4

Оюутан, оролцогчдод чиглэсэн үйл ажиллагаа Стандарт 3 Улаанбаатар хот 2016 он АГУУЛГА ОЮУТНУУДАД ХАНДСАН ЭРДЭМТДИЙН С...

10 downloads 137 Views 462KB Size
Оюутан, оролцогчдод чиглэсэн үйл ажиллагаа Стандарт 3

Улаанбаатар хот 2016 он

АГУУЛГА ОЮУТНУУДАД ХАНДСАН ЭРДЭМТДИЙН СУРГААЛ ..................................................................... 2 ДАДЛАГЫН УДИРДАМЖ ........................................................................................................................ 4 Дадлагын гурвалсан гэрээ ...................................................................................................................... 4 “Банкны менежмент” мэргэжлийн үйлдвэрлэлийн дадлагын удирдамж......................................................... 6 “Санхүү, эдийн засаг” мэргэжлийн хөтөлбөрийн үйлдвэрлэлийн дадлагын удирдамж ................ 11 “Даатгал” мэргэжлийн үйлдвэрлэлийн дадлагын удирдамж ............................................................ 16 “Санхүүгийн дунд шатны нягтлан бодох бүртгэл” “Санхүү эдийн засгийн шинжилгээ” хичээлүүдээр мэргэжлийн бус ангийн оюутнуудын гүйцэтгэх үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр.................... 20 “Санхүүгийн дунд шатны нягтлан бодох бүртгэл”, “Зардлын бүртгэл” хичээлээр мэргэжлийн ангийн оюутнуудын гүйцэтгэх танхимын болон үйдвэрлэлийн дадлагын хөтөлбөр ................................. 24 “Хүний нөөцийн менежмент” хөтөлбөрийн үйлдвэрлэлийн дадлагын удирдамж ......................... 28 МАНАЙ СУРГУУЛИЙН БАХАРХАЛ ................................................................................................... 33 Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан шилдэг оюутнууд .......................................................................... 33 Урлаг спортын манлайлагчид .............................................................................................................. 33 Шилдэг төгсөгчид ................................................................................................................................. 34

1

ОЮУТНУУДАД ХАНДСАН ЭРДЭМТДИЙН СУРГААЛ Хүн төрөлхтөн хичнээн хөгжлөө ч, техник технологийн ямар ч дэвшил гарлаа гэсэн хүмүүний амьдралын философи, чиг хандлага өөрчлөгддөггүй. Чухам энэ утгаар нь авч үзвэл элэнц хуланцын сургаал хуучирдаггүй. Тэмдэглэгдэж үлдсэнээр анхны сургаалыг Сократ айлдсан. Тэрээр одооноос 2500 жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Аристотель, Күнз, Будда нартай нэг үеийн хүн. Хүн төрөлхтөний бүхий л үеийн туршлагыг хуримтлуулсны хүчинд дараа үе нь түрүүчийнхээсээ илүү мэдээлэлтэй, мэдлэгтэй байдаг. Харин дараа үе нь түрүү үеийнхээсээ илүү ухаантай байх албагүй. Энэ нь хувь хүний мөн чанар, хүмүүжлээс хамаардаг. Түүнээс гадна аливаа нийгэм орчноосоо шууд хамаардаг. Сократ үүнийг бүхнээс түрүүн ашиглаж “Төр хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, муу төр өөдгүй хүмүүсийг буй болгодог” гэж хэлсэн. “Сайн муу хоёрыг ялгана гэдэг аливаа ухааны дээд нь” гэж айлдсан. Сократын оюутан залуучуудад хандаж айлдсан алтан сургаал буюу эрхэмлэх 9 зүйлийг толилуулъя. 1. “Би өөрийн авъяас билгийг илрүүлж нийгэм дахь өөрийн байр сууриа эзлэнэ”. “Хүн болгонд нар бий, харин тэр наранд гэрэлтэх бололцоог нь олго”. Тэр нараа олж гэрэлтүүлж чадахгүй бол нийгмийн харилцаанд орж чадахгүй, чадлаа ч үргэлж хоёрдугаар зэрэглэлийн шовдор хүн болдог гэж Сократ сургажээ. 2. “Би өөрийн бие бялдрыг хөгжүүлж эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн зарчмыг мөрдлөг болгоно. “Эрүүл мэнд гэдэг бол бүх юм биш, гэхдээ эрүүл мэндгүй бол бүх юм юу ч биш” гэж Сократ сургажээ. 3. “Би мэдлэг боловсролоо дээшлүүлж, мэдээллийг чадмаг ашиглан баялгийг бий болгоно”. Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Мэдээлэл цэгцлэхгүй бол ердөөл хов жив. Мэдээллийг цэгцэлж өөрт хэрэгтэйгээ шүүн авч баялаг болгодог үнэт зүйл нь мэдлэг. Мэдлэгийг сургууль соёлоос гадна өөрийн чармайлт буй болгоно. Мэдлэг ухаан дээр суурилна. Чухам ийм дараалалтайгаар бид мэдээллийг зөв ашиглаж баялагийг буй болгож чадна. 4. “Би өөрийн эрх, эрх чөлөөг хамгаалж ардчилал хууль ёсны төлөө зогсон амьдарч буй нийгмээ шудрага байлгахын төлөө тэмцэнэ”. Хүн бол нийгмийн амьтан. Нялхдаа чононд олзлогдсон хүүхэд иргээд хүн болж чадалгүй чонын амьдралаар явж, чоно шиг амьдарсан үнэн баримт бий. Хүн хүний нийгэмдээ л хүн болдог. Нөгөө талаар хүн эрх чөлөөтэй төрдөг. Эрх чөлөөг нь бусад муу хүмүүс боомилдог. Муу төр боомилдог. Муу тогтолцоо боомилдог. Эрх чөлөөгөө эдлэнэ гэдэг нь бусдын эрх чөлөөг хүндэтгэнэ гэсэн үг. Иймээс чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Энэ тухай нэрт эдийн засагч Фридман сургахдаа “Үнэнийг зангидсан гар хаашаач савж болох ч бусад хүний хамрын үзүүрт хүрээд зогсох ёстой” гэжээ. Нэг бүр нь эрх чөлөөг хүмүүсээс бүрдсэн нийгмийг ардчилсан нийгэм гэнэ. Чухам энэ суурин дээр шудрага ёс тогтдог. Нийгэмд шудрага ёс тогтоох нь өөрийн эрх чөлөөгөө хангах, бусдын эрх чөлөөг хүндэтгэхээс эхэлж мөн үгээр дуусна. Нийгмийн шудрага ёсыг хамгаална гэдэг өөрийн эрх чөлөөг хамгаалж байна гэсэн үг. “Төгс хүн гэж төгс төгөлдөр рүү тэмүүлдэг хүнийг хэлнэ, жаргалтай хүн гэж зорилгодоо хүрсэн хүнийг хэлнэ” гэж өвгөн Сократ сургасан. 5. “ Би өөрийгөө, өөрийн гэр бүлээ тэжээх чадвартай болж айл гэрийг аз жаргалтай байлгана”. Өөрийгөө аваад явж чадахгүй хүн нийгмийн илүүдэл болдог. Өөрийгөө аваад явдаг жаргалтай өрх гэрүүдийн нийлбэр нь жаргалтай нийгэм, амжилттай компани, эрх чөлөөт улс орныг буй болгоно. “ Хэдийгээр бүх юм жижиг сажиг аар саарханаас эхэлдэг ч, аливааг зөв эхэлнэ гэдэг яавч аар саар явдал биш” гэж Сократ хэлсэн. 6. “Ахмадын өмнө өртэй, хойчийн өмнө үүрэгтэй гурван цагийн хэлхээс би дутагдах гачигдах зовлонгүй жаргалтай ариун бүхнийг бий болгоно”. Манай орчлонд амьдрал үүсэн хөгжсөн 3,8 тэрбум жилийн турш дахь огт тасралтгүй үргэлжлэн дэвшсэн азтай гинжний үзүүр нь чи. Чи 2

өвөг дээдсийнхээ буянгаар буй болсон төдийгүй тэдний хуримтлуулсан аугаа туршлага дээр өдий зэрэгтэй яваа. Энэ гинж чам дээр тасрах учиргүй тул үр хүүхдийнхээ өмнө асар их үүрэгтэй. “Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурханлаг мөн чанар. Тийм учраас аз жаргалтай байхын тулд тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь аугаа их аз жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга гэж” Сократ сургасан. 7. “Эртний түүхт туссанаар Монголын голомт сахигч би, биендээ нөхөр байж эх орноо хөгжүүлж хүчирхэгжүүлнэ”. Хөгжингүй, хүчирхэг, шудрага ардчилсан улс орны иргэн байж л чи бусдад хүндлэгдэнэ. “Өрөвдүүлж амьд явснаас бахархуулж үхсэн нь дээр” гэж Сократ бас сургажээ. 8. “Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай би бусдыг хүндэтгэж бусдаар хүндэтгүүлж, хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ”. Бусдын соёл, зан заншил, уламжлал, эрх чөлөө, нэр хүндийг эс хүндэтгэвэл чамайг хэнч хүндлэхгүй. Бидний хамгийн нандин зүйл нь хүмүүнлэг үзэл юм гэсэн үгэнд бид нийтээр хүрч байна. 9. “ Байгаль эхийн үр сад салшгүй хэсэг нь болсон би байгаль орчинтойгоо зохицож амьдарна”. Хүн өөрийгөө яаж ч дөвийлгөсөн эцсийн бүлэгт байгалийн бүтээгдэхүүн. Байгалийн хишгийг булааж авбал хариуг нь тун хатуугаар өгнө. Үүнийг бид өдөр тутмын амьдарлаасаа харж байна. Хүн гэгч зүйл амьтан нь энэ дэлхийд ирсэн түр зуурын зочин болхоос эзэн нь биш. Бид аргадаж гуйна уу гэхээс азаргалж амьдрах гэвэл өөрсдийгөө л хөнөөнө. Сократаас эхтэй сургаал үгсийг дараа үеийнхэндээ дамжуулан хэлэх нь гурван цагийн хэлхээс болсон миний хувьд ариун үүрэг. Хуучин нийгмийн тогтолцоо нурж унасан учраас технологийн дээд эрэмбэнд хүрсэн ардчилсан, иргэншсэн, соёлжсон нийгэмд бид амьдарч байна. Ийм нийгэмд амьдрах нь хүний амьдарлын зорилго мөн. Шигтгээ: Ном ертөнцийг харах цонх 1. Номноос хүн амьдралын олон үнэн бодит зүйлийг олж мэддэг. 2. Ном хүний оюун ухааныг задалж логик сэтгэлгээг хөгжүүлдэг. Уншсан номныхоо олон сайхан зүйлийн учрыг ойлгоогүй хүн “Яагаад” гэсэн асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг хичээдэг. Иймд ном хүний оюун ухааныг тэлж амьдралын ухаанд сургадаг. 3. Ном уншсан хүн өргөн мэдлэгтэй болдог. Өргөн мэдлэгтэй болсноор хүмүүсийн хүндлэл хүлээж цаашлаад сайхан амьдрах боломж бий болно гэсэн үг. 4. Номноос хүн нинжин сэтгэл хүнлэг ёсыг дээдлэж ухааныг өөртөө төлөвшүүлдэг. 5. Ном хүнийг соёлтой боловсон ухаалаг яриа хөөрөөтэй болгож төлөвшүүлдэг. 6. Номноос хүн хэл яриагаар болон бичгээр өөрийгөө бусдад төгс илэрхийлэхэд суралцдаг.

3

ДАДЛАГЫН УДИРДАМЖ Дадлагын гурвалсан гэрээ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1 Энэхүү гэрээг нэг талаас СанБС-ийг төлөөлөн тус сургуулийн Сургалтын албаны эрхлэгч док. ______________ , нөгөө талаас ______________ (төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж), түүнийг төлөөлж __________ /цаашид “дадлагыг хүлээн авах байгууллага” гэх/, гуравдагч талаас тус сургуулийн мэргэжлийн _______ -р түвшний оюутан __________ овогтой ____________ /цаашид “дадлагажигч оюутан” гэх/ нар харилцан тохиролцож байгуулав. 1.2 Гэрээний зорилго оюутны танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг, чадварыг практик үйл ажиллагаатай холбон гүнзгийрүүлж, баяжуулах, оюутанд мэргэжлийн салбарт тавигдаж буй зорилт, тулгамдсан асуудлын талаар тодорхой мэдээлэл олж авах боломж олгох, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх, дадлагыг хавсралтан дахь хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, дадлагыг хүлээж авах байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино. ХОЁР. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ 2.1 Дадлагыг хүлээж авах байгууллагын эрх, үүрэг 2.1.1 Оюутны дадлагыг удирдах мэдлэг, туршлагатай мэргэжилтнийг удирдагчаар томилно. 2.1.2 Оюутныг дадлагын хөтөлбөрийг биелүүлэхэд шаардагдах материал, ажил болон ажлын өрөө тасалгаа зэрэг дадлагажих нөхцөл бололцоогоор хангана. 2.1.3 Шаардлага гарвал дадлагажигч оюутны зөвшөөрлөөр түр орон тоогоор цалинжуулан ажиллуулж болно. Гэхдээ энэ нь зааж сургах үйл ажиллагааг орхигдуулахгүй, оюутны суралцах цагт нөлөөлөхгүй байх ёстой. 2.1.4 Дадлагын оюутны төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд тоо мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх, байгууллагын номын сангаас статистикийн эмхтгэл ашиглуулах. 2.2 Дадлагын хичээлийг удирдах мэргэжилтний эрх, үүрэг 2.2.1 Оюутныг практикийн болон мэргэжлийн ёс зүйн хувьд удирдан дадлагажуулж, дадлагын хөтөлбөрт заасан чадвар, дадлыг эзэмшихэд туслана. 2.2.2 Оюутан ддадлагыг хүлээж авсан байгууллагын дотоод журам, холбогдох хууль тогтоомжийг танилцуулан, мөрдөж ажиллахыг шаардана. 2.2.3 Тухайн байгууллагын нууцад хамаарахаас бусад дадлага хийхэд шаардагдах байгууллагын үйл ажиллагааны талаарх болон бусад мэдээллийг олж авахад нь туслана. 2.2.4 Удирдагч нь дадлагын явцыг баримтжуулж, үнэлгээ өгөх ба дадлага хийж дууссаны дараа дадлага хийсэн тухай, дадлагын ажлын үнэлгээний санал бүхий тодорхойлолтыг гаргаж өгнө. 2.2.5 Удирдагч мэргэжилтэн нь дадлага удирдсаны хөлсийг зохих журмынхаа дагуу тооцон олгохыг бүрэлдэхүүн сургуулиас шаардах эрхтэй. 2.3 Дадлагажигч оюутны эрх, үүрэг 2.3.1 Хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөн, дадлагажуулах зорилгоор даалгаж байгаа ажлыг хугацаанд нь, өгсөн чиглэлийнх нь дагуу бүрэн гүйцэтгэх үүрэг хүлээнэ. 4

2.3.2 2.3.3 2.3.4 2.3.5 2.3.6

Байгууллагын талаас томилогдсон мэргэжилтний удирдлага дор ажиллана. Шаардлагатай үед дадлагын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг өгнө. Дадлагажих явцад олж мэдсэн хувь хүн, байгууллагын талаархи мэдээллийг бусдад задруулахыг хориглоно. Дадлагыг гэрээнд хавсаргасан хөтөлбөрийн дагуу явуулах, шаардлагатай мэдээллээр хангах, тодорхой арга барилд сургахыг удирдагчаас шаардах эрхтэй. Талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

2.4 Сургуулийн эрх, үүрэг 2.4.1 Оюутан болон дадлагын удирдагч мэргэжилтнийг гүйцэтгэх ажлын тодорхой удирдамжаар хангана. 2.4.2 Дадлагын явцад хяналт тавина. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж болохгүй. 2.4.3 Дадлагын удирдагчийн хөлсийг дадлага хүлээн авсан байгууллага, удирдагч мэргэжилтнээс өгсөн нэхэмжлэхийг үндэслэн зохих журмын дагуу төлөх үүрэг хүлээнэ. ГУРАВ. ГЭРЭЭГ ЦУЦЛАХ 3.1 Бүрэлдэхүүн сургуулиас удирдаж буй багш дадлага шаардлага хангахгүй байна гэж үзээд үүнийг нь дадлагажигч оюутан дэмжиж байвал гэрээг цуцлах тухай санал гаргаж болно. Ийнхүү гарсан саналыг дадлагыг хүлээж авсан байгууллага, удирдагч мэргэжилтэнтэй тохиролцож шийдвэрлэнэ.Энэ тохиолдолд хөлс төлөгдөхгүй. 3.2 Дадлагажигч оюутны буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дадлагыг нөхөн хийлгэнэ. ДӨРӨВ. ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ, ДУУСГАВАР БОЛОХ 4.1 Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх ба талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 4.2 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр гэрээ дуусгавар болно. ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН: СанБС- ийг төлөөлж ________________ /гарынүсэг: ________________ / Хаяг:_____________________________________ ________________ байгууллагын ________________________________ ажилтай _________________________ /гарынүсэг: ________________ / Хаяг:__________________________________________________________________ ________________ мэргэжлийн _________-р түвшний оюутан ________________ /гарынүсэг: ________________ / Хаяг:____________________________________ Огноо: ________________

5

“Банкны менежмент” мэргэжлийн үйлдвэрлэлийн дадлагын удирдамж Нэг. Ерөнхий шаардлага Энэхүү удирдамжийг СанБС-ийн захирлын 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн …тоот тушаалаар батлагдсан “СанБС-ийн оюутны дадлагын ерөнхий журам”-ыг үндэслэн Профессорын багаас хөтөлбөрийн багаас боловсруулав. “Банкны менежмент” мэргэжлийн бакалаврын сургалтын төлөвлөгөөнд заавал үзэхээр тусгагдсан. Сургалтын технологийн дагуу хийвэл зохих дадлагыг зохион байгуулахад энэхүү удирдамжийг мөрдөнө. “СанБС-ийн оюутны дадлагын ерөнхий журам”-ын дагуу оюутны тэнхимд эзэмшсэн онолын мэдлэг.чадварьн практик мэдлэг.чадвар, дадлаар баяжуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага дээр зохион байгуулах дадлагыг үйлдвэрлэлийн дадлага гэнэ. Бакалаврын оюутны үйлдвэрлэлийи дадлага нь бүхэлдээ танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгээ банкны үйл ажиллагааны практиктай холбож, банкны мэргэжлийн ажлын дадлага эзэмшихэд чиглэгдэнэ. Дадлагын явцад оюутан хичээлээр олж авсан мэдлэг практик дээр хэрхэн баяжиж байгааг мэдэрч, мэдлэгээ ажил хэрэг болгоход суралцах, шинэлэг зүйлийг соргогоор тусгаж авах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Хоёр. Дадлагын ажлын зохион байгуулалт, дадлага хийх газар, хугацаа Үйлдвэрлэлийн дадлагыг хичээлийн жилийн 2-рулиралд, СанБС-ийн захирлын тушаалд үндэслэн зохион байгуулна. Бакалаврын оюутны дадлагыг сургууль, банк, оюутны хооронд гурвалсан гэрээ хийж банкуудад гаргана. Дадлагын хугацаа нийт 6 долоо хоног, 2 багц цаг байна. Гурав. Дадлагын удирдагчийн эрх, үүрэг Дадлагыг санхүүгийн хөтөлбөрөөс томилогдсон багш болон дадлага хийж буй газрын мэдлэг, туршлага сайтай албан тушаалтан мэргэжилтнүүд удирдана. СанБС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж, тушаалын дагуу оюутныг удирдагч багш дадлагын бааз газарт хүргэж, дадлагын ажлыг албан ёсоор эхлүүлнэ. Дадлагын ажлын явцад асууж лавлах, тодруулах зүйл гарвал санхүүгийн хөтөлбөрөөс томилогдсон удирдагч багшаас зөвлөгөө авч болно. 3.1 Санхүүгийн хөтөлбөрийн оюутны дадлагыг удирдах багшийн эрх, үүрэг Дадлагыг санхүүгийн хөтолбөрөөс удирдах багшийг мэргэжлийн чиглэлийг харгалзан санхүүгийн хөтөлбөрийн ахлагч хуваарилан, СанБС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Дадлага удирдагч багшийн хүлээх үүрэг Оюутныг тушаалын дагуу дадлагын бааз газарт хүргэж, дадлагын ажлыг албан ёсоор эхлүүлэх; Оюутнуудын дадлага хийж буй байгууллага дээр очиж дадлагын ажлын явцтай биечлэн танилцаж, зөвлөгөө өгч байх; Албан байгууллагаас оюутны дадлагын ажлыг хариуцаж буй ажилтантай холбоотой байж, хамтарч ажиллах; Орон нутагт дадлага хийж буй оюутантай болон удирдагчтай тогтмол холбоо барьж явцтай танилцах; Дадлагын удирдамжийн биелэлтэнд хяналт тавих, хэрэгжүүлэхэд туслах, оюутнуудад дадлагын ажлын тайлан бичихэд арга зүйн туслалцаа үзүүлэх; Оюутны хийсэн дадлагын тайлантай нарийвчлан танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн багш нараас бүрдсэн комиссоор хамгаалуулах; Оюутны дадлагын явцын талаар санхүүгийн хөтөлбөрийн ахлагчид мэдээлж, санал тавих, тусламж дэмжлэг авах. 6

3.2 Оюутныг дадлага хийлгэж буй байгууллагын хүлээх үүрэг Оюутны дадлагыг хариуцан хийлгэж буй албан газар, байгууллагаас томилогдсон ажилтан дараах эрх, үүрэгтэй; Оюутны дадлагын удирдамжийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүх төрлийн мэдээлэл, заавар, гарын авлага аргачлал болон шаардлагатай бусад материалаар хангаж, дадлагын удирдамжийг бүрэн хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх; Оюутныг үйлдвэрлэлийн дадлага хийх боломж нөхцөл, ажлын байраар хангах; Оюутны хийж буй ажил, ажлын цаг ашиглалт, бие даан ажиллаж буй байдал, бүтээлч санаачлага идэвхи зүтгэл, хүмүүстэй харилцах байдал, соёлч, хичээнгүй, ажилсаг, тусархаг шинж чанарын талаар ажиглалт хийж, хяналт тавих, зөвлөх; Оюутны гүйцэтгэж байгаа дадлагын ажлын явц, үр дүнгийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх ба үйлдвэрлэлийн дадлагын үнэлгээний хуудасны холбогдох хэсгийг бөглөх; Оюутны бичсэн дадлагын ажлын тайлантай нарийвчлан танилцаж, ололт дутагдлыг дүгнэж дадлагын ажлын үр дүнгийн талаар тодорхойлолт гаргаж сургуульд ирүүлэх. Дөрөв. Оюутны эрх, үүрэг Дадлага эхлэхээс өмнө дадлагын удирдамжтай танилцана. Дадлагыг хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх ба хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсралтаар гаргаж, удирдах багш, банкнаас оюутныг удирдахаар томилогдсон мэргэжилтнээр батлуулж ажиллана. Дадлагын явцад тухайн банкны үйл ажиллагаанаас өөрт холбогдох үйл ажиллагаатай сайтар танилцаж ажиглалт хийн тэмдэглэл хөтөлж, шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэнэ. /дадлагын тэмдэглэл, тооцооны эх материалыг тайланд хавсаргана/. Банкны дотоод дүрэм, журмыг мөрдөж ажиллахын сацуу байгууллагын мэдээллийн нууцыг задруулахгүй байж, баримтыг алдаж үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлж ажиллана. Даллага хийж буй газартаа сургуулиа сурталчлах, эрдэм дэлгэрүүлэн соёл түгээж, үлгэр жишээч байхыг эрхэмлэнэ. Дадлагын тайланг удирдамжийн дагуу чанартай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэж өгнө. Тав. Дадлагын хугацаанд оюутны гүйцэтгэх ажил, үүрэг Банкны хяналт шинжилгээ хичээлээр: Банкны алсын хараа, эрхэм зорилго, зорилтуудыг судалж, тайландаа тодорхой бичих; Банкны дотоодын хяналт шалгалтын нэгжүүдийн бүтэц, үйл ажиллагаа талаар тайландаа тодорхой бичих; Хяналт, шалгалтын арга хэлбэрүүд; Шалгалтаар илэрч буй дутагдлууд, түүний учир шалтгаан, сайжруулах арга замуудыг тодорхойлох; Тухайн банк хөндлөнгийн хяналтыг ямар байгууллагаар, ямар хугацааг хамарч хийлгэж байгааг судалж, тайландаа тусгах; Хяналтын үйл ажиллагаанд оюутан биечлэн оролцож, дадлагын тайлангийн удирдамжинд тусгагдсан чиглэлүүдийн талаар судалж, дүгнэлт хийж, сайжруулах арга замуудыг тодорхойлно. Тухайн банкны үйл ажиллагаанд щинжилгээг доорхи чиглэлээр хийнэ. Үүнд: Активын бүтцийг шинжилж, дүгнэлт бичих, сайжруулах арга замуудыг тодорхойлох; Банкны эх үүсвэрийн бүтэц, депозит ашиглалтыг шинжилж, сайжруулах арга замуудыг тодорхойлох; 7

Банкны өөрийн хөрөнгийн бүтэц, өгөөжийн шинжилгээ хийж, дүгнэлт хийх, сайжруулах боломжуудыг тодорхойлох; Банкны хөрвөх чадвар, эрсдлийн шинжилгээ хийж, дүгнэлт өгөх; Банкны орлого, зардал, ашиг, ашигт ажиллагаа, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийи шинжилгээг хийж, дүгнэлт өгөх, сайжруулах арга замуудыг тодорхойлох; Банкны үйл ажиллагаанд дүгнэлт өгч, сайжруулах талаар санал боловсруулах. Зээлийн шинжилгээ хичээлээр: Банкны зээлийн бодлого: Арилжааны банкны зээлийн бодлого, шийдвэрийг судлах; Зээлийн ажилтан нарын ажил үүргийн хуваарьтай танилцах; Зээлийн эх үүсвэр, зээлийн хүүг тооцдог аргачлалыг судлах; Зээлийн хүү, зориулалт, хугацаагаар судалгаа хийж, зээлийн менежментийг сайжруулах арга замуудыг тодорхойлох. Банкны зээл олгох журам: Зээл олгох процесс, түүнийг сайжруулах арга замуудыг тодорхойлох; Зээлийн шинжилгээ хийх аргачлалыг судлах; Зээлийн шинжилгээ хийхэд тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох. ААН-д хийх зээлийн шинжилгээ: Зээлдэгч аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд хийх шинжилгээ; Санхүүгийн зохистой харьцааны шинжилгээг үндэслэн зээлдэгчийи үйл ажиллагааны үндсэн чиг хандлага, бизнесийн рискийг тодорхойлох; Зээлдэгчийн рейтингийг тогтоон, зээл олгох нохцлийг тодорхойлох; Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ; Зээлдэгчийн үйл ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлон зээл олгосноос хойш хийх хяналтын хуваарь зорилгыг тодорхойлох. Банкны менежмент-II хичээлээр: Банкны бүтэц зохион байгуулалт ба удирдлагын тогтолцооны талаар бусад банкуудтай харьцуулан судлах, дүгнэлт хйих; Банкны үйл ажиллагааны дотоод баримт бичгүүд, заавар журмыг судлах( банкны дүрэм, стратеги төлөвлөгөө, хувь нийлүүлэгчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журам, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, хөдөлмөрийн харилцааны болон журам заавруудтай танилцах); Банкны SWOT шинжилгээ; Банкны хөрөнгө оруулалтын бодлого; Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний байршлын шинжилгээг хийж стратегийн бүтээгдэхүүнийг тодорхойлох Банкны үйл ажиллагааны мэдээллийн систем, нууцлал аюулгүй байдлын тогтолцоо(үйл ажиллаагааны үндсэн программ хангамжууд, тэдгээрийн аюулгүй байдал, нууцлал); Банкны хүний нөөц, боловсон хүчний удирдлага(банкны хүний нөөцийн байршлын судалгааг хийх, банкны хүний нөөцийн хөгжлийи үйл явцтай танилцах); Банкны маркетингийн бодлого(зах зээл харилцагчийн сегмент, бүтээгдэхүүн үйлчилгээ, үнийн бодлого, урамшууллын бодлого, идэвхжүүлэлтийн бодлого, бусад) Банкны эрсдэлийн менежмент хичээлээр: Банкны хөрвөх чадварын эрсдэлийг үнэлэх, хамгаалах арга зүйг судалж дүгнэлт хийх, сайжруулах арга замуудыг тодорхойлох; 8

Банкны хүүгийн эрсдэлийг үнэлэх, хамгаалах арга зүйг судалж дүгнэлт хийх, сайжруулах арга замуудыг тодорхойлох; Банкны зээлийн эрсдэлийг үнэлэх, хамгаалах арга зүйг судалж дүгнэлт хийх, арга замуудыг тодорхойлох; Банкны ханшийн эрсдэлийг үнэлэх, хамгаалах арга зүйг судалж дүгнэлт хийх, сайжруулах арга замуудыг тодорхойлох; Банкны үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэх, хамгаалах арга зүйг судалж дүгнэлт хийх, сайжруулах арга замуудыг тодорхойлох; Банкны тогтвортой байдлын үнэлгээ хийж, дүгнэлт бичиж, зөвлөмж гаргах. Зургаа. Дадлагын хичээлийн үнэлгээ, тайлан хамгаалалт Дадлага хийх хугацаандаа оюутан дадлагын удирдамж, ажлын төлөвлөгөөний дагуу үзэж судалсан зүйлсээ өдөр бүр бичиж тэмдэглэн, тайланг тухай бүр бичиж байна. Өдөр тутам бичсэн тайлангийн уялдаа холбоо, агуулгыг хянаж дадлагын хугацааны эцэст нэгдсэн тайлан бичнэ. .Дадлагын тайланд тухайн банкны товч танилцуулга, байршил, харилцагчдын тоо, эдийн эасгийн гол үзүүлэлтүүд үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцсан өөрийн дүгнэлт өгсөн байна. Банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц, газар, хэлтэс, албадын чиглэл, үнэлж дүгнэх журамтай танилцаж дүгнэлт өгсөн байна. Дадлагын хичээлийн үнэлгээ Оюутны дадлагын хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлыг 100 оноогоор үнэлэх ба бүтэц нь дараах байдалтай байна. Оюутан дадлагажих ажлын гүйцэтгэлээс нийт онооны 40 хувийг авна. Энэ нь мэргэжилтний үнэлгээ 15, удирдсан багшийн үнэлгээ 25 оноо байна.. Гүйцэтгэлийг оюутны ажилласан цагийн бүртгэл, удирдаж буй багшийн хийсэн үечилсэн хяналт, шалгалтын дүн, ажил олгогчоос /буюу удирдсан мэргэжилтнээс/ өгсөн тодорхойлолт үнэлгээг харгалзана. Удирдсан мэргэжилтэн оюутанд өгөх тодорхойлолт, үнэлгээгээ тухайн байгууллагын албан бичгийн хуудсан дээр бичиж, гарын үсгээ зурсан байх ба дарга/захирлын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. Тодорхойлолтонд удирдсан мэргэжилтний албан тушаал, овог, нэрийг тодорхой бичсэн байх шаардлагатай. Оюутан банкны хяналт шинжилтээ, банкны менежмент-II, зээлийн шинжилгээ, банкны маркетинг, банкны эрсдэлийн удирдлага хичээлүүдээр хийж гүйцэтгэсэн ажил нь нийт онооны 50%-ийг авна. Оюутан дадлагын тайлан хамгаалалтаас нийт онооны 10 хувийг авна. Дадлагын тайланд дадлага хийсэн банкны үүрэг. зохион байгуулалт, хийсэн ажлын товч тайланг бичихийн зэрэгцээ дадлагын удирдамжид заагдсан хичээлүүдийн холбогдох чиглэлүүдээр ололттой ба дутатдалтай тал, онол, практикийн уялдаа, өөрийн хийсэн судалгаа санал, бодол дүгнэлтээ тодорхой бичвэл зохино. Тайланг дадлага дууссанаас хойш 7 хоногнйн дотор удирдагч багшид хураалгаж сургуулийн захирлын тушаалаар томилогдсон багш нарын багт оноосон хугацаанд хамгаална. Комисс оюутнаас танхимд үзсэн онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадварыг шалгах асуултад хариулт авч харилцан ярилцаж, гүйцэтгэлийг нь дадлагын хөтөлбөртэй харьцуулан үнэлгээгээ гаргана.

9

Бие даалтын ажил /50 оноо/

Дадлага хамгаалсан Байдал /10 оноо/

Дадлагын ажлын гүйцэтгэл / 40 оноо/



Оюутны овог нэр Мэргэжилтний 1.Дадлагын ажлын зорилгоо хангасан байдал: үнэлгээ /15 Дадлагын хугацаанд тодорхой төлөвлөгөөтэй оноо/ ажиллаж үр дүнд хүрсэн байдал 2. Цаг ашиглалтын байдал 3. Мэргэжлийн хувьд гарсан ахиц 4. Хувь хүний хөгжлийн хувьд гарсан ахиц Удирдсан 1. Дадлагын хугацаанд тодорхой багшийн төлөвлөгөөтэй /эргэх холбоотой/ ажиллаж үр үнэлгээ дүнд хүрсэн байдал /25 оноо/ 2. Мэргэжлийн хувьд гарсан ахиц 3. Хувь хүний хөгжлийн хувьд гарсан ахиц 4. Чанарын болон тоон мэдээллийн боловсруулалт хийж дүнэлт өгч санал дэвшүүлсэн байдал Дадлага 5. Цаг хугацаа ирүүлсэн байдал хамгаалсан 1. Тайлангын бүтэц зохион байгуулалт байдал 2. Үг, үсэг, дүрмийн алдаатай байдал /10 оноо/ 3. Практик мэдлэг эзэмшсэн байдал 4. Илтгэх чадвар

оноо 4

Банкны хяналт шинжилгээ /10 оноо/

5

Зээлийн шинжилгээ /10 оноо/

Банкны менежмент-II /10 оноо/

Банкны маркетинг /10 оноо/ Банкны эрсдэлийн менежмент /10 оноо/

Ерөнхий үнэлгээ

1. Банкны дотоод хяналт шалгалтын зохион байгуулалтыг судлан үнэлэлт, дүгнэлт хийсэн байдал 2. Банкны үйл ажиллагаа , санхүүгийн байдалд судалгаа шинжилгээ хийн үнэлэлт өгч, санал дэвшүүлсэн 1. Зээлийн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн байдал 2. Зээлийн төсөл, ААН болон иргэдийн санхүүгийн ба йдалд шинжилгээ хийж, эрэлтийг тооцож дүгнэлт бичих чадвар экэмшсэн байдал 1. Банкны удирдлагын арга, барилын талаар дүгнэлт өгч, санал дэвшүүлсэн байдал 2. Банкны зах зээлийн судалгаа хийж үнэлэлт дүгнэлт өгсөн байдал 3. Банкны стратеги, санхүүгийн төлөвлөлтийн үр дүнг 1. Банкны үйлчилгээний болон харилцагчдын сэтгэл ханамжийн талаар маркетингийн судалгаа явуулж 2. Дадлага хийсэн банкны бүтээгдэхүүний судалгаа 1. Банкны эрсдэлийг ангилж сурсан байдал 2. Банкны эрсдэлд үнэлгээ хийх аргачлалыг сурсан байдал 3. Банк эрсдэлээ удирдах, хамгаалах арга барилтай танилцсан байдал

Дүн Үсгээр

3 4 4 7

5 6 2

2 2 2 2 5

5

5 5

3 4 3 5

5 3 3 4 10

10

1

2

3

“Санхүү, эдийн засаг” мэргэжлийн хөтөлбөрийн үйлдвэрлэлийн дадлагын удирдамж Нэг. Ерөнхий зүйл Энэхүү удирдамжийг СанБС-ийн захирлын 2015 оны4 дүгээр сарын 13-ны өдрийн ... тоот тушаалаар батлагдсан “СанБС-ийн оюутны дадлагын ерөнхий журам”-ыг үндэслэн Профессоын баг боловсруулав. “Санхүү, эдийн засаг” (өдөр) мэргэжийн бакалаврын сургалтын төлөвлөгөөнд заавал үзэхээр тусгагдсан, сургалтын технологийн дагуу хийвэл зохих дадлагыг зохион байгуулахад энэхүү удирдамжийг мөрдөнө. “СанБС-ийн оюутны дадлагын ерөнхий журам”-ын дагуу оюутны танхимд эзэмшсэн онолын мэдлэг, чадварыг практик мэдлэг, чадвар, дадлаар баяжуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага дээр зохион байгуулах дадлагыг үйлдвэрлэлийн дадлага гэнэ. Бакалаврын оюутны үйлдвэрлэлийн буюу дипломын өмнөх дадлага нь бүхэлдээ танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгээ санхүүгийн үйл ажиллагааны практиктай холбож, санхүүгийн мэргэжлийн ажлын дадлага эзэмшихэд чиглэгдэнэ. Дадлагын явцад оюутан хичээлээр олж авсан мэдлэг практик дээр хэрхэн баяжиж байгааг мэдэрч, мэдлэгээ ажил хэрэг болгоход суралцах, шинэлэг зүйлийг соргогоор тусгаж авах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Хоёр. Дадлагын ажлын зохиоц байгуулалт, дадлага хийх газар, хугацаа Үйлдвэрлэлийн дадлага-II нь 2 багц цаг буюу 16 долоо хоногтой улирлын хувьд 96 цагтай тэнцүү байна. Бакалаврын оюутны дадлагыг нийт 6 долоо хоногт багтаан хийх бөгөөд Санхүүгийн хөтөлбөртэй оюутны дадлага хийлгэх гэрээ бүхий дараах газруудад хийлгэнэ. Үүнд: Аймаг, нийслэлийн татварын газар, түүнээс хуваарилсан дүүргийн татварын хэлтэс болон Сангийн яам, түүний харъяа нэгж, газарт 3 долоо хоног; Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн санхүү, төрийн сангийн хэлтэст 3 долоо хоног тус тус хийлгэнэ. Дадлагыг хөтөлбөрөөс томилогдсон багш болон дадлага хийж буй газрын мэдлэг, туршлага сайтай албан тушаалтан, мэргэжилтнүүд удирдана. Хөтөлбөрөөс удирдах багшийг мэргэжлийн чиглэлийг харгалзан хөтөлбөрийн ахлагч, дадлагын менежер хамтарч хуваарилан СанБС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж, тушаалын дагуу оюутныг дадлагын бааз газарт хүргэж, дадлагын ажлыг албан ёсоор эхлүүлнэ. Дадлагын ажлын явцад асууж лавлах, тодруулах зүйл гарвал хөтөлбөрөөс томилогдсон удирдагч багшаас зөвлөгөө авч болно. Гурав. Дадлагын удирдагчийн эрх, үүрэг Оюутан энэхүү удирдамжийн дагуу Дадлагын хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хавсралтанд заасны дагуу зохиож, удирдагч нараар батлуулан мөрдөж ажиллана. Дадлагын явцад удирдагч багш нар хяналт тавьж ажиллах бөгөөд хяналт тавьсан тухай бүртгэл хөтөлнө. Оюутнууд дадлагын хугацаанд тухайн байгууллагын дотоод журмыг чанд дагаж мөрдөх ба ажлын цагийг хатуу баримталж ажиллана. Дадлагын явцад удирдагчаас өгсөн заавар зөвлөмжийг ажлын дэвтэртээ бичиж, биелэлтийг хангасан байна. Дадлагын ажлын үр дүнгийн талаар бааз газрын дадлагын удирдагч албан бичгээр үнэлэлт, дүгнэлт өгнө.

11

Хөтөлбөрөөс оюутны дадлагыг удирдах багшийн эрх, үүрэг Дадлагын удирдамжийг хэрэгжүүлэх зорилгоор хийх ажлын тодорхойлох төлөвлөгөө гаргаж, хөтөлбөрийн ахлагчаар батлуулж ажиллуулах. Оюутнуудын дадлага хийж буй байгууллага дээр очиж дадлагын ажлын явцтай биечлэн танилцаж, зөвлөгөө өгч байх. Албан байгууллагаас оюутны дадлагын ажлыг хариуцаж буй ажилтантай холбоотой байж хамтарч ажиллах. Дадлагын удирдамжийн биелэлтэнд хяналт тавих, хэрэгжүүлэхэд туслах оюутнуудад дадлагын ажлын тайлан бичихэд арга зүйн туслалцаа үзүүлэх. Оюутны хийсэн дадлагын тайлантай нарийвчлан танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн багш нараас бүрдсэн хамгаалуулах комиссоор оруулах. Оюутны дадлагын явцын талаар хөтөлбөрийн ахлагчид мэдээлж, санал тавих тусламж дэмжлэг авах. Дадлага дууссаны дараа дадлагын үр дүн, тайлан хамгаалалтын талаар хөтөлбөрийн багийн хуралд хэлэлцүүлж, ажлаа дүгнүүлэх. 3.2 Дадлага удирдагч мэргэжилтний эрх, үүрэг Оюутны дадлагыг хариуцан хийлгэж буй албан газар, байгууллагаас томилогдсон ажилтан дараах эрх, үүрэгтэй. Оюутны дадлагын удирдамжийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүх төрлийн мэдээлэл, заавар, гарын авлага, аргачлал болон шаардлагатай бусад материалаар хангаж, дадлагын удирдамжийг бүрэн хэрэгжүүлэхэд туслах. Үйлдвэрлэлийн дадлагаа чөлөөтэй хийх боломж нөхцөл, ажлын байраар оюутныг хангах. Оюутны хийж буй ажил, ажлын цаг ашиглалт, бие даан ажиллаж буй байдал бүтээлч санаачлага, идэвхи зүтгэл, хүмүүстэй харилцах байдал, соёлч хичээнгүй, ажилсаг, тусархаг шинж чанарын талаар ажиглалт хийж, хяналт тавих, зөвлөх. Оюутны гүйцэтгэж байгаа дадлагын ажлын явц, үр дүнгийн талаар дадлагаудирдагчдын багаар хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх. Оюутны бичсэн дадлагын ажлын тайлантай нарийвчлан танилцаж, ололт дутагдлыг дүгнэж, дадлагын ажлын үр дүнгийн талаар тодорхойлолт гарга) сургуульд ирүүлэх. Дөрөв. Оюутны эрх, үүрэг Дадлага эхлэхээс өмнө дадлагын удирдамжтай танилцсан байна. Дадлагыг хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх ба хөтөлбөрийг хэрэгжүүлэхтөлөвлөгөөг хавсралтаар гаргаж, удирдах багш, аж ахуйн нэгж байгууллагаас оюутныг удирдахаар томилогдсон мэргэжилтнээр батлуулж ажиллана. Дадлагын явцад тухайн байгууллагын үйл ажиллагаанаас өөрт холбогдох үйл ажиллагаатай сайтар танилцаж, ажиглалт хийн тэмдэглэл хөтөлж шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэнэ. /дадлагын тэмдэглэл, тооцооны эх материалыг тайланд хавсаргана. Байгууллагын дотоод дүрэм, журамд захирагдаж ажиллахын сацуу байгууллагын мэдээллийн нууцыг задруулахгүй байж, баримтыг алдаж үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлж ажиллана. Дадлага хийж буй газартаа сургуулиа сурталчлах, эрдэм дэлгэрүүлэн соёл түгээж, үлгэр жишээч байх ёстой.

12

Тав. Дадлагын хугацаанд оюутны гүйцэтгэх ажил, үүрэг 5.1 Төрийн санхүү Төрийн санхүүгийн нөөцийг бүрдүүлэх үндсэн эх үүсвэр, татварын нэр төрөл, татвар ногдуулалт, төлөлттэй танилцаж татварын систем, татварын бодлогын онцлог, төрийн зээл, тусламжийн талаарх тоо материалд дүн шинжилгээ өгнө. Нийслэл болон дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлт, шилжүүлэлт, зардал санхүүжилтийн талаар судлан, хөтөлбөрийн санхүүжилтийн тооцоо аргачилалтай танилцана. Төрөөс явуулж буй төсвийн бодлого, түүний хүрэх үр дүнг тодорхойлж, мэдээлэл дээр ажиллан дүгнэлт гарган онолын мэдлэгээ практик дээр баталгаажуулах зорилт тавин ажиллана. Оюутан нь дараах чиглэлүүдээр зааврын дагуу дадлагын ажлыг гүйцэтгэнэ. Төсвийн орлого бүрдэлт: Аймаг, нийслэлийн төсвийп орлого бурдэлтийн талаар: Татварын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлтэй нэг бүрчлэн танилцана. Тухайн орон нутгийн төсвийн орлого төлөвлөх, батлах хэрэгжүүлэх, хянах үйл явц түүнтэй холбоотой хууль эрх зүйн баримт бичиг мөрдөгдөж буй норм нормативыг судалж хэрэгжилтийн байдалтай танилцаж тайланд тусгана. Тухайн түвшний төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгжүүдээс нэгээс хоёр аж ахуй нэгжийг сонгон авч татварын төрөл тус бүрээр татвар ногдуулалт, төлөлт хураалт, хяналт шалгалт хийж буй аргачлалтай танилцаж бодит байдлыг дадлагын тайланд тусгана. Дээр дурьдсан орлогуудыг тайланд тусгахдаа тодорхой хувь хүн /иргэн/, аж ахуй нэгжийн бодит жишээ, баримтанд тулгуурлан тайлан бичих нь чухал. Нэр зааснаас бусад ямар нэг төрлийн орлого олж байгаа бол орлогын хэмжээг эх үүсвэрээр нь дурьдах нь зүйтэй. Татварын хяналт шалгалт: Татвар төлөгчийн санхүүгийн үйл ажиллагаа, татвар ногдуулалт, төлөлтийг шалгах арга зүйтэй танилцана. Татвар төлөгчийн талаар хариуцсан байцаагчаас нь хувийн хэрэг, татварын тайлан авч танилцахын зэрэгцээ татварын албаны бусад мэдээллийн бааз, хөндлөнгийн мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан татвар төлөгчийн санхүүгийн үйл ажиллагааны мэдээллийг хэрхэн цуглуулдаг үйл явцтай танилцана. Шалгалтын үр дүнг гаргах, татвар төлөгчид танилцуулах, шалгалтын материал, илтгэх хуудас, акт дүгнэлт бичих, актаар тогтоосон төлбөрийг барагдуулахтай холбогдох арга хэмжээг судлана. Дээрх асуудлаар санхүү, татварын албаны ажилтны хамт шалгалт хийж холбогдох актны нэг хувийг тайландаа хавсаргана. Төрийн сангийн үйл ажиллагаа Төрийн санд нээсэн төсвийн хэрэгжилт, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг хангахтай холбоотой төсвийн ерөнхий данс болон бүртгэлийн дансны бэлэн, бэлэн бус төлбер тооцоо болон бусад харилцааг дараах нарийвчилсан чиглэлийн дагуу судалж тайландаа дурьдана. Үүнд: Төрийн сангийн нэгдсэн дансны төлбөр тооцоо; Төсвийн ерөнхий дансны орлого, зарлага; Төрийн сангийн бүртгэлийн данс; Төрийн санд бүртгэлийн данс нээх, хаах; Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны орлого; Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны зарлага; Төрийн сангийн төлбөр тооцоо; Амлалтын бүртгэл; Төсвийн байгууллагын гадаад валютын орлого, зарлагын төлбөр тооцоог гүйцэтгэх; Төв төрийн сан, аймаг, нийслэл, сум дүүргийн Төрийн сан өдөр тутмын мемориалын баримтыг ажлын гурав хоногийн дотор хянаж, архивын нэгж үүсгэх үйл ажиллагаа; 13

Төрийн сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх холбогдох журам; Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн байдал, төсөв санхүүгийн ил тод байдал. 5.2. Компанийн санхүүгийн тайлангийн харьцааны шинжилгээ Компанийн үйл ажиллагааны түвшинг шинжилж үнэлэхийн тулд санхүүгийн харьцаа коэффициентуудыг тооцдог. Санхүүгийн харьцаануудыг тооцоход тайлан баланс ба орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг ашиглана. Компанийн үйл ажиллагааны талаар бодитой үнэлэлт дүгнэлт хийхэд харьцуулан шинжлэх арга үр дүнтэй байдаг. Харьцааны шинжилгээний гол онцлог нь үүнд оршино. Компанийн хувьцаа эзэмшигчид болон сонирхогчид компанийн эрсдлийн ба өгөөжийн түвшинг анхааралтай ажиглаж байдаг бол зээлдүүлэгчид төлбөрийн чадвар, ашигт ажиллагааг сонирхох жишээтэй. Удирдлагуудын хувьд компанийн санхүүгтйн харьцаануудыг тооцож гаргаж болох хамгийн чухал харьцаа нь шинжилгээгээр тооцож гаргасан коэффицентуудын юуг илэрхийлж байгааг тодорхойлох явдал болдог. Харьцаа өндөр гарч байна уу? Эсвэл хэт бага байна уу? Энэ нь эерэг үзүүлэлт үү? Сөрөг үзүүлэлт үү гэдгийг тодорхойлохын тулд ямар нэгэн дундаж стандарт эсвэл харьцуулах шалгуур хэрэгтэй болно. Иймээс санхүүгийн харьцаануудыг тооцож гаргаад тэдгээрийг харьцуулан шинжлэх аргатай хослуулан хэрэглэдэг. Гарсан үр дүнг нь үндсэн хоёр төрлийн үзүүлэлттэй жишиж үзэн үнэлэлт дүгнэлт өгдөг: 1.Салбарын харьцуулсан шинжилгээ; 2.Цаг хугацааны харьцуулсан шинжилгээ. Салбарын харьцуулсан шинжилгээг хийхдээ компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг өрсөлдөгчтэй нь эсвэл салбарын дундаж үзүүлэлттэй нь тухайн салбарын тэргүүлэх компанийн үзүүлэлттэй харьцуулна. Үүний дүнд дундаж норм буюу стандартаас компанийн үзүүлэлт хир зэрэг хазайлттай байгааг тодорхойлно. Энэ нь компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал хүндрэл оршиж байгааг илэрхийлэх ба цаашид тайлангууд нарийвчилсан шинжилгээ хийсний үр дүнд асуудлын учир шалтгааныг тодорхойлж болно. Үүнийг санхүүгийн тайлангийн шинжилгээний хөндлөн арга гэж нэрлэдэг. Цаг хугацааны харьцуулсан шинжилгээг компанийн үйл ажиллагааны үр дүнг өнгөрсөн ба өнөө үеийг харьцуулан шинжилж үнэлгээ өгч хэтийн төлөвийг тодорхойлно. Компанийн ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхдөө салбарын ба цаг хугацааны харьцуулсан шинжилгээг хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй. Ингэснээр тухайн салбарын хөгжлийн чиг хандлага ба компанийн үйл ажиллагааны явцыг харьцуулан дүгнэх боломж бий болно. Харьцааны шинжилгээ хийхэд анхаарах зүйлс: Тооцож гаргасан ганц харьцаа нь компанийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд хангалттай мэдээлэл болж чадахгүй бөгөөд хэсэг бүлэг харьцаануудыг авч үзэж байж сая бодитой үр дүнг бий болгоно. Шинжилгээнд ашиглаж буй санхүүгийн тайлангууд цаг хугацааны хувьд тохирч байх ёстой. Харьцуулсан шинжилгээнд ашиглах тайлангууд нь нэгдсэн нэг аргачлалаар хийгдсэн байх ёстой. Санхүүгийн шинжилгээний харьцаануудыг менежментийн талаас нь үндсэн 4 төрөлд ангилна. Хөрвөх чадварын харьцаанууд ; Үйл ажиллагааны харьцаанууд ; Ашигт ажиллагааны харьцаанууд ; Өрийн харьцаанууд. 14

Зургаа. Дадлагын хичээлийн үнэлгээ, тайлан хамгаалалт 6.1 Тайлан бичих, хамгаалах Дадлага хийх хугацаандаа оюутан дадлагын удирдамж, ажлын төлөвлөгөөний дагуу үзэж судалсан зүйлсээ өдөр бүр бичиж тэмдэглэн, тайланг тухай бүр бичиж байна. Өдөр тутам бичсэн тайлангийн уялдаа холбоо, агуулгыг хянаж дадлагын хугацааны эцэст нэгдсэн тайлан бичнэ. Дадлагын ажлыг дүгнэхдээ доор дурдсан чиглүүдэд анхаарч тодорхой санал, дүгнэлт гаргана. Төсвийн хууль, бусад хууль тогтоомж, эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх талаар Засгийн Газраас авах арга хэмжээ, төрийн сангийн үйл ажиллагаа, төсвийн норм норматив, үнэ, тариф болон бусад улс оронтой зээл, тусламжийн талаар байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг төсвийн процесст хэрхэн тусгаж байгаа байдал, төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгийг үр ашигтай арвилан хэмнэлттэй зарцуулах талаар. Дадлагын хичээлийн үнэлгээ Оюутны дадлагын хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар, дадал, хандлагыг 100 оноогоор үнэлэх ба бүтэц дараах байдалтай байна. Оюутан дадлагажих ажлын гүйцэтгэлээс нийт онооны 40 хувийг авна. Гүйцэтгэлийг оюутны ажилласан цагийн бүртгэл, удирдаж буй багшийн хийсэн үечилсэн хяналт, шалгалтын дүн, ажил олгогчоос /буюу удирдсан мэргэжилтнээс/ өгсөн тодорхойлолт, үнэлгээг харгалзана. Удирдсан мэргэжилтэн оюутанд өгөх тодорхойлолт, үнэлгээгээ тухайн байгууллагын албан бичгийн хуудсан дээр бичиж. гарын үсгээ зурсан байх ба дарга/захирлын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. Тодорхойлолтонд удирдсан мэргэжилтний албан тушаал, овог, нэрийг тодорхой бичсэн байх шаардлагатай. Оюутны гүйцэтгэх ажил, үүрэгтэйгээ холбоотой асуудлаар шаардлагатай тоо, мэдээ, баримтыг цуглуулан дорж хаяж 1 удаа бие даалтын ажил хийн үр дүнг удирдагч багшийн дор ангид хэлэлцүүлэн нийт онооны 30 хувийг авна. Оюутан дадлагын тайлан хамгаалалтаас нийт онооны 30 хувийг авна. Дадлагын тайланд дадлага хийсэн газрынхаа үүрэг, зохион байгуулалт; үйл ажиллагаандаа мөрддөг дүрэм, журам; хийсэн ажлын товч тайланг бичихийн зэрэгцээ дадлагын удирдамжинд заасан чиглэл, бүлгүүдээр чухамхүү юуг хаана үзэж танилцсан ололттой ба дутагдалтай зүйлс, онол, практикийн уялдаа, өөрийн хийсэн судалгаа санал, бодол дүгнэлтээ тодорхой бичвэл зохино. Тайланг дадлага дууссанаас хойш 7 хоногийн дотор санхүүгийн хөтөлбөрийн дадлага хариуцсан багшид өгсөн байх ба сургуулийн захирлын тушаарлаар томилогдсон багш нарын багт тогтоосон цаг хугацааны дагуу тайланг хамгаална. Комисс оюутнаас танхимд үзсэн онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадварыг шалгах асуултад хариулт авч, харилцан ярилцаж, гүйцэтгэлийг нь дадлагын хөтөлбөртэй харьцуулан үнэлгээгээ гаргана. Жич: Үйлдвэрлэлийн дадлагын үр өгөөжтэй зохион байгуулалт, онол, практикийн мэдлэгийг оновчтой хосолж чадах ямар хэлбэр байж болох талаар саналаа тайланд тэмдэглэх нь зүйтэй. Тайлангаа товч тодорхой, дүгнэлттэй бичих нь чухал. Тогтоол, заавар, хууль, лекц, номчирхсон, онолдсон зүйлээс аль болох зайлсхийж, жинхэнэ үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг анхааруулья. Дадлага хийсний үр дүнд та улс орны санхүүгийн салбарын бүх шатны албанд бие даан ажиллах шаардлагыг эхний шатанд хангаж байгаагаа анхаарах ёстой. Мөн оюутан та үйлдвэрлэлийн дадлагаа ажил хэрэгч, бүтээлчээр гүйцэтгэх нь төгсөлтийн ажил болон улсын шалгалтаа 15

амжилттай өгөх урьдчилсан нөхцлийг хангах төдийгүй цаашид мэргэжлийн чиглэлээр амжилттай ажиллах бэлтгэл болж өгнө гэдгийг анхаарах нь зүйтэй. “Даатгал” мэргэжлийн үйлдвэрлэлийн дадлагын удирдамж Нэг. Ерөнхий зүйл “Даатгалын эдийн засаг” мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөрт тусгагдсан, сургалтын технологийн дагуу хийвэл зохих үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулахад энэхүү удирдамжийг мөрдөнө. “СанБС-ийн оюутны дадлагын ерөнхий журам”-ын дагуу оюутны тэнхимд эзэмшсэн онолын мэдлэг, чадварыг практик мэдлэг, чадвар, дадлаар баяжуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага дээр зохион байгуулах дадлагыг үйлдвэрлэлийн дадлага гэнэ. Үйлдвэрлэлийн дадлага нь бүхэлдээ танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгээ практиктай холбож, даатгалын мэргэжлийн ажлын дадлага эзэмшихэд чиглэгдэнэ. Дадлагын явцад оюутан хичээлээр олж авсан мэдлэг практик дээр хэрхэн баяжиж байгааг мэдэрч, мэдлэгээ ажил хэрэг болгоход суралцах, шинэлэг зүйлийг соргогоор тусгаж авах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Хоёр. Дадлагын ажлын зохион байгуулалт, дадлага хийх газар, хугацаа Үйлдвэрлэлийн дадлагыг хичээлийн жилийн 2-р улиралд, СанБС-ийн захирлын тушаалд үндэслэн зохион байгуулна. Бакалаврын оюутныг сургууль, дадлага хийлгэх гэрээ бүхий байгууллага, оюутны хооронд гурвалсан гэрээ хийж дараах байгууллагууд дээр гаргана. Үүнд : 1. Арилжааны даатгалын компаниуд; 2. Дадлагын хугацаа нийт 6 долоо хоног, 2 багц цаг байна. Дадлагыг хөтөлбөрөөс томилогдсон багш болон дадлага хийж буй газрын мэдлэг, туршлага сайтай албан тушаалтан, мэргэжилтнүүд удирдана. Дадлага удирдах багшийг мэргэжлийн чиглэлийг харгалзан хөтөлбөрийн удирдагч, дадлагын менежер хамтарч томилон, сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. Уг тушаалын дагуу оюутныг дадлагын бааз газарт хүргэж, дадлагын ажлыг албан ёсоор эхлүүлнэ. Дадлагын ажлын явцад асууж лавлах, тодруулах зүйл гарвал хөтөлбөрөөс томилогдсон удирдагч багшаас зөвлөгөө авч болно. Гурав. Дадлага удирдагчийн үүрэг 3.1 Оюутны дадлагыг удирдах багшийн үүрэг 1. Оюутныг тушаалын дагуу дадлагын бааз газарт хүргэж, дадлагын ажлыг албан ёсоор эхлүүлэх; 2. Оюутнуудын дадлага хийж буй байгууллага дээр очиж дадлагын ажлын явцтай биечлэн танилцаж, зөвлөгөө өгч байх; 3. Албан байгууллагаас оюутны дадлагын ажлыг хариуцаж буй ажилтантай холбоотой байж, хамтарч ажиллах, 4. Орон нутагт дадлага хийж буй оюутантай болон удирдагчтай тогтмол холбоо барьж дадлагын явцтай танилцах; 5. Дадлагын удирдамжийг хэрэгжүүлэхэд туслах, биелэлтэнд хяналт тавих, оюутнуудад дадлагын ажлын тайлан бичихэд арга зүйн туслалцаа үзүүлэх; 16

6. Оюутны дадлагын явцын талаар хөтөлбөрийн удирдагчид мэдээлж, санал тавих, тусламж дэмжлэг авах; 7. Оюутны хийсэн дадлагын тайлантай нарийвчлан танилцаж, 50 хүртэлх онооны үнэлгээ өгч, мэргэжлийн багш нараас бүрдсэн комиссын хамгаалалтанд оруулах. 3.2 Оюутныг дадлага хийлгэж буй байгууллагын хүлээх үүрэг. 1. Оюутны дадлагын удирдамжийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүх төрлийн мэдээлэл, заавар, гарын авлага, аргачлал болон шаардлагатай бусад материалаар хангаж, дадлагын удирдамжийг бүрэн хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх; 2. Оюутныг үйлдвэрлэлийн дадлага хийх боломж нөхцөл, ажлын байраар хангах. 3. Оюутны хийж буй ажил, ажлын цаг ашиглалт , бие даан ажиллаж буй байдал, бүтээлч санаачлага, идэвхи зүтгэл, хүмүүстэй харилцах байдал, соёлч, хичээнгүй, ажилсаг, тусархаг шинж чанарын т алаар ажиглалт хийж, хяналт тавих, зөвлөх. 4. Оюутны гүйцэтгэж байгаа дадлагын ажлын явц, үр дүнгийн талаар үнэлэлт дүгнэлт өгч, үйлдвэрлэлийн дадлагын үнэлгээний хуудасны холбогдох хэсгийг бөглөх; 5. Оюутны бичсэн дадлагын ажлын тайлантай нарийвчлан танилцаж, ололт дутагдлыг дүгнэж, дадлагын ажлын үр дүнгийн талаар тодорхойполт гаргаж сургуульд ирүүлэх. Дөрөв. Оюутны хүлээх үүрэг 1. Дадлага эхлэхээс өмнө дадлагын удирдамжтай танилцана. 2. Дадлагыг удирдамжийн дагуу гүйцэтгэх ба түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, удирдах багш, байгууллагаас оюутныг удирдахаар томилогдсон мэргэжилтнээр батлуулж ажиллана. 3. Дадлагын явцад тухайн байгууллагын үйл ажиллагаанаас удирдамжинд заасан үйл ажиллагаатай сайтар танилцаж, ажиглалт хийн тэмдэглэл хөтөлж, тайлан бичнэ /дадлагын тэмдэглэл, тооцооны эх материалыг тайланд хавсаргана/. 4. Байгууллагын дотоод журмыг мөрдөж ажиллахын сацуу байгууллагын мэдээллийн нууцыг задруулахгүй байж, санхүүгийн болон бусад баримтыг алдаж үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлж ажиллана. 5. Дадлага хийж буй газартаа сургуулиа сурталчлах, эрдэм дэлгэрүүлэн соёл түгээж, үлгэр жишээч байхыг эрхэмлэнэ. 6. Дадлагыг удирдамжийн дагуу чанартай гүйцэтгэж, тайланг хугацаанд нь хүлээлгэж өгнө. Тав. Дадлагын хугацаанд оюутны гүйцэтгэх ажил, үүрэг 5.1 Даатгалын менежмент хичээлээр: 1.Даатгалын байгууллагын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт: • Мэргэжлийн дадлага хийж байгаа даатгалын компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, компанийн ажилтнуудын ажил үүргийн хуваарь, компанийн дотоод дүрэм, журам, даатгалын менежер (ажилтны)-ийн баримтлан ажиллавал зохих ёс зүйн хэм хэмжээг судалж, танилцах; • Даатгалын компанийн үйл ажиллагаатай холбоотой УИХ, ЗГ, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан хууль, дүрэм, журам, бусад эрх зүйн актуудтай танилцах, шинэчилсэн өөрчлөлтүүдийг судалж, практикт зөрчилтэй байгаа асуудлуудыг тодорхойлох; • Дадлага хийж буй компани дээрээ даатгалын төрөл тус бүрээр даатгалын хамралтын байдлыг тодорхой судална. 2. Даатгалын байгууллагын даатгалын гэрээннй боловсрүулалт, андеррайтингийн үйл ажиллагаа: • Даатгалын бүтээгдэхүүний боловсруулалт, эрсдэлийн үнэлгээ болон хураамжийн 17

тооцооллын үндэслэл, даатгалын зүйлүүд болон даатгах эрсдэлийг тодорхойлох аргачлалд суралцах; • Даатгалын гэрээнүүдийг судлах, андеррайтинг хийх чадвар эзэмших; • 1-2 даатгалын гэрээнд андеррайтин г хийж, үнэлэлт дүгнэлт өгөх; • Даатгалын гэрээнүүдийн мэдээллийн сангийн бүрдүүлэлтийн байдлыг хянаж үзэх; • Даатгалын компаниудын гэрээ байгуулах нөхцөлийг нарийвчлан судалж, даатгуулагчтай биечлэн гэрээ байгуулж, байгууллагад тодорхой хэмжээний орлого оруулсан байна. 3.Даатгалын хохирол нөхөлтийн үйл ажиллагаа: • Даатгалын компанийн нөхөн олговор олгох журам, хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах; • Нөхөн төлбөрийн хүсэлтийг хүлээн авах болон шийдвэр гаргах зэрэг нөхөн төлбөрийн үйл ажиллагааны процессыг судлах; • Даатгуулагчийн нөхөн олговрын материалын бүрдүүлэлтэд эксперт хийх; • Даатгалын хохирлын нөхөн төлөлтийг тооцож байгаа аргуудтай танилцаж, нөхөн төлөлтийн тооцоо хийж тайланд хавсаргах. 4.Даатгалын байгууллагын маркетинг: • Дадлага хийж буй даатгалын компанийн маркетингийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх; • Даатгалын сурталчилгааны арга хэлбэрүүдийг судалж цаашид хэрхэн сайжруулах талаар судлах; • Зорилтот зах зээлийн судалгааг хэрхэн хийдэг талаар судалж энэ нь нийт даатгалын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийх; • Даатгалын зах зээлийн багтаамжийн болон өрсөлдөгчийн судалгааг тодорхойлох; • Дадлага хийж буй даатгалын компанийн зах зээлд эзлэх байр суурийг нийт дүнгээр болон даатгалын бүтээгдэхүүн тус бүрээр тодорхойлон гаргах; • Даатгалын компаниудад нэвтрүүлж байгаа шинэ даатгалын үйлчилгээг судлах. 5.Даатгалын компанийн санхүүгийн үйл ажиллагаа: • Даатгалын компанийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийх; • Даатгалын компанийн орлого, зардлын бүтэц, түвшингийн судалгаа хийх; • Даатгалын компанийн хөрөнгө, нөөцийн сангийн судалгаа хийх; • Төлбөрийн чадварын болон санхүүгийн үр дүнгийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, компанийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн байх; • Даатгалын компаниудын нөөцийн сан бүрдүүлэлтийн наймтын системийн аргатай танилцаж, тухайн компанийн нөөцийн санг аргачлалаар тооцож тайланд хавсаргах; • Даатгалын компаниудын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг судалж, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаанд оролцох боломжийг судлах. 5.2 Даатгалын актуар тооцоолол хичээлээр: 1. Даатгалын үнэлгээ тогтоох арга, аргачлалыг судлах. • Амь насны болон амьдралын даатгал; • Эд хөрөнгийн даатгал; • Хариуцлагын даатгал; • Санхүүгийн даатгал тус бүрээр үнэлгээ тогтоож байгаа аргачлалтай танилцаж, жишээгээр тайлбарлах; 2. Даатгалын тариф тооцох аргуудтай танилцсан байх. • Амьдралын амь насны даатгалын актуар тооцооны онцлогийг судалж, тодорхой даатгалын бүтээгдэхүүнийг сонгон авч, хураамжийн тооцооллыг хийх; • Эд хөрөнгө, хариуцлага, санхүүгийн даатгалын тарифыг ердийн актуараар тооцох; 5.3 Давхар даатгал хичээлээр: 18

1. Даатгалын компанийн гадаад үйл ажиллагаа, давхар даатгалын үйл ажиллагааны журмыг судлах; 2. Давхар даатгалын гэрээний нөхцөл, давхар даатгалын гэрээ байгуулах аргуудтай танилцах; 3. Даатгалын компанийн давхар даатгалын үйл ажиллагаанд оролцох оролцоог судалж тайланд тусгах; 4. Дадлага хийж буй компанийн давхар даатгалын компанийн хийсэн гэрээний нөхцлийг судалж тайланд тусгах. Зургаа. Дадлагын үнэлгээ, тайлан хамгаалалт Дадлага хийх хугацаандаа оюутан дадлагын удирдамж, ажлын төлөвлөгөөний дагуу үзэж судалсан зүйлсээ өдөр бүр бичиж тэмдэглэн, тайланг тухай бүр бичиж байна.Өдөр тутам бичсэн тайлангийн уялдаа холбоо, агуулгыг хянаж дадлагын хугацааны эцэст нэгдсэн тайлан бичнэ. Дадлагын тайланд УИХ, ЗГ, СЗХ-с гаргасан холбогдох заавар, журам, тогтоол болон ном, лекцийг шууд хуулбарлахыг хориглоно. Оюутан дадлага хийсний үр дүнд даатгалын эдийн засгийн мэргэжлийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах ур чадварыг эхний шатанд хангаж байгаагаа анхаарах ёстой. Түүнчлэн үйлдвэрлэлийн дадлагаа ажил хэрэгч, бүтээлчээр гүйцэтгэх нь төгсөлтийн ажил бичих болон улсын шалгалтаа амжилттай өгөх урьдчилсан нөхцлийг хангах төдийгүй цаашид мэргэжлийн ажилдаа амжилттай ажиллах бэлтгэл болж өгнө гэдгийг анхаарах нь зүйтэй. 6.1 Дадлагын үнэлгээ Оюутны дадлагаар эзэмшсэн мэдлэг, чадварыг 100 оноогоор үнэлэх ба үнэлгээний бүтэц дараах байдалтай байна. • Оюутан дадлагажих ажлын гүйцэтгэлээс 40 хүртэл оноо авна. Үүнд дадлага удирдсан мэргэжилтний үнэлгээ 15 хүртэл, удирдсан багшийн үнэлгээ 25 хүртэл оноо байна. Гүйцэтгэлийг оюутны ажилласан цагийн бүртгэл, удирдаж буй багшийн хийсэн үечилсэн хяналт, шалгалтын дүн, ажил олгогчоос /буюу удирдсан мэргэжилтнээс/ өгсөн тодорхойлолт, үнэлгээг харгалзана. Удирдсан мэргэжилтэн оюутанд өгөх тодорхойлолт, үнэлгээгээ тухайн байгууллагын албан бичгийн хуудсан дээр бичиж, гарын үсгээ зурсан байх ба дарга/захирлын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. Тодорхойлолтонд удирдсан мэргэжилтний албан тушаал, овог, нэрийг тодорхой бичсэн байх шаардлагатай. • Дадлагын ажлын гүйцэтгэл, тайлангийн агуулга, тайланд тусгагдах асуудлууд бүрэн тусгагдсан эсэхээс хамаарч 50 хүртэл оноо авна. • Оюутан дадлагын тайлан хамгаалалт 10 хүртэл оноо байна. Дадлагын тайланг тайлан хамгаалалтын зааврын дагуу ажлын товч тайланг бичихийн зэрэгцээ дадлагын удирдамжид заагдсан хичээлүүдийн холбогдох чиглэлүүдээр ололттой ба дутагдалтай тал,онол, практикийн уялдаа, өөрийн хийсэн судалгаа санал, бодол дүгнэлтээ тодорхой бичвэл зохино. Тайланг дадлага дууссанаас хойш 7 хоногийн дотор удирдагч багшид хураалгаж сургуулийн захирлын тушаарлаар томилогдсон багш нарын багт тогтоосон хугацаанд хамгаална. Комисс оюутнаас танхимд үзсэн онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадварыг шалгах асуултад хариулт авч, харилцан ярилцаж, гүйцэтгэлийг нь дадлагын хөтөлбөртэй харьцуулан үнэлгээгээ гаргана.

19

“Санхүүгийн дунд шатны нягтлан бодох бүртгэл” “Санхүү эдийн засгийн шинжилгээ” хичээлүүдээр мэргэжлийн бус ангийн оюутнуудын гүйцэтгэх үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр Нэг. Ерөнхий зүйл 1.1 Дадлага хийх хугацаа Сургалтын төлөвлөгөөний лагуу санхүүгийн тэнхимийн татвар, даатгал, санхүүгийн мэдээлэл зүйн ангийн оюутнууд хичээлийн VI улирлын төгсгөлд “Санхүүгийн бүртгэл” “Зардлын бүртгэл” “Санхүү эдийн засгийн шинжилгээ” хичээлээр нийт 6 долоо хоног үйлдвэрлэлийн дадлага хийнэ. 1.2 Үйлдвэрлэлийн дадлагын бааз газар Санхүүгийн тайлан гаргадаг, дадлагын хөтөлбөрт заагдсан зүйлийг үзэж танилцах бүрэн боломжтой газар (төрийн өмчинй эсвэл хувийн компани)байна. 1.3 Дадлагын зорилго /Аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагдах НББ-ийн анхан шатны баримт, журнал, дэлгэрэнгүй бүртгэлийн маягуудтай танилцаж, баримт бүрдүүлж санхүүгийн тайлан гаргах, бүтээгдэхүүн , үйлчилгээний нэр төрлтийг тодорхойлон зардлын бүтцийг судалж, ангилах, зардал хуримтлуулан бүртгэж үйлдвэрлэсэн ба борлуулсан нийт болон нэгж бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж сурах зорилготой. Мөн аж ахуйн нэгж байгууллагын нийтлэгддэг болон нийтлэгддэггүй санхүүгийн тайланд үндэслэн төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэх, хөрөнгө капиталын ашиглалтын байдалд шинжилгээ хйиж үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлнэ. Хоёр. Үйлдвэрлэлийн дадлага 2.1 Дадлагын удирдамж 1. Хөтөлбөрт заагдсан зүйлийг бүрэн хэмжээгээр үзэж танилцах бүх талын боломжоор хангагдсан бааз газрыг оюутан сонгон түүнийг тушаалаар баталгаажуулах бөгөөд хүндэтгэх шалтгаангүйгээр анхны хуваарьт газрыг өөрчлөхгүй байх нь зүйтэй. 2. Оюутан дэлгэрэнгүй хөтөлбөрийн дагуу үйлдвэрлэлийн дадлагыг гүйцэтгэнэ. Дадлагад гарахын өмнө оюутны үйлдвэрлэлийн дадлага удирдах багш нарын хуваарь гаргаж (нэг газар хийж байгаа оюутнуудын нэг багш удирдана)түүний дагуу багш оюутнууд дадлагын тухайн газрын холбогдох хүмүүстэй ярилцаж эхлүүлэх ба дадлагын явцтай газар дээр нь танилцаж зөвлөгөө өгөх зэргээр дадлагын явцад хяналт тавьж ажиллана. 3. Оюутан хуваарьт газраа очмогц дадлагын удирдагчийн томилуулж дадлагын хөтөлбөрийг үндэслэн дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж дадлагын удирдагчаар батлуулна. 4. Оюутан үйлвэрлэлийн дадлага хийсэн тухай байгууллагын тодорхойлолт авч тайланд хавсаргана. Тодорхойлолт тухайн байгууллагын албан бичгийн хуудсан дээр хийгдэж дарга, гарын үсэг зурагдан тамга тэмдэг дарагдсан байна. Тодорхойлолтод дадлагын удирдагчийн албан тушаал, овог нэрийг тодорхой бичүүлсэн байх шаардлагатай. 5. Оюутан хүндэтгэх шалтгааны улмаас цөөн хоногоор дадлагад гарч чадаагүй бол нөхөн хийхийг зөвшөөрнө. Дадлага хийсэн хоногийн тоо нийт хуагцааны 1/3- ээс бага байвал нөхөн хийлгэх, нөхөн хийх боломжгүй бол дадлага хийгээгүйд тооцно. 6. Оюутан байгууллагын мэдээллийн нууцыг задруудахгүй байж, баримтыг алдаж үрэгдүүлэхээс болгоомжлон баримт, материалтай танилцахдаа удирдагчийн болон эрх бүхий албан тушаалнаас зөвшөөрөл авсан байдал зохино. Мөн баримтыг гадагш авч явах зэргээр байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхаас гадна ажилтнуудтай харилцахдаа эелдэг, соёлч байдлыг эрхэмлэнэ.

20

2.3 Үйлдвэрлэлийн дадлагын дэлгэрэнгүй хөтөлбөр 2.2а. Санхүүгийн бүртгэл хичээлээр 1. Дадлага хийхээр очсон газрынхаа үйл ажиллагааны зохион байгуулалт, технологитой танилцаж бизнесийн байгууллагын ажил эрхэлдэг арга барил, онцлогийг мэдэж авах; 2. Технологийн горим, байгууллагын онцлогийн дагуу явагдаж буй үйл ажиллагааны үе шат бүрээр, тэрчлэн тусгай юм уу онцлог учир шалтгаанаас үүдэж хэрэгжсэн ажил гүйлгээний анхан шатны баримт бүрдүүлж буй болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, улмаар санхүүгийн тайлан гаргаж байгаа байдлыг дадлага хйисэн газрынхаа бодит жишээн дээр үзэж энэ талаар дадлага эзэмшиж, танхимд олж мэдсэнээ бататгах; 3. Дадлага хийгч оюутан дээрх хоёр зүйлийг хэрэгжүүлсний дараагаар: А. Дадлага хийж буй газрынхаа тухайн оны аль нэг улирлын эцэст гаргаж баталгаажуулсан санхүүгийн тайлангаас хөрөнгө ба эх үүсвэрийнх нь эцсийн үлдэгдлийг дансны шинэ жагсаалт, кодын хуулж аваах (энэ нь оюутны хөтлөх дансны эхний үлдэгдэл болно.) Б. Мөн газрынхаа үйл ажиллагааны төрөл тус бүрийн анхан шатны баримтуудаас загвар болгож хуулж авах (юуны баримт хэд орчим байж болохыг 5-д заасан байга) В. Дээрхи б-д зааснаар бүрдүүлсэн баримтуудаар журналд бичиж дансдад харилцуулах. Г. 3-ын а-д заасны дагуу хуулж авсан үлдэгдлийг “Т” дансдын (ийм дасндыг тусгайд нь нээсэн байх хэрэгтэй ) эхний үлдэгдэл болгон авч 3-ын б-д дурдасны дагуу хйисэн журналуудыг үндэслэн уг “Т” дансанд бичиж тохируулах. Д. Бүрдүүлсэн үзүүлэлтээрээ дансдын үлдэгдлийг хянан үзэх ба шаардлагатай гэж үзвэл холбогдож зохицуулга хийх (дадлага хийж буй газрын нягтлан бодогчийн зөвлөснөөр тохируулах бичилт хийх, засварлах, эсвэл баримт буюу ажил гүйлгээг нэмэх гэх мэт). С. Үүний дараа гүйлгээний баланс гаргаж хаалтын бичилт хйих,санхүүгийн тайлан нөхөж дадлага хийж буй газрын нягтлан бодогчоороо хянуулж зөвлөгөө авах. 4. Анхан шатны баримт нь дадлага хийж буй газрын 200...оны үйл ажиллагааны аль ч сарынх (тухайлбал бара материалын орлогын юмуу, зарлагыг баримт гэхэд л 1-р сарын 15-ны 2 ширхэг баримт 6-р сарынхаас бас хэдэн баримт гэхчлэн ) байж болно. Гэхдээ уг газрын эрхэлдэг үйл ажиллагааны агуулга бүтцийг бүх талаар хамруулсан үзүүлэлтэй байвал зохино. Анхны баримтын маягт нь тухайн газарт хэрэглэж байгаагаар, эсвэл өөр маягийнх ч байж болох ба анхны баримтанд тусгагдсан ажил гүйлгээний агуулга ба тоон үзүүлэлт нь ч гэсэн тухайн газарт тэр байдлаар байх албагүй. Гол нь анхан шатны баримтын маягтын талаар мэдлэг олж авах ёстой. 5. Дадлагаар бүрдүүлэх бармит /дор заасан төрөл ба тоооноос илүү байж ч болно./ a. Түүхий эд материалын орлогын баримт 5 хүртэл, зарлагынх 10-аас доошгүй ширхэг. b. Бараа,бүтээгдэхүүн гэх мэт худалдах зориулалтын зүйлсийн орлогын баримт 5-аас илүүгүй ширхэг /үүний дотор гадаадаас авсан зүйлийн баримт 1 ширхэг/ зарлагынх нь 10аас дээшгүй ширхэг. c. Кассын орлогын баримт 6 ширхэг, зарлагынх 10 ширхэг. d. Харилцахын хуулга 1 долоо хоногийнхоос доошгүй. e. Сарын эцсийн цалингийн цэс 1 ширхэг /тухайн газрын нийт ажилчидын/ f. Тухайн газраас бэлэн мөнгө авахаар бичсэн чек /хүчингүй болсон байхад ч гэмгүй цохолтуудтай/ g. Харилцахаас мөнгө авахаар бичсэн чек /хүчингүй болсон байхад ч гэмгүй/ h. Эд хариуцагч хэн нэгэн хүний тооцоо бодсон акт 1 ширхэг i. Аль нэг газартай тооцоо нийлсэн акт, тооцооны туслахын маягт /тус бүр 1 ширхэг/ j. Аль нэг төрлийн хөрөнгийн тооллогын бүртгэл зөвхөн 1 хуудас /үндсэн хөрөнгө,бага үнэтэй зүйлсийнх хэрэггүй/ 21

k. Цалингийн карт, ажлын бүртгэлийн карт /1 хүнийх/ эмнэлэгийн хуудас, үндсэн хөрөнгийн аль нэг нэгээр нээж хөтөлсөн дэлгэрэнгүй бүртгэлийн карт тус /тус бүр 1 ширхэг / 6. 5-ын а-гаас д-гийн үзүүлэлтээр оюутан журнал бичин “Т” дансдыг хөтөлж,Санхүүгийн тайлан гаргах учир нэг төрлийн баримтын агуулга зөвхөн нэг төрлийн ажил гүйлгээнийх байх нь зохисгүй оюутан ч дадлага удирдаж буй нягтлан бодог ч анхаарах хэрэгтэй. Тухайлбал, кассын зарлага гэхэд л зөвхөн банкинд хүргүүлээд байсны 10 баримт байх биш, төрөл бүрийн зардал болгосон, төлбөр хйиснийх байх нь зүйтэй. Иймээс тухайн газарт үнэхээр олон төрлийн ажил гүйлгээ гардаггүй бол тэр төрлийн ажиллагаагаар байж болох ажил гүйлгээдийн баримтуудыг зохиомлоор гаргаж оюутанд ч өгч болно. 7. 5-ын с,ж,к,л,м-ийн үзүүүлэлтээрх ажил гүйлгээдийн зарим нь дэр дурдсан бичилтүүддэ хамаарна. 8. Оюутны хувьд дадлага хийж буй газрынхаа дотоод дүрэм горимд захирагдах, тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нууцыг чандлан хадгалах,аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль, дүрэм,заавартай танилцах нь бас нэг чухал дадлага болно гэдгийг анхаарах хэрэгтэй. 9. Дадлагын ажил хэрхэн гүйцэтгэсэн тухайн албан тодорхойлолт ба үнэлэлтийг дадлага хийсэн газраасаа авчирна. 10. Оюутан нь дадлага дуусгаснаас хойш 1 сарын дотор дадлагын тайлангаа дооорх бүтцээр гаргаж дадлагын удирдагч газраасаа авчирна. 1. Бүрдүүлсэн баримт 2. Хөрөнгө, эх үүсвэрийн нэр дүнгийн жагсаалт /эхний үлдэгдэл/ 3. Журнал дэлгэрэнгүй бүртгэл 4. Хөтөлсөн бүх “ Т” данс /данс бүрийг тусгай цаасан дээр бичсэн байх/ 5. Санхүүгийн эцсийн үр дүнг тодорхойлж хаалтын бичилт хийж татвар тооцсоноорх гүйлгээний баланс бүх дансдаар/ 6. Бүх маягтыг бүрэн нөхмөн санхүүгийн тайлан 7. Дадлага хйисэн газрын тодорхойлолт 8. Тайлан хамгаалахад эдгээр 7 төрлийн материал бүрдүүлсэн, тэдгээр нь хоорондоо уялдаатай байх шаардлагатай. 2.2б. зардлын бүртгэл хэсгээр 1. Дадлага хийхээр очсон газрынхаа үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны зардлын бүтцийг судалж ангилна. 2. Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн үйлчилгээний болон үйл ажиллагааны зардлын бүтцийг судалж ангилна. 3. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг тооцолт нь санхүүгийн бүртгэлээр цуглуулсан анхан шатны баримтайгааа уялдсан байх ба дараах агуулгатай байна. a. Материалын зардлын тооцоолол бүртгэл Материалын үнэлж авч байгаа журам, сонгож авсан тайлант хугацааны зардлын тооцоолол, бртгэлийг авч үзэн, өртөг тооцохын тулд үйлдвэрлэл үйл ажиллагаанд зарцуулсан өртгийн объект тус бүрээр нээгдсэн зардлын дансанд бүртгэнэ. b. Хөдөлмөрийн зардлын тооцоолол, бүртгэл 10-аас доошгүй ажилтны 1 сарын цалинг давтан бодож цалингийн тооцооны хүснэгтийг тухайн сараар бэлтгэж хөөдлммөрийн шууд болон шууд бус зардлыг тооцоолон бүртгэнэ. c. Үйлчилгээний нэгжийн зардлын бүртгэл Тухайн сард үйлчилгээний нэгжүүдэд гарсан зардлыг бүртгэсэн түүнийг үндсэн үйлдвэрлэлийн нэгжүүдэд аль тохирожтой хялбар аргаар хуваарилан шингээнэ. 4. Үйлвэрлэлийн нэгдмэл зардлыг гүйцэтгэлээр нь өртгийн тайланг дундаж өртгийн аргаар гаргаж, үйлвэрлэсэн нийт болон нэгж бүтээгдэхүүний өртгийг тооцно. Олон төрлийн 22

бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол дор хаяж 3 төрлийн бүтээгдэхүүнийг төлөөлүүлэн авч болно. 5. Эцэст нь борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайлан гаргана. Дээрх бүх бүртгэл тооцоололт нь оюутны хйисэн санхүүгийн бүртгэлийн дадлагын ажилтай тохирсон уялдаа холбоотой байх ёстой гэдгийг анхаарна уу? 2.2в. Санхүү эдийн засгийн шинжилгээ хичээлээр Санхүүгийн бүртгэл хичээлийн дадлагаар хийсэн санхүүгийн тайландаа дараахи шинжилгээг хийнэ. Шинжилгээ хийх санхүүгийн тайлан нь иж бүрэн шинжилгээ хйиж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байгаа бол нэмэлт хийж засварлахыг зөвшөөрнө. Санхүү эдийн засгийн шинжилгээний хичээлээр дараах зүйлийг хийнэ. 1. Балансын зүйл ангиудын бүрэлдэхүүн, харилцан уялдааг тодорхойлох. Уг тооцоог хийхдээ эх үүсвэрийн болон хөрөнгийн бүтэц, эргэлтийн хөрөнгийн зохистой хэмжээ, өөрийн капиталын хэмжээ, хөрөнгө тус бүрийн санхүүжилтийг харуулах зэргээр тодорхойлж дүгнэлт өгөх. 2. Хөрөнгө эх үүсвэрийн бүрэлдэхүүн динамикийг шинжилж дүгнэлт өгөх. Санхүүгийн бие даасан байдал, өөрийн капиталын бүрэлдэхүүн, өсөлт хэлбэлзлийг үнэлж дүгнэлт өгөх. 3. Санхүүгийн тогтвортой байдлыг үнэлж дүгнэлт өгөх. Санхүүгийн бие даасан байдал, өөрийн капиталын бүрэлдэхүүн, санхүүгийн тогтвортой байдал, эргэлтийн болон удаан гүйлгээтэй хөрөнгийн санхүүжилт, гадаад эх үүсвэрийн оролцоо, түүний бүтцийг тодорхойлж дүгнэлт өгөх. 4. Төлбөрийн чадварыг үнэлж дүгнэлт өгөх. Эргэлтийн хөрөнгийн нөхөлтийн коэффициент, төлбөр, эргэлтийн хөрөнгийн дотоод бүрэлдэхүүн зэрэг үзүүлэлтүүдийн өөрчлөлт, тэдгээрт нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээ. 5. Оруулсан болон зарцуулсан нөөцийн ашиглалтын эрчим, капиталын ачаалалын үзүүлэлтүүдийг тооцож үнэлэлт өгөх. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлт, тэдгээрт нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээ. 6. Ашигт ажиллагааны үзүүлэлтүүдийг тодорхойлж үнэлэлт өгөх. Ашгийг тодорхойлж түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээ хийх. 7. Орлогын бүтэц бүрэлдэхүүн хуваарилалтыг шинжилгээ. Орлогын тооцоолол түүний өсөлтийн харьцаанд үнэлэлт өгөх. Орлогын бүтэц бүрэлдэхүүн хуваарилалтыг судалж дүгнэлт өгөх. 8. Зах зээлийн идэвхжилтийг тодорхойлж үнэлгээ өгөх. 9. Капиталын зардал ба хөшүүргийн шинжилгээ Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, урт хугацааны нэгжид ноогдох ашиг, тэдгээрт нөлөөлсөн хүчин зүйлийгтодорхойлж үнэлэлт өгөх. Гурав. Тайлан бичиж хамгаалах, тайланг үнэлэх журам 3.1 Дадлагын тайланг оюутан бүр дадлагад гарсан хичээл тус бүрээр бүлэглэн нэгдсэн байдлаар бичнэ. Дадлагын тайланг хөтөлбөрт заасны дагуу бичиж бүрдүүлэх ба холбогдох маягт, хүснэгтийг бүрэн нөхөж хавсаргасан байна. 3.2 Тайлан хөтөлбөрт заасан зүйлийг бүрэн хамарч агуулгын хувьд хичээлээр олж авсан онолын мэдлэгийг практик тодорхой жишээн дээр хэрэглэсний үр дүнд ямар ойлголт олж авсанаа болон энэ талаар өөрийн санал дүгнэлтээтухайн байгууллагын үйл ажиллагаатай холбон тодорхой бичиж дүгнэлт өгнө. Тайлан зөвхөн заавар журам, онолыг хуулбарласан зааварчлагын шинжтэй биш, хөтөлбөрийн дагуу практик үйл ажиллагаанд тулгуурласан байх ёстой бөгөөд энэ нь тайланг хамгаалуулж үнэлэлт өгөх гол шалгуур болно. 3.3 Үйлдвэрлэлийн дадлагын тайланг дадлагын тайланг хураалгаснаас хойш 1 сарын хугацаанд багтааж хамгаалсан байна.энэ хугацаанд багтаж тайлангаа өгөөгүй, хамгаалаагүй оюутанд хангалтгүй үнэлэлт өгнө. Хангалтгүй үнэлэлт авсан оюутан үйлдвэрлэлийн дадлагын дахин хийнэ. 3.4 Шаардлагатай гэж үзвэл дадлагын тайланг тэнхимээс шийдвэрлэсний дагуу багш нар 23

хамтран хамгаалуулж болно. 3.5 Оюутны дадлагын үнэлгээг шалгалтын нэг адил хичээл тус бүр дээр оноогоор дүгнэж дадлага хйисэн хичээлүүдийн дундаж дүнгээр эцсийн үнэлгээг тавина. 3.6 Дадлагын ажлын тайланг үнэлэхдээ дадлагын хөтөлбөрийг бүрэн хамруулсан, өөрөө хийж туршсан, дадлагын бааз газрын үйл ажиллагааны болон бусад онцлогийгхэрхэн тусгаж танхимд үзсэн онолын мэдлэгээ практик туршлагаар бататган дадлага, чадвар хэр эзэмшсэн байдлыг харгалзан дараах оноогоор дүгнэнэ. Онооны хуваарилалт: A. Байгууллагын удирдагчийн тодорхойлолт 10 оноо B. Хөтөлбөрийг бүрэн хамруулсан байдал 25 оноо C. Байгууллагын онцлогийг тусгасан байдал 20 оноо D. Дадлага чадвар эзэмшсэн байдал /хариут/ 25 оноо E. Тайлангийн боловсруулалт, бүрдүүлэлт 20 оноо “Санхүүгийн дунд шатны нягтлан бодох бүртгэл”, “Зардлын бүртгэл” хичээлээр мэргэжлийн ангийн оюутнуудын гүйцэтгэх танхимын болон үйдвэрлэлийн дадлагын хөтөлбөр Нэг. Ерөнхий зүйл 1.1 Дадлага хийх хугацаа Эдгээр хичээлээр сургалтын төлөвлөгөөний дагуу өдрийн ангийн оюутнууд IV улирлын төгсгөлд хоёр долоо хоног танхимын, дөрвөн долоо хоног үйлдвэрлэлийн оройн анги V, эчнээ анги VI улирлын төгсгөлд “Аудит”, “Санхүү эдийн засгийн шинжилгээ” хичээлүүдийн хамт хоёр долоо хоног танхимын, таван долоо хоног үйлдвэрлэлийн дадлага хийнэ. 1.2 Үйлдвэрлэлийн дадлагын бааз газар Бүтээгдэхүүн үйлдвэрлэн өртөг зардал тооцож, санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж байгууллага (төрийн өмчийн эсвэл хувийн компани). 1.3 Дадлагын зорилго Аж ахуй үйл ажиллагаанд шаардагдах НББ-ийн анхан шатны баримт, журнал, дэлгэрэнгүй бүртгэлийн маягтуудтай танилцаж, баримт бүрдүүлж санхүүгийн тайлан гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлон зардлын бүтцийг судалж ангилах, зардал хуримтлуулан бүртгэж үйлдвэрлэсэн ба борлуулсан нийт болон нэгж бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж сурах зорилготой. Хоёр. Танхимын дадлага 2.1 Танхимын дадлага нь оюутан танхимд үзсэн зүйлээ практик тодорхой жишээтэй холбон дахин сэргээж үзэх, үйлдвэрлэлийн дадлагын бааз газрын олдоц ховор байдгаас практик үйл ажиллагаанд ойртуулсан сургалт явуулах замаар тэдэнд практик чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалын нэг хэлбэр юм. 2.2 Тэнхимээр хэлэлцүүлж батлагдсан, танхимын дадлагад зориулж хичээл тус бүрээр бэлтгэсэн материалын дагуу оюутнууд дадлагад гарахын өмнө танхимын дадлагыг сургууль дээр мэргэжлийн хичээлийн багш нарын удирдлага дор өдрийн анги “Санхүү, Зардлын бүртгэл”, VI, VIII улиралд, оройн анги “Санхүүгийн бүртгэл”, “Зардлын бүртгэл”, “Аудит”, “Санхүү эдийн засгийн шинжилгээ” хичээлүүдээр V улиралд, эчнээ анги VI улиралд тус бүр 2 долоо хоног хийнэ. 2.3 Танхимын дадлагыг гаргасан хуваарийн дагуу хичээлийн нэгэн адил гүйцэтгэж. Удирдаж байгаа багш оюутны ирцийг бүртгэхийн зэрэгцээ явцыг үнэлж дадлагын төгсгөлд оюутан тус бүрд үнэлгээ өгнө. Оюутныг ирц болон явцын үнэлгээгээр үнэлнэ. Хичээл тус бүрээр авсан 24

дүнг дундажлах замаар үнэлгээг гаргана. 2.4 Танхимын дадлагын 1/3 –ээс дээш цагт суугаагүй, дадлагаар хийсэн ажил нь шаардлага хангаагүй оюутныг нөхөн хийх боломжгүй бол танхимын дадлага хийгээгүйд тооцож үйлдвэрлэлийн дадлагад гаргахгүй. Гурав. Үйлдвэрлэлийн дадлага 3.1 Үйлдвэрлэлийн дадлага 1. Хөтөлбөрт заагдсан зүйлийг бүрэн хэмжээгээр үзэж танилцах бүх талын боломжоор хангагдсан бааз газрын оюутан сонгон түүнийг тушаалаар баталгаажуулах бөгөөд хүндэтгэх шалтгаангүйгээр анхны хуваарьт газрыг өөрчлөхгүй байх нь зүйтэй. 2. Оюутан дэлгэрэнгүй хөтөлбөрийн дагуу үйллдвэрлэлийн дадлагыг гүйцэтгэнэ. Дадлагад гарахын өмнө. Оюутны үйлдвэрлэлийн дадлага удирдах багш нарын хуваарь гаргаж (нэг газар хийж байгаа оюутнуудыг нэг багш удирдана) түүний дагуу багш оюутны дадлагыг тухайн газрын холбогдох хүмүүстэй ярилцаж эхлүүлэх ба дадлагын явцтай газар дээр нь танилцаж зөвлөгөө өгөх зэргээр дадлагын явцад хяналт тавьж ажиллана. 3. Оюутан хуваарьт газраа очмогч дадлагын удирдагчийг томилуулж дадлагын хөтөлбөрийг үндэслэн дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж дадлагын удирдагчаар батлуулна. 4. Оюутан үйлдвэрлэлийн дадлага хийсэн тухай байгууллагын тодорхойлолт авч тайланд хавсаргана. Тодорхойлолт тухайн байгууллагын албан бичгийн хуудсан дээр хийгдэж дарга, захиралын гарын үзэг зурагдан тамга тэмдэг дарагдсан байна. Тодорхойлолтод дадлагын удирдагчийн албан тушаал, овог нэрийг тодорхой бичүүлсэн байх шаардлагатай. 5. Оюутан хүндэтгэх шалтгааны улмаас цөөн хонгоор дадлагад гарч чадаагүй бол нөхөн хийхийг зөвшөөрнө. Дадлага хийсэн хоногийн нийт хугацааны 1/3 –ээс бага байвал нөхөн хийлгэх, нөхөн хийх боломжгүй бол дадлага хийгээгүйд тооцно. 6. Оюутан байгууллагын мэдээллийн нууцыг задруулахгүй байж, баримтыг алдаж үрэгдүүлэхээс болгоомжлон баримт, материалтай танилцахдаа удирдагчийн болон эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авсан байвал зохино. Мөн баримтыг гадагш авч явах зэргээр байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхаас гадна ажилтнуудтай харилцахдаа эелдэг, соёлч байдлыг эрхэмлэнэ. 3.2 Дадлагын дэлгэрэнгүй хөтөлбөр 3.2а. Санхүүгийн бүртгэл хичээлээр 1. Дадлага хийхээр очсон газрынхаа үйл ажиллагааны зохион байгуулалт, технологитой танилцаж бизнесийн байгууллагын ажил эрхэлдэг арга барил, онцлогыг мэдэж авах. 2. Технологийн горим, байгууллагын онцлогийн дагуу явагдаж буй үйл ажиллагааны үе шат бүрээр, тэрчлэн тусгай юмуу онцлог учир шалтгаанаас үүдэж хэрэгжсэн ажил гүйлгээний анхан шатны баримт бүрдүүлж буй болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, улмаар санхүүгийн тайлан гаргаж байгаа байдлыг дадлага хийсэн газрынхаа бодит жишээн дээр үзэж энэ талаар дадлага эзэмшиж, танхимд олж мэдсэнээ бататгах: 3. Дадлага хийгч оюутан дээрх хоёр зүйлийг хэрэгжүүлсний дараагаар: a) Дадлага хийж буй газрынхаа тухайн оны аль нэг улирлын эцэст гаргаж баталгаажуулсан санхүүгийн тайлангаас хөрөнгө ба эх үүсвэрийнх нь эцсийн үлдэгдлийг дансны шинэ жагсаалт, кодын хуулж авах (энэ нь оюутны хөтлөх дансны эхний үлдэгдэл болно). b) Мөн газрынхаа үйл ажиллагааны төрөл тус бүрийн анхан шатны баримтуудаас загвар болгож хуулж авах (юуны баритм хэд орчим байж болохыг 5-д заасан байгаа) c) Дээрх b-д зааснаар бүрдүүлсэн баримтуудаар журналд бичиж дансдад харилцуулах d) 3-ын а-д заасны дагуу хуулж авсан үлдэгдлийг “Т” дансдын (ийм дансдыг тусгайд нь нээсэн байх хэрэгтэй) эхний үлдэгдэл болгон авч 3-ын b-д дурдсаны дагуу хийсэн журналуудыг үндэслэн “Т” дансдад бичиж тохируулах 25

e) Бүрдүүлсэн үзүүлэлтээрээ дансдын үлдэгдлийг хянан үзэх ба шаардлагатай гэж үзвэл холбогдох зохицуулга хийх (дадлага хийж буй газрын нягтлан бодогчийн зөвлөсөнөөр тохируулах бичилт хийх, засварлах, эсвэл баримт буюу ажил гүйлгээ нэмэх гэх мэт). f) Үүний дараа гүйлгээний баланс гаргаж хаалтын бичилт хийх, санхүүгийн тайлан нөхөж дадлага хийж буй газрын нягтлан бодогчоороо хянуулж зөвлөгөө авах 4. Анхан шатны баримт нь дадлага хийж буй газрын 200... оны үйл ажиллагааны аль ч сарынх (тухайлбал бараа материалын орлогын юмуу, зарлагын баримт гэхэд л 1-р сарын 15-ны 2 ширхэг баримт, 6-р сарынхаас бас хэдэн баримт гэхчлэн) байж болно. Гэхдээ уг газрын эрхэлдэг үйл ажиллагааны агуулга бүтцийг бүх талаар хамруулсан үзүүлэлттэй байвал зохино. Анхны баримтын маягт нь тухайн газарт хэрэглэж байгаагаар, эсвэл өөр маягийнх ч байж болох ба анхны баримтанд тусгагдсан ажил гүйлгээний агуулга ба тоон үзүүлэлт нь ч гэсэн тухайн газарт гарсан тэр байдлаар байх албагүй. Гол нь анхан шатны баримтын талаар мэдлэг олж авах ёстой. 1. Дадлагаар бүрдүүлэх баримт (доор заасан төрөл ба тооноос илүү байж ч болно): А. Түүхий эд материалын орлогын баримт 5 хүртэл, зардагынх 10-аас доошгүй ширхэг Б. Бараа, бүрээгдэхүүн гэх мэт худалдах зориулалтын зүйлсийн орлогын баримт 5-аас илүүгүй ширхэг (үүний дотор гадаадаас авсан зүйлийн баримт 1 ширхэг), зарлагынх нь 10-аас дээшгүй ширхэг В. Кассын орлогын баримт 6 ширхэг, зарлагынх 10 ширхэг Г. Харилцахын хуулга 1 долоо хоногийнхоос доошгүй Д. Сарын эцсийн цалингийн цэс 1 ширхэг (тухайн газрын нийт ажиллагчдын) Е. Тухайн газраас бэлэн мөнгө авахаар бичсэн хувь хүний өргөдөл (хийсэн цохолтуудтай) Ж. Харилцахаас мөнгө авахаар бичсэн чек (хүчингүй болсон байхад ч гэмгүй) И. Эд хариуцагч хэн нэгэн хүний тооцоо бодсон акт 1 ширхэг К. аль нэг газартай тооцоо хийсан акт, тооцооны туслахын маягт (тус бүр 1 ширхэг) Л. Аль нэг төрлийн хөрөнгийн тооллогын бүргэл зөвхөн 1 хуудас (үндсэн хөрөнгө, бага үнэтэй зүйлсийнх хэрэггүй) М. Цалингийн карт, ажлын бүртгэлийн карт (1 хүнийх), эмнэлэгийн хуудас, үндсэн хөрөнгийн аль нэг нэрээр нээж хөтөлсөн дэлгэрэнгүй бүртгэлийн карт (тус бүр 1 ширхэг) 6. 5-ын а-гаас д-гийн үзүүлэлтээр оюутан журнал бичин “Т” дансдыг хөтөлж санхүүгийн тайлан гаргах учир нэг төрлийн баримтын агуулга зөвхөн нэг төрлийн ажил гүйлгээнийх байх нь зохисгүйг оюутан ч дадлага удирдаж буй нягтлан бодогч ч анхаарах хэрэгтэй. Тухайлбал, кассын зарлага гэхэд л зөвхөн банкинд хүргүүлээд байсны 10 баримт байх биш , төрөл бүрийн зардал болгосон, төлбөр хийсэнийх байх нь зүйтэй. Иймээс тухайн газарт үнэхээр олон төрлийн ажил гүйлгээ гардаггүй бол тэр төрлийн ажиллагаагаар байж болох ажил гүйлгээдийн баримтуудыг зохиомлоор гаргаж оюутанд өгч болно. 7. 5-ын е, ж, и, к, л, м-ийн үзүүлэлтээр ажил гүйлгээдийн зарим нь дээр дурдсан бичилтүүдэд хамрагдана. 8. Оюутны хувьд дадлага хийж буй газрынхаа дотоод дүрэм горимд захирагдах, тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нууцыг чандлан хадгалах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, заавартай танилцах нь бас нэг чухал дадлага болно гэдгийг анхаарах хэрэгтэй. 9. Дадлагын ажлыг хэрхэн гүйцэтгэсэн тухай албан тодорхойлолт ба үнэлэлтийг дадлага хийсэн газраасаа авчирна. 10. Оюутан нь дадлага дуусгасанаас хойш 1 сарын дотор дадлагын тайлангаа доорх бүтцээр гаргаж дадлагын удирдагч багшид тушаана. А. Бүрдүүлсэн баримт Б. Хөрөнгө, эх үүсвэрийн нэр дүнгийн жагсаалт (эхний үлдэгдэл) 26

В. Журнал дэлгэрэнгүй бүртгэл Г. Хөтөлсөн бүх “Т” данс (данс бүрийг тусгай цаасан дээр бичсэн байх) Д. Санхүүгийн эцсийн үр дүнг тодорхойлж хаалтын бичилт хийж татвар тооцсоноорх гүйлгээний баланс (бүх дансдаар) Е. Бүх материалыг бүрэн нөхсөн санхүүгийн тайлан Ж. Дадлага хийсэн газрын тодорхойлолт 11. Тайлан хамгаалахад эдгээр 7 төрлийн материал бүрдүүлсэн, тэдгээр нь хоорондоо уялдаатай байх шаардлагтай. 3.2б. Зардлын бүртгэлийн хичээлээр: 1) Дадлага хийхээр очсон газрынхаа үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны зардлын бүтцийг судалж ангилна. 2) Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлон зардал хуримтлуулан бүртгэж өртөг тооцох объектоо сонгосноос үйлдвэрлэсэн болон борлуулсан нийт болон нэгж бүтээгдэхүүний өртгийг тодорхойлон гаргахад зардлын бүртгэл хичээлийн үйлдвэрлэлийн дадлагын зорилго оршино. 3) Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг тооцолт нь санхүүгийн бүртгэлээр цуглуулсан анхан шатны баримттайгаар уялдсан байх ба дараах агуулгатай байна. a) Материалын зардлын тооцоолол бүртгэл материалыг үнэлж авч байгаа журам, сонгож авсан тайлант хугацааны зардлын тооцоолол, бүртгэлийг авч үзэн, өртөг тооцохын тулд үйлдвэрлэл үйл ажиллагаанд зарцуулсан өртгийн объект тус бүрээр нээгдсэн зардлын дансанд бүртгэнэ. b) Хөдөлмөрийн зардлын тооцоолол, бүртгэл 10-аас доошгүй ажилтны 1 сарын цалинг давтан бодож цалингийн тооцооны хүснэгтийг тухайн сараар бэлтгэж хөдөлмөрийн шууд болон шууд бус зардлыг тооцоолон бүртгэнэ. c) Үйлчилгээний нэгжийн зардлын бүртгэл тухайн сард үйлчилгээний нэгжүүдэд гарсан зардлыг бүртгэн түүнийг үндсэн үйлдвэрлэлийн нэгжүүдэд аль нь тохиромжтой хялбар аргаар хуваарилан шингээнэ. d) Үйлвэрлэлийн нэмэгдэл зардлыг гүйцэтгэлээр нь бүртгэн тухайн байгууллагад хэрэглэхэд оновчтой аль нэг суурийг сонгон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ажил гүйлгээний төрөл тус бүрийн өртөгт шингээнэ. 4. Хуримтлуулан бэлтгэсэн зардлаараа үйлвэрлэлийн өртгийн тайланг дундаж өртгийн аргаар гаргаж, үйлдвэрлэсэн нийт болон нэгж бүтээгдэхүүний өртгийг тооцно. Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол дор хаяж 3 төрлийн бүтээгдэхүүнийг төлөөлүүлэн авч болно. 5. Эцэст нь борлуулсан бүтээгдэхүүний өртөгийн тайлан гаргана. Дээрх бүх бүртгэл тооцоололт нь оюутны хийсэн санхүүгийн бүртгэлийн дадлагын ажилтай тохирсон уялдаа холбоотой байх ёстой гэдгийг анхаарна уу? Дөрөв. Тайлан бичиж хамгаалах, тайланг үнэлэх журам 4.1 Дадлагын тайланг оюутан бүр дадлагад гарсан хичээл тус бүрээр бүлэглэн нэгдсэн байдлаар бичнэ. Дадлагын тайланг хөтөлбөрт заасаны дагуу бичиж бүрдүүлэх ба холбогдох маягт, хүснэгтийг бүрэн нөхөж хавсаргасан байна. 4.2 Тайлан хөтөлбөрт заасан зүйлийг бүрэн хамаарч агуулгын хувьд хичээлээр олж авсан онолын мэдлэгийг практик тодорхой жишээн дээр хэрэглэсний үр дүнд ямар ойлголт олж авсанаа болон энэ талаар өөрийн санал дүгнэлтээ тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбон тодорхой бичиж дүгнэлт өгнө. Тайлан зөвхөн заавар, журам, онолыг хуулбарласан зааварчлагын шинжтэй биш, хөтөлбөрийн дагуу практик үйл ажиллагаанд тулгуурласан байх ёстой бөгөөд энэ нь тайланг хамгаалуулж үнэлэлт өгөх гол шалгуур болно. 4.3 Үйлдвэрлэлийн дадлагын тайланг хураалгасанаас хойш 1 сарын хугацаанд багтааж хамгаалсан байна. Энэ хугацаанд багтаж тайлагаа өгөөгүй, хамгаалаагүй оюутанд хангалтгүй үнэлгээ өгнө. Хангалтгүй үнэлгээ авсан оюутан үйлдвэрлэлийн дадлагыг дахин хийнэ. 27

4.4 Шаардлагатай гэж үзвэл дадлагын тайланг тэнхэмээс шийдвэрлэсний дагуу багш нар хамтран хамгаалуулж болно. 4.5 Оюутны дадлагын үнэлгээг шалгалтын нэг адил хичээл тус бүр дээр оноогоор дүгнэж дадлага хийсэн хичээлүүдийн дундаж дүнгээр эцсийн үнэлгээг тавина. 4.6 Дадлагын ажлын тайланг үнэлэхдээ дадлагын хөтөлбөрийг бүрэн хамруулсан өөрөө хийж туршсан, дадлагын бааз газрын үйл ажиллагааны болон бусад онцлогийг хэрхэн тусгаж танхимд үзсэн онолын мэдлэгээ практик туршлагаар бататган дадлага, чадвар хэр эзэмшсэн байдлыг харгалзан дараах оноогоор дүгнэнэ. Онооны хуваарилалт: A. B. C. D. E.

Байгууллагын удирдагчийн тодорхойлолт 10 оноо Хөтөлбөрийг бүрэн хамруулсан байдал 25 оноо Байгууллагын онцлогийг тусгасан байдал 20 оноо Дадлага чадвар эзэмшсэн байдал /хариут/ 25 оноо Тайлангийн боловсруулалт, бүрдүүлэлт 20 оноо

“Хүний нөөцийн менежмент” хөтөлбөрийн үйлдвэрлэлийн дадлагын удирдамж Нэг. Ерөнхий шаардлага Энэхүү удирдамжийг СанБС-ийн захирлын 2016 оны ……. дугаар сарын ……-ны өдрийн ….…тоот тушаалаар батлагдсан “СанБС-ийн оюутны дадлагын ерөнхий журам”-ыг үндэслэн Профессорын хөтөлбөрийн багаас боловсруулав. “Хүний нөөцийн менежмент” мэргэжлийн бакалаврын сургалтын төлөвлөгөөнд заавал үзэхээр тусгагдсан, сургалтын технологийн дагуу хийвэл зохих дадлагыг зохион байгуулахад энэхүү удирдамжийг мөрдөнө. “СанБС-ийн оюутны дадлагын ерөнхий журам”-ын дагуу оюутны тэнхимд эзэмшсэн онолын мэдлэг, чадварын практик мэдлэг, чадвар, дадлаар баяжуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага дээр зохион байгуулах дадлагыг үйлдвэрлэлийн дадлага гэнэ. Бакалаврын оюутны үйлдвэрлэлийн дадлага нь бүхэлдээ танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгээ байгууллагын хүний нөөцийн албаны үйл ажиллагааны практиктай холбож, хүний нөөцийн менежерийн ажлын дадлага эзэмшихэд чиглэгдэнэ. Дадлагын явцад оюутан хичээлээр олж авсан мэдлэг практик дээр хэрхэн баяжиж байгааг мэдэрч, мэдлэгээ ажил хэрэг болгоход суралцах, шинэлэг зүйлийг соргогоор тусгаж авах, бүтээлч сэггэлгээгээ хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Хоёр. Дадлагын ажлын зохион байгуулалт, дадлага хийх газар, хугацаа Үйлдвэрлэлийн дадлагыг хичээлийн жилийн 2-р улиралд, СанБС-ийн захирлын тушаалд үндэслэн зохион байгуулна. Бакалаврын оюутны дадлагыг сургууль, банк, оюутны хооронд гурвалсан гэрээ хийж байгууллагуудад гаргана. Дадлагын хугацаа нийт 6 долоо хоног, 2 багц цаг байна. Гурав. Дадлагын удирдагчийн эрх, үүрэг Дадлагыг Хүний нөөцийн менежментийн хөтөлбөрөөс томилогдсон багш болон дадлага хийж буй газрын мэдлэг, туршлага сайтай албан тушаалтан мэргэжилтнүүд удирдана. СанБС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж, тушаалын дагуу оюутныг удирдагч багш дадлагын бааз газарт хүргэж, дадлагын ажлыг албан ёсоор эхлүүлнэ. Дадлагын ажлын явцад асууж лавлах, тодруулах зүйл гарвал Хүний нөөцийн менежментийн хөтөлбөрөөс томилогдсон 28

удирдагч багшаас зөвлөгөө авч болно. 3.1 Хүний нөөцийн менежмент хөтөлбөрийн оюутны дадлагыг удирдах багшийн эрх, үүрэг Дадлагыг Хүний нөөцийн менежментийн хөтөлбөрөөс удирдах багшийг мэргэжлийн чиглэлийг харгалзан Хүний нөөцийн менежментийн хөтөлбөрийн ахлагч хуваарилан, СанБС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Дадлага удирдагч багшийн хүлээх үүрэг 1. Оюутныг тушаалын дагуу дадлагын бааз газарт хүргэж, дадлагын ажлыг албан ёсоор эхлүүлэх; 2. Оюутнуудын дадлага хийж буй байгууллага дээр очиж дадлагын ажлын явцтай биечлэн танилцаж, зөвлөгөө өгч байх; 3. Албан байгууллагаас оюутны дадлагын ажлыг хариуцаж буй ажилтантай холбоотой байж, хамтарч ажиллах; 4. Орон нутагт дадлага хийж буй оюутантай болон удирдагчтай тогтмол холбоо барьж явцтай танилцах; 5. Дадлагын удирдамжийн биелэлтэнд хяналт тавих, хэрэгжүүлэхэд туслах, оюутнуудад дадлагын ажлын тайлан бичихэд арга зүйн туслалцаа үзүүлэх; 6. Оюутны хийсэн дадлагын тайлантай нарийвчлан танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн багш нараас бүрдсэн комиссоор хамгаалуулах; 7. Оюутны дадлагын явцын талаар Хүний нөөцийн менежментийн хөтөлбөрийн ахлагчид мэдээлж, санал тавих, тусламж дэмжлэг авах.

3.2 Оюутныг дадлага хийлгэж буй байгууллагын хүлээх үүрэг Оюутны дадлагыг хариуцан хийлгэж буй албан газар, байгууллагаас томилогдсон ажилтан дараах эрх, үүрэгтэй. 1. Оюутны дадлагын удирдамжийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүх төрлийн мэдээлэл, заавар, гарын авлага аргачлал болон шаардлагатай бусад материалаар хангаж, дадлагын удирдамжийг бүрэн хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх; 2. Оюутныг үйлдвэрлэлийн дадлага хийх боломж нөхцөл, ажлын байраар хангах; 3. Оюутны хийж буй ажил, ажлын цаг ашиглалт, бие даан ажиллаж буй байдал, бүтээлч санаачлага идэвхи зүтгэл, хүмүүстэй харилцах байдал, соёлч, хичээнгүй, ажилсаг, тусархаг шинж чанарын талаар ажиглалт хийж, хяналт тавих, зөвлөх; 4. Оюутны гүйцэтгэж байгаа дадлагын ажлын явц, үр дүнгийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх ба үйлдвэрлэлийн дадлагын үнэлгээний хуудасны холбогдох хэсгийг бөглөх; 5. Оюутны бичсэн дадлагын ажлын тайлантай нарийвчлан танилцаж, ололт дутагдлыг дүгнэж дадлагын ажлын үр дүнгийн талаар тодорхойлолт гаргаж сургуульд ирүүлэх. Дөрөв. Оюутны эрх, үүрэг 1. Дадлага эхлэхээс өмнө дадлагын удирдамжтай танилцана. 2. Дадлагыг хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх ба хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсралтаар гаргаж, удирдах багш, байгууллагаас оюутныг удирдахаар томилогдсон мэргэжилтнээр батлуулж ажиллана. 3. Дадлагын явцад тухайн байгууллагын үйл ажиллагаанаас өөрт холбогдох үйл ажиллагаатай сайтар танилцаж ажиглалт хийн тэмдэглэл хөтөлж, шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэнэ. 29

/дадлагын тэмдэглэл, тооцооны эх материалыг тайланд хавсаргана/. 4. Байгууллагын дотоод дүрэм, журмыг мөрдөж ажиллахын сацуу байгууллагын мэдээллийн нууцыг задруулахгүй байж, баримтыг алдаж үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлж ажиллана. 5. Дадлага хийж буй газартаа сургуулиа сурталчлах, эрдэм дэлгэрүүлэн соёл түгээж, үлгэр жишээч байхыг эрхэмлэнэ. 6. Дадлагын тайланг удирдамжийн дагуу чанартай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэж өгнө. Тав. Дадлагын хугацаанд оюутны гүйцэтгэх ажил, үүрэг 5.1 Танхимд судалсан хичээлүүдийн дагуу хийх дадлагын агуулга: 5.1.1 Менежмент хичээлээр: Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилтуудыг судалж, тайландаа тодорхой бичих; Байгууллагын дотоод бүтэц, үйл ажиллагааны талаар тайландаа тодорхой бичих; Байгууллагын дотоод дүрэм, журамтай танилцаж, сайжруулах талаар санал боловсруулах. 5.1.2 Хөдөлмөрийн эрх зүй хичээлээр: Монгол улсын хөдөлмөрийн харилцаатай хууль эрх зүй, дүрэм журмуудыг судлах; Хөдөлмөрийн холбогдох хууль, дүрэм журмууд тухайн байгууллага дээр хэрхэн хэрэгжиж буй талаар судалгаа хийж, сайжруулах талаар санал боловсруулах. 5.1.3 Хүний нөөцийн менежмент хичээлээр: Байгууллагын ажилтан тус бүрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолттой танилцаж, сайжруулах талаар санал боловсруулах; Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлийг хэрхэн хийж буйд судалгаа хийж, сайжруулах талаар санал боловсруулах; Байгууллагын хүний нөөцийг бүрдүүлж, сонгож буй үйл явцад судалгаа хийж, сайжруулах талаар санал боловсруулах; Байгууллагад хүний нөөцийг чиглүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулж буйд судалгаа хийж, сайжруулах талаар санал боловсруулах; Байгууллагын ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг хэрхэн дүгнэж буйд судалгаа хийж, сайжруулах талаар санал боловсруулах; Байгууллагын хүний нөөцийн сургалтын төлөвлөгөө ба хэрэгжилттэй танилцаж, сайжруулах талаар санал боловсруулах; Байгууллагын цалин, урамшууллын системийг судалж, сайжруулах талаар санал боловсруулах. 5.2 Танхимд судалсан хичээлүүдийн агуулгын дагуу дадлага хийж тайлан бичих заавар: 5.2.1 Менежмент хичээлээр: Үйлдвэрийн газрын товч танилцуулга, алсын хараа, эрхэм зорилго, зорилтууд Удирдлагын ба үйлдвэрлэлийн бүтэц, түүний тайлбар, ажиллах хүчний тодорхойлолт, хөдөлмөрийн зохион байгуулалт Байгууллагын дотоод журам, ёс зүйн дүрэм зэргийг судлах 5.2.2 Хөдөлмөрийн эрх зүй хичээлээр: Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, 30

Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, Холбогдох хөдөлмөрийн норм, дүрэм, журам, стандартууд; 5.2.3 Хүний нөөцийн менежмент хичээлээр: Хүний нөөцийг ямар эх үүсвэрээс ямар аргаар бүрдүүлдэг, ажлын зарыг ямар хэлбэрээр боловсруулдаг, анкетын загвар, ярилцлага хийхэд баримталдаг зарчмууд; Чиглүүлэх сургалтыг хэрхэн хийдэг, уг ажилд шаардлагатай байгууллагын танилцуулга, дүрэм журам, холбогдох бусад материалын бүрдүүлбэр байгаа эсэхийг судлах, ажиллагсдыг анх ажилд ороход нь чиглүүлэлтийг яаж хийсэн талаар судалгаа авах, дүгнэх; Байгууллагын ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг хэрхэн үнэлж дүгнэдэг, гүйцэтгэлийг үнэлэх тодорхой стандарт бий эсэх, тайлан бичүүлдэг эсэх, тайлангийн загвар, гүйцэтгэлийн үр дүнг эргэн танилцуулдаг эсэх, үр дүнгээр нь шагнаж урамшуулдаг эсэх; Байгууллага сургалтын төлөвлөгөөтэй эсэх, сургалт үр дүнтэй, тавьсан зорилгоо биелүүлж чаддаг эсэх болон ажиллагсад сургалтанд хамрагддаг эсэхийг асуулгын аргаар судлаж дүгнэх; Байгууллагын цалин урамшууллын бүтэц, ямар байдаг талаар судлах, цалингийн хэмжээ салбарын дунджаас хэр зэрэг зөрөөтэй байгаа болон цалин урамшууллын талаар ажиллагдсын санал бодлыг судлаж дүгнэлтдээ тусгах. Зургаа. Дадлагын хичээлийн үнэлгээ, тайлан хамгаалалт Дадлага хийх хугацаандаа оюутан дадлагын удирдамж, ажлын төлөвлөгөөний дагуу үзэж судалсан зүйлсээ өдөр бүр бичиж тэмдэглэн, тайланг тухай бүр бичиж байна. Өдөр тутам бичсэн тайлангийн уялдаа холбоо, агуулгыг хянаж дадлагын хугацааны эцэст нэгдсэн тайлан бичнэ. Дадлагын тайланд тухайн байгууллагын товч танилцуулга, ажиллагсдын тоо, эдийн засгийн гол үзүүлэлтүүд, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцаж өөрийн дүгнэлт өгсөн байна. Байгууллагын удирдлага зохион байгуулалтын бүтэц, газар, хэлтэс, албадын чиглэл, үнэлж дүгнэх журамтай танилцаж дүгнэлт өгсөн байна. Дадлагын хичээлийн үнэлгээ Оюутны дадлагын хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлыг 100 оноогоор үнэлэх ба бүтэц нь дараах байдалтай байна. Оюутан дадлагажих ажлын гүйцэтгэлээс нийт онооны 40 хувийг авна. Энэ нь мэргэжилтний үнэлгээ 15, удирдсан багшийн үнэлгээ 25 оноо байна. Гүйцэтгэлийг оюутны ажилласан цагийн бүртгэл, удирдаж буй багшийн хийсэн үечилсэн хяналт, шалгалтын дүн, ажил олгогчоос /буюу удирдсан мэргэжилтнээс/өгсөн тодорхойлолт үнэлгээг харгалзана. Удирдсан мэргэжилтэн оюутанд өгөх тодорхойлолт, үнэлгээгээ тухайн байгууллагын албан бичгийн хуудсан дээр бичиж, гарын үсгээ зурсан байх ба дарга/захирлын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. Тодорхойлолтонд удирдсан мэргэжилтний албан тушаал, овог, нэрийг тодорхой бичсэн байх шаардлагатай. Оюутан “Менежмент”, “Хөдөлмөрийн эрх зүй”, “Хүний нөөцийн менежмент” хичээлүүдээр хийж гүйцэтгэсэн ажил нь нийт онооны 50%-ийг авна. Оюутан дадлагын тайлан хамгаалалтаас нийт онооны 10 хувийг авна. Дадлагын тайланд дадлага хийсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, хүний нөөцийн албаны үйл ажиллагааны талаар хийсэн судалгаа, дүгнэлтийн товч тайланг бичихийн зэрэгцээ дадлагын удирдамжид заагдсан хичээлүүдийн холбогдох чиглэлүүдээр 31

Дадлагын ажлын гүйцэтгэл (40 оноо)

Оюутны овог, нэр...............................................................................................

Мэргэжилтн ий үнэлгээ (15 оноо)

Удирдсан багшийн үнэлгээ (25 оноо)

Дадлага хамгаалсан байдал (10 оноо)

Бие даалтын ажил (50 оноо)

Менежмент хичээлээр (10 оноо)

Хөдөлмөрий н эрх зүй хичээлээр: (10 оноо) Хүний нөөцийн менежмент хичээлээр: (30 оноо)

Дадлагын ажлын зорилгоо хангасан байдал: Дадлагын хугацаанд тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж үр дүнд Цаг ашиглалтын байдал Мэргэжлийн хувьд гарсан ахиц Хувь хүний хөгжлийн хувьд гарсан ахиц Дадлагын хугацаанд тодорхой төлөвлөгөөтэй /эргэх холбоотой/ ажиллаж үр дүнд хүрсэн байдал Мэргэжлийн хувьд гарсан ахиц Хувь хүний хөгжлийн хувьд гарсан ахиц Чанарын болон тоон мэдээллийн боловсруулалт хийж дүнэлт өгч санал дэвшүүлсэн байдал Цаг хугацаа ирүүлсэн байдал Тайлангын бүтэц зохион байгуулалт Үг, үсэг, дүрмийн алдаатай байдал Практик мэдлэг эзэмшсэн байдал Илтгэх чадвар Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилтуудыг судалж, тайландаа тодорхой бичих Байгууллагын дотоод бүтэц, үйл ажиллагааны талаар тайландаа тодорхой бичих; Байгууллагын дотоод дүрэм, журамтай танилцаж, сайжруулах талаар санал боловсруулах. Монгол улсын хөдөлмөрийн харилцаатай хууль эрх зүй, дүрэм журмуудыг судлах Хөдөлмөрийн холбогдох хууль, дүрэм журмууд тухайн байгууллага дээр хэрхэн хэрэгжиж буй талаар судалгаа хийж, сайжруулах талаар санал боловсруулах Байгууллагын ажилтан тус бүрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолттой танилцаж, сайжруулах талаар санал боловсруулах Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлийг хэрхэн хийж буйд судалгаа хийж, сайжруулах талаар санал боловсруулах 32

оно о

ололттой ба дутагдалтай тал, онол, практикийн уялдаа, өөрийн хийсэн судалгаа санал, бодол дүгнэлтээ тодорхой бичвэл зохино. Тайланг дадлага дууссанаас хойш 7 хоногийн дотор удирдагч багшид хураалгаж сургуулийн захирлын тушаалаар томилогдсон багш нарын багт оноосон хугацаанд хамгаална. Комисс оюутнаас танхимд үзсэн онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадварыг шалгах асуултад хариулт авч харилцан ярилцаж, гүйцэтгэлийг нь дадлагын хөтөлбөртэй харьцуулан үнэлгээгээ гаргана.

4

3 4 4 7 5 6 2 2 2 2 2 5 4 3 4 5 5

4

4

Байгууллагын хүний нөөцийг бүрдүүлж, сонгож буй үйл явцад судалгаа хийж, сайжруулах талаар санал боловсруулах Байгууллагад хүний нөөцийг чиглүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулж буйд судалгаа хийж, сайжруулах талаар санал боловсруулах Байгууллагын ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг хэрхэн дүгнэж буйд судалгаа хийж, сайжруулах талаар санал боловсруулах Байгууллагын хүний нөөцийн сургалтын төлөвлөгөө ба хэрэгжилттэй танилцаж, сайжруулах талаар санал боловсруулах Байгууллагын цалин, урамшууллын системийг судалж, сайжруулах талаар санал боловсруулах Ерөнхий үнэлгээ

Дүн Үсгээр

5

4

4

4

5 10

МАНАЙ СУРГУУЛИЙН БАХАРХАЛ Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан шилдэг оюутнууд 2004 2008 2008 2009 2009 2010 2011 2012 2015

Т.Уянга “Зориг сан”-ийн нэрэмжит Оюутны тэтгэлэг Монголын ТОП-10 оюутан “Банкны эдийн засаг, ня-бо” ангийн Д.Гэрэлсүрэн Д.Гэрэлсүрэн “Голомт Банк”-ны нэрэмжит Оюутны тэтгэлэг П.Баасандулам “Зориг сан”-ийн нэрэмжит Оюутны тэтгэлэг Д.Гэрэлсүрэн “Голомт Банк”-ны нэрэмжит Оюутны тэтгэлэг Б.Алтанцэцэг “Голомт Банк”-ны нэрэмжит Оюутны тэтгэлэг Ч.Уранчимэг “Голомт Банк”-ны нэрэмжит Оюутны тэтгэлэг Ч.Уранчимэг “Голомт Банк”-ны нэрэмжит Оюутны тэтгэлэгт Отгонбанди “Голомт Банк”-ны нэрэмжит Оюутны тэтгэлэгт

Урлаг спортын манлайлагчид 2006 2010 2010 2012 2012 2016 2016

Монголын уран илтгэгчийн “Аггон” уралдааны тэргүүн байрны шагналт “Санхүү эдийн засаг”-ийн ангийн оюутан Д.Гантулга Чөлөөт бөхийн Монгол Улсын спортын мастер Б.Ундрах-Эрдэнэ Олон улсын циркчдийн “Монте Карло”-ийн наадмын шагналт уран нугараач Э.Хонгорзул Жудо бөхийн Монгол Улсын спортын мастер С.Батгал Монгол улсын аварга П.Бүрэнтөгс Сагсан бөмбөгийн Ли-гийн тамирчин Лхагвадорж Кикбоксын Ази тивийн аварга Ц.Батболд

33

Шилдэг төгсөгчид Ж.Батбаяр /ТЕГ-ын дэд дарга/ - 2008 онд “Татварын нуугдмал орлогыг илрүүлэхэд татварын албаны гүйцэтгэх үүрэг” сэдвээр мастерын зэрэг хамгаалсан. Ц. Мягмарсүрэн – 2008 онд “МУ-ын үнэт цаасны өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр мастерын зэрэг хамгаалсан. АНУ-ын Вашингтон хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа. С.Энхбат /Монгол Банкны бүрэн эрхт төлөөлөгч/ – 2008 онд “Банкны зохистой харилцааны шалгуур үзүүлэлтүүд, тэдгээрийн хяналт шалгалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр мастерын зэрэг хамгаалсан. С.Ганболд – 2010 онд “Ажилгүйдэл, түүнийг бууруулах арга зам” сэдвээр мастерын зэрэг хамгаалсан. Япон Улсад судлаачаар ажиллаж байгаа. Д.Гантулга /МАН-ын НАМОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга/ – 2011 онд “МУ-ын нийгэм, эдийн засгийн бодлогын шинэчлэл” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Цэнд-Аюуш /МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албаны ажилтан/ – 2011 онд “Санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийн асуудлууд” сэдвээр мастерын зэрэг хамгаалсан. Д.Жаргалсайхан /ММНБИ-ийн аудитын хорооны мэргэжилтэн/ – 2011 онд “Аудитын чанарын хяналтын тогтолцоог хараат бус аудитын компанид нэвтрүүлэх нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Ч.Сэлэнгэ /БНСУ-ын Элчин Сайдын Яамны нягтлан бодогч/ – 2011 онд “Татварын үр ашгийг дээшлүүлэх асуудлууд” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд багш С.Анхбаяр нь ОХУ-н Эрхүү хотын Эдийн засгийн их сургуульд “Даатгалын тогтолцоо” сэдвээр Эрдмийн зэрэг хамгаалсан. О.Булган- 2014 онд төгссөн. Монголын залуучуудын холбооны маркетингийн менежер Д.Гэрэлсүрэн- Голомт банкинд аудитор. О. Должинсүрэн-2016 онд төгссөн. Орхон аймгийн төрийн сангийн хэлтсийн мэргжилтэн Б.Булгамаа- 2015 онд төгссөн. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн хүний нөөцийн ажилтан Г.Адъяасүрэн-2016 онд “Стандартын хэрэгжилтийн асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замууд” сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан. П.Бүрэнтөгс- 2016 онд “Мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төсөл боловсруулах арга зүй” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Х.Ерхулан-2016 онд “Гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдвээр магистр хамгаалсан З.Төмөртөмөө-2016 онд “Байгууллага дахь хүний нөөцийн сургалт ажиллагчдын карьерт нөлөөлөх нь” сэдвээр магистр хамгаалсан. Г.Батдорж-2016 онд “Залуучуудын ажилгүйдлийн түвшинг бууруулах боломж” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Б.Жаргалсайхан-2016 онд “Мега төслийн хэрэгжилт” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

.

34