8

Судалгааны ажлын арга зүй Улаанбаатар хот 2016 он 1 ГАРЧИГ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙН АРГЫН МӨН Ч...

9 downloads 338 Views 568KB Size
Судалгааны ажлын арга зүй

Улаанбаатар хот 2016 он 1

ГАРЧИГ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙН АРГЫН МӨН ЧАНАР .................................................................................... 4 1.1.

Шинжлэх ухааны танин мэдэхүйн арга ........................................ 4

1.2.

Шинжлэх ухааны танин мэдэхүйн түвшний тухай ойлголт ....... 5

1.3. Шинжлэх ухаан судлалын үндсэн хэлбэр нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил болох нь ....................................................................... 12 ХОЁРДУГААР БҮЛЭГ. ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ АРГА, АРГАЧЛАЛ ................................................................................................... 18 2.1.

Судалгаанд хамрагдах онолын чиглэл, хүрээг тогтоох ............. 18

2.2.

Судалгааны арга, аргачлалын асуудал ........................................ 19

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ ТУУРВИХ БЭЛТГЭЛ ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ ............................................................................................. 27 3.1.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах дараалал.......... 27

3.2.

Сэдэв сонголт ................................................................................ 28

3.3.

Судалгааны судлагдахууныг тодруулах, төлөвлөх үе шат ....... 32

3.4.

Ном, бүтээлтэй танилцах анхан шатны баримт цуглуулах арга37

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ГАР БИЧМЭЛ ДЭЭР АЖИЛЛАХ ЗАРЧИМ ...................................................... 40 4.1.

Эрдэм шинжилгээний ажлын бүтэц, бичлэгийн дараалал ........ 40

4.2.

Эрдэм шинжилгээний ажил, тайлан ............................................ 41

ТАВДУГААР БҮЛЭГ. ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА ........................................................................... 45 5.1.

Академик бичлэгийн стандарт ..................................................... 45

5.1.1.

Ишлэл, зүүлт хийх ................................................................ 45

5.1.2.

Ашигласан ном, материалын жагсаалт (ном зүй) .............. 48 2

5.1.3.

Хавсралт ба хүснэгт, зураг ................................................... 49

5.2. Эрдэм шинжилгээний ажил боловсруулахад тавигдах нийтлэг шаардлага ................................................................................................... 51 5.2.1.

Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд юуг анхаарах ...... 51

5.2.2.

Эрдэм шинжилгээний илтгэл бичих загвар ........................ 53

5.2.3.

Дипломын ажил бичих аргачлал ......................................... 55

5.2.4.

Магистрын ажил бичих ерөнхий аргачлал ......................... 59

5.2.5.

Докторын диссертаци бичих ерөнхий аргачлал ................. 61

5.2.6.

Эссе бичих аргачлал ............................................................. 67

5.2.7.

Реферат хэрхэн бичих тухай ................................................ 70

Ашиглах материалууд .................................................................................. 72

3

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙН АРГЫН МӨН ЧАНАР 1.1. Шинжлэх ухааны танин мэдэхүйн арга Шинжлэх ухааны танин мэдэхүйн арга нь танин мэдэх үйл ажиллагааны чиг шугамыг оновчтой төлөвлөхөд болон бодитой мэдлэг олж авахад тусална. Шинжлэх ухааны танин мэдэх аргыг өргөн утгаар нь онол, практик, танин мэдэхүй, ахуй амьдралын шинж чанартай аливаа асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж буй хэрэгсэл, дүрэм, хэм хэмжээ гэж тодорхойлдог. Танин мэдэхүйн аргыг хэрэглэгдэх салбарынх нь хувьд ангилж болно. Түгээмэл – философийн арга: Танин мэдэхүйн тодорхой үйл явцын бүх үе шат, аливаа шинжлэх ухааны салбарын судалгааны явцад эрдэмтэд, судлаачдын удирдлага болгодог аргыг танин мэдэхүйн түгээмэл арга гэдэг. Түгээмэл аргын хамгийн эртний анхдагч жишээ бол диалактик ба метафизик юм. Цаашилбал, түгээмэл аргын хүрээнд анализ /задлан шинжлэх/, интуиц /бясалгах/, феномологи /туршлагын үзэгдлийг судлах/, хийсвэрлэх аргууд, үндэс, угсааг судлах, ойлгох, тайлбарлах нийгмийн амьдралд ханддаг аргууд, фаталист /заяа тавиланд итгэх/ ба валюнтарист /дур хүслийг голлох/ арга, структуралист /бүтэцчилэх/, фальсификази /үгүйсгэх/, плюралист /олон ургальч/, интегратив /нэгтгэх/, прагматив /хэрэглээ, ашиглах/, жишин харьцуулах аргыг багтаана. Түгээмэл арга нь шинжлэх ухааны салбар, эрдэмтдийн санал бодлоос үл хамааран шинжлэх ухааны танин мэдэхүйн хувьсал, хөдөлгөөн, хөгжлийн зүй тогтол, чиглэл хандлагыг тодорхойлдог өөрийн онцлогтой.

4

Ерөнхий арга: Ерөнхий арга нь бүх шинжлэх ухаанд хэрэглэгддэг бөгөөд түгээмэл арга шиг танин мэдэхүйн тодорхой үйл явц, танин мэдэхүйн тодорхой үйл явцын үе шат бүхэнд бус харин танин мэдэж байгаа объектын шинж чанар, олонлогийг илрүүлэхийн тулд зөвхөн тодорхой үе шатанд дангаараа буюу хослон хэрэглэгддэг. Ерөнхий аргад ажиглалт, лабораторийн туршилт, үйлдвэрлэлийн болон бодит нөхцөл дэх туршилт, индукц ба дедукц, анализ, синтез, хийсвэрлэлт ба хийсвэрлэлтээс тодорхойд шилжих, түүхийн ба логик, загварчлал, тогтолцооны шинжилгээ, агуулга болон хэлбэр орно. Тусгай арга: Бодит байдлын тодорхой үзэгдлийг судалдаг шинжлэх ухааны хүрээнд хязгаарлагдмал байдлаар үйлчилдэг аргыг тусгай арга гэнэ. Жишээлбэл: математикт математик индукцийн арга, уул уурхайд хөрс хуулалтыг тодорхойлох арга мэт. Гэхдээ сүүлийн үед нэг шинжлэх ухааны аргыг нөгөөд хэрэглэн тодорхой үр дүнг гарган авч байна. Ялангуяа хоёр шинжлэх ухааны зааг дээр судлагдах судлагдахуунд өргөн хэрэглэгддэг юм. Иймээс, арга бүр харьцангуй бие даасан байхын зэрэгцээ бие биеээ үгүйсгэдэггүй, харин нөхцөлдүүлж, нөхөн гүйцээдэг. Танин мэдэхүй ба практик үйл ажиллагааны нөхцөл өөр өөр байж тэдгээр нөхцөл бас өөрчлөгдөж байдаг тул тэр бүгд нь янз бүрийн аргыг шаарддаг. Чухам ямар тохиолдолд, ямар нөхцөлд, ямар аргыг яаж хэрэглэснээс арга ялгагддаг. Иймээс аргыг ангилах нь харьцангуй бөгөөд тухайн шинжлэх ухаан буюу танин мэдэж буй зүйлийн онцлогоос хамаардаг. 1.2. Шинжлэх ухааны танин мэдэхүйн түвшний тухай ойлголт Шинжлэх ухааны танин мэдэхүйг эмпирик ба онолын гэсэн түвшинд хуваадаг. Эмпирик болон онолын түвшин нь танин мэдэхүйн үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа аргын ялгаа, хүрч

5

байгаа үр дүнгийн онцлог, олж авч байгаа мэдлэгийн түвшинг илэрхийлдэг. Эмпирик үзэл буюу эмпиризм: Тэд зөвхөн ажиглалт болон мэдрэхүй нь танин мэдэхүйн эх сурвалж гэж үздэг. Эмпирик түвшинд юмс, үзэгдлийн гадаад ба дотоод мөн чанар, шалтгаан ба үр дагаврын харилцан хамаарал, зүй тогтол, түүний өөрчлөлтийг танин мэдээд түүний үр дүнг нэгтгэн боловсруулснаар тодорхой ойлголтыг бий болгодог. Тодруулбал, ажиглалтаар баримт цуглуулан дүгнэлт хийн түүнийгээ тайлбарлах, ойлгох, цэгцлэх гэх мэт танин мэдэхүйн үйлдлийг гүйцэтгэнэ. Танин мэдэхүйн үйл явц нь сэрэл, хүртэхүй, төсөөлөл гэсэн хэлбэртэй байдаг. Сэрэл нь юмс үзэгдлийн субъектив дүр. Юмс үзэгдэл, мэдрэхүйн эрхтэнд нөлөөлснөөр сэрэл үүснэ. Жишээ нь: амт, өнгө, үнэр, хүртэхүй гэх мэт. Эмпирик түвшин нь дараах шинж, онцлогийг агуулна. Үүнд: Объектыг шууд ажиглах буюу практик шинжтэй. Цуглуулсан баримтад үндэслэдэг онцлогтой. Ажиглалтын үр дүнд объектын тухай анхдагч мэдээллийг олж авдаг. Энэ мэдээлэл нь ажиглагч субъектын талаарх мэдрэхүйн үр дүн. Баримт нь шинжлэх ухааны зохион байгуулалттай үйл ажиллагаа, арга хэрэгслийн тусламжаар олж авсан бодит байдлын зүй тогтол, харилцааг илэрхийлдэг батлагдсан юмсын тухай мэдээ, мэдээлэл болдог. Ажиглалтаас эмпирик баримтад шилжихэд боловсруулах, тайлбарлах, ойлгох, танин мэдэхүйн үйлдлийг гүйцэтгэдэг. Ийнхүү танин мэдэх үйл ажиллагааны нэг үүрэг нь танин мэдэж буй юмс үзэгдлээ зөв тайлбарлаж ойлгох, ойлголт ухааралдаа тулгуурлан таамаглал дэвшүүлэх асуудал юм. Шинжлэх ухааны танин мэдэхүйн нэг хэсэг бол баримт, практик юм. Баримт нь объектын мэдрэхүйн үр дүн, үнэн болох нь батлагдсан юмс, үзэгдлийн мэдээ, мэдээлэл, ажиглалт, туршилтын 6

дүнд бий болсон тоо, үг, өгүүлбэр зэргээс бүрддэг. Баримт нь шинжлэх ухаанд нэг талаас таамаглал болон үүсэх эмпирик үндэс, нөгөө талаас, шинэ онолыг батлахад шийдвэрлэх үндэс болдог үүргийг давхар гүйцэтгэдэг. Практик нь байгаль, нийгмийг өөрчлөн байгуулж байгаа хүмүүсийн зорилго чиглэл бүхий үйл ажиллагаа. Практик танин мэдэхүйн үндэс, түүнийг хөдөлгөгч хүч болоод зогсохгүй, бидний мэдлэгийн үнэн эсэхийн шалгуур болдог. Онол практик нь танин мэдэхүйн үйл явцтай нягт холбоотой бөгөөд бие биеэ харилцан баяжуулдаг. Онол нь практикийн үндсэн дээр баяжиж өөрчлөн шинэчлэх аргаар практикт туслаж түүнийг хувьсгагч хүч болдог. Практик ба танин мэдэхүй нь нэгдмэл түүхэн үйл явцын харилцан холбоотой асуудал байдаг. Практик нь танин мэдэхүйн эх үүсвэр, танин мэдэхүйн үндэс, хөдөлгөгч хүч танин мэдэхүйн зорилго, шинжлэх ухааны мэдлэгийн үнэн бодитой эсэхийн шалгуур болдог. Шинжлэх ухааны онолын түвшиний тухай ойлголтын талаар тодруулан тайлбарлах нь чухал. Шинжлэх ухааны онолын түвшин нь ойлголт, таамаглал, онол, хууль, категори, танин мэдэхүйн болон сэтгэлгээний хэлбэр, үйлүүдээс бүрддэг. Онол нь эмпирик түвшний баримтыг хийсвэрлэн сэтгэж боловсруулан юмс, үзэгдэл, үйл явцын ерөнхий холбоо, зүй тогтлыг тогтоодог. Ерөнхий онол: /хэсгийн онолуудын тулгуур үндсэн зарчмын цогц/ гэж хувааж болно. Онолын түвшний танин мэдэхүйн үндэс нь хүний оюун ухаанаар зэвсэглэсэн сэтгэхүй ба сэдэлт юм. Онолын түвшин нь хийсвэрлэн сэтгэх, синтез, дедукцийн аргыг хэрэглэдэг. Бодит байдлын талаар мэдэгдэж байгаа зүй тогтлын холбоо хамаарлыг хийсвэрлэн нэгтгэн дүгнэх үйл ажиллагаа бол сэтгэхүй юм. Сэтгэхүйн үр дүн нь хэлээр буюу тодорхой тэмдэгтийн тогтолцоогоор илэрдэг. Сэтгэхүй нь бодомж, сэдэлт, ухагдахуун гэсэн түвшинтэй. Бодомж нь сэтгэхүй - сэдэлтийн эхний түвшин бөгөөд хийсвэрлэх байдлаар хэрэглэгддэг. Ухагдахуун нь 7

сэтгэхүйн дээд шат бөгөөд юмс, үзэгдлийн мөн чанар хууль, зүй тогтлыг бий болгодог. Сэтгэхүй-сэдэлт нь бодомж, оюуны дүгнэлт, ухагдахуун гэсэн үндсэн хэлбэртэй. Бодомж нь тодорхой нэг юм буюу юмсын ямар нэгэн шинж, харилцан хамаарал, тэдгээрийн оршин байхыг нотлох буюу үгүйсгэх сэтгэхүйн хэлбэртэй. Аливаа шинжлэх ухаан ухагдахууны бүхэл бүтэн тогтолцоотой байдаг бөгөөд тэдгээр ухагдахуунаар дамжуулан өөрийн зүй тогтлоо илэрхийлж тулгуур зарчмаа томьёолдог жамтай. Шинжлэх ухаанд асуудал гэсэн нэр томьёо өргөн хэрэглэгдэнэ. “Асуудал бол хүн ертөнц агуулгыг нь танин мэдээгүй байсан, танин мэдэх шаардлагатай онолын мэдлэгийн нэг хэлбэр“ мөн. Өөрөөр хэлбэл, хариулах ёстой, шаардлагатай асуулт гэж ойлгож болно. Онолын аспект нь асуудал дэвшүүлэх, шийдвэрлэх гэсэн шаттай. Асуудлыг авч үзэхэд тодорхой ухагдахууны тогтолцоо, тодорхой арга, арга зүйн тогтолцоо, тухайн салбар шинжлэх ухааны уламжлалт үйл явц чухал үүрэгтэй. Таамаглал шинжлэх ухаанд чухал үүрэгтэй бөгөөд онолын мэдлэгийн нэг хэлбэр. “Таамаглал нь баримтын үндсэн дээр томьёологдсон баталгаа шаардсан онолын мэдлэгийн нэг хэлбэр “ юм. Таамаглалыг батлах явцад шинэ онол бий болж онолыг боловсронгуй болгох, онол биш болохыг батлах явцад шинэ онол биш болохыг батлах үйлдлүүдийг бий болгоно. Таамаглал нь онолын мэдлэгийн хэлбэр болохынхоо хувьд дараах нөхцлийг хангасан байна. Үүнд: Шинжлэх ухааны онолын үндэслэлтэй тохирох; Шинжлэх ухаанд өмнө нотлогдсон баримттай таарах; Юмс үзэгдлийг тайлбарлах, урьдчилан төсөөлөхөд зөрчилгүй, логик үндэслэл сайтай; Энгийн, хялбар; Олон тооны объектод тохирдог нийтлэг; Баталж, нотолж болохуйц гэх мэт. 8

Таамаглал нь шинжлэх ухааны онолын мэдлэг бүтээдгийн хувьд дараах үе шатыг агуулдаг. Үүнд: Судалж байгаа юмс, үзэгдлийг хангалттай баримт, холбогдох хууль, онолын үндсэн дээр тайлбарлах; Тухайн юмс үзэгдлийн зүй тогтол шалтгаан, шинж чанар, холбоо хамаарал, үүслийн талаар санал таавар дэвшүүлэх; Дэвшүүлсэн санал таавар дотроос хамгийн шийдвэртэй боломжтойг сонгон авах; Эмпирик түвшинд шалгаж болох мэдлэгийн тогтолцоо бүрдүүлэх; Туршилтаар шалгах гэх мэт. Шинжлэх ухааны амин чухал зүйл бол онол, онолын гаргалгаа юм. Хүрээлэн байгаа байгаль, ертөнцийн талаар хуримтлагдсан суурь ойлголт, туршлагын баримтыг логик сэтгэлгээний хүчээр дүгнэн цэгцрүүлсэн мэдлэгийн иж бүрэн, цар хүрээтэй тогтолцоог онол гэнэ гэсэн ойлголтыг зарим эрдэмтэд дэвшүүлдэг. Онол нь: Тодорхой хязгаартай ойлголтуудын уялдаа холбоогоор тодорхойлогдоно. Бодит ертөнцийн талаарх ойлголт гүнзгийрэхийн хэрээр онол хөгжиж шинэчлэгдэнэ. \Зураг 1.1.\ Асуудлыг ямар түвшинд шийдэж байгаагаар нь онолыг микро, макро онол гэж ангилдаг. Микро онол нь юмс үзэгдэл үйл явцыг богино хугацаанд, бага орон зайд цөөн тооны тогтолцоотой бүрэлдэхүүн хэсгийнх нь харилцан уялдааг тооцон судалдаг. Макро онол нь асуудлыг ерөнхийд нь энэ хоёрыг хослуулан хооронд нь орших байдлаар судалж байх үед мезо онол гэдэг нь томьёог хэрэглэдэг. Онолыг ердийн ба бие даасан байдлаар нь ердийн онол, бие даасан онол гэж ангилдаг. Бие даасан онолыг зөвхөн тодорхой асуудлыг шийдэхийн тулд зориуд боловсруулдаг. Ердийн онол нь онолын хүрээний ерөнхий ойлголтын өргөн цар 9

хүрээнд таардаг. Онолыг тайлбар хийх байдлаар нь урьдчилан харсан, бодит тайлбартай гэж ангилдаг. Логик сэтгэлгээний тайлбар хийдэг онолыг урьдчилан харсан онол гэнэ. Үр дүнг үзүүлж бүтэц, ойлголт учир шалтгааныг тайлбарладаг онолыг бодит тайлбартай онол гэдэг. Онолыг авч үзэж буй асуудалтай нь холбон тэмдэглэгээний, харилцан үйлчлэлийн, солилцооны бүтцийн, удирдлагын гэх мэтээр ангилдаг. А.Эйнштейн шинжлэх ухааны онол дараах шаардлагыг хангасан байх ёстой гэж үзсэн. Үүнд: Туршилтын үр дүн учир зүйн зөрчилгүй; Туршилтаар шалгаж болохуйц; Логик уялдаа холбоотой; Маш тодорхой баталгаатай; Өргөн хүрээнд хэрэглэгддэг; Шинэ онол үүсэх эхлэл болдог; Хуучин онолоо агуулдаг.

10

Онолын уялдаа, холбоог харуулбал: Онол

Ойлголт

Харилцан хамаарал

Хэрэглэгдэх хязгаар

Ойлголт нь юмс, үзэгдлий тэмдгээр эсвэл үгээр илэрхийлэгдсэн товч бодитой, нарийвчлал сайтай тогтсон

Ойлголтын холбоо

Хэмжээнээс, хүрээ, хязгаар

Нөлөөлөх механизм

Нөхцөл

Шалтгаан Ангилал Ойлголтыг энгийн оновчтой болгон задалдаг

Төсөөлөл Юмс, үзэгдлийн ажиглаж болохгүй шинжийн дүр төрх

Багц ойлголт Бие биеэрээ дамжин танигдаж байдаг.

Зураг 1.1. Шинжлэх ухаанд хууль гэдэг ойлголт онолын гол элемент болон үйлчилнэ. Хууль нь онолын үндсэн элемент бөгөөд юмс үзэгдэл үйл явцын бодитой, бүгдэд тодорхой оршиж байгаа, зайлшгүй дотоод, гүнзгий, дахин давтагдах тогтвортой холбоо хамаарлыг тодорхойлдог. Хуулийг материйн хөдөлгөөнөөр нь механик, физик, хими, биологи, нийгмийн гэх мэт, бодит байдлын төрлөөр нь байгалийн, нийгмийн, сэтгэлгээний, хэрэглэгдэх хүрээгээр нь бүгдэд тохирох, ерөнхий, тусгай, тодорхойлох механизмаар нь динамик, статистик, шалтгааны, баталгааны бус зэргээр, гүйцэтгэх 11

үүргээр нь үндсэн ба үндсэн бус, эмпирик ба онолын гэж тус тус ангилдаг. 1.3. Шинжлэх ухаан судлалын үндсэн хэлбэр нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил болох нь Аливаа эрдэм шинжилгээ судалгаа нь бүтээлч санаанаас эхлээд шинжлэх ухааны төгс бүтээл болтлоо бие даасан хүрээнд явагддаг онцлогтой. Гэвч эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах нийтлэг онол, аргачлал, арга зүйд захирагдана. Орчин үеийн шинжлэх ухааны онолын сэтгэлгээ нь судлагдаж байгаа үзэгдлийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлздэг. Шинжлэх ухааны шинэ үр дүн, урьд өмнө хуримтлагдсан мэдлэг хоорондоо диалектик холбоотой байдаг. Зарим мартагдсан зүйл өнөөгийн шинжлэх ухааны суурин дээр боловсронгуй болон хоёрдахь амьдралаа эхлүүлдэг практик байсаар байна. Шинжлэх ухаанд судлах гэдэг ойлголт байдаг. Энэ нь шинжлэх ухаан талаасаа ирээдүйгээ харж эрэл хайгуул, судалгааг хөтлөн явуулах гэсэн ойлголт. Шинжлэх ухаан, техникийн ололт амжилтанд тулгуурлан мөрөөдөх, сэтгэх, ургуулан бодох нь эрдэм шинжилгээ, судалгааны гол хүчин зүйл болдог. Нөгөө талаар, энэ нь шинжлэх ухаанчаар зохих үндэслэлтэй урьдчилан харж сайтар бодож тунгаасан тооцоо юм. Аливаа асуудлыг тайлбарлахдаа хүндрэлтэй, амьдралд тэр бүр хэрэглэгдэхгүй гэдэг үүднээс орхигдуулалгүйгээр асуудлын гүнд орж шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Шинжлэх ухааны зарим шинэ нээлт, шинэлэг зүйлийн мөн чанар тэр бүр тодорч чаддаггүй, шинжлэх ухаанд нөөцлөгдсөн удаан хугацаанд амьдрал практикт хэрэгжихгүй тал бий. Эрдэм шинжилгээний ажлын явцад их бага гэхгүй зүйлс туйлаас чухал байдаг. Шинжилгээ,судалгааны явцад гол зангилаа асуудалд анхаарлаа хэт төвлөрүүлж хоёрдахь шинж чанартай дайвар асуудалд хөндий хандан анхаарал ажиглалтаа сулруулж болохгүй. Учир нь эхний үед ач хобогдолгүй юм шиг энгийн санагдах зүйлээс уялдан чухал нээлтийн уяа тайлагдах нь 12

олонтаа тохиолдоно. Жишээлбэл: И.Ньютон модны навчнаас унаж байгаа усны дуслыг ажигласнаар дэлхийн хосгүй чөлөөт уналтын тухай нээлтийн санааг олж авсан гэдэг. XXI зууны энэ эрин үед шинжлэх ухаанд цоо шинэ зүйлийг нээнэ гэдэг ховор тохиолдол, аливаа шинэлэг гэж үзэж байгаа зүйлд орчин үеийн шинжлэх ухааны үүднээс тайлбар өгөх, түүний онол, практикийн ач холбогдлыг танин мэдэж тайлбарлах нь судалгааны ажлын нэг онцлог юм. Хэдийгээр шинжлэх ухаанд тохиолдлын нээлтүүд байдаг боловч эрдэмтний санаа бол ажиглалтын үр дүнд амьдралаас урган гардаг санаа, түүнийгээ батлах, ажил хэрэг болгох асуудал эрдэм шинжилгээ, судалгааны тодорхой төлөвлөсөн ажлын явц, үр дүнд хэрэгжинэ. Анх тодорсон санааг тодотгох, өөрчлөх, нарийвчлах, баталгаажуулахын тулд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг логик дараалалтай явуулах нь судлаач хүний нандин чанар билээ. Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний тухай ойлголтыг сайтар мэдэж байх нь судлаачдын нэг тэмүүлэл байх ёстой. Бидний өдөр тутмын ажил амьдрал байнгын танин мэдэх үйл явц байдаг. Бид өдөр бүр хүрээлэн буй байгаль орчин юмс үзэгдлийн мөн чанар нийгэм, байгууллага, хамт олон болон өөрт тохиолдож буй асуудлыг бололцооны хэмжээнд танин мэдэж шийдвэрлэдэг. Асуултад хүн мэдлэг туршлагаараа төдий л төвөггүй шуудхан хариулахаас гадна асуух, лавлаж судлах, баримт сэлтийг эргэцүүлэн бодох, үнэнийг батлах зэргээр тодорхой хугацаа, хүч зарцуулж байж шууд бус хариултыг бас өгдөг.

13

Үүнийг схемээр харуулбал: Шинэ санаа, мэдрэмж

Асуулт

Эрэгцүүлэн бодох

Шууд хариулт

Өөрийн мэдлэг чадвар туршлага Бусдын бүтээн бий болгосон мэдлэг чадвар туршлага

Бусдаас асуух, ном зүй судлах

Шууд бус хариулт

Эрдэм шинжилгээ, судалгаа

Шууд хариулт нь бүхий л хүмүүст үнэн зөв, бодитой, ил тод болсон баримт, ойлголт үзэл баримжаа, онол, хууль, ердийн буюу өөр өөр нөхцөлд ч байнга хэрэглэгддэг дадал туршлага байдаг. Үүнийг мэдлэг, чадвар ч гэж ойлгодог. Хүний хуримтлуулсан мэдлэг, чадвар, туршлага нь шууд хариултын үндсийг бүрэлдүүлнэ. Богино хугацаанд бага хүч заран бусдаас асууж лавлах, номноос үзэж хариултыг олохыг энгийн судалгаа гэнэ. Шууд бус хариулт нь жирийн мэдлэг, чадвар, туршлагын хүрээнд хараахан багтахгүй учир шинэ мэдлэг, чадвар, туршлага бий болгон бүтээхийг шаарддаг. Иймд мэргэжлийн хүмүүс багаж хэрэгсэл, цаг хугацаа зарцуулан судалж байж асуудлыг шийдвэрлэснээр шууд бус хариултыг гаргадаг. Шууд бус хариултыг гаргах үйлдлийг судалгаа, үйлдлийг гүйцэтгэж чаддаг мэргэжлийн хүнийг судлаач, шинжлэх ухааны судалгаа, үр дүнг хэрэглэгчийг хэрэглэгч гэж ойлгож болно. 14

Судалгаа нь юуг /хувьсагч/, яаж /төлөвлөлт/, хэн /судлаач/, ямар /үр дүн/ байх, хэлбэртэй гарах вэ? гэсэн асуултад хариулах явцыг агуулдаг. Та тодорхой юмс, үзэгдлийн талаар хэн нэгэнтэй санал нийлэхгүй байдал олонтаа тохиолдоно. Нөгөө хүн номноос уншсан зүйл дээрээ тулгуурлан хариулсан, харин та багшийн заасны дагуу хариулсан. Гэхдээ хариултууд зөрөөтэй. Одоо яах вэ? Хэнийх нь зөв болохыг яаж мэдэх вэ? Энэ асуултад дараах байдлаар хариулдаг. Юуны түрүүнд удирдаж байгаа хүнээс асууна. Удирдаж байгаа хүмүүсийг хоёр ангилна. Эхнийх нь ажил амьдрал дээрх удирдагчид /дарга нар, ахмад хүмүүс/. Тэд туршлагатай илүү мэдлэгтэй байдаг учраас асуудалд хариулж, зөвлөгөө өгч чаддаг. Хоёр дахь нь өндөр мэдлэгтэй удирдагчид /багш, эрдэмтэд, магистрын болон докторын ажлын удирдагч/. Тэд тухайн салбарт олон жил судалгаа хийсэн судалгааны ихээхэн материал, мэдлэгтэй, арга, арга зүй эзэмшсэн болохоор асуултад хариу авахад тусалдаг. Багш, удирдагчийн дэмийг авч асуултад хариулах нь цаг хүч хэмнэдэг. Тэгэхдээ ер нь удирдагчийн хариулт зөв үү? Энэ тохиолдолд л асуултад итгэлтэй зөв хариулах хоёр дахь аргын сонголт нь судалгааг эхлүүлэх зам руу өөрийн эрхгүй татан оруулна. Энэ мөчөөс судалгаа эхэлдэг. Энэ үед тухайн асуулт нь жинхэнэ судалгааны асуудал болж хувирна. Асуудлыг тодруулахаас эхлэн шийдвэрлэж дуусах хүртэл явцыг бүхэлд нь судалгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, судалгаа нь асууж лавлах, нотлох, дүгнэх, онол, практик нэвтрүүлэх үйл явцыг багтаана. Энэ үйл явц нь тодорхой дэс дараатай, логик холбоотой байх ёстой. Үйл явцын үр дүн нь шинэ баримт, санаа ойлголт, таамаглал, үзэл баримжаа, онол, хууль, загвар, шинж чанар, энгийн ба бүтээлч чадварыг багтаах бөгөөд үүнийг бүхэлд нь мэдлэг гэнэ. Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажил хийж үр дүнд

15

хүрсэн хүн судалгааг хэрхэн хийх зэвсэг эзэмшигч болохын зэрэгцээ, мэдлэгтэйгээр асуудлыг шийдвэрлэх чадвартай болдог. Шинжлэх ухааны судалгаа дараахьд чанарыг агуулдаг. Үүнд: Тодорхой асуудалд хариулах эсхүл, баримтад тулгуурлан түүнийг шийдвэрлэх зохион байгуулалттай, дэс дараатай, бүтээлч танин мэдэх үйл явцыг судалгаа гэнэ.

Тодорхой зорилготой; Онол арга зүй үндэслэлтэй; Шалгаж харьцуулж, дүгнэж, нотолж болохуйц; Нарийвчлал сайтай, харьцангуй алдаа бага; Үнэн бодитой; Үр дүн нь нийтлэг; Шинийг илэрхийлсэн, өгөөжтэй; Шинжлэх ухааны судалгаа бол логик үндэслэлээр, оновчтой товлож, түүнийг шийдвэрлэх онол арга зүйн суурьтай, тухайн асуудлыг баримтад тулгуурлан зсэхээр илэрдэг. Асуултад хүн мэдлэг туршлагаараа төдий л төвөггүй задлан шинжилж нэгтгэн дүгнэж таамаглалыг тавигдах шаардлагын хэмжээнд баталж дүгнэлт хийх замаар бодит үр дүнд хүрэх танин мэдэхүйн үйл явц.

Логик зөрчилгүй байх. Судалгаа бол юмс, үзэгдэлийг танин мэдэх арга хэрэгсэл. Судалгаа нь эхлэл төгсгөл бүхий олон шинжлэх ухааны үйл явц, уулзвар заагийг агуулдаг. Шинжлэх ухааны судалгааг судлаач гүйцэтгэдэг. Судлаач нь: Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагатай; Өөрчлөн шинэчлэгч, прагматик үзэлтэй; Идэвхи зүтгэлтэй, хичээнгүй; Шинжлэх ухаанд үнэнч; 16

Харилцааны соёлтой; Гадаад хэл эзэмшсэн; Оюун ухааны бие даасан сэтгэлгээтэй; Судалгааны арга зүй эзэмшсэн; Компьютерийн мэдлэг, ур чадвартай; Интернетээс мэдээллийн сүлжээг ашиглах чадвартай байх зэрэг шаардлагыг хангасан байна.

17

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ АРГА, АРГАЧЛАЛ 2.1. Судалгаанд хамрагдах онолын чиглэл, хүрээг тогтоох Сэдэв сонгож асуултыг оновчтой тодорхойлсноор, судалгааны чиг, хүрээг тогтоох, ухагдахуун, судалгааны асуулт, хувьсагчийн холбоо, хамаарлыг тогтоох боломж олгодог. Онолын хүрээ нь судалгааны арга зүйн үндэслэлийг багтаадаг бөгөөд судалгааг бүхэлд нь хянан зохицуулах ажлын үндэс болдог. Онолын үндэслэлгүй судалгаа түүний явц, үр дүнд сөргөөр нөлөөлнө. Хувьсагч, түүний төрөл Судалгааны явцад цуглуулсан судлагдахуун бүрийн ялгаатай баримт, хүчин зүйлсийг хувьсагч гэнэ. Хувьсагч нь судлагдахуун бүрийн хувьд ялгаатай буюу хувьсанх утгатай байдаг. Хувьсагчийг хамаарах хувьсагч, үл хамаарах хувьсагч, дэмжигч хувьсагч гэж ангилна. Судалгаа нь хамаарах хувьсагчийн хувьсал, өөрчлөлтийг тайлбарлах, урьдчилан хэлэх зорилготой байдаг.

Үл хамаарах хувьсагч

Хамаарах хувьсагч

Үйлдвэрлэлийн амжилт

Үнэ

Зам

Хурд

Хамаарах ба үл хамаарах хувьсагчийн уялдаа Таамаглал: Асуудлын шийдийн талаар дэвшүүлж буй таавар, санаа, төсөөллийг хэлнэ. Таамаглал дэвшүүлэх. Таамаглалыг ухагдахуун хоорондын нөлөө, холбоо, хамаарлын илэрхийлэлтэй холбоотойгоор 18

тайлбарлана. Таамаглалын өвөрмөц шинж нь хоёр хувьсагчийн хоёр хэлбэрийг аль нэгээр нь тодорхойлдогт оршино. 2.2. Судалгааны арга, аргачлалын асуудал Эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвих нь судлаачдад судалгааны ажлыг хэрхэн эхлүүлэх, хийж дуусгах, бичгийн хэлбэрт оруулах, хамгаалахтай холбогдсон олон асуудал тулгардаг. Иймд шинжилгээ судалгааны ажил хийх арга, аргачлал буюу судалгаа хийх зэвсгийг эзэмших нь судлаач хүний нэн чухал зүйл юм. Эрдэм шинжилгээний бүтээл туурвиж буй судлаач хүн юуны өмнө, уг ажлын зорилгоо биелүүлэхийн тулд судалгаанд ямар арга, арга зүйл хэрэглэх талаар сайтар бодож удирдагч багшаасаа зөвлөгөө авч зөв аргыг сонгосон үед асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Шинжлэх ухааныг танин мэдэх арга нь ерөнхий ба тусгай гэсэн хоёр үндсэн хэсэг, шинжлэх ухааныг танин мэдэх ерөнхий арга нь гурван группт хуваагдана. Тухайлбал: 1. Эмпирик судалгааны арга /ажиглалт, харьцуулалт, хэмжилт ба туршилт хийх замаар/ 2. Судалгааны эмпирический ба онолын түвшинд ашиглаж буй арга /хийсвэрлэлт, анализ, синтез, индукц ба дедукц, загварын гэх мэт/ 3. Онолын судалгааны арга /хийсвэрлэлтээс тодорхойд шилжих гэх мэт/ Ажиглалт нь хүний бие эрхтэн, сэтгэл, ааш араншин, хөдөлгөөн, үйл ажиллагаанд тулгуурлан юмны мөн чанарыг идэвхтэй хэлбэрээр танин мэдэхүйн төрлийн судалгаа явуулах арга юм. Судалгаанд хэрэглэгдэх ажиглалтын арга нь дараах хэдэн гол шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: 1. Чиглэсэн зорилготой; 2. Төлөвлөгдсөн; 3. Идэвхитэй; 19

4. Эмх цэгцтэй, байнгын. Харьцуулалтаар тодорхойлж байгаа судалгааны ажил нь дараах хоёр шаардлага хангасан байх ёстой. 1. Харьцуулалтад авч байгаа бодис, үзэгдэл юмс нь хоорондоо тодорхой, бодитой нийтлэг шинж чанартай байх /тэмээг ямаатай харьцуулж болохгүй/ 2. Харьцуулалтыг харьцуулж буй бодис, үзэгдэл юмсын аль болох чухал, онцлог шинж тэмдгийг голч болгон авч үзэх /буга олон салаа эвэртэй, согоо эвэргүй/ Хэмжилт нь харьцуулалтаас илүү нарийвчилсан танин мэдэхүйн арга хэрэгсэл юм. Хэмжилт бол тодорхой томоохон нэгжийн хэмжээнд тоон утгыг тодорхойлон илэрхийлэх судалгааны арга. Энэ аргын давуу тал гэвэл судалгааны объект үзэгдэл юмсын тоо хэмжээг нарийвчлан тогтоосон тоон мэдээллийг илэрхийлдэгт оршино. Туршилт нь шинжлэх ухааны танин мэдэхүйн ажиглалтын нэг хэсэг боловч судалгааны объект үзэгдэл юмсыг туршин судлах нь ажиглалтын аргаас хэд хэдэн давуу талтай байдаг. Тухайлбал: 1. Туршилтын явцад аливаа үзэгдлийг цэвэр байдлаар нь судлах боломжтой. 2. Туршилт нь объектын шинж чанарыг туршилтын нөхцөлд бодитойгоор судлах бололцоотой. 3. Туршилтын бас нэг давуу тал нь түүний давтагдах чанар ямар ч туршилт объектыг биет байдлаар эсвэл объектыг орлуулах байдлааар загвар явагдаж түүний мөн чанарыг танин мэднэ. Анализ нь бодисыг судлах хэсэг болох замаар танин мэдэх арга юм. Анализын аргаар илрүүлсэн хэсгүүдийг нэгтгэн судлах аргыг синтез гэнэ. Анализ ба синтез нь шинжлэх ухааны бүтээлд өөр 20

хоорондоо органик холбоотой бөгөөд судалж буй бодисын шинж чанар, судалгааны зорилгоос хамаарч янз бүрийн хэлбэрүүд байж болно. Эмпирик анализ ба синтез /объектыг өнгөц байдлаас судлах/ бүтэц генетикийн анализ ба синтез объектын мөн чанарт гүнзгий нэвтрэн судлах гэсэн арга хэлбэр байдаг. Эрдэм шинжилгээний ажлын хэл найрлага бичлэг, бусад бичлэгээс юуны өмнө өөрийн логик хандлагаар өвөрмөц ялгаатай. Эрдэм шинжилгээний бүтээл туурвиж бичих үед судлаач нь ямар нэгэн алдаа гаргахад хүрвэл эцсийн эцэст логикийн хууль, тухайлбал адилтгалын хууль, эсрэг тэсрэгийн хууль, гурав дахь биеийн хууль ба хангалттай үндэслэлийн зэрэг хуулиудыг зөрчсөн гэсэн үг. Суурь судалгаа Судалгаа Хавсарга

Логик нь сэтгэл бодохуйд тулгуурлагдсан тэр нь зөв, буруу алин болох нь түүний логикийн хуулиар мөрдлөг хийсэн эсэхээс хамаарна. Ингэхээр, логик нь хангалттай зөв үндэслэлийг бусдаас, эсхүл, зөв гаргалгааг буруугаас ялгах оролдлого хийдэг ухаан юм. Логикийг индуитив логик, дедуктив логик гэсэн хоёр хэсэгт хуваана. Дедуктив логик нь үнэмшилтэй гаргалгыг үндэслэдэгтэй холбоотой. Индуктив логик нь магадлал дээр тулгуурлан үндэслэлтэй болгон судлах арга юм. Судалгааг суурь судалгаа, хавсарга судалгаа гэж хоёр ангилна. Шинэ мэдлэг, үзэл баримжаа, онол, хууль, категори, зүй тогтлыг тодруулах зорилгоор хийж буй мэдлэг бүтээх судалгааг суурь судалгаа гэнэ. Практик дээр дэвшсэн асуудлын үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор судалж байгаа бол хавсарга

21

гэнэ. Судалгааны энэ хоёр төрөл хоорондоо уялдаатай байдаг учир эрс ялгах боломжгүй Суурь ба хавсарга судалгааны ялгаа Суурь судалгаа

Хавсарга судалгаа Судалгааны үр дүн нь ивээн тэтгэгчдийн захиалга байдаг. Судалгааны асуудал нь захиалагчийн буюу хэрэглэгчийн эрэлт шаардлагаар тавигддаг. Үр дүнгийн чанар, үр ашиг нь хэрэглээний дараа илэрдэг. Судалгааны явц нь захиалагчийн сонирхож буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Зорилго нь: практик, үйлдвэрлэлээр тавигдсан асуудлыг шийдвэрлэх Үр дүнг практикт шууд нэвтрүүлэн асуудлыг шийдвэрлэдэг.

Судалгааны үр дүн бусад судлаачдын ажилд хэрэглэгддэг. Судлах зүйл, шийдэх асуудлын сонголт чөлөөтэй байдаг. Судалгаа нь өндөр нарийвчлал шаарддаг; Явц судалгааны үнэн бодитой төлөвлөлт болдог. Зорилго нь онолын суурь мэдлэг бий болгодог. Үр дүн шууд практикт нэвтэрдэггүй.

Дүгнэх судалгаа: Төлөвлөсөн зүйл бодит байдал хоёрын тохироог жишиж дүгнэх судалгаа хэрэгжсэн үү? гэдэг асуултад хариу өгөх ёстой. Энэ судалгаа нь завсрын болон эцсийн үр дүнг үнэлж дүгнэхэд чиглэнэ. Завсрын үр дүн нь явцыг сайжруулан боловсронгуй болгох, эцсийн үр дүнг дээшлүүлэх зорилготой. Дүгнэх судалгаанд бодлого боловсруулагч болон хэрэгжүүлэгчийн 22

оролцоог аль болох жигд байлгах нь зүйтэй. Энд сонирхлын зөрчлийг сайтар тооцох шаардлагатай байдаг. Судалгааны ажлын онолын болон хавсарга талыг тодорхойлон бичиж аль нь давамгай болохыг тогтоох нь чухал. Шинжлэх ухааны судалгаанд туршилт маш чухал үүрэгтэй тул энэ талаар дурдъя. Туршилт: Таамаглал, үзэл баримтлал, онол, хуулийг тухайн бодит орчин нөхцөлд шалгахыг туршилт гэнэ. Туршилтаар байгаль, нийгмийн юмс үзэгдлийн мөн чанар, шалтгаан, үр дагавар, уялдаа холбоо, нөлөөг бодитой тогтоодог. Туршилт нь судалгаагаар шийдвэрлэх асуудлаа тодруулан асуултыг нарийвчлан тодорхойлох, нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох, хүчин зүйлийн бие биедээ үзүүлэх нөлөө болон тэдгээрийн өөрчлөлтийг тодорхойлох, тэдгээрт нөлөөлөх бусад хүчин зүйлсийн нөлөөг тооцох гэсэн үе шатыг агуулдаг.

23

Туршилтын бүтэц, үе шат Хамгийн их нөлөөтэй хүчин зүйлийн өөрчлөлтийг ажиглах, хэмжих аргууд

Гол хүчин зүйлийн өөрчлөлтийг ажиглах, хэмжих аргууд

Хамгийн их нөлөөтэй хүчин зүйл А

Гол хүчин зүйл Б

Бусад хүчин зүйлийн нөлөөг хянах, засварлан тогтоох

Бусад хүчин зүйл

Туршилтыг явуулж буй орчноор нь лабораторийн, лабораторийн бус буюу бодит нөхцөл дэх туршилт гэж ангилдаг. Лабораторийн ба бодит нөхцөл дэх туршилтын ялгаа Лабораторийн туршилт

Бодит нөхцөл дэх туршилт

Богино хугацаа шаарддаг.

Урт хугацаа шаарддаг.

Тухайн орчин нөхцөлд буюу Тусгаарлах байдлаар хүчин газар дээр нь хийдэг. Тодорхой газарт хийгддэг.

24

зүйлийн бие биендээ үзүүлэх нөлөө болон тодорхойлогч хувьсагчийн нөлөөг нарийн хянах бололцоотой.

Байгаа боломжийг ашиглан хүчин зүйлийн өөрчлөлтийн нөлөөг хянадаг Зохион байгуулалттай ажиглалт хэмжилт шаарддаг.

Маш хянуур ажиглалт шаарддаг.

нямбай Онцгой нэмэлт нөхцөл, хэмжилт нарийн багаж төхөөрөмж шаардлагагүй. Нарийн тоног төхөөрөмж, Судлаачийн хувьд зарим онцгой нөхцөл шаарддаг. тохиолдолд ая тухгүй байдаг. Судлаачийн хувьд ая тухтай байдаг. Дедукц ба индукц аргын судалгаа: Таамаглал дэвшүүлээд түүнийгээ шалган үр дүнг гарган авахыг судалгааны дедукц арга гэнэ. Эсрэгээр, судлаач судалгааны баримт материалыг боловсруулах эхлээд эцэст нь, таамаглал, онол, хууль гаргахыг индукц арга гэдэг.

25

Индукц аргын судалгааны бүтэц 1.Ажиглалт судлаачийн сонирхсон өргөн уужим зай

2.Сэдэв, асуудлыг тодорхойлох судалгааны сэдэв асуудлыг томъёолох

3. Анхны баримт цуглуулах ярилцлага хийх ном зүйтэй ажиллах

4. Судалгааны төлөвлөлт

5. Баримт цуглуулан түүнд задлан шинжилгээ тайлбар хийх

26

6. Таамаглал дэвшүүүлэх

7. Онолын бүтэцчилсэн хүрээг тогтоох

8. Үр дүнг нэгтгэн дүгнэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ ТУУРВИХ БЭЛТГЭЛ ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ 3.1. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах дараалал Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үйл явцыг дараах логик дарааллаар авч үзье. Тухайлбал: Төрөлжсөн ахисан шатны сургалтанд хамрагдах Сэдвээ сонгох, сонгосон сэдвийн ач холбогдлыг үндэслэх Судалгааны ажлын төлөвлөгөө зохиох Ном, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцах Судалгааны ажлын зорилго, зорилтыг тогтоох Судалгаанд хамаарах объект, юмс, хугацааг тодорхойлох Судалгааны ажил явуулах онол, аргачлал, арга зүйг сонгох Судалгааны ажлын явцыг тэмдэглэх, бичгийн хэлбэрт оруулах 9. Судалгааны үр дүнгээр үнэлгээ, санал дүгнэлтийг томъёолох, түүнийг хэлэлцүүлэхэд бэлтгэх, хамгаалах 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8.

Сонгосон сэдвийн үндэслэл, ач холбогдлыг цөөхөн үгэнд багтаан нэг хуудаснаас хэтрэхгүйгээр хамгийн товч тодорхой мөн чанарыг илэрхийлэн бичнэ. Судалгаанд дэвшүүлж буй асуудал нь өөртөө эсрэг, тэсрэгийг утгыг агуулж, түүнийг шинжлэх ухаанчаар шийдэж гол асуудлыг нь олж тогтоох ёстой. Судлах асуудлыг зөв тодорхойлж судлах гэж байгаа асуудлын юу нь мэдэгдэж, мэдэгдэхгүй байгааг тодруулна. Сэдэв өргөн ба явцуу хүрээтэй байдаг. Явцуу хүрээнд судалсан сэдвийн хүрээнд асуудлыг нэлээн гүнзгий, тодорхой судалдаг давуу талтай. Сэдвийг сонгон тогтоон, ач холбогдлыг тодруулснаар, юуг судлах зорилго, зорилтыг томъёолох шаардлагатай. Үүний дараа судалгааны ажлын бүтэц, бүлэг, дэд бүлгийг тодорхойлж, судалгааны обьектыг тогтооно. Үүнд судлахаар сонгосон асуудлын үйл явц багтана. Судлах зүйлс 27

гэдэгт судлах объектын хүрээн дэхь хамаарвал зохих бүх юмс багтана. Судалгааны ажлын объект ба юмс нь шинжлэх ухааны үйл явцын категори бөгөөд хоорондоо ерөнхий бусад хамаарна. Судлах зүйлс нь энэхүү эрдэм шинжилгээний ажлын гол нэр томъёо болж агуулгаа хадгална. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэг чухал үе шат бол онолын судалгаа, өнөөгийн байдлын шинжилгээ, цаашдын арга замыг зайлшгүй нөхцөл байдаг. Судалгаа явуулах арга, үзүүлэлт сонгох асуудал чухал юм. Судалгааны ажлын явцыг бичиж тэмдэглэх нь эрдэм шинжилгээний ажлын үндсэн хэсэг бөгөөд энд логик хууль, категорийг ашиглан шинжилгээний ажлын үр дүнг тэнхим, залуу эрдэмтдийн клуб, хамгаалуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж эрдэм шинжилгээний ажлыг онол, практикын талаас нь урьдчилан үнэлүүлж, байгууллага, эрдэмтдээс шүүмж авна. Төгсгөлийн эрдэм шинжилгээний ажлын үр дүн, онол, практикийн асуудлаар шинэлэг санаа дүгнэлтийг дэвшүүлэн тавьж уг ажлыг зохих журмын дагуу хавтаслан хамгаална. 3.2. Сэдэв сонголт Эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, тодорхой асуудлаар бүтээл туурвихад сэдвийн сонголт маш чухал үүрэгтэй. Зөв оновчтой сонгосон сэдэв бол хийвэл зохих ажлын хагастай тэнцэх ойлголт гэж судалгааны ажлын бэрхшээл, амтыг үзсэн эрдэмтэн судлаачид үздэг юм. Сэдэв сонгохдоо энэ чиглэлээр ажилласан өөрийн туршлага, мэдлэг, мөн урьдчилан хуримтлуулсан судалгааны материал, дэвшүүлж буй бүтээлч санаа, судалгаа, шинжилгээний талаар тавьсан илтгэл, хэлсэн үг, тууривсан бүтээл, гадаад хэлний мэдлэг зэрэгт бодитой үнэлгээ өгч тэдгээрийг харгалзан үзэх нь туйлын чухал. Үүний зэрэгцээ судалгааны ажил эхлэн явуулах гэж буй хүний сэтгэл зүйн бэлтгэл, зориг шийдмэг байдал зохих нөлөөтэй. Судалгаа явуулах сэдвийг өөрөө сонгох ба мөн мэргэжлийн байгууллага, эрдэмтэдээс зөвлөгөө авч болно. Сэдэв сонгоход дараах мэдээлэл танд хэрэгтэй. Их дээд сургууль, 28

коллеж, эрдэм шинжилгээний төрөлжсөн байгууллагын номын санд байгаа хамгаалсан эрдэм шинжилгээний бүтээлийг каталог, шинжлэх ухааны шинэлэг ололт амжилт, үр дүнтэй танилцах, суурь ба хавсарга судалгаанд гарч буй шинэ технологийн арга, судалгаа шинжилгээний аргачлал, арга зүйтэй танилцах нь сэдэв сонгоход дөхөм болно. Судлаач нь сэдвээ сонгосны дараа сэдвийн дэвшүүлж буй санааны мөн чанар, шинэлэг зүйл, ач холбогдол тов тодорхой тайлбар өгч өөрийн болгосон байвал зохино. Ингэснээр, сонгосон сэдвийн эцэслэн баталгаажуулах нөхцөл бүрэлдэнэ. Дэвшүүлж байгаа санааны шинэлэг зүйл гэдгийг ойлгохдоо шинэ юм бүгд дэвшилтэт, хуучин юм бүгд хоцрогдсон байх албагүйг бодолцох ёстой. Үүний тулд сэдвийг тодорхой түүхэн нөхцөл, цаг хугацаанд авч үзэх, тухайн нийгэм, газар зүйн байрлалыг тооцох, сэдэв, асуудал ямар ялгаатайг тодруулах, сэдвийг тодорхойлогч асуудлыг томъёолох, судалгаа суурь, хавсарга аль нь болохыг тогтооно. Судалгааны сэдэв нь тодорхой, товч, ойлгомжтой, шинэлэг, хүлээгдэж байгаа үр дүнд хүрч, үнэлж болохуйц, үр дүнг харьцуулан шалгах, тайлбарлах боломжтой зэрэг шаардлагыг хангасан байна. Мөн судлаач сонирхол, чадвартаа тохируулсан байх, сэдэв судлаачийн сонирхол, чадамжид нийцсэн байна. Магистрант, аспирант сэдвээ сонгоход нь эрдмийн ажлын удирдагч тэдний сонирхол, чадварыг харгалзах нь зүйтэй. Судалгааны үр дүн нь үнэ цэнэтэй, онол практикийн ач холбогдолтой байх шаардлагатай. Шинэ мэдлэг бүтээсэн, ажил амьдралын асуудлыг шийдвэрлэсэн цаашид хийх ажил, асуудлыг дэвшүүлсэн, тодорхойлсон байвал зохино. Судалгааны сэдвийг нарийвчлан томьёолсны дараа судлаач сонгож авсан сэдэвтэй холбоотой судлах асуудлаа тодорхойлдог. Ярилцлага болон ном зүйн тойм хийж дууссанаар судлаач тухайн сэдвээр судлах асуудлын талаар ерөнхий ойлголт төсөөлөлтэй болж улмаар нарийвчлан томъёолох боломжтой болдог. Асуудал нь заавал нөхцөл байдлын тал байх албагүй бөгөөд тухайн үзэгдэл юмс 29

нөхцөл байдлыг сайжруулан хөгжүүлэх боломжтой, тодорхой үр дүнг гаргаж болох энгийн байна. Иймд асуудлыг бодит байдал, хүсэн хүлээж байгаа байдал хоёрын хоорондох зай завсар гэж ойлгож болно. Асуудлыг тодорхой болгон томъёолох нь ялгаатай асуудал түүнийг тодорхойлогч хүчин зүйлсийг олно гэсэн үг. Тухайн сэдвийн хүрээнд дэх судалгааны асуудлыг нарийвчлан тодорхой болгохын тулд эхлээд түүнийг асуулт болгон задалдаг. Эхний үед маш олон төрлийн хариулт өгөх шаардлагатай. Эдгээр асуултыг хариулахад хамгийн төвөгтэйгээс хялбарыг нь хүртэл жагсаана. Энэ жагсаалтыг нягтлан үзээд хэрэггүйг нь орхих, төрөл зүйл шалтгаан, үүслээр нь болон бусдаар ангилах үйлдлийг давтан хийж судалгааны асуудлыг нарийвчлан томъёолдог. Та асуултаа ойлгож сонголтоо зөв хийхийн тулд өөртөө дараах асуултыг тавьж сурах шаардлагатай. Үүнд: Хамгийн гол ойлголт нь юу вэ? Энд юу агуулагдаж байна вэ? Ямар сул, давуу тал байна вэ? Аль нэг нь нөгөөдөө нөлөөлж байна уу? Нөлөөлж байгаа бол чухам юу вэ? Сэдэв, асуудалтай ямар асуудал, юугаар холбогдож байна вэ? Судалгааны асуудлыг асуулт бүрийг нарийвчлан тогтоосны дараа тухайн сэдвийн талаар ямар материал, бүтээл байгаа хэрхэн олж үзэх буюу ном зүйн тоймыг дахин хийх хэрэгтэй. Энэ нь судалгааны нарийвчлан тодорхой болгох нэг арга болдог бөгөөд судлагдахууныг ойлгомжтой болгоно. Төгсгөлд нь тухайн сэдвийн талаар сайн мэдэх эрдэмтэд болон бусад хүмүүстэй ярилцан тэдний санал бодлыг тусгаж судалгааны асуудлаа эцэслэн нарийвчлан томъёолсноор судалгааг эхлүүлэх төлөвлөгөөгөө боловсруулан судалгааны ажилдаа сэтгэл шулуудан орох нь зүйтэй гэж зөвлөж байна. 30

Судалгааны сэдэв, түүнийг хэрхэн сонгох схем, ажиглалт Судалгааны сэдэв сонгох, асуудлыг тодруулах ажиллагааны үндсэн шат болох судалгааны орон зай, ажиглалт, анхны баримт цуглуулах ярилцлага ном зүйтэй ажиллах, тойм бэлтгэх, сэдэв сонгох, сэдэвт тавигдах шаардлага, судалгааны асуудлыг товлох,

Судалгааны орон зай сэдэв, асуулт, асуудал

Ажиглалт

Сэдэв сонгох

Эргэлзээ, гайхшрал

Асуудал тодруулах

түүнийг асуулт болгон задлах зэргийг танилцуулъя. Судалгааны сэдэв сонгох схем Судалгааны орон зай гэдэг ойлголт нэн чухал юм. Байгаль нийгэм, түүний орчин, юмс үзэгдэл, үйл явдал нь судалгааны орон зай буюу судлагдахууны эх үндэс юм. Энэ тохиолдолд судлаачид судалгааны энэхүү орон зайг дараах байдлаар төсөөлдөг. Үүнд: -

-

-

Өдөр тутмын амьдрал: Өдөр тутмын амьдралд болж буй явдал, тохиолдол, тоо баримт, дуу, уран зохиол, Үнэт зүйлс, туршлага, сонирхол, хэрэгцээ: шашин улс төр, нийгмийн үнэт зүйлс, онол, арга зүйн мэдлэг, туршлага, судлах хэрэгцээ, сонирхол, Тухайн асуудлаар хуримтлагдсан мэдлэг: Судалгаа хийх үүднээс танилцаж буй эрдэм шинжилгээний бүтээл, онол туршлагын үр дүн, Нийгмийн захиалга: Тодорхой хэмжээний хөрөнгөөр шийдвэрлүүлхээр зарлагдсан асуудал, 31

-

Мэдээллийн хэрэгслээр хүлээн авсан асуудлууд, Байгууллага, хамт олоны өмнө шийдвэрлэх шаардлагатай хүндрэл бэрхшээл, Байгууллага, нэгжийн удирдлага, хамт олны боловсронгуй болгон хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилго, зорилт, Тодорхой үзэл баримтлалын талаарх ойлголтыг тодруулах зорилготой онолын асуулт, үзэл санаа, хэрэгцээ шаардлага гэх мэт.

Ажиглалт: Ажиглалт нь судалгааны эхний шат юм. Ажиглалт хийснээр, эргэлзээ, гайхал, шинэ сэдэл, бодол, мэдрэмж, сонирхол, хэрэгцээ төрж судалгаа эхэлдэг. Ажиглалт Сэдэв / асуудал асуултууд / судалгааны орон зай

Ажиглалт

Мэдээлэл, эргэлзээ гайхширал, бодол, баримт

-

Шинэ бодол, санаа төрх

Танин мэдрэхүй Харьцуулалт Тэмдэглэл хөтлөх Дүгнэлт хийх Сонирхол, хэрэгцээ нэмэгдэх

3.3. Судалгааны судлагдахууныг тодруулах, төлөвлөх үе шат Энэ үе шатанд судалгаа хийхэд шаардлагатай шийдвэр гаргаж суралцах, хэргэжүүлэх иж бүрэн хүрээг тогтоож сургалт, судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулж удирдагчаар батлуулна. Үүний тулд магистрын сургалтад хэзээ, хаана хамрагдах, судалгааны объектыг сонгох, судалгааны хүн хүч, 32

хөрөнгө бусад нөхцөл, судалгааны төрөл, төлөвлөсөн судалгааны явц, хяналтыг хэрхэн сайжруулах, судлаачдын хамтын ажиллагаа, цаг хугацааны хязгаарлалт, судалгаа шинжилгээний хэсэг, баримт хэрхэн цуглуулах, түүний арга,хувьсагчийг задлан шинжлэх гэх мэт асуудлыг хамааруулна. Судалгааны үйл явцад дараах зүйлс заавал хамааруулна. Судалгааны зорилго: Аливаа юмс, үзэгдлийн мөн чанарыг нээн илрүүлэх байдлыг тодорхойлж, хувьсал өөрчлөлтийг тайлбарлахыг судалгааны үндсэн зорилго гэнэ. Нээх судалгааны зорилго: Шинэ санаа мэдлэг, үзэл баримтлал, онол, хууль бүтээх, өргөтгөх засварлах; Шинэ хэрэглээ бий болгох; Судалгааны шинэ асуудал дэвшүүлэх; Үйл явцын талаарх үндэслэл сайтай, бүтээлч, зураглал бий болгох; Үйл явцын хөгжлийн чиг хандлагад ахиц гарах болно. Тодорхойлох судалгаа: Юмс, үзэгдлийн өөрчлөлтийг илэрхийлж чадах хувьсах хэмжигдэхүүний мөн чанарыг бодитой, үнэн зөв гаргах үйл ажиллагаа юм. Хэн? Яаж? Хэрхэн? гэсэн асуултууд нь уг судалгааг тодорхойлдог. Тодорхойлох судалгааны зорилго: Юмс, үзэгдлийн нарийвчлалын хэмжээг тогтоох, үйл явц, механизм, холбоо хамаарлыг тодорхойлох, үг болон тоон зураглал хийх, шинэ тайлбар гаргах, үндсэн ухагдахууны гол үндэслэлийг тодорхойлох, төрөл зүйлд ангилах, бүлэглэх, дараалал, үе шатыг тодорхой болгоно. Тодорхойлох судалгаа нь тухайн судлагдахууны гол шинж чанарыг ойлгох, үйл явцын хөгжлийн чиг хандлагыг тогтоох, цаашид хийх судалгаа шинжилгээний талаар сэдэл, санаа бий болгох тодорхой, хялбар шийдэл гаргахад тусална. 33

Тайлбарлах судалгаа нь: Юмс, үзэгдэл, үйл явцын учир шалтгааныг тодорхойлж яагаад? гэсэн асуултад хариулах зорилготой үйл ажиллагаа, үр дүн нь шинэ тайлбар, зураглал, ухагдахуун байдаг. Тайлбарлах судалгааны зорилго нь онол буюу зарчмын нарийвчлалыг тогтоох, боломжит тайлбарыг олох, үйл явцын талаарх шинэ мэдлэг бий болгох, нийтлэг ухагдахууны хүрээнд асуулт ба сэдвийг холбож үзэх онол боловсруулах, онол буюу зарчмыг шинэ нөхцөлд буюу шинэ асуултын хүрээнд өргөтгөхөд тусална. Судалгааны судлах зүйл: Судалгаанд хамрагдан судлагдаж байгаа зүйлийг судлагдахуун буюу судалгааны судлах зүйл гэнэ. Судалгааны зорилго нь: Судлагдахууныг сонгох үндэс болдог. Зорилгоос хамаарч судлагдахуун нь юмс үзэгдэл хувь хүн, хамт олон, байгууллага, соёл иргэншлийн аль нэгээр тодорхойлогдоно. Судлагдсан байдлын үнэн бодитой мэдээллийг агуулсан байх шаардлагыг хангаж байх ёстой. Судалгааны судлах зүйл нь бодит юмс үзэгдэл үйл явц байхаас гадна зарим судалгааны хувьд зохиомлоор бий болгосон зүйл байдаг. Судалгааны зорилт: Судалгааны зорилгодоо хүрэхийн тулд юуг шийдэхээ тодруулж цаашид хэрхэн үнэлэх, дүгнэх, асуудал дэвшүүлэх асуудлуудыг хамарсан тухай товч тодорхой томьёоллыг судалгааны зорилт гэнэ. Судалгааны зорилт нь: түгээмэл холбоо хамаарлыг илрүүлэх шинэ онол үзэл баримтлал, ойлголт туршлага бүтээн бий болгох, тэдгээрт нэмэлт засвар оруулах, юмс үзэгдлийн ялгааг тогтоон эрэмбэлэхэд чиглэгддэг. Судалгааны зорилт нь оновчтой, товч, ойлгомжтой, үнэлж дүгнэлт болох, өмнө нь судлагдаагүй, онол практикийн ач холбогдолтой, харьцуулж болох шинжийг агуулдаг. Судалгааны зорилт судалгааны явцад сайжран боловсронгуй болж байдаг. Судалгааны зорилтыг учир шалтгааны ба учир 34

шалтгааны бус гэж ангилдаг. Хувьсагчдын хоорондын нөлөө буюу эффектийг тодорхойлох зорилттой судалгааг учир шалтгааны судалгаа гэнэ. Зөвхөн тухайн асуудалтай холбоотой чухал хүчин зүйлийг тодорхойлох судалгааг учир шалтгааны бус буюу хамаарлын судалгаа гэнэ. Удирдагч нь судлаачдад хэрхэн хандах: -

Сэдвийн дагуу шаардагдах ном бүтээл, лавлах статистикийн ба архивын материалыг санал болгох, Төлөвлөгөө, графикийн дагуу үе үе ярилцлага хийх зөвлөгөө өгөх, Судалгааны ажлыг хамгаалалтанд оруулах зөвшөөрөл өгөх үүрэгтэй.

Ажлын төлөвлөгөө урьдчилан санал болгож буй судалгааны ажил, сэдвийг боловсруулахаас эхэлнэ. Ажлын төлөвлөгөө эхний үед судалгааны ажлын ерөнхий цар хүрээг хамрах ба явцдаа уг төлөвлөгөөг нарийвчлан тодотгоно. Ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шатанд хамаарах асуудлын хүрээ, хугацаа, судлах объектыг хязгаарлах зэргээр дэлгэрэнгүй асуулт гарган түүнд хариулт авахаар судалгааг нарийвчилсан байдлаар ажлын төлөвлөгөөг тодотгоно. Ажлын төлөвлөгөөг удирдагч батална. Ажлаа төлөвлөх: Удирдагчийн оролцоотойгоор сэдвээ судлах дэлгэрэнгүй төлөвлөгөө хийж удирдагчаар батлуулна. Кредитийн агуулгыг эзэмших сургалтад мөн магистрын ажлын үе шаттай судлан шинжлэх талаар гарчиг, бүлэг бүрээр гаргаж төлөвлөгөөндөө тусгана. Мэдээллээ цэгцлэх: Цуглуулсан мэдээллээ судалгаатай нягтлан шалгаж, сэдэвтэй холбогдох хэсгийг сонгож, тодорхой дэс дараалал, нэгдэл, логик бүхий хэлбэрт оруулна. Үүнд: Шалтгаан ба үр дагаврыг гаргах; 35

Аливаа үйл явдал, ажлын он дарааллыг сайн гаргах; Аливаа зүйлийн адил төстэй болон ялгаатай талыг гарган харьцуулан жиших ба сөргүүлэн тавих; Сэдэвтэй холбоотой газар зүйн болон физик хэмжигдэхүүн байвал тэдгээрийг дүрсжүүлэх /зураг/; Мэдээллийг тодорхой шалгуур, категорийн дагуу ангилах; Ажлын товч агуулгыг /гарчгийг/ илэрхийлэх. Удирдагч өөр арга хэрэглэхийг санал болгоогүй бол та уламжлалт загварын дагуу хийж болно. Гол гарчгийг томоор, 2 дугаар буюу дэд гарчгийг том ромбо үсгээр, 3 дугаар дэд гарчгийг араб тоогоор нэг санаа илэрхийлж байдаг. Аливаа гарчиг доод тал нь 2 дэд гарчигтай байх ёстой. Ажлаа бичих: Гарчгаа тодорхойлсны сэдвээ эргэж нэг уншиж үз. Ингээд судалгаагаа дэлгэн тавьж дарааллын дагуу бичиж эхэлнэ. Юуны өмнө, өөрийн санааг сайн тусгах хэрэгтэй. Бичихдээ сайн мэдэх юм уу илүү тохиромжтой байгаа гарчгаас эхлэн арай хүнд гэснийг нь хойш нь тавьж болно. Анхны бичлэгийг хийх явцдаа дараалалд жаахан өөрчлөлт оруулж улам чамбайруулан тодруулж болно. Уншиж байгаа хүнд таны ажлын уялдаа холбоо, шилжилт байх үүднээс гарчиг болон холбоос үг хэллэгээр сайтар холбоно. Эхний нооргоо бичээд сайтар уншиж, логик, давталт хэллэг, зөв бичих дүрэм, үг үсгийн алдаа зэрэг нь ямар байгааг хянана. Гарчиг бүр ерөнхий сэдэвтэй, өмнөх болон дараагийн гарчигтайгаа нягт холбогдсон байх ёстой. Хянаж үзсэний дагуу шаардлагатай засвар өөрчлөлт хийж удирдагч багшийнхаа зааврын дагуу форматанд оруулна. Үүний дараа ажлаа нэг хувилбарын түвшинд эрдэм шинжилгээний бүтээл болгон хэвлүүлэн гаргаж удирдагчдаа уншуулахаар өгнө. Эрдэм шинжилгээний бүтээлд шинэлэг зүйл гэдэг судалгааны явцад илрүүлсэн ажлын үр дүн бөгөөд энэ нь судлаачийн тухайд анхдагч болон дэвшүүлж буй ойлголт юм. Анхдагч гэдэг нь энэ талаар хэвлэн нийтлүүлснээс өмнө үүнтэй 36

адил баримт шинжлэх ухаанд байгаагүй гэсэн ойлголт юм. Эрдэм шинжилгээний ажлын ач холбогдол нь нэгдүгээрт, эрдэм шинжилгээний ажлын үр дүн нь шинжлэх ухааны онол, арга зүйг боловсронгуй болгох, хоёрдугаарт, нийгмийн салбарын хөгжил дэвшил, үр ашгийг зохистой болгох, шинэ нээлт хийх арга замыг шинжлэх ухааны үүднээс үндэслэх чиглэл болдог. 3.4. Ном, бүтээлтэй танилцах анхан шатны баримт цуглуулах арга Энэ шатанд ажиглалтын дүнд олж авсан судалгааны асуултын талаарх өөрийн мэдлэгээ хянах, илүү их зүйл мэдэж авах зорилгоор мэдээллийн хайлтыг ярилцлага болон ном зүйн тойм хийх аргаар гүйцэтгэдэг. Ярилцлага хийх арга нэн чухал Судалгааны асуудалтай холбоотой мэдээлэл авч болох хүмүүстэй албан бус байдлаар ярилцаж яагаад асуулт гарч байгааг тодруулна. Энэхүү тодорхой төлөвлөгөөгүй ярилцлагын дүнд зарим нэгэн санаа бодол бий бодог. Ийм ярилцлагыг хэд хэдэн удаа хийж асуултын талаарх ойлголт гүнзгийрэх тусам тэр нь тодорхой хүчин зүйлсийг багтаасан асуудал болж хувирна. Энэ үеэс тухайн асуудалд нөлөөлөх хүчин зүйлсийг тал бүрээс нь тодруулах зорилгоор урьдчилан төлөвлөсөн албан ёсны ярилцлагыг тодорхой тооны хүмүүстэй хийнэ. Ярилцлагыг тухайн сэдвийн талаар сайн мэдэх хүмүүсийн үзэл бодыг сонсох, мөн тухайн сэдвийн талаар судлаачдаас өөр үзэл бодолтой хүмүүстэй ярилцах байдлаар хийх нь зохимжтой. Ном зүйн тоймыг судлах нь судалгааны агуулга, эрэлт хэрэгцээг өргөжүүлнэ. Тухайн чиглэлээр судалгаа хийсэн болон хийж байгаа эрдэмтдийн ажлыг оны дарааллаар тодорхойлж гаргаж баримтжуулахыг ном зүйн жагсаалт хийх гэнэ. Ном зүйн жагсаалт хийх нь сэдэв сонгох үндэсээс гадна судалгааны явцын турш хяналт шалгалт хийхэд тусалдаг тасралтгүй үйл ажиллагаа болж, өмнө хийсэн судалгаатай давхцуулахгүй, өмнө судлагдаж байгаагүй шинэ асуудлыг судлах, судлаачдын судалгааны 37

дүгнэлтэд бичигдсэн саналтай танилцах, онол үзэл санааг өөр нөхцөлд өөр сэдэвт хэрэглэн өргөтгөх боломжийг хайх, тэдгээрийн харилцан уялдаа холбоог сайжруулах боломжийг судлаачдад олгодог ач тустай юм. Ном зүйн жагсаалт гаргахын учир: Тухайн асуудлаар хийгдсэн судалгааны үр дүнтэй танилцах, тухайн асуудал онол, практикийн ямар түвшинд судлагдсан болохыг тогтоох ач холбогдолтой. Хийгдсэн судалгаа хэрхэн холбогдож байгааг тодорхойлох, тухайн салбарын судалгааны үр дүн, ололт, хөгжлийн чиг хандлагатай танилцах, асуудлаа тодруулан бусдын санааг тусган шинэчлэх, судалгааны үр дүнг харьцуулах зорилготой юм. Судалгааны хэлбэрээр нарийвчлан томъёолох, асуудлыг тодруулах боломжтой боломж олгоно. Тухайн асуудлын судлагдсан байдлын талаар бүрэн ойлголттой болж ямар үзэл баримтлал, онол байгааг мэдэн, өөрөө түүнд чухам ямар хувь нэмэр оруулах болохыг мэдэж болно. Тухайлбал: Унших зорилгоо маш тодорхой томьёол. Ямар асуултад хариулт олж авахаа тогтоосон байх хэрэгтэй. Уншихын өмнө тухайн материалын ерөнхий байдалтай танилц. Гарчиг, өмнөх үг, дүгнэлт, бүлгийн нэр, гол үр дүн, дэвшигдсэн санаа, дүгнэлт зэргийг хар. Номыг хуудсаар унших үүнд суралцаагүй бол суралцах нь чухал: Зорилгод тань нийцэж байгаа эсэхийг дахин бодож тунгаа. Ямар бүлэг, арга, ном зүй, онол, үзэл баримтлал нь хэрэгтэй байна. -

Энэ талаар та мэдлэгтэй гэдгээ тодорхойлох юуг уншихаа төлөвлөх Бүтээлчээр уншиж өөрийн дүгнэлтээ өг. Юу нь эргэлзээтэй ямар баримт, арга зүй хэрэглэсэн, аль хэсэгт тохирохыг тунгаа. 38

-

Олж авсан мэдлэг, мэдээгээ нэгтгэн ном зүйн тэмдэглэл бэлтгэнэ. Гэхдээ: Юуг нь ишлэл болгон үг, өгүүлбэрийг шууд авах Юуг нь засч найруулан өөрийн үг, өгүүлбэр болгох Юуг нь шүүмжилж ажилдаа тусгах

гэсэн 3 чиглэл барих нь чухал Ашигласан материалын жагсаалтыг үйлдэх дараалал: 4. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын хуулиуд 5. Бусад хууль эрхийн актууд /албан ёсны эх үүсвэртэй бол/ 6. Нэг сэдэв зохиол, сурах бичиг, гарын авлага, бичиг баримтын эмхтгэл 7. Сонин сэтгүүлийн өгүүллэг, бусад материал 8. Илтгэл, өгүүлэл, судалгааны тайлан, хэвлэгдээгүй бусад материал 9. Бусад эх сурвалжууд /уулзсан хүн, ярилцлага хийсэн, интернет гэх мэт/ Үүнээс гадна бүтээлд ашигласан дэс дарааллаар зохиогч, номын үсгийн дарааллаар тус тус бичиж болно. Бичиглэлийн зохиогчийн нэр овгийн үсэг бүтээлийн нэр, улс хот, хэвлэлийн газар, он, ном, зохиол тухайн хэвлэлийн хуудасны тоо.

39

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ГАР БИЧМЭЛ ДЭЭР АЖИЛЛАХ ЗАРЧИМ 4.1. Эрдэм шинжилгээний ажлын бүтэц, бичлэгийн дараалал Эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл туурвих, судалгаа явуулах ажлын бүтэц, дараалалд нэгдсэн нэг стандарт тогтоож болохгүй нь мэдээж. Гэвч дэлхийн улс орон бүрт тогтсон нийтлэг бүтэц, дараалал байдаг байна. Эрдэм шинжилгээний ажил, тайланг дуусгаж хамгаалалтанд оруулахад доорх байдлаар бичигдсэн байвал зохистой. Үүнд: -

Гарчиг Удиртгал Сэдвийн үндсэн хэсгийн бүлгүүд, дэд бүлгүүд Дүгнэлт Ашигласан номын жагсаалт Хавсралт

Бүтээлийн хамгийн сүүлчийн бүлгийн нэр ерөнхий нэртэй адил төстэй утгыг агуулна. Ерөнхий гарчигт бичигдсэн нэртэй бүтээлийн дотор бичигдсэн бүлэг, дэд бүлгийн нэр яг тохирч байх ба өөрөөр бичих мөн товчлох дараалал солих хэлбэрээр бичигдэж болохгүй. Удиртгал нь: Магистрын ажлын товч утга санааг маш цэгцтэй, товч, ойлгомжтой илэрхийлсэн байх бөгөөд үүнд сэдвийн үндэслэл, ач холбогдол, зорилт, судлах объект, хэрэглэсэн арга, аргачлал, сэдвийн судлагдсан байдал, шинэлэг санаа, практикт нэвтрүүлэх боломж дүгнэлт, дүгнэлт бүлэг тус бүрт юуг судалсан магистрын ажлын бүтцийн тухай 1-2 хуудсанд багтаан бичнэ. Зорилго нь: Судлагдаж байгаа объектын талаар тодорхой зорилт дэвшүүлэн шийдсэнийг харуулна. Зорилтыг эрдэм шинжилгээний ажилд дараах хэлбэрээр тоочин тусгадаг. Тухайлбал: судлах, 40

тэмдэглэх, тогтоох, илрүүлэх, боловсронгуй болгох гэх мэт.

томъёолох,

сайжруулах,

Объект гэдэг нь: судлахаар сонгон авсан юмс, үзэгдэл, үйл явц. Юмс гэдэг нь: объект /хил хязгаар/-ын хүрээнд багтаж байгаа зүйл юм. Судалгааны арга гэдэг нь: тавьсан зорилгоо хэрэгжүүлэхээр жинхэнэ материалтай харьцахад тохируулан сонгосон нэг ёсны багаж зэвсэг удиртгал хэсэгт энэ талаар заавар тусгана. 4.2. Эрдэм шинжилгээний ажил, тайлан Эрдэм шинжилгээний тайлан - бүтээлийн хэмжээ 2 интервалаар А4-ийн цагаан цаасан дээр нэг талд нь хараар бичсэн дараах хэмжээтэй байвал зохистой. Үүнд: Докторын диссертаци Магистрын ажил Дипломын ажил Курсын ажил Реферат Эссе

120-150 хуудас 60-70 хуудас 30-40 хуудас 20-30 хуудас 10-20 хуудас 10 хуудас

Бүтээлийн бичлэгт юуг онцлон харуулах вэ? Эрдэм шинжилгээний бүтээл нь шинжлэх ухааны логикийг илэрхийлж байдаг онцлогтой гар бичмэл, бусад зүйлсийг хоорондоо логик холбоотой дэд хэсэгт, бүлэг болгон харуулна. Шинэ мөрнөөс өгүүлбэр эхэлэх нь судалгааны нэг онцлог. Тухайлбал: тодорхой санаа хэлж, дуусч байгааг өгүүлбэрт тодруулан харуулдаг. Өгүүлбэрийг шинэ мөрнөөс зөв оновчтой эхлүүлж чадвал уншихад дөхөм, ойлгоход хялбар болдог. Өгүүлбэрийг хэт нуршуу бичсэнээр агуулгыг ойлгоход хүндрэлтэй тул аль болох товч байвал сайн, оновчтой бус, илүү үг, давхардсан санаа гарахгүй, асуудлын мөн чанарыг 41

олж бичиж сурах хэрэгтэй. Судлаач цуглуулсан баримтаа боловсруулаад, шинжлэн, дүгнээд улмаар учир утгыг нь тайлсны эцэст судалгааны ажлынхаа тухай мэдээлж, үр дүнг танилцуулах, нэвтрүүлэх ажилдаа ордог. Энэхүү ажлын явцад бий болгох судалгааны талаар иж бүрэн ойлголт өгөх баримт бичгийг судалгааны тайлан гэнэ. Тайланг судалгааны зорилгоос хамаарч илтгэх хуудас, дипломын болон магистрын ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл, нэг сэдэвт бүтээл, докторын болон шинжлэх ухааны докторын диссертаци, ном төслийн болон судалгааны тайлан, зөвлөмж, санал хэлбэрээр бэлтгэдэг. Тайлан ямар хэлбэртэй байхаас үл хамааран түүний бүтэц, түүнд тавигдах шаардлага ижил байдаг ба зөвхөн аль нэг хэсэгт илүү анхаарахаас хамаарч тэдгээрийн хэмжээ харилцан адилгүй байж болно. Тайлан нь: судалгааны зорилгын тайлбар, судалгааг хэрхэн яаж хийсэн талаарх танилцуулга, үр дүнг үзүүлсэн хүснэгт, график, диаграмм, үр дүнгийн шинжилгээ, түүнийг хэлэлцсэн байдал, дүгнэлт, хавсралт зэргийг агуулдаг. Хавсралт гэдэгт ном зүйн жагсаалт, томъёоны гаргалгаа туршилтын дүгнэлт гэх мэт нарийвчилсан тусгай хэрэгцээт зүйлс, нэр томъёоны тайлбар, жагсаалт зэргийг ч багтааж болно. Тайланг ямар зорилгоор бичиж байгаагаа мэдэх нь хамгийн чухал. Тухайлбал: Удирдлагын зүгээс хүссэн, шаардсан зарим тодорхой хүчин зүйлсийг судлан нарийвчилж, тайлбарлах; Хэрэглэгч буюу уншигчид хэрэгтэй, тус болох санаа бодол, шинэ мэдлэг, онол, үзэл санаа, судалсан асуудалтай холбоотой бүх мэдээллийг танилцуулах, ойлгуулах; Асуудал шийдвэрлэхэд шаардлагатай зөвлөмж өгөх эсхүл, шийдвэрлэх боломжтой хувилбар гарган танилцуулах гэсэн гурван зорилгын аль нэгэнд чиглэсэн байдаг.

42

Энэхүү зорилгоор нь судалгааны тайланг ердийн, шинэ үр дүн танилцуулах, асуудал дэвшүүлэх ба шийдвэрлэх гэж ангилдаг. Ердийн тайлан нь удирдлагын хүссэн мэдээллийг энгийн, хялбар байдлаар товч, тодорхой агуулдаг. Асуудал дэвшүүлэх ба тайлан нь асуудлын өнөөгийн байдал, тухайн судалгааны хэрэглэсэн арга, тоон болон чанарын судалгааны баримт сэлтэд дүн шинжилгээ хийж гарсан олон боломжуудаас хамгийн боломжтой асуудлыг шийдвэрлэх хэрхэн тусгахыг нарийвчлан тодорхойлж өгөх шаардлагатай байдаг. Тайланд тавигдах шаардлага: Тайлан нь зорилго ба хэрэглэгчийн сонирхолд нийцсэн байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Ойлгомжтой Товч, хураангуй Логик дараалалтай Уялдаа холбоотой Судалж байгаа объект судалгаанд хамаарах хүрээнд анхаарал төвлөрсөн Нэг сэдвээс нөгөөд оновчтой шилжсэн Үгийн сонголт зөв алдаагүй Баримт санаа бодол зөв Гарчиг, бүлэг, дэд бүлэг нэр агуулгын тухайд оновчтой томьёологдсон Сэдэв дотор бусад бүлэгт гарсан дахин давталгүйгээр оновчтой холбоос хэрэглэсэн Ишлэл, ном зүйг зохих шаардлагын дагуу хийсэн Хянан тохиолдуулсан Судалгааны зорилго, онол арга зүйн бүдүүвч судалгааны араг зүй, таамаглал, баримт цуглуулах арга, задлан

43

шинжилгээ хийсэн байдал, үр дүнг товч илэрхийлсэн байдал Тайлангийн бүтэц: Тайлангийн бүтэц нь хэрэглэгчээс буюу түүний зориулалтаас хамаардаг. Тайлангийн хэмжээ түүнд оруулах зураг, баримт нь мөн л зориулалтаас хамаардаг.

44

ТАВДУГААР БҮЛЭГ. ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА 5.1. Академик бичлэгийн стандарт 5.1.1. Ишлэл, зүүлт хийх Эх сурвалжаас авсан баримт санаа, өвөрмөц хэллэг зэргийг хэрэглэх шаардлага гарвал ишлэлийн тэмдгээр тэмдэглэн оруулах ёстой. Тухайлбал, эх сурвалжаас шууд иш таталгүй өөрөө шүүн тунгааж, дүгнэн оруулж болно. Мөн тухайн эх сурвалжаас мэдэж суралцсан дээрээ тулгуурлан үг, өгүүлбэрийн бүтцийг өөрчлөн илэрхийлж бичиж болно. Эдгээр тохиолдолд ишлэл хийх шаардлагагүй. Ишлэл авахдаа тухайн зохиогчийн бичсэн байдлаар нь шууд хуулан авч хэрэглэх бөгөөд хашилтан дотор бичнэ. Хэрэв авсан ишлэл нь бүтэн өгүүлбэр биш бол хашилтын ард 3 цэг (...) тавиад авсан ишлэлээ бичсэн хойно дахин 3 цэг тавьж, хашилтаа хаана. Жишээ нь: төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй байх явдал. Олон бүтээлээс нэгэн зэрэг хийхдээ хугацааны дарааллыг баримтлах ба нэг зохиогчийн нэг онд гарсан хэд хэдэн бүтээлийг үсгээр ялгана. Д. Батаа 1972, Haliiday 1978, Amold 1981, a;b гэх мэт. Гурваас дээш зохиогч бүхий бүтээлээс ишлэл авахдаа эхний зохиогчийн нэрийн ард et al....;.....N др,.. нар гэх мэт гэж товчлоод оныг бичих. Давхар ишлэл авсан бол хаалтанд хэний, ямар бүтээлээс дамжуулан авснаа бичнэ. Жишээ нь: Эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлсэн бүтээлээс ишлэл хийхэд: Викторов Г.А, 1970. Межвидовое сосушествоание экологически гомологов у паразитических перепончатокрылых. Ж. Обш. Биол. 32 / 2 /: 247-255. Ном эмхэтгэлээс ишлэл хийхэд: Вольф Г. Н.,1970. Дисперсия оптического врашения и круговой дихроизм в органической химии. /ред. Снатце Г.М,: Мир. С. 348-350/. Диссертациас ишлэл хийх: Smit, J.K. 1985. Inv- stigations on the 45

freshwater crab. Ph.D.thesis,Universitu of Durham Зүүлт хийхдээ ишлэлийн ард тусгай тэмдэг тавиад хуудасны төгсгөлд тайлбар буюу тухайн ишлэлийн эх үүсвэрийг бичдэг журмыг баримтална. Жишээ нь: төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй байх явдал “улс төрийн шинжлэх ухааны үндэс” УБ, 1992, 123 дахь тал. Зүүлтэд тухайн зохиогчийн нэр, хэвлэсэн газар, он, тухайн ишлэлийг авсан хуудасны дугаарыг заавал бичнэ. Зүүлтийг дугаарын хуудас бүрт нь дугаарлаж болохоос гадна (*, “, гэх мэт) тэмдэглэж болно. Харин эдгээр тэмдэглэлийг хольж хэрэглэж болохгүй бөгөөд ишлэл нь тодорхой дараалалд хамарсан байх ёстой. Ишлэл хийх ба ашигласан бүтээлийн жагсаалт: ишлэл авах олон арга бий боловч зохиолчийн нэр, бүтээл хэвлэгдсэн оныг бичдэг журмыг дэлхий дахинаа илүүтэй хэрэглэдэг. Ишлэл авахад дараах журмыг баримтлана. Үүнд: 1. Нэг бүтээлийн нэр ишлэл авахдаа бичлэгийн хэлбэрээс хамааран Fagon&Young(1978), аль эсхүл (Mnrton 1963) гэх, 2. Гурваас дээш зохиогч бүхий бүтээлийн ишлэл авахдаа эхний зохиогчийн нэрийн ард#et al., и др., # нар г.м. гэж товчлоод оныг бичнэ. 3. Давхар ишлэл авсан бол хаалтанд эхний, ямар бүтээлээс дамжуулан авснаа заавал бичнэ. Энд өрнийн зарим их, дээд сургууль, шинжлэх ухааны бүтээлд ашигладдаг ишлэл хийх зарим 2 аргыг орууллаа. MLA хэлбэр (Modern Language Association) Зохиогчийн нэр болон хуудасны тоог тухайн текстийнхээ ард хамт зааж өгнө. Жишээ нь: Нэгэн менежментийн чиглэлийн нэрт эрдэмтэн “ юу ч хийхгүй байх нь бас нэг боломж” /Дрюкер 14,475/ гэсэн байдаг. Уншиж байгаа хүнд энэ тухай илүү мэдээлэл хэрэгтэй бол ишлэл авсан бүтээлээс жагсаалтаас зохиогчийн нэр илүү мэдээлэл хэрэгтэй бол ишлэл авсан бүтээлийн жагсаалтаас нэр нь, бүтээлийн бүтэн нэр зэргийн талаар дэлгэрэнгүй үзэж 46

болно. Дээрх ишлэл нь ишлэл авсан бүтээлийн жагсаалтанд байгаа Дрюкерн бүтээлийн 475 дахь хуудаст байгаа гэдгийг харуулна. Энд зохиогч болон хуудасны тооны хооронд таслал байхгүйг анхаараарай. 14 бол бүтээлийн дугаарыг жагсаалт ном зүй дахь Дрюкерийн бүтээлийн дугаарыг илэрхийлнэ. Ишлэл авсан бүтээлийн жагсаалтыг МLA хэлбэрийн дагуу хийхдээ юуны өмнө зохиогчдын нэрийг цагаан толгойн үсгийн дагуу бичнэ. Байрлалын хувьд эхлээд дотор мөргүй бичээд, үргэлжлэлийг нь догол мөрнөөс /0,5 инч/ бичнэ. Жишээ нь Drucker, Peter F.Management; Tasks, Responssibilites, Practices. New York; Harper & Row, 1974, 465-480 Энд зохиогч, бүтээлийн нэр, хэвлэсэн газар, хэвлэсэн он, хуудасны тоо гэсэн дараалалтай байгааг сайтар анхаараарай. Интернетээс авсан мэдээллийн хувьд хэвлэсэн оны оронд Веб хуудаснаа байрлуулсан ба таны ашиглахаар татаж авсан хугацааг бичнэ. Жишээ нь: "Vandeveire, Mary. "Bane One Drops Mortgage Unit".Business Journal of Phoenix. 20 July 1998. 27 July 1998. http://www.amcity.com/phoenix/072098/story.html М1_А хэлбэрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.Mla.org/main.stl.html хаягаар орж танилцаарай. АРА хэлбэр /Amerikan Psychological Association/ АРА нь М1_А-тай адил хуудасны доод талд биш, текстэйгээ хамт бичигдэнэ. АРА-г"author-date" хэлбэр ч гэж нэрлэх нь бий. Ишлэлээ оруулсан өгүүлбэртээ зохиогчийн нэр болон хэвлэгдсэн оныг таслалаар зааглан бичиж оруулна. Жишээ нь: нэгэн менежментийн чиглэлийн нэрт эрдэмтэн "Юу ч хийхгүй байх нь бас нэг боломж" /Дрюкер, 1974/ гэсэн байдаг. Энд хуудасны тоог заахгүй байгааг анхаараарай. Илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл ишлэл татсан бүтээлийг үзэж болно. MLA хэлбэрээс ялгагдах шинж нь эхний мөрийг догол мөрнөөс, дараагийн мөрийг эхний мөрнөөс эхлэн бичнэ. Жишээ нь: Druvker, Peter F.Management; Tasks, Responsibilities, Practives. New York; Harper & Row Овгийн үсгийг товчилсныг анзаараарай. Интернет 47

мэдээллийн ишлэлийг бэлтгэхэд MLA- тай бараг ижил ч өөр дараалалтай бичнэ. Жишээ нь: "Vandeveire, Mary." "Bane One Drops Mortgage Unit". Business Journal of Phoenix. Retrieved 20 July 1998. 27 July 1998, http://www.amcity.com/phoenix/stories/072098/story.html. Өгүүллийн нэр нь ишлэлийн тэмдэггүй байгааг анхаараарай. АРА загварт зөвхөн нэрийн эхний үсгийг томоор бичнэ. "Retrieved" гэдэг нь эх сурвалжийн яг агуулга I үргэлж өөрчлөгдөж эсвэл шилжиж байдаг. АРА хэлбэрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.ara.org/journals/wedref.html хаягаар орж танилцаарай. Таны судалж байгаа сэдэвт чухал шаардлагатай болон судалгааны арга зүй гэх мэт сэдвийн онцлогоос үл хамаарах ерөнхий мэдээллүүдийг авч болох веб хуудасны жагсаалт гарган өргөнөөр ашиглах хэрэгтэй. 5.1.2. Ашигласан ном, материалын жагсаалт (ном зүй) Ном зохиолыг жагсаалтанд оруулахдаа зохиогч, зохиолын нэр, боть, хэвлэсэн газар, хэвлэсэн он дарааллаар нь бичих бөгөөд зохиогчийн нэрийн үсгийн дарааллыг баримтална. Хэрэв хамтын бүтээл эсхүл, эмхтгэл бол зохиолын нэрийн үсгийн дарааллыг баримтлана. Эхлээд монгол хэл дээр хэвлэгдсэн ном, дараа нь бусад хэл дээр хэвлэсэн номыг, сүүлд нь ханз, араб зэрэг үсгээр хэвлэгдсэн номыг латин үсгээр галиглан жагсаана. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиуд, бусад хууль эрхийн актыг уг жагсаалтанд оруулахдаа заавал албан ёсны эх үүсвэрийн хамт бичнэ. Албан ёсоор хэвлэгдээгүй илтгэл, өгүүлэл, судалгааны тайлан бусад материалын хувьд зохиогч, сэдэв, тухайн хурал зөвлөгөөний сэдэв, төслийн нэр, огноог заавал оруулсан бичнэ. Ашигласан материалын жагсаалтыг үйлдэх дарааллыг дараах байдлаар байршуулж болно. Үүнд: 48

1. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын хуулиуд; 2. Бусад хууль эрхийн актууд (албан ёсны эх үүсвэртэй бол) Нэг сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага, бичиг баримтын эмхтгэл; 3. Сонин сэтгүүлийн өгүүллэг, бусад материал Илтгэл, өгүүлэл, судалгааны тайлан, хэвлэгдээгүй бусад материал. Бусад эх сурвалжууд (уулзсан хүн, ярилцлага хийсэн, интернет г. м) үүнээс гадна: Бүтээлд ашигласан дэс дарааллаа зохиогч, номын үсгийн дарааллаар тус тус бичиж болно. Бичиглэлийн зохиогчийн нэр овгийн үсэг, бүтээлийн нэр, улс хот, хэвлэлийн газар, он, ном, зохиолыг бичнэ.

5.1.3. Хавсралт ба хүснэгт, зураг Ажлын үндсэн хэсэгт оруулах шаардлагагүй мөн зай эзэлсэн нэмэлт материалыг хавсралтад оруулна. Хавсралтыг 1-ээс эхлэн дугаарлана. Жишээ нь: Хүснэгтийн нэр Хавсралт-1

Ажилд тусгасан хүснэгт, зураг бүр нэртэй байх ба хүснэпгийн дугаарыг баруун дээд буланд, нэрийг хүснэгтийн дээд талд голлуулан, зургийн дугаар түүний доод төв хэсэгт. томъёоны дугаар ард нь тус тус тавигдана. Жишээ нь: Хүснэгтийн нэр Хавсралт - 2 №

Үзуүлэлт

2000 он

49

2005 он

2009 он

Цэг, тэмдэглэгээ Цэг тэмдэглэгээ нь өгүүлбэрийг задлаж, ялгаа гаргах үүрэгтэй байдаг. Зөв бичгийн дүрмийн дагуу цэгийн араас өгүүлбэр том үсгээр эхэлж байгааг тодотгоно. Өгүүлбэрт цэг тэмдэглэгээг дараах хэлбэрээр хэрэглэж болно. Цэг-/./ Таны бодож байгаагаас илүү. олон зүйлд цэгийг ашигладаг. Хэрвээ та өгүүлбэрийг бүрэн төгсгөхийг хүсвэл цэгийг ашиглаж болно. Цэг таслал - /;/ Хоёр дахь өгүүлбэрээ тодотгох юм уу эсхүл, нэг дэх өгүүлбэрээ тайлбарлах үед өгүүлбэрийн хооронд, эсхүл, тоочсон өгүүлбэрийн хооронд зааглах тохиолдолд, мөн хэд хэдэн зорилтыг жагсаах үед ашиглана. Жишээ нь: Танд дараах зүйлс хэрэгтэй: 4 өндөг, 5 ш кофе, хэдэн сав ундаа, 2ш алим, Тодорхойлох цэг - /:/ Ихэвчлэн жагсаасан, хандсан, тодотгосон болон ишлэл авсан үед хэрэглэнэ. Хаалт –( ) Хаалтыг нэмэлт тайлбар юм уу мэргэжлийн зарим нэг шинэ чанарыг заахдаа ашиглан хаалт нь ерөнхийдөө дүрмийн хувьд таслалтай адил үүрэгтэй. Гэхдээ таслалыг ашигласнаас хаалтан дотор байгаа тайлбар нь чухал биш байдаг хаалт нь заавал хосоор хэрэглэдэг. Хэрвээ өгүүлбэр нь бүхэлдээ хаалтанд байгаа тохиолдолд хаалтны өмнө цэг авч өгүүлбэр бүр мөсөн дууссаны утгыг илэрхийлнэ. Жишээ нь: (та сайн ажиллах ёстой ) Дөрвөлжин хаалт нь – [] 50

Хэн нэгэн бичсэн зүйл дээр таны дэвшүүлж буй санал болгон оруулж буй тайлбарыг илэрхийлэхдээ дөрвөлжин хаалтыг ашиглана. Жишээ нь: Шувууны ханиад өвчнөөр БНХАУ-д 5000 хүн нас барсан тухай НҮБ-ын тайланд {энэ тоо арай их гэж бодож байна.} тусгагджээ. 5.2. Эрдэм шинжилгээний ажил боловсруулахад тавигдах нийтлэг шаардлага 5.2.1. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд юуг анхаарах Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц нь дараах байдалтай байдаг. Өгүүллийн нэр Зохиогчийн овог нэр Өгүүллийн хураангуй Түлхүүр үг Оршил Материал, судалгааны арга Үр дүн Хэлцэмж Талархал Ашигласан ном зохиол Бүтээлийг англи хэл дээр бичсэн бол Монголоор, өөр хэлээр бичсэн бол англиар бичсэн дүгнэлтийг (summary, резюме) төгсгөлд оруулна. Удиртгал: Судалгаа хийх болсон үндэслэл, шаардлага, тавьсан зорилгоо товч томьёолно. Материал, судалгааны арга: Ажилдаа судалгаагаар чухам ямар таамаглал дэвшүүлж, түүнийгээ батлахын тулд ямар сорил, туршилтыг ямар аргаар хэрхэн гүйцэтгэсэн, хичнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж, ямар аргаар боловсруулалт хийсэн тухай дурьдана. 51

Үр дүн: Энэ хэсэгт судлаач өөрийн гаргаж авсан үр дүнг ),) таслалтайгаар логик дэс дараалал сайтай, эмх цэгцтэй, ойлгомжтой бичнэ. Хэлцэмж: Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүн, онолын янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэд хүрч байгаа зэргийг ишлэл, баримт баталгаа, нотолгоотой гаргана. Тоон үзүүлэлтэд заавал математик боловсруулалт хийж статистик хэлээр үнэмшилтэй бичих нь зүйд нийцнэ. Талархал: Эрдэм шижилгээний ажил ямагт хамтын бүтээл байдаг. Энэ ажлын санааг олох, хэрэгжүүлэх, үр дүнг боловсруулах, шаардлагаар нэмэлт мэдээлэл авах биечлэн санал солилцох зэргээр хамтран ажиллаж туслалцаа үзүүлсэн эрдэм шижилгээний байгууллага, эрдэмтэд, тухайн ажлыг санхүүжүүлсэн байгууллага, хүмүүст хандаж талархал илэрхийлж болно. 1. Эрдэм шинжилгээний өгүүллэг нь хураангуй, түлхүүрүг, оршил, текст, зураг /график болон фото зураг/, хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэр, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210 мм /А4/ хэмжээтэй 10 хуудсанд багтаасан байна. Үүнээс том хэмжээний бүтээлийг дугаар дамжуулан хэвлэхээс ч татгалзахгүй нь мэдээж. 2. Өгүүллийг А4 хэмжээний цаасанд хуудасны дээд, доод талаас Зсм, баруун, зүүн талаас 2,5см зайтай, 12 үсгийн өндрийг сонгон бичнэ. 3. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхний эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай, мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 4. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. өгүүллийн эхэнд орсон үг нь түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр v*. нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. 52

5. Бүх математик бичлэг Equiton программаар бичигдэнэ. 6. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-aac багагүй нягтралшилгүйгээр зургийн "T!F", "BMP", “GIF" өргөтгөлтэй буулгаж тесктэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээр үсэг, тооны өндөр нь ерөнхий тесктийн үсэгийн өндөртэй тэнцүү байх буюу 85 хувиас бага байж болохгүй. 7. Өгүүллийн төгсгөлд иш татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсуудыг бичихдээ дунд хаалт ([ ]) -нд бичнэ. 8. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсан үгийг өгүүлбэрт хэрэглэхгүй байвал зохино. 9. Өгүүллийн эцэст өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж, 10 шрифтийн үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл зэргийг бичнэ. 10. Өгүүллийн хураангуйг орос буюу англи хэлээр 20 хүртэл мөрөнд багтаан бичнэ. 11. Эрдэм шинжилгээний өгүүллийг 297x210 мм /А4/ хэмжээний чанартай цаасны зөвхөн нэг тал дээр үг үсгийн болон бичгийн дүрмийн алдаагүйгээр хэвлэнэ. 5.2.2. Эрдэм шинжилгээний илтгэл бичих загвар Эрдэм шинжилгээний илтгэл нь шинжлэх ухааны болон нийгмийн тулгамдсан аль нэг асуудлыг онол, практикийн хэрэгцээтэй уялдуулж, шинжилсэн дүгнэсэн ярдэм шинжилгээний богино хэмжээний бүтээл юм. Илтгэл мь тодорхой асуудлаар явуулсан судалгааны үр дүнд тулгуурлан онол арга зүйн асуудал дэвшүүлсэн, санал, дүгнэлтээ ойлгомжтой хэлбэрээр томъёолсон 5-15 хуудас хэмжээтэй байна. 53

Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага: 1. Тухайн судалгааны байгууллага, сургуулийн сургалт, судалгааны чиглэлд нийцсэн, улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, оюуны амьдралын тулгамдсан асуудлыг судлан авч үзсэн байх, 2. Тухайн асуудлыг онолын болон практикийн талаар судлан боловсруулж, тодорхой үр дүнд хүрсэн, түүний шинжлэх ухааны үүднээс үндэслэж нотолсон байх, 3. Эрдэм шинжилгээний бичлэг, найруулга зүйн шаардлагуудыг хангасан байх, 4. Илтгэлийн бичгийн цаасны А4 хуудсан дээр үсгийн өндөр 12рт хэмжээтэй, 1,5 мөрөөр компьютерт бичсэн 10 хуудаснаас хэтрүүлэлгүй нямбай боловсруулсан байх шаардлагатай. 5. Илтгэлд шууд холбогдох зураг, хүснэгт, бүдүүвчийг хавсаргаж болох бөгөөд эдгээр нь хуудасны тоонд орохгүй. Илтгэлийн загвар: Нүүр хуудас - илтгэлийн нэр, зохиогч, огноог бичнэ Тайлбарын нөхцлүүд - илтгэлийг хэн хэзээ, ямар зорилгоор захиалсан болон бусад нөхцлүүд Агуулга - бүх бүхэл, хэсгийн дугаарууд, нэр нь илтгэлтэй ижил төстэй утгыг агуулсан байх ёстой. Удиртгал - гол мэдээллийг агуулна. Хураангуй /ерөнхий зүйл/ - илтгэлийн товч хураангуй-зорилго болон илтгэлийн санал, дүгнэлтийн хураангуй юм. Илтгэлийн үндсэн хэсэг - олж илрүүлсэн материалууд, төрөл зүйлүүд, бодит баримтууд, санал бодлууд гэх мэт зүйл ордог. Гэхдээ эдгээр нь маш сайн бүтэц, зохион байгуулалттай байх ёстой. 54

Дүгнэлт- гарах үр дүнгийн хураангуй Санал зөвлөмжүүд - ихэвчлэн жагсаалт хэлбэртэй байдаг. Хавсралтууд / байнгын шаардлагагуй / - бусад тусгай үг хэллэгийн жишээ тайлбар юм. Ном зүй - илтгэлд ашигласан ном, сэтгүүл, бусад материалын жагсаалт, нэрс. Эдгээр нь зохиогчийн нэрсийн цагаан толгойн дарааллаар эрэмбэлэгдэж бичигдэнэ. Иш татсан зүйлийн тайлбар - ишлэлд зохиогч, хэвлэгдсэн огноо, хуудасны дугаар хэд дэх удаагийн хэвлэлт, хэвлэсэн газар, хэвлэгчийн нэрийг бичдэг. 5.2.3. Дипломын ажил бичих аргачлал Дипломын ажил нь их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд оюутнуудад танхимд олж авсан мэдлэг, чадвараа бататган өөрийн эзэмшсэн мэргэжил, мэргэжлийн дагуу шинжлэх ухааны тодорхой сэдэв, асуудлаар судалгаа хийж, санал, дүгнэлт гаргах, төсөл, шийдвэр боловсруулах ур чадвар, арга барил эзэмшүүлэхэд чиглэгддэг. Таны сонгож авсан дипломын ажлын сэдэв холбогдох тэнхимээр хэлэлцэгдэн батлагдсаны дараа сургалтын албанаас тогтоосон графикийн дагуу хийх ажлын төлөвлөгөө, дипломын ажлынхаа бүтцийг удирдагч багшаараа батлуулж ажилладаг. Дипломын ажлыг бичих явцдаа оюутан, удирдагч багштайгаа холбоотой байж, түүний заавар зөвлөгөөний дагуу ажиллах нь зүйтэй. Удирдах багшийн зүгээс дипломын ажлыг бичих явцад хяналт тавьж, уг ажлын тогтоосон хугацаанд багтааж дуусгах, агуулга, чанарын хувьд шаардлагын түвшинд бичүүлэхэд анхаарч ажиллах учиртай. Дипломын ажилд тавигдах ерөнхий шаардлага: 55

Дипломын ажил нь сэдвийнхээ агуулгыг бүрэн гаргасан байна. Оюутан нь сэдвийнхээ хүрээнд шинжлэх ухааны тодорхой салбар, чиглэлийн хүрээнд тулгамдсан асуудлын илрүүлэн томъёолж, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, хэрэгжүүлэх арга хэмжээ, төслийг үндэслэж, гаргах үр дүнг тооцсон асуудлаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байх нь Дипломын ажилд тавигдах гол шаардлага юм. Дипломын ажил нь оршил 2-оос доошгүй бүлэг /бүлэг тус бүр нь 2-оос доошгүй зүйлтэй/, дүгнэлтээс бүрдэх бөгөөд мөн ажлын ерөнхий агуулга /гарчиг/, ашигласан материалын жагсаалтаас бүрдэнэ. Оршил: Дипломын ажлын зорилго, зорилт, судалгааны арга, сэдвийн судлагдсан байдал, тулгамдсан чанар, шинэлэг тал, хүлээгдэж буй үр дүн, ач холбогдлыг тодорхойлж, ажлын ерөнхий бүтцийг товч тайлбарлана. Оршил нь ажлын нийт хэмжээний аравны нэгээс хэтрэхгүй байвал зохино. Дипломын ажлын үндсэн бүлэгт: Эхлээд сэдвийн онол, арга зүйн үндэс, нэр томъёо, гол ойлголтын тайлбар, үүсэл, хөгжлийн тойм зэргийг авч үзвэл зүйтэй. Энэ хэсэг нь ажлын гуравны нэгээс хэтрэхгүй байх нь оновчтой. Дараа нь сэдвийн хүрээнд тухайн асуудлын өнөөгийн байдалд шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг тодорхойлох юм. Үүний үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагыг томьёолон шийдвэрлэх, боловсронгуй болгох, өөрчлөх арга замыг тодорхойлж, цаашдын хандлагын дүр зургийг гаргаж ирэх нь тухайн сургуулиас тавигдаж буй шаардлагад нийцнэ. Бүлгийг хуваахдаа асуудлаа томьёолохоос эхлээд шийдвэрлэх арга зам, үр дагавар, үр ашгийг тооцох хүртэл логик дараалалд оруулж, бүлэг, зүйлийн хэмжээ, мөн нэг бүлэгт байх зүйлийн тоо харьцангуй адил байхаар бололцох нь зүйтэй. Сэдвийн хүрээнд тодорхой салбар, байгууллагын үйл ажиллагаанд бичиг баримтын болоод бусад судалгааны аргуудыг ашиглан судалгаа хийж, 56

түүнийгээ Дипломын ажил бичихдээ ашиглах хэрэгтэй. Хийсэн судалгаа нь сэдвийн хүрээнд шийдвэрлэхийг зорьж буй асуудалд нийцсэн, бодитой, үр дүн нь тухайн асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх үндэслэл болсон байх учиртай. Дүгнэлтийг хэд хэдэн хэлбэрээр бичиж болох бөгөөд хамгийн түгээмэл хэлбэр нь тухайн ажлын хүрээнд шийдвэрлэсэн асуудлын практик хэрэглээний ач холбогдол, хэрэгжих магадлал, үүсэх үр дагаврыг тодорхойлох явдал юм. Түүнээс гадна бас нэгэн хэлбэр бол уг ажлын хүрээнд авч үзсэн бүхий л асуудлыг нэгтгэн дүгнэж, "эргэж харах" явдал юм. Дүгнэлтийн хэмжээ нийт ажлын аравны нэгээс хэтрэхгүй байвал зохино. Бичиглэлд тавигдах шаардлага: Дипломын ажлыг А4 хэмжээний цаасан дээр баруун захаас 25мм, дээд, доод болон зүүн захаас 20мм зайтайгаар, мөр хоорондын зай нь 1,5- аас хэтрэхгүй, нэг хуудсанд 24 - аас доошгүй мөртэйгээр компьютерт бичсэн байвал зохино. Үсгийн өндөр нь 12 байхаар тохируулах нь зүйтэй. Дипломын ажлын нийт хэмжээ байгалийн шинжлэх ухааных 3035 хуудаснаас багагүй, нийгмийн ухааных 60 хуудаснаас доошгүй байна. Үүнд: гарчиг, ашигласан материалын жагсаалт, хавсралт материалыг оруулж тооцохгүй. Бүлгийн дугаарыг үсгээр, зүйлийн дугаарыг тоогоор бичнэ. Тухайлбал: Нэгдүгээр бүлэг. /бүлгийн нэр/ 1.1. /дэд бүлгийн нэр/ Бүлэг, зүйл тус бүр шинэ хуудаснаас эхэлсэн байх, хуудсыг дугаарласан байх учиртай. Харин хавсралт материалыг тусад нь дугаарлах нь зүйтэй. Хуудасны дугаарыг баруун доод өнцөгт байрлуулна.

57

Дипломын ажил нь ахисан түвшинд хийж буй судалгаа, эрдэм шинжилгээний ажил юм. Магистрын дипломын ажил нь дараах ерөнхий бүтэцтэй байна. Үүнд: Нүүр хуудас. Судалгааны ажлын бүтцийг тодорхой тусгасан байна. Удиртгал. Сэдэв сонгосон үндэслэл, судалгааны ажлын зорилго, зорилтыг томъёолж, ажлын бүтэц агуулгыг товч тодорхойлох, түүний дэвшилтэд шинэлэг тал, ач холбогдлыг тусгана. Сэдвийн судлагдсан байдал, өнөөгийн түвшин. Судалгааны ажлын онол аргазүйн үндэслэл, түүний чиглэлээр урьд өмнө эрдэмтэн судлаачдын хийж гүйцэтгэсэн ажил, тэдгээрийн онол арга зүй болон практикийн ололт, амжилт, дутагдал, цаашид гүнзгийрүүлж судалсан, шийдвэрлэвэл зохих асуудал зэргийг тодорхойлон шинэлэг санаа, дүгнэлт гаргасан байна. Судалгааны арга зүй. Судалгааны ажилд сонгон хэрэглэсэн арга зүйн талаар тодорхой тусган бичсэн байна. Судалгаа шинжилгээний болон туршилтийн ажлын үр дүн. Өмнөх хэсэгт онолын арга зүйн хүрээнд хийсэн судалгааг үндэслэж сонгосон арга зүйд тулгуурлаж хийсэн судалгаа, шинжилгээ, туршилтын ажлын үр дүнг нэгтгэн цэгцэлж тодорхой дүгнэлтэд хүрсэн байна. Боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудал, харэгжүүлэх арга хэмжээний төсөл. Сэдвийн хүрээнд авч үзэж судалсан асуудлыг цаашид хэмжээ зэргийг тусалж, судалгааны ажлын үр дүнгээс тодорхой дүгнэлтийг тусгасан байна. Ашигласан материалын жагсаалт /ном зүй/

58

5.2.4. Магистрын ажил бичих ерөнхий аргачлал Бичиглэлд тавигдах шаардлага. Магистрын ажил нь А4 цагаан цаасан дээр монгол үсгийн фонтын 12рт үсгийн өндөртэй, Arial эсвэл Suna Centurion үсгийн фонтоор 1,5 мөр хоорондын зайтай, зүүн талаас 3,5см, баруун галаас 1,5см, дээрээс 2,5см доороос Зсм зай авч бичсэн 60-70 хуудас байна. Бүлгийн нэрийг цаасны хоёр талаас голлуулж, тод том үсгээр бичих бөгөөд бага бүлэг, зүйлийг мөрний эхний 4 тэмдэгтийн зайнаас эхлэн бичих ба мөрүүд хоорондоо 1см зайтай байна. Мөрүүд нь баруун зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. Гарчгийн бичлэгт үгийг тасалж бичихгүй, гарчгийн төгсгөлд цэг тавихгүй. Гарчиг ба үндсэн бичлэгийн хоорондох зай 5-4 тэмдэг байна. Бүлэг тус бүр шинэ хуудаснаас эхлэн агуулгын хувьд нэгтгэн жагсаан үзүүлсэн төгсгөлийн хэсгийг хэлнэ. Энэ хэсэгт судлаачийн хамгаалах гэж байгаа зүйлийн үндсэн санаа тодорхой харагдах ёстой. Хавсралт: Судалгаа явуулахдаа судалгааны тайлбар, хэвлүүлсэн хэвлэгдсэн буюу эрхийг хамгаалсан патентын жагсаалт зэргийг заавал оруулна. Нүүр, гадна нүүр: Хуудсан дахь дараалал Сургуулийн нэр Магистрантын овог, нэр Магистрын ажлын сэдэв Зэрэг хамгаалах мэргэжлийн индекс, нэр Ямар чиглэлээр, ямар зэрэг горилохоор бичсэн бүтээл болох Эрдэм шинжилгээний удирдагчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол Хотын нэр, он 59

Хураангуй дотор хуудас дахь бичиглэлийн дараалал Магистрын ажлыг ямар сургууль, тэнхимд гүйцэтгэсэн болох Эрдэм шинжилгээний удирдагчийн овог, нэр, Эрдмийн зэрэг цол Магистрын ажлын хамгаалалт хаана, хэзээ, хэдэн цагт болох тухай тодорхой мэдээлэл Хураангуйг тараасан он, cap өдөр Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргын нэр, эрдмийн зэрэг цол, гарын үсэг Магистрын ажлыг хамгаалах: Магистрын зэргийн сургалтаар кредитээ бүрэн цуглуулж, шалгалтуудаа амжилттай өгсөн, судалгааны ажлын үндсэн арга зүйг эзэмшиж, магистрын зэргийн дипломын ажлаа зохих шаардлагын түвшинд бичсэн оюутан, сонгогчдод тухайн бүрэлдэхүүний сургууль болон сургалтын албанаас магистрын ажлаа хамгаалах эрхийг олгодог. Хамгаалалтын комисс дипломын ажлыг онол -арга зүйн түвшин, өгөөж, боловсруулалтын үүднээс нягтлан хэлэлцээд жинхэнэ хамгаалалтад оруулах шийдвэр гарсан тохиолдолд санал өгөх, шүүмжлэгч багшийг тухайн сургуулийн захирлын тушаалаар томилно. Эцэслэн боловсруулсан магистрын зэргийн дипломын ажлаа жинхэнэ хамгаалалтааас 30-доошгүй хоногийн өмнө санал өгөх багшид өгч санал авах хэрэгтэй. Энэ нь хамгаалалтаас санал өгсөн багшийн саналтай танилцан, жинхэнэ хамгаалалтаас бэлтгэх боломжийг танд олгоно. Хамгаалалтад орохдоо дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Удирдагч багшийн тодорхойлолт 2. Санал өгсөн багшийн санал 3. Бүтээлийн жагсаалт (баталгаажуулсан) 60

4. Хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн тоогоор хувилж бэлтгэсэн хураангуй 5. Магистрын ажлын хамгаалалтад ороход бэлэн болсон хувилбар 6. Урьдчилсан хамгаалалт болон санал өгсөн багшийн саналыг дипломын ажилдаа тусгасан тухай танилцуулга (шүүмжийн хариу) 7. Магистрантын дэвтэр Магистрын ажлыг дахин боловсруулах шаардлагатай гэж үзвэл тодорхой хугацаа зааж, уг хугацаанд хийсэн өөрчлөлтийг гурав хүртэлх эрдэмтнээр уншуулж, бичгээр зөвшөөрөл авсан тохиолдолд хамгаалалтад оруулна. Хамгаалалтад бэлэн болсон магистрын дипломын ажил, болон зөвлөлийн гишүүдийн тоогоор хувилж бэлтгэсэн хураангуйг жинхэнэ хамгаалалтын хурал болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө Хамгаалуулах зөвлөлийн гишүүдэд тараасан байна. Хамгаалуулах зөвлөлийн хурлыг гишүүдийн 75-аас доошгүй хувийн ирцтэйгээр хуралдуулж, тухайн сургуулийн "Сургалтын үнэлгээний журам"-ын дагуу үнэлгээ өгч дүгнэнэ. Нэгдсэн дүнгээр В-гээс доошгүй үнэлгээ авсан магистрантад магистрын зэрэг олгох шийдвэрийг зөвлөлийн хуралдаанаас гаргана. Зөвлөлийн шийдвэрийг сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулан диплом олгох ажлыг сургалтын алба, Эрдмийн зөвлөлөөс нэгдсэн журмаар зохион байгуулна. 5.2.5. Докторын диссертаци бичих ерөнхий аргачлал Докторантын зэрэг горилох зохиол бүтээл сэдэв нь дараах шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Үүнд: Тухайн салбар ухааны онол, практикийн зангилаа I асуудлыг тусгасан. Бүтээл нь онол арга зүйн өндер түвшинд бичигдсэн 61

шинжлэх ухааны технологид тодорхой хувь нэмэр оруулахуйц онол, практикийн тодорхой асуудлыг шийдвэрлэсэн улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн дэвшүүлж буй шинэ санаа, шийдлийг онол туршлагаар нотолно. Урьд өмнө мэдэгдэж байсан шийдэлтэй бүх талаар харьцуулж, шинэлэг болон давуу талыг нь нээж харуулсан судалгааны бие даасан бүтээл байх ёстой гэж үзнэ. Бичиглэлд тавигдах шаардлага: Докторын ажлын хэвлэмэл хуудас /А4/ дээр монгол үсгийн фонтын 12-тын үсгээр, 1,5 мөр хоорондын зайтай, зүүн талаас 3,5см, баруун талаас 1,5см, дээрээс 2,5см, дотроос Зсм зай авч бичсэн 100-150 хуудас байна. Бүлгийн нэрийг цаасны хоёр талаас голлуулж, тод том үсгээр бичих бөгөөд бага бүлэг, зүйлийг мөрний эхний 4 тэмдэгтийн зайнаас эхлэн бичих ба мөрүүд хоорондоо 1ср зайтай байна. Мөрүүд нь баруун зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. Гарчгийн бичлэгт үгийг тасалж бичихгүй, гарчгийн төгсгөлд цэг тавихгүй. Гарчиг ба үндсэн бичлэгийн хоорондох зай 3-4 тэмдэг байна. Бүлэг тус бүр шинэ хуудаснаас эхлэн бичигдэнэ. Дугаарлалт: Ажлын бичлэгийн хуудас бүрийг баруун доод талд араб үсгээр бичиж дугаарлана. Дотор нүүр хуудас дээр дугаар орохгүй. Бүлэг нэг бүрийг бичлэгийн эхнээс дэс дараалан дугаарлаж, дугаарыг араб тооны ард цэг тавьж бичнэ. Харин удиртгалыг дугаарлахгүй. Бүлгийн хүрээнд бага бүлгийг дугаарлах /1.1,1.2,1.3 гэх мэт / ба бүлэг, бага бүлгийн дугаар болон дугаарласан тооны ард цэг тавина. Бичлэг дотор орсон хүснэгт, зураг, бүдүүвч, график бүхий хуудас ерөнхий дараалалд орно. Хэрвээ А4 хэмжээний цаасан дээр хүснэгт, зураг, нэг хуудас маягаар оруулах бол бичлэг дотор энэ тухайгаа дурьдаад ерөнхйи дүгнэлтийн ард хавсаргана. Бичлэг хэсэгт

62

зураг, хүснэгтийг бүлгийн хүрээнд зураг 1.2, хүснэгт 1.3, зураг2.4 гэх мэт бичиж тэмдэглэнэ. Бичлэг дотор хэд хэдэн тайлбар хийх, шаардлагатай бол тайлбар гэсэн үгний хойно тодорхойлох цэг тавьж "тайлбар" гэж бичээд араб тоогоор дараалуулна. Тайлбар: Ганцхан тайлбар байвал дугаарлахгүй. Зураг хүснэгт. Ажилд компьютерээр зурсан юм уу фото, хуулбарласан, эсвэл цагаан өнгийн цаасан дээр хар өнгийн бэхээр тод зурсан зураг оруулна. Зураг, хүснэгт нэг бүр оноосон нэртэй байхаас гадна ойлголтыг тодорхой болгох зорилго бүхий тайлбар байна. Зураг, диаграммыг өнгөөр ялгахгүй. Томьёоны бичилт: Томьёоны үсгүүдийг олон улсын стандартын тэмдэглэгээгээр бичиж, юуг тэмдэглэснийг томьёолон доод хэсэгт бичиж тайлбарлана. Энэхүү тайлбарыг хийхдээ эхний мөрний эхэнд "энд" гэсэн үгийг тодорхойлох цэггүйгээр үсгэн тэмдэглэгээ нэг бүрийн тайлбарыг хийнэ. Хэрэв томьёо нэг мөрөнд байхгүй бол тэнцүү, нэмэх, хасах, үржих, хуваах тэмдгүүд байгаа хэсгээр тасалж дараагийн мөрөнд үргэлжлүүлэн бичнэ. Тодруулга хийх: Бичлэгийн хэсэгт ямар бүтээлээс ишлэл авсан тухай тодруулга хийхдээ хуудасны доод талд ишлэл авсан бүтээлийн зохиогч, бүтээлийн нэрийг бичих юмуу ашигласан хэвлэлийн жагсаалтанд байгаа дугаарын дунд хаалт ([ ]) -нд бичиж тэмдэглэнэ. Таних тэмдэг, нэгж, нэр томъёоны тэмдэглэл. Хэрэв жилд тусгай нэр томъёо, бага хэрэглэгддэг товчилсон үг, шинэ тэмдэглэгээг ашигласан бол түүний эхний цагаан толгойн дэс дарааллаар тайлбартайгаар, өерөөр хэлбэл товчилсон үгийг бүрэн

63

үгээр нь томьёонд орсон үсгэн тэмдэглэгээ чухам юуг зааж байгаа болохыг тодруулж бичнэ. Ажлын бүтэц Ажил нь удиртгал, үндсэн бүлэг, ажлын ерөнхий дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэнэ. Үндсэн тайлбар бичиг нь дараах ерөнхий бүтэцтэй байна. Гаднын нүүр хуудас (нарийн зааврын дагуу бичсэн ажлын эхний хуудсууд) Дотор нүүр хуудас (нарийн зааврын дагуу бичсэн ажлын эхний хуудсууд) Гарчиг буюу агуулга Түлхүүр үг, нэр томъёоны цэс. Удиртгал Үндсэн хэсэг Ерөнхий дүгнэлт Ашигласан материалын жагсаалт (ном зүй) Хавсралт Докторын зэрэг хамгаалах: Батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу кредит цагийг бүрэн цуглуулсан бөгөөд докторын зэрэг горилох бүтээлээ бичиж дуусган, мэргэжлийн тэнхимийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж, урьдчилсан хамгаалах зөвшөөрөл авсан докторантын ажлыг хамгаалалтын шатны хэлэлцүүлэгт оруулна. Зэрэг горилох бүтээлээ мэргэжлийн тэнхим, эрдэмтдийн хүрээнд хэлэлцүүлсэн байдал, тэднээс өгсөн үнэлэлт дүгнэлт, суралцах хугацаандаа эрдэм шинжилгээний хуралд тавьж хэлэлцүүлсэн илтгэл, бичиж нэвтрүүлсэн бүтээл зэрэг нь докторын зэргийн хамгаалалтад орох гол үзүүлэлт болдог. Докторын зэрэг горилох ажлыг урьдчилсан ба жинхэнэ гэсэн хоёр үе шаттайгаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Урьдчилсан хамгаалалт: Докторын холбогдох баримт бичиг зохих ёсоор бүрдсэн бол урьдчилсан хамгаалалтанд оруулна. 64

Урьдчилсан хамгаалалтыг хамгаалуулах зөвлөлийн гишүүдээс болон холбогдох нарийн мэргэжлийн эрдэмтдээс бүрдсэн зөвлөл дээр хийх бөгөөд тухайн салбарын докторын зэрэгтэй хоёроос доошгүй эрдэмтдээр бүтээлийг шүүлгэн, санал дүгнэлт авдаг. Энэ хамгаалалтаар албан ёсны шүүмжлэгч байгууллага, жинхэнэ хамгаалалт хийх хугацааг тогтоож өгнө. Жинхэнэ хамгаалалт: Докторант урьдчилсан хамгаалалтын үед гарсан санал шүүмжлэлийг ажилдаа бүрэн тусгаж, шаардлагатай засвар хийн зөвлөлийн даргад танилцуулж, зөвшөөрөл авсны дараа жинхэнэ хамгаалалтанд орно. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны дэг: Докторант: Сэдэв: Хуралдаан: 20... оны ... дугаар сарын ... өдрийн цагт ... байрны ... тоот танхимд эхэлнэ. Хамгаалуулах зөвлөлийн дарга хуралдааныг нээж, зөвлөлийн гишүүдэд ирц болон хэлэлцэх асуудлыг танилцуулна. "докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ажиллах журмаар зөвлөлийн гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэй бол хуралдааныг хүчинтэй гэж үзнэ. Докторын холбогдох материалыг нарийн танилцуулах тухай зөвлөлийн дарга мэдэгдэнэ. Зөвлөлийн нарийн танилцуулна.

бичгийн

дарга

бичгийн

холбогдох

дарга

материалыг

Танилцуулсан материалтай холбогдсон асуулт, хариулт байж болно. Докторант зэрэг горилж буй бүтээлийнхээ үндсэн агуулга, дэвшүүлж буй санаа, дүгнэлтийн тухай товч илтгэнэ / 20-30 мин/ 65

Хамгаалуулах зөвлөлийн гишүүнд болон хуралдаанд оролцогчид докторын зэрэг горилж буй ажлын талаар докторантаас асууж тодруулан, хариулт авна. Докторантын эрдэм шинжилгээний удирдагчийн тодорхойлолтыг сонсоно. Албан ёсны шүүмжлэгч байгууллагын санал танилцуулна /2 эрдэмтэн /

дүгнэлтийг

Албан ёсны шүүмжлэгч байгууллагын санал 1 дүгнэлтийг танилцуулна. Докторын зэрэг горилох зохиолтой холбогдож бичгээр ирсэн албан ёсны бус шүүмж, санал дүгнэлтийг /хэрэв байтал/ нарийн бичгийн дарга уншиж танилцуулна. Албан ёсны шүүмжүүдтэй холбогдуулан докторант үг хэлнэ. Докторын зэрэг горилох бүтээлийг шүүн хэлэлцүүлэх тухай хамгаалуулах зөвлөлийн дарга мэдэгдэнэ. Хамгаалуулах зөвлөлийг гишүүд санал хэлнэ /тус бүр 5 хүртэл минут /. Мөн хуралдаанд оролцогчдоос үг хэлж болно. Хамгаалуулах зөвлөлийн дарга зэрэг горилох бүтээлийн талаарх асуулт, хариулт бол он санал, дүгнэлтийн хэсэг хангалттай гарсан гэж үзэж, эсэх талаар хамгаалуулах зөвлөлийн гишүүдээс асууж, асуулт хариулт болон санал дүгнэлт гаргах ажлыг таслана. Докторант санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан хариу үг хэлж болно. Хамгаалуулах зөвлөлийн дарга тооллогын комисс байгуулах тухай хэлэлцүүлэн, ил санал хураалтаар шийдвэрлэж тогтоол гаргана.

66

Хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга тооллогын комиссыг хуралдуулан дарга, нарийн бичгийн даргыг илээр сонгуулан, тогтоол үйлдэнэ. Докторын зэрэг олгох, эсэх тухай зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалт явуулна. Хамгаалуулах зөвлөлийн гишүүд саналын хуудсанд тавигдсан үзүүлэлт бүрт оноо. тавьж, нийлбэр оноог гарган, хуудсаа санал хураалтын хайрцаганд хийнэ. Тооллогын комисс хуудсыг тоолж, санал хураалтын дүнг гарган тогтоол үйлдэнэ. Зөвлөлийн гишүүдийн өгсөн дундаж тоо 75 ба түүнээс дээш байх тохиолдолд тухайн докторантыг амжилттай хамгаалсанд тооцно. Тооллогын комиссын танилцуулна.

тогтоолыг

комиссын

дарга

уншиж

Санал хураалтын дүнгийн тухай тооллогын комиссын тогтоолыг баталж, хамгаалуулах зөвлөлийн тогтоол гаргана. Докторант үг хэлж болно. Хамгаалуулах зөвлөлийн дарга хуралдааныг хаана. Хамгаалуулах зөвлөлийн тогтоол гаргаснаас хойш 30 хоногийн дотор хамгаалуулах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн докторын зэрэг хүртээж, диплом олгоно. 5.2.6. Эссе бичих аргачлал Эссе бичихэд тавигдах шаардлага: Эссе нь сэдвийнхээ агуулгыг бүрэн гаргасан байна. Эссе бичигч сэдвийнхээ хүрээнд тодорхой асуудлыг дэвшүүлэн, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон дүгнэлт гаргасан байна. Эссэ нь оршил, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

67

Оршилд: Эссе бичих хэрэгцээ, зорилго, юуг онцгойлон бичих гэж байгаа талаар бичнэ. Оршлын хэмжээ нийт ажлын арваны нэг орчим байна. Үндсэн хэсэгт сэдвийн онол, арга зүйн үндэс, сэдвийн хүрээнд дэвшүүлэх асуудал, тулгамдсан асуудлын талаар тодорхойлно. Дүгнэлт хэсэгт тухайн сэдвийн хүрээнд шийдвэрлэх асуудлын ач холбогдол, хэрэгжих магадлал, үүсэх үр дагаврыг тодорхойлно. Түүнээс гадна, дүгнэлт хийх өөр нэгэн арга бол уг сэдвийн хүрээнд авч үзсэн бүхий л асуудлыг нэгтгэн дүгнэж, товчоор "эргэн харах" явдал юм. Дүгнэлтийн хэмжээ нийт ажлын аравны нэг орчим байна. Эссе бусдыг итгүүлж үнэмшүүлэхүйц байх ёстой. Эссе бичиж сурах нь их чухал, учир нь асуудал дэвшүүлсэн байх эссэ бичиж сурваас бусад төрлийн бичиг баримтыг төвөггүй боловсруулах ур чадвартай болно. Сайн эссе бичихийн тулд эхлээд өөрөө тов тодорхой зорилго тавина. Энэ нь танд уншигчдадаа зориулан бичих сэдэл, улмаар гол санаагаа эхэлж хэлэх, байгаа мэдээллээ зөв зохистой бүтцээр дараалуулан өгүүлэх урам зориг төрүүлнэ. Уншигчид итгэл үнэмшил төрүүлэх сайн эссэ бичихийн тулд таны дэвшүүлж буй санаа хоорондын логик уялдаа холбоо сайн байх ёстой. Эссенд тавигдах өөр нэгэн шаардлага бол хаанаас, хэнээс иш татсанаа тавих хэрэгтэй. Хэдийгээр эссе нь таны үзэл бодлын илэрхийлэл ч уншигчид өөр үүсвэрийн санааг өөрийн бичиж буй зүйлтэй уялдуулж уншигчдад ойр, найдвартай, үнэмшилтэй байвал зохино. Эссений түгээмэл хэсэг, анхаарах зүйлс: Эссег А4 хэмжээний цаасан дээр баруун захаас 2,5см, дээд, доод болон зүүн захаас 2,0см зайтайгаар, мөр хоорондын зай нь 1,5см, 68

үсгийн өндөр нь 12 байна. Ойролцоогоор 1500-2000 орчим үгтэй, 10 минутад уншиж дуусгахуйц байх нь илүу тохиромжтой. Хуудсыг дугаарласан байх ба дугаар хуудасны доод, төв хэсэгт байрласан байна. Эссе төлөвлөснөөс илүү хүрээг хамаарна гэж үндсэндээ байдаггүй тул төлөвлөгөөг өөрчлөх нь хялбар биз ээ. Гол санааг томьёолж авах нь амин чухал, учир нь гол санаанаас дараа дараачийн зүйлс урган гардаг. Энэ нь эссений хэсэг бүрт буюу үндэслэл, догол мөр бүрт үйлчилдэг гэдгийг санаарай. Догол мөр бүр гол өгүүлбэрээс эхлэх ба дараачийн өгүүлбэр нь эхний өгүүлбэрийнхээ санааг хөгжөөж явах ёстой. Уншигчдад хүргэхийн тулд энэ зарчмыг л давах хэрэгтэй. Эссегээр юуг үнэлдэг вэ? Суралцах үйл ажиллагаа Эргэх холбоо Мэдлэг Сургалтын үр дүн Хувь хүний ахиц дэвшил Эссе дүгнэх гол түлхүүр. Үүнд: 1. Дүгнэх үйл ажиллагаа сурах зорилгод нөлөөлдөг учир багшийн өгсөн үнэлгээ дүгнэлт үнэн зөв, бодит байх 2. Нэг багш, нэгэн ижил сэдвийг, нэг ижил стандарт үнэлгээгээр дүгнэх 3. Ижил шалгуур сурагч бүрт тавих 4. Эссэ бичилтийн байдлыг заавал суралцагчдад мэдээлж байх /юун дээр алдсан, цааш юуг анхаарах гэх мэт/ 5. Нэг удаагийн эссегээр мэдлэгийг дүгнэж болохгүй, эссег явцад нь бичүүлж байгаад, эцэст бичсэн эссетэй харьцуулан суралцагчдын, мэдлэг чадварыг дүгнэх 6. Эссе чанартай шаардлага хангахуйц байх 69

7. Цаг хугацаагаа баримтлан, товлосон хугацаанд дүнг мэдээлэх, буцаан тараах 8. Сэдэв тодорхой байх, суралцагчдын бүтээлчээр ажиллахуйц сонирхолтой сэдэвтэй, хоёрдмол санааг агуулахгүй байх 9. Үзэж судалсан сэдвийн дагуу гарчиг өгөх 10. Бодит магадлалтай байх Дүгнэх кредит: Найруулга, үсэглэлийн алдаа Бичлэгийн хэлбэр Шүүмжлэл сэтгэлгээ Хувь хүний үзэл бодол Бүтээлч үйл ажиллагаа Үгийн тоо Бичих ур чадвар Заасан цаг хугацаанд хураалгасан эсэх Эссе нь оюутан, суралцагсад олж авсан мэдлэг, чадвараа бататган, тодорхой холбогдох материалуудтай танилцах, шүүмжлэлт, бүтээлч сэтгэхүйгээр хандан санал дүгнэлт гаргах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгддэг. 5.2.7. Реферат хэрхэн бичих тухай Рефератыг бичихдээ дараах зүйлийг анхаараарай. Сонгосон сэдэв нь тухайн чиглэл, салбарын тулгамдсан асуудал болох. Сэдвийн судлагдсан байдал Энэ сэдэв нь /чиглэлээр/ таны өөрийн хийж ирсэн судалгаа, шинжилгээний ажлууд, тэдгээрийн гол үр дүн, үзэл санаа байх Цаашид дэвшүүлэх зорилго, зорилтууд, урьдчилсан таамаглал 70

Судалгааны онол арга зүй, арга Хүлээгдэж буй үр дүнгийн ач холбогдол Асуудлыг тодорхой дарааллаар баримт, нотолгоотой тайлбарлах Өөрийн санал, дүгнэлтийг гаргасан байх Эрдэм шинжилгээний найруулга зүйн шаардлагад нийцсэн, нэр томьёо, тодорхойлолтуудын хоёрдмол утгатай, товч, оновчтой илэрхийлсэн байх Ишлэл, зүүлт болон агуулгыг тодорхойлох, оновчтой илэрхийлэхэд зайлшгүй шаардагдах хүснэгт, бүдүүвчийг эрдэм шинжилгээний бүтээлийн нийтлэг шаардлагьг хангасан байх ёстой. Рефератыг А4 хэмжээний цаасан дээр 12-14-р үсгийн өндөртэй, баруун захаас 2,5см, дээд, доод болон зүүн захаас 2см зайтайгаар, мөр хоорондын зай нь 1,5-аас хэтрэхгүй, нэг хуудсан 24-өөс доошгүй мөртэйгээр компьютерт бичсэн, 7-10 хуудсанд багтсан байвал зохино.Үүнд хавсралтын хэмжээг оруулж тооцдоггүй.

71

Ашиглах материалууд

www.bloomberg.com www.worldeconomicforum.com www.oecd.org and OECD Economic Survey of the USA www.cia.gov- CIA- The World Factbook-nited States Gross Domestic Product Growth- USA www.euroekonom.com www.imf.org www.worldeconomicforum.com www.bis.org www.amazon.com/books www.worldbank.com www.asiandevelopmentbank.com www.worldeconomiccondition.com www.economyoftheworldcountries.com www.iltod.gov.mn www.mof.gov.mn (Сангийн яам) www.mta.mn -Татварын ерөнхий газар www.ecustoms.mn -Гаалийн ерөнхий газар www.e-procurement.mn -Засгийн газрын худалдан авах үйл ажиллагааa.mn www.monicpa.mn -Мэргэшсэн нягтлан бодогчдын институт www.mca.mn - Мянганы сорилын сан www.meforum.mn -Монголын эдийн засгийн форум www.ndic.gov.mn (Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо) www.meforum.mn - Монголын эдийн засгийн форум www.ndic.gov.mn - Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо Mongolbank.mn Khanbank.mn 72

Savingsbank.mn Developmentbank.mn DevelopmentTradebank.mn www.amazon.com/books Хэвлэмэл материалууд De Soto Hernando. 2000, The mystery of capital, New York: Bantam Press. Global Development Finance, 2011, Review, Analysis and Outlook, World Bank, Bashington D.C. IMF: World Economic Outlook, 2011. Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого-2008 Монгол улсын санхүүгийн хөгжлийн хөтөлбөр Монгол улсын санхүүгийн хуулиуд. Монгол улсын 2009-2011 оны төсвийн төсөл Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт-2007 Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тойм (2004-2007, 2008 оноос хойших судалгаа)

73