бичихэд тавигдах шаардлагууд Эссэ нь бүтэц, агуулга, бичвэрийн хэлбэрийн хувьд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Эссе нь бүтцийн хувьд дараах үндсэн хэсгүүдтэй байна. - Нүүр хуудас, сэдвийн нэр - Удиртгал хэсэг - Үндсэн тайлбар хэсэг - Баримт нотолгооны хэсэг - Дэвшүүлсэн өөрийн санаа дүгнэлтийн хэсэг - Ашигласан ном материалын жагсаалт Хэсэг бүрийг бичихдээ хоорондын холбоо, логик уялдааг сайтар гаргаж өгсөн байх ёстой. Эссе нь үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5 pt, А4 цаасан дээр, хуудас бүрийг дугаарласан, хоёр талаас нь зэрэгцүүлж тэгшилэх (justify ) шаардлагатай. Хэсэг, дэд хэсэг, бүлгүүдийг font style- ээр ялгаж өгсөн, цэг таслалын дараа заавал нэг зай авч, нийт 10-аас доошгүй хуудас байна. 3. Эссег бичих талаарх зөвлөмж Эссег бичихдээ дараах үе шатаар хийх нь оновчтой байдаг: Сонгосон сэдвийн дагуу төлөвлөгөө гаргаж, холбогдох ном, сэтгүүл, өгүүлэл, тоо мэдээллийг цуглуулах Уншлага, судалгааны үе шат Эссег бичих бүтцийн төлөвлөгөөг гаргах Эшлэлүүдээ бэлтгэх Сэдвийнхээ гол утга санааг тодорхойлох (Thesis statement) Төлөвлөгөөгөө эцэслэх Эссегээ бичих үе шат Засвар өөрчлөлт хийж эцэслэх Бичих ажлаа эхний хувилбараар хийгээд, дахин нягталж шалгасны эцэст эцсийн хувилбараа боловсруулах нь зүйтэй. Удиртгал хэсэгтээ, эссенд хөндөж буй асуудлын талаар, гол анхаарал хандуулах зүйлийн талаар бичих хэрэгтэй. 1-2 өгүүлбэрт багтаан эссенийхээ зорилгыг 49

танилцуулах, энэ ажлынхаа төлөвлөгөөг 5 хүртэл өгүүлбэрт багтаан гаргаж өгөх, бүлэг, хэсэг хоорондын уялдааг тайлбарлаж бичих зэрэг нь удиртгал хэсгийн дотор багтана. Үндсэн хэсэг нь: 1. Гол өгүүлбэр 2. Нотолгооны хэсэгт шилжих 3. Баримт, нотолгоог гаргах 4. Баримт, нотолгоог тайлбарлах, 5. Товч дүгнэлт 6. Дараагийн хэсэг бүлэгт шилжих холбоос гэсэн дарааллыг багтаана. Гол өгүүлбэр нь тухайн параграф хэсгийн анхаарал хандуулах зүйлийг илэрхийлнэ. 2-4 дэх үе шатууд нь тухайн хэсэг олон дахин давтагдаж болно. Өөр өөр жишээ, нотолгоо гаргаж тайлбарлах үед хэд ч давтагдах болно. Дүгнэлт хэсэгт чухам юуны тухай бичсэнээ нэгтгэн гаргана. Төлөвлөгөөнд туссан зорилтоо хэрхэн гүйцэлдүүлсэн талаар дурдах нь зүйтэй. Тэгээд анхны гаргаж байсан анхаарах гол асуудалтайгаа эргэж холбосноор төгсгөвөл хамгийн зохимжтой байдаг. Эссе бичих явцад эшлэл, зүүлтийг оновчтой зөв хэрэглэнэ. Бусдын бүтээлээс авч ашигласан санаа, тодорхойлолтуудын эх үүсвэрийг заавал тодотгоно. Бусдын бүтээлийн үр дүн, санааг нэгтгэн тайлбарлаж байгаа бол зохиогчийн нэр болон оныг бичнэ. Эшлэл (бусдын бүтээлээс бүтэн өгүүлбэрээр авч ашиглаж байгаа тохиолдолд хэрэглэх ба энэ нь 40 үгээс хэтрэхгүй байна) хийж байгаа тохиолдолд тухайн өгүүлбэрийг хашилтанд хийнэ. Эх үүсвэрт зохиогчийн нэр, оныг дурьдахаас гадна хуудасны дугаарыг заавал тэмдэглэнэ. Ийнхүү эссе дотор дурьдсан материалыг дараа нь ашигласан материалын жагсаалтад дэлгэрэнгүй байдлаар заавал оруулна. 4. Ашигласан материалын жагсаалтад /ном зүй/ тавигдах шаардлага Эссе бичихэд ашигласан бүх материалуудыг ашигласан материалын жагсаалтад оруулсан байна. Эссэ 10-с доошгүй материал ашигласан байна. Үүнээс 4-с олонгүй нь сурах бичиг байж болно. Ашигласан материалын жагсаалтыг үсгийн дарааллын дагуу оруулна. Зохиогчийн нэр, он, материалын гарчиг, эх үүсвэр гэсэн дараалалтай байна. Ном 1. Зохиогчийн нэр (зохиогч, редактор, орчуулагч, байгууллага) 2. Хэвлэгдсэн он 3. Бүтээлийн нэр, хэрвээ байгаа бол дэд гарчиг (italic эсвэл underlined) 4. Хэвлэлтийн дугаар 5. Хэвлэлийн газрын нэр 6. Хэвлэлийн газрын байршил 7. Хуудасны дугаар (шаардлагатай бол) Өгүүллэг 1. Өгүүллэгийг зохиогчийн нэр 2. Хэвлэгдсэн он 3. Өгүүллэгийн нэр (тодорхойлох хашилтанд) 4. Сэтгүүлийн нэр (italic эсвэл underlined) 5. Сэтгүүлийн дугаар 50

6. Хэсгийн дугаар 7. Хуудасны дугаар РЕФЕРАТ БИЧИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ 1. Нийтлэг зүйл Реферат (латин хэлний refero-илтгэх, мэдээлэл хүргэх гэсэн үгнээс гаралтай) бол тодорхой нэг сэдвээр онолын болон практик судалгааны үр дүнг бичгээр иэлэрхийлсэн бүтээл юм. Реферат нь оюутны сургалтын явцад эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх, шалгах арга хэлбэрийн нэг юм. Реферат нь цаашдаа оюутнуудыг ангийн ажил, дипломын ажил хийх дадлага, практик эзэмшүүлэх эхний үе шат болно. Рефератын зорилго нь: - Оюутнууд бие дааж судалгаа хийх дадал олгох - Онолын болон мэргэжлийн түвшингээ ахиулах - Санаа бодлоо чөлөөтэй бичиж, илэрхийлэх, дадлага олгоход оршдог. Реферат нь ангийн ажлаас хэмжээ, хамрах сэдвийн хувьд бага байна. Оюутан рефератын сэдвээ багштайгаа тохиролцож, түүний удирдлагын дор гүйцэтгэнэ. 2. Рефератын бүтэц Реферат нь: 1. Удиртгал 2. Үндсэн хэсэг 3.Дүгнэлт 4. Ашигласан ном зохиолын жагсаалт гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. Рефератын хэмжээ нь 12-15 хуудас байна. 3. Реферат бичих, хамгаалах зөвлөмж Реферат бичих ажил нь хэд хэдэн үе шаттай явагдах ёстой. Үүнд: 1. Бэлтгэл хангах үе 2. Рефератаа бичих үндсэн үе шат 3. Төгсгөлийн үе шат гэсэн 3 үетэй байна. Бэлтгэл хангах үе шат нь юуны өмнө сэдвээ сонгохоос эхэлнэ. Оюутан рефератын сэдвээ сонгохдоо тухайн судалсан хичээлийн хүрээнд өөрийн сонирхсон, бичиж чадах сэдвийг сонгох нь түүнийг амжилттай бичих урьдчилсан гол нөхцөл болно. Энэ үе шатанд сэдвийн хүрээнд ном, сэтгүүл, сурах бичиг, судалгааны тайлан уншиж судлах, тэмдэглэл хөтлөх, гол утга санааг өөрийн үгээр тэмдэглэх ажлууд орно. Бэлтгэл хангах үе шатанд оюутан рефератынхаа дотоод бүтэц, логик дарааллыг харуулсан, түүнийг бичих ажлын календарчилсан төлөвлөгөөг гаргана. Рефератын агуулга нь сэдэвтэйгээ маш сайн нийцсэн байхаар төлөвлөгөөг боловсруулна. Оюутан рефератын төлөлвлөгөөгөө гаргахаас өмнө бэлтгэл ажлын хүрээнд сонгосон сэдвээрээ ном, сэтгүүл, холбогдох материалуудыг уншиж судалсан байх шаардлагатай. Ингэснээр рефератынхаа бүтэц, дарааллын талаар өөрийн гэсэн сайн төсөөлэлтэй болсон байна. 51

Реферат бичих төлөвлөгөөг дээр дурдсан рефератын бүтцийн дагуу “удиртгал” хэсгээс эхэлнэ. Удиртгалдаа ямар дараалалтай, юу бичихээ энд товч харуулна. Удиртгал хэсэгт уг сэдвийн ач холбогдол, цаг үеэ олсон байдал, өмнө нь судлагдсан байдал, судлах объект, гол гол ойлголт, тодорхойлолтуудыг оруулсан байна. Мөн рефератдаа судалгааны ямар аргууд хэрэглэснээ тодорхой дурьдана. Рефератын төлөвлөгөөний дараагийн хэсэг нь рефератын үндсэн хэсгийн дотоод бүтэц байна. Энд гол хэсгийг нэгээс, хоёр бүлэг, бүлэг дотроо жижиг гарчиг өгсөн дэд хэсгүүдээс бүтсэн байхаар төлөвлөнө. Рефератын төлөвлөгөөний төгсгөлийн хэсэг нь дүгнэлт, санал зөвлөмжийн хэсэг бөгөөд үүндээ ямар ямар санааг ямар дараалалтай оруулахаа харуулна. Реферат бичих төлөвлөгөөг логик дараалалтай, сайн хийснээс рефератын чанар бүхэлдээ хамаарна. Бэлтгэл хангах үе шатны төгсгөлийн шатанд цуглуулсан тоо мэдээллээ боловсруулах, цэгцлэх, хүснэгт график хэлбэрээр бэлтгэх ажлууд орно. Бэлтгэл ажлыг хэр сайн хийснээс дараачийн хоёрдах үндсэн үе шатны ажил, реферат бичих ажил бүхэлдээ хамаарах тул эхний үе шатанд цаг хугацаа хангалттай зарцуулан сайн хийх шаардлагатай. Үндсэн үе шатанд рефератаа боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу сонгосон сэдвээрээ бичих, дэс дарааллаа зөв байрлуулах, дүгнэлт, санал зөвлөмжөө бичих ажлыг хийнэ. Энэ хэсэг бол рефератын хамгийн чухал хэсэг бөгөөд судлаж буй сэдвийн агуулга, мөн чанар, шийдвэрлэх асуудал зэргийг логик дэс дараалалтайгаар дэд бүлгүүдэд тусган харуулсан байвал зохино. Энэ хэсэг нь эмпирик судалгаа, тоо мэдээлэл дээр үндэслэсэн баталгаа, нотолгоо сайтай, өөрийн үзэл бодлыг тусгасан байх шаардлагатай. Оюутан рефератыг бичихдээ сурах бичиг, ном зохиолоос бүхлээр нь шууд хулбарлахгүй, аль болох утга санааг өөрийн үгээр илэрхийлэх шаардлагатай. Нэг санааг олон дахин давтан нуршиж болохгүй. Үндсэн хэсгийн доторх дэд хэсгүүд нь хоорондоо логик уялдаатай, нэгээс нөгөө үрүүгээ шилжсэн холбоостой байна. Энэ хэсэгт ном зохиолоос зарим шаардлагатай эшлэлийг оруулсан байна. Эшлэлийг хэрхэн хийхийг хавсралт-2 -т харуулав. Ишлэлийг дүгнэлт санаагаа батлах, нотлоход гол төлөв ашиглана. Рефератад ашигласан тоо мэдээлэл нь аль болох шинэ, сүүлийн онуудынх байх шаардлагатай. Оюутан реферат бичихдээ сурах бичиг, ном зохиолд тусгагдсан онолын мэдлэг, судалгааны аргуудыг амьдрал практик хэрхэн ашиглаж болохыг тодорхой баримт тоо мэдээлэл дээр нотолж харуулбал илүү үнэлгээ авна. Ашигласан ном зохиолын жагсаалтыг бэлтгэхдээ зөвхөн реферат бичих явцад ашигласан сэдэвтэй холбоотой ном, зохиолоо оруулна. Ашигласан ном, зохиолын жагсаалтыг хэрхэн бэлтгэхийг хавсралт -3-д харуулав. Реферат бичих ажлын төгсгөлийн үе шатанд рефератаа зохих шаардлагын дагуу хэлбэршүүлэх, хэвлэж үдэж бэлтгэх, рефератаа хамгаалах, ажлууд орно. Рефератаа хэлбэржүүлэх талаар дараахь гол шаардлагуудыг хангасан байна. Үүнд: - Рефератыг А4 –ын хэмжээний цаасны нэг тал дээр компютерээр шивж бэлтгэнэ. - Үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1.5 - Зүүн гар талдаа захааасаа 1.2, баруун гар талдаа 0.8, дээр доороосоо 1.0 хэмжээтэй зай үлдээнэ. 52

- Бүх хуудас нь дугаарлагдсан байна. Хуудасны дугаарыг доод хэсэгт голлуулан тавина. - Реферат нь нүүрний хуудаснаас эхэлнэ. Нүүрны хуудасны загварыг хавсралт-1- д харуулав. - Нүүрний хуудасны ард рефератын агуулга, түүний ард 3 дахь хуудаснаас удиртгал хэсэг эхэлнэ. Бүлэг болон дүгнэлтийн хэсэг, ашигласан ном, зохиолын жагсаалт бүгд шинэ хуудасны эхнээс эхэлсэн байна. Рефератыг зохих шаардлагын дагуу хэлбэршүүлэн бэлэн болгосны эцэст тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнтэй комисст хамгаална. Рефератын чанарыг дараахь гол үзүүлэлтүүдээр үнэлж дүгнэнэ. Үүнд: - Сэдвийг бүрэн хөндсөн байдал - Шинжлэх ухааны холбогдох ном, зохиолыг ашигласан байдал - Холбогдох хууль эрх зүйн орчныг тусгасан байдал - Рефератыг бичихдээ бие дааж өөрийн үгээр, санаа бодлоо илэрхийлсэн байдал - Гаргасан дүгнэлт, санал зөвлөмжийн үндэслэл, бодит байдалд нийцэх эсэх - Рефератыг бичиж хэлбэршүүлсэн байдал

53

Times New Roman Bold 12

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим Times New Roman Bold 12

Реферат Times New Roman Bold /80/

Сэдэв:................................................................. Гүйцэтгэсэн оюутан:

(овог нэр,гарын үсэг)

Удирдсан багш:

( овог нэр,гарын үсэг, эрдмийн зэрэг цол ) Times New Roman Bold 12

Улаанбаатар хот 2016 он Times New Roman Bold 12 54

Ишлэл, зүүлт бичих заавар Реферат бичих явцад ишлэл, зүүлт (бусдын бүтээлээс авч ашиглаж буй санаа, ойлголт,тайлбар, тодорхойлолтууд зэрэг болон нэмэлт тайлбар шаардлагатай үед)-ийг оновчтой зөв хэрэглэнэ. Эшлэл, зүүлт бичих хэлбэрүүдээс нэгийг сонгон төгсөлтийн ажлын бүх хэсэгт тухайн хэлбэрийг баримталж бичнэ. Эшлэл бичихдээ эх үүсвэрийг заавал бичнэ. Үүнд бусдын бүтээлийн үр дүн, санааг нэгтгэн тайлбарлаж байгаа бол зохиогчийн нэр болон оныг бичнэ. (Зохиогчдын нэрсийг латинаар бичнэ.) - Нэг зохиогчтой бол, - Энэхүү таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгосон байна (Johns, 1990). - Johns (1990) энэхүү таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгосон. - Нэг зохиогч хэд хэдэн ажилдаа дурьдсан бол, - Энэ таамаглалыг тэрээр хэд хэдэн удаа шалгасан байна (Johns, 1978, 1980, 1990). - Хэд хэдэн ажилд ижил санааг дурьдсан бол, - Энэ ололтыг дахин шалгах оролдлогууд бүтэлгүйтсэн байна (Johns, 1978, 1980; Jones, 1976; Smith, 1981; Thomas, 1980). - Нэг бүтээл хэд хэдэн зохиогчтой бол, - Энэхүү таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгожээ (Johns ба Thomas, 1991). - Johns ба Thomas (1990) нар таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгосон. - Хоёрдогч эх үүсвэрээс авч хэрэглэж байгаа бол, - Johns (1980, Stevens, 1988-д дурьдсанаар) энэ таамаглалыг шалгасан байна. Бусдын бүтээлээс бүтэн өгүүлбэр авч ашиглаж байгаа тохиолдолд тэр нь 40 үгээс хэтрэхгүй ба тухайн өгүүлбэрийг хашилтанд хийнэ. Эх үүсвэрт зохиогчийн нэр, оныг дурьдахаас гадна хуудасны дугаарыг заавал тэмдэглэнэ. Тухайлбал, “Энэхүү таамаглалыг шалгасан хэд хэдэн тохиолдлууд байгаа хэдий ч тэдгээр нь тохиромжгүй аргуудыг ашигласан байсан” (Johns, 1981, х. 32). Зүүлт (footnote) бичихдээ тухайн тодотгол оруулж буй текст ба тэмдэглэл нь нэг хуудсанд байх талаар анхаарна. Хэрвээ тэмдэглэл нь тухайн хуудсанд багтахгүй бол дараагийн хуудас руу шилжүүлж болно. Хүснэгт болон графикуудад дүрсэлж буй материал, тоон өгөгдлийн эх үүсвэрийг заавал дурьдана. Эх үүсвэр нь хүснэгт болон графикийн дор бичигдсэн байна. Дипломын бүхий л хэсэгт дүрсэлж буй хүснэгт, графикууд оноосон гарчигтай байна. Хүснэгт, графикууд нь тухайн бүлэг, дэд бүлэг, хэсгийн дугааруудыг агуулсан байдлаар дугаарлагдана. Жишээлбэл, Хүснэгт 2.2.1. ДНБ-ий өсөлт–Энэ нь дипломын 2р бүлгийн 2-р дэд бүлэг буюу хэсгийн 1-р хүснэгт бөгөөд ДНБ-ий өсөлтийг харуулсан гэсэн утгыг илэрхийлнэ. Дугааруудыг хооронд нь цэгээр тусгаарлана. Эсвэл бүлэг, дэд бүлэг, хэсгийн дугаарыг харгалзахгүйгээр зураг, хүснэгт, графикуудыг эрэмбэлж дугааралж болно. Жишээлбэл, Хүснэгт 1. ДНБ-ий өсөлт Хүснэгт 2. Инфляци гэх мэт. 55

Эдгээрээс аль нэг хэлбэрийг сонгох бөгөөд дипломын туршид тухайн хэлбэрийг баримтална. Ашигласан материалын жагсаалт бичих заавар Ном 1. Зохиогчийн нэр (зохиогч, редактор, орчуулагч, байгууллага гэх мэт.) 2. Хэвлэгдсэн он 3. Бүтээлийн нэр, хэрвээ байгаа бол дэд гарчиг (italic хэлбэрээр) 4. Цувралын дугаар 5. Хэвлэлтийн дугаар 6. Хэвлэлийн газрын нэр 7. Хэвлэлийн газрын байршил 8. Хуудасны дугаар (шаардлагатай бол) Жишээ: Нэг зохиогчтой ном Gujarati, D. 2004, Basic Econometrics, The McGraw Hill companies, New York. Цэвэлмаа. Х. 2000, Менежментийн Эдийн Засаг, Жиком Пресс ХХК, Улаанбаатар. Хоёр буюу түүнээс дээш тооны зохиогчидтой ном Barro, R. J. & Sala-i-Martin, X. 1999, Economic Growth, MIT Press, New York. Алтанцэцэг. Б, Отгонтөгс. Б. 2000, Макро Эдийн Засаг, Жиком Пресс ХХК, Улаанбаатар. Редактортой ном Harriss, J., Hunter, J. & Lewis, C. M. (eds) 2003, The New Institutional Economics and Third World Development, Routledge Press, New York. Батнасан. Н, Жахан. С. (ред) 2006, Хүний Хөгжил, M-Bros printing ХХК, Улаанбаатар. Байгууллага хэвлэн гаргасан ном Australian Government Publishing Service 1994, Style Manual for Authors, Editors and Printers, 5th edn, AGPS, Canberra. United Nations Development Program 2006, Human Development Report: Beyond Scarcity: Power, Poverty and the Global Water Crisis, Oxford University Press, NewYork. Монгол Улсын Дээд Шүүх 2005, Жилийн тайлан, Бит Пресс ХХК, Улаанбаатар. Цуврал ном Organization of Economic Cooperation and Development 1995, Participatory Development and Good Governance, Development Cooperation Guidelines Series, Paris. Нээлттэй Нийгэм Форум 2006, Монгол Улсын Эдийн Засгийн Эрх Чөлөөний Тойм 2006: Институцийн хөгжил-Эдийн засгийн өсөлтийг түргэтгэх шинэтгэлийн дараагийн үе шат, ADMON, Улаанбаатар. Олон дахин хэвлэгдсэн ном McTaggart, D., Findlay, C. & Parkin, M. 1995, Economics, 2nd edn, Addison-Wesley, Sydney. Баярдаваа. С. Гансүлд. Д. 2006, Микро Эдийн Засаг, 2 дахь хэвлэл, Сэлэнгэпресс, Улаанбаатар. Номын бүлэг Bernstein, D. 1995, “Transportation planning” in The Civil Engineering Handbook, ed. W. F. Chen, CRC Press, Boca Raton. 56

Лувсандорж. П. 2007, “Шилжилтийн үр дүн, хөгжлийн хандлага”, Монгол Улс Зах Зээлд номын I бүлэг, 8-48 хуудас, МУИС-ийн хэвлэх үйлдвэр, Улаанбаатар. Өгүүллэг 1. Өгүүллэгийг зохиогчийн нэр 2. Хэвлэгдсэн он 3. Өгүүллэгийн нэр (тодорхойлох хашилтанд) 4. Сэтгүүлийн нэр (italic хэлбэрээр) 5. Сэтгүүлийн дугаар 6. Хэсгийн дугаар 7. Хуудасны дугаар Жишээ: Сэтгүүлийн өгүүллэг Akcay, S. 2006, “Corruption and human development”, Cato Journal, vol. 26, no. 1, pp. 2948. Fischer, S., Sahay, R. & Vegh, C. A. 1996, “Stabilization and growth in transition economies: The Early experience”, The Journal of Economic Perspectives, vol. 10, no. 2, pp. 45-66. Наранчимэг. Л. 2007, “Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээний арга зүй”, Эдийн Засаг: Онол, Практик, №276(17), х. 41-51. Хурал, семинарын материал Ahrens, J. & Meurers, M. 2000, “Institutions, governance, and economic performance in post-socialist countries: A conceptual and empirical approach”, 4th International Conference on “Institutions in Transition”, Portoroz, Slovenia. Эрдэнэчимэг. М. 2007, “Баруун бүсийн эдийн засгийн хөгжлийн тулгамдсан зарим асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, Төв Азийн Шилжилтийн Эдийн Засагтай Орнуудад Тулгарч буй Асуудлууд, МУИС-ийн хэвлэх үйлдвэр, Улаанбаатар. Working Paper эсвэл Discussion Paper Chong, A. & Gradstein, M. 2004, “Inequality and institutions”, Working Paper (Apr), InterAmerican Development Bank, Washington, D.C. Fischer, S. & Sahay, R. 2000, “The Transition economies after ten years”, IMF Working Paper WP/00/30, IMF, Washington, D.C. Gradstein, M. 2002, “Governance and growth”, CEPR Discussion Paper 3270 (Mar), London. Hyden, G. & Court, J. 2002, “Governance and development”. World Governance Survey Discussion Paper 1 (Aug), United Nations University, Tokyo. Электрон эх үүсвэр 1. Зохиогчийн нэр 2. Хэвлэгдсэн он 3. Материалын нэр 4. Хэвлэлийн газар буюу байгууллагын нэр 5. Интернет дэх нэр буюу сайтын хаяг, холбоос (шаардлагатай бол) Жишээ: Annan, K. A. 1998, “Cooperating for development: Supporting good governance”, Ch 2 in Partnerships for global community: annual report on the work of the organization. Available at: http://www.un.org/Docs/SG/Report98/con98.htm 57

Heritage Foundation 2006, 2006 Index of Economic Freedom. Available at: http://www.heritage.org/research/features/index/ Монгол Банк 2008, Улирлын Мөнгөний Тойм. Электрон эх үүсвэр: http://www.mongolbank.mn/web/guest/publication/mreview_mn?id=a-qr08-07mn 5. Хамгаалах талаар Тухайн хичээл орж буй багшийн өгсөн хугацаанд багтаан бичсэн эссегээ хураалгаж, үнэлүүлэх хэрэгтэй. Тэрхүү хичээлийн нэг хэсэг болж буй учир оюутны үнэлгээний эцсийн дүнд ч орж тооцогдохыг анхаарна уу. Энэ заавар бол нийтлэг, ерөнхий зүйлийг багтаасан бөгөөд, хичээл орж буй багш, өөр тодорхой нэмэлт шаардлагуудыг оруулах эрхтэй гэдгийг анхаарвал зохино.

Сургуулийн хаяг, харилцах утасны дугаар Сургуулийн хаяг: Улаанбаатар, Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж, Сан Бизнесийн сургууль Утасны дугаар: Захирлын туслах Сургалтын алба Оюутны зөвлөл Website: http://san.edu.mn/

58