1

Манлайлал I /Дүрэм/ Стандарт 1 Улаанбаатар хот 2016 он АГУУЛГА САН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ДҮРЭМ(УЗ) ...

0 downloads 201 Views 451KB Size
Манлайлал I /Дүрэм/ Стандарт 1

Улаанбаатар хот 2016 он

АГУУЛГА САН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ДҮРЭМ(УЗ) ........................ 2 УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ(УЗ) ....................................... 13 ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ(ЭЗ) ...................................... 18 ПРОФЕССОРЫН БАГИЙН ДҮРЭМ(ЭЗ) .................................... 26 БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ(ЗЗ) .............................................. 31 ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ(ЗЗ) ................................................ 38 НОМЫН САНГИЙН ДҮРЭМ(ЗЗ) ................................................ 42 ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ДҮРЭМ(ЗЗ) ............................... 47

1

САН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ДҮРЭМ(УЗ) Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Сан Бизнесийн сургууль нь (цаашид СанБС гэх) бүрэн дунд боловсролтой иргэдэд эдийн засаг, бизнесийн удирдлага, санхүүгийн болон бусад чиглэлээр дээд боловсролын зэрэг олгох, мэргэшүүлэх сургалт явуулах, зөвлөлгөө өгөх, эрдэм шинжилгээ, судалгаа зэрэг боловсролын үйлчилгээ үзүүлдэг, төрийн бус, ашгийн төлөө бус байгууллага мөн. 1.2 Сургуулийн нэр:Сан Бизнесийн сургууль /монгол хэлээр/ SAN Business institute /англи хэлээр/ Хаяг: Монгол Улс, Улаанбаатар, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж-4 1.3 СанБС иргэдийн нас, хүйс, арьс өнгө, яс үндэс, сүсэг бишрэл, оршин суугаа газар, харъяаллын ялгаа, төлбөрийн чадварыг үл харгалзан ардчилал, зах зээлийн үнэт зүйлс, нийгмийн шударга ёсыг удирдлага болгон шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлэгч мэргэжилтэн бэлтгэх зорилго дэвшүүлэн ажиллана. 1.4 СанБС нь зорилгодоо хүрэхийн тулд дараахь ажил үйлчилгээг эрхэлнэ. Үүнд:  Боловсролын зэрэг олгох өдөр, орой, эчнээ, зайн сургалт;  Мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалт;  Эрдэм шинжилгээ, судалгааны ажил;  Бизнесийн зөвлөлгөө өгөх үйлчилгээ;  Нийгэмд мэдээлэл, мэдлэг дэлгэрүүлэх үйлчилгээ;  Бусад ажил, үйлчилгээ.

2

1.5 СанБС-ийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь Төрийн бус байгууллагын болон Боловсролын тухай Монгол Улсын хуульд заасан зарчим байна. Хоёр. Сургуулийн бүтэц, удирдлага А. Удирдах зөвлөл 2.1 СанБС-ийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл Боловсролын тухай хуулийн 36-р зүйл, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11-р зүйл, бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан үйл ажиллагаа явуулна. 2.2 Удирдах зөвлөл нь сургуулийн дотоод, гадаад бодлогын ямарч асуудлыг санаачлан хэлэлцэж шийдвэр гаргаж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой эрхэнд хадгалж шийдвэрлэнэ. Үүнд: 1. СанБС-ийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох, сургуулийн дүрэм батлах, өөрчлөлт оруулах; 2. СанБС-ийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоох; 3. СанБС-ийн Захирлыг томилох, чөлөөлөх, эрх хэмжээг тогтоох, ажлын тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт гаргах; 4. СанБС-ийн жилийн төсвийг гүйцэтгэлд хяналт тавих;

батлах,

зарцуулалт,

5. СанБС-ийн чиг үүргийг өөрчлөх, татан буулгах тухай асуудлыг төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэх; 6. СанБС-ийн бүрэлдэхүүний болон харъяаллын нэгж салбар байгуулах, татан буулгах; 3

2.3 Удирдах зөвлөл нь СанБС-ийн үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчийн төлөөлөл байна. Удирдах зөвлөлийн гишүүний тоо 9 байна. 2.4 СанБС-ийн үүсгэн байгуулагч гишүүд Удирдах зөвлөлд хугацааны хязгаарлалтгүйгээр сонгогдоно. 2.5 Удирдах зөвлөлийн ажил үүргээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь Удирдах зөвлөлийн хурал бөгөөд хичээлийн жилд хоёроос доошгүй удаа хуралдана. 2.6 Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонх оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. 2.7 Удирдах зөвлөл нь гишүүдийн олонхийн саналыг үндэслэн асуудлыг шийдвэрлэнэ. Шийдвэрлэсэн асуудлаар Удирдах зөвлөлийн тогтоол гаргаж, Удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж, сургуулийн тамгаар баталгаажуулсанаар шийдвэр хүчин төгөлдөр болно. 2.8 Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зөвлөлийн хоёроос доошгүй гишүүний санаачилгаар зарлан хуралдуулж болно. 2.9 Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн саналаар Удирдах зөвлөлийн даргыг сонгоно. Б. Эрдмийн зөвлөл 2.10 Эрдмийн зөвлөл нь тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаатай холбоо бүхий нийтлэг асуудлыг авч хэлэлцэн зохих удирдамж, чиглэл өгч байхаас гадна эрдмийн цол олгохасуудлаар бие даасан шийдвэр гаргах эрхтэй ажиллана. 2.11 Эрдмийн зөвлөлийн гишүүнд сургалт, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, эрдмийн зэрэг буюу цолтой боловсролын болон шинжлэх ухааны чиглэлийн байгууллагад 5-аас доошгүй жил ажиллаж байсан буюу 4

ажиллаж байгаа эрдэмтэд, өөрийн сургуулийн дэд профессор болон түүнээс дээш зэрэг цолтой тэнхимийн эрхлэгч, багш нараас сонгон сургуулийн Захирлын тушаалаар батлан ажиллуулна. 2.12 Эрдмийн зөвлөлийн гишүүний тоог сургуулийн нийт багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын тоог харгалзан 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтооно. 2.13 Сургуулийн захирал нь Эрдмийн зөвлөлийн гишүүн байна. 2.14 Эрдмийн зөвлөл нь дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргатай байна. В. Захирал 2.15 СанБС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг сургуулийн Захирал удирдана. Удирдах зөвлөлөөс сургуулийн Захирлыг томилно. 2.16 СанБС-ийн Захирал дараахь эрхтэй. Үүнд: 1. СанБС-ийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар ханган ажиллах; 2. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээнд сургуулийн төсөв, эд хөрөнгийг захиран зарцуулах; 3. Хөдөлмөрийн дотоод журам, үйл ажиллагааны бусад журмыг батлах; 4. СанБС-ийн алба, нэгжийн удирдлага, багш, ажиллагсдыг томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох, тэдний цалин, тэтгэмж, тэтгэлэг, урамшууллыг тогтоох; 5. Оюутан, магистрантын элсэлт, төгсөлт бусад асуудлаар эцэслэн шийдвэр гаргах; 6. Эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал шийдвэр гаргах; 5

7. Удирдах зөвлөлийн зөвшөөрснөөр сургуулийг төлөөлөн гадаадын байгуууллагатай гэрээ хэлэлцээр байгуулах; 8. Удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр сургуулийг төлөөлөх эрхээ бусдад итгэмжлэх; 9. Хууль, дүрэмд зааснаас бусад эрх эдэлнэ; 2.17 Сургуулийн Захирал нь “Дээд Боловсролын тухай” хуулийн 14-р зүйлд зааснаас гадна дараахь үүрэгтэй. Үүнд: 1. Сургуулийн хөгжлийн стратегийн хэрэгжилийг ажлыг зохион байгуулах, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, давтан сургахтай холбогдсон асуудлыг Удирдах зөвлөлийн өмнө хариуцах; 2. Сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг Удирдах зөвлөлөөр батлуулж, үндсэн нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, шийдвэр гаргаж, гүйцэтгэлд хяналт тавих; 3. Сургуулийн алба, үндсэн нэгжийн удирдах албан тушаалтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоож, нэгээс доошгүй жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах; 4. Багш эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх бололцоо нөхцлийг бүрдүүлэх; 5. Сургуулийн гадаад харилцааг хөгжүүлэх, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах саналыг Удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх; 6. Хууль хяналт, арбитражын байгууллага, гэрээ хэлцэл хийхэд СанБС-ийг төлөөлөх;

6

2.18 Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэхэд Захирал, зөвлөх эрх үүрэг бүхий захиргааны зөвлөл ажиллаж болно; 2.19 Сургуулийн удирдлагын бүтэц зохион байгуулалт, үндсэн салбар нэгжийн чиг үүргийг Удирдах зөвлөлбатална. Гурав. СанБС-ийн багш, суралцагч А. Багш 3.1 СанБС-ийн багш нь сургалт явуулж, суралцагчийн мэдлэг, чадвар, бодлого, дадлагыг үнэлж дүгнэнэ. Багш сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлийн нэгдсэн хуваарийн хэрэгжилтийг хангаж ажиллана. 3.2 СанБС-ийн хичээлийг магистр ба түүнээс дээш зэрэгтэй багш заана. 3.3 СанБС-ийн багш сургалтыг нийгмийн хийгээд оюуны эрэлт хэрэгцээнд суурилуулж, онол-практикийн шаардагдах түвшинд явуулна. 3.4 СанБС-ийн багш дараахь эрх эдэлнэ. Үүнд: 1. Сургалт, судалгааны ажил хийх нөхцөл бололцоогоор хангагдсан байх; 2. Сургалтын ажилдаа шинжлэх ухааны дэвшилтэт техник, технологи, шинэ арга боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын материалыг чөлөөтэй сонгон хэрэглэх; 3. Суралцагчдын мэдлэг, чадвар, дадал, оюун сэтгэхүйн талаар тодорхойлолт өгөх тэдэнд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөлгөө өгөх, шаардлага тавих; 4. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, мэргэжлийн болон эрдмийн зэрэг хамгаалах, цол хүртэх; 7

5. Төрийн болон бизнесийн байгууллагын захиалгат ажил гүйцэтгэх, сургалтад оролцох, зөвлөлгөө өгөх, эрдэм шинжилгээний төсөл удирдах, гүйцэтгэгчээр ажиллах; 6. Дотоод, гадаадад мэргэжил дээшлүүлэх; 7. Сургуулийн үйл ажиллагаатай уялдуулах аливаа асуудлаар санал боловсруулж удирдлагад тавих, Профессорын багийн хурлаар хэлэлцүүлж хамтран шийдвэрлэх, Эрдмийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэхэд оролцуулах, сонгох, сонгогдох; 8. Ажлын бус цагаар мэргэжил, сонирхлын дагуу бусад байгууллагад гэрээгээр ажиллах; 3.5 СанБС-ийн багш дараахь үүрэгтэй. Үүнд: 1. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих; 2. СанБС-ийн алсын хараа, эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах; 3. Сургалтыг онол-практикийн шаардагдах түвшинд явуулж, мэдлэг боловсрол, заах аргын ур чадвараа байнга дээшлүүлэх; 4. Заах хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, Профессорын багийн хурлаар хэлэлцүүлэн зохих журмын дагуу батлуулж мөрдөх, хичээлийн агуулга хэлбэрийг боловсронгуй болгох талаар байнга санаачилгатай ажиллах; 5. Сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хослуулж үр дүнг сургалтад нэвтрүүлэх; 6. Хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага, сурах бичиг гаргах; 8

7. Суралцагчийн мэдлэг, чадварыг шударгаар үнэлүүлэх, дүгнэх дүнг батлан хариуцах; 8. Суралцагчдад бие даан боловсрох арга ухаан, дадал чадвар эзэмшихэд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх; 9. Бизнесийн ёс зүй, харилцааны соёл эзэмших; 10. Суралцагчдад сургуулийн анги танхим, эд хогшил, тоног төхөөрөмжийг ариг гамтай, цэвэрч нямбай эдлэх, соёл эзэмшүүлэх; 11. Гадаад хэл /тэргүүн ээлжинд англи хэл/ эзэмшиж мэргэжлийн ном зохиол мэдээлэл ашиглах; 12. Үзүүлэх болон нээлттэй хичээл явуулж, эрдэмтэн багш нараас зөвлөлгөө авах, сурлагын чанарыг байнга сайжруулах; Б. Суралцагч 3.6 Оюутан, магистрант нь Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахиж, сургуулийн дүрэм болон тус сургууль дээр мөрдөгдөж байгаа журамд захирагдаж, иргэний болон оюутны нэр хүндийг өндөрт өргөж явна. 3.7 СанБС-ийн оюутан, магистрант дараахь эрх эдэлнэ. Үүнд: 1. Арьс, өнгө, яс үндэс, нийгмийн гарал, нас хүйс, үзэл бодол, сүсэг бишрэл, төлбөрийн чадвар, харъяалал, сургалтын төлбөрийн хэлбэр харгалзахгүйгээр суралцах нөхцөл бололцоогоор хангагдах; 2. Суралцах хугацаагаа хэлбэрээ сонгох;

тодорхойлох

сурч

боловсрох

3. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож бүтээл туурвин, хэлэлцүүлэн нийтлүүлэх; 9

4. Сургалт эрдэм шинжилгээ, хүмүүжлийн болон суралцагчдын ахуй хангамжийн асуудал хэлэлцэхэд оролцох санал гаргах; 5. Багшийн ур чадвар, зан харьцаатай холбоотой аливаа асуудлаар үнэлэлт өгөх, бодит үндэслэл бүхий санал хүсэлтийг сургуулийн захиргаанд тавих; 6. Суралцахын зэрэгцээ хөдөлмөрлөх; 7. Хууль тогтоомж, журамд заасан тэтгэлэг авах хөнгөлөлт эдлэх; 8. Оюутны эрх ашгийг хамгаалсан олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох; 3.8 СанБС-ийн оюутан, магистрант дараахь үүрэг хүлээнэ. 1. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, тус сургуулийн оюутны нэр төрийг эрхэмлэн хүндэтгэх, хамгаалах; 2. Сургалтын төлөвлөгөөнд заасан багц цагийг биелүүлж, хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшинэ; 3. Сурлагын дэвтэр, оюутны үнэлэх, бусад бичиг баримтаа цэвэр нямбай зориулалтаар ашиглах; 4. Багшийн тавьсан шаардлага, өгсөн үүргийг хугацаанд нь бүрэн биелүүлэх; 5. Сургуулийн дотоод журам, бусад нэгжийн дүрэм, журмыг чанд сахих, бүрэн захирагдах; 6. Сургалтын төлбөрөө тогтоосон хугацаанд нь төлөх; 7. Сургуулийн захиргаа, тэнхим, оюутны байгууллагаас зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд идэвх чармайлттай оролцох; 8. Бизнесийн ёс зүй, харилцааны соёл эзэмших; 10

9. Сургуулийн анги, танхим, эд хогшил, тоног төхөөрөмж, оюутны байр сууцыг ариг гамтай, цэвэр нямбай эдлэх, хамгаалах; Дөрөв. Сургалт 4.1 СанБС-д оюутан элсүүлэх, сургах, боловсрол олгох үйл ажиллагааг Дээд боловсролын тухай Монгол Улсын хууль ба бусад хууль тогтоомжийн дагуу Сургалтын алба зохион байгуулна. 4.2 СанБС-д бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ. Элсэлтийн ажлыг сургуулийн Захирлын тушаалаар байгуулсан комисс элсэлтийн журмын дагуу зохион байгуулна. Элсэлттэй холбоотой аливаа асуудлыг комисс эцэслэн шийдвэрлэнэ. 4.3 Тус сургуулийн оюутан сургалтын төлбөрийг зохих журмын дагуу төлсөн тохиолдолд суралцах эрхээр хангагдана. 4.4 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, батлах, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зааварт нийцүүлэн баталсан дүрэм, журмыг үндэслэн хэрэгжүүлнэ. 4.5 Тухайн оюутан сурлага, сахилгаар сургуулиас хасагдсан тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй. 4.6 СанБС-д сургалтыг өдөр хэлбэрээр танхимийн сургалт болон бие даалган сургах аргаар явуулна. 4.7 СанБС-д суралцаж төгссөн төгсөгчдөддээд боловсролын бакалавр, магистрын диплом зэрэг олгоно. 4.8 СанБС-ийн диплом нь дээд боловсролын Бакалаврын диплом, Магистрын диплом гэсэн зэрэглэлтэй байна. 11

Тав. Санхүү, тайлан бүртгэл 5.1 СанБС-ийн орлого нь Төрийн бус байгууллагын тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлд заасан эх үүсвэрээс бүрдэнэ. 1) Суралцагчийн төлбөр; 2) Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын санхүүжилт; 3) Улсын төсвийн хөрөнгө; 4) Аж ахуйн үйл ажиллагааны орлого; 5) Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хандив; 6) Зээл, тусламж; 7) Бусад эх үүсвэр;

төслийн

5.2 СанБС нь орлогын“Төрийн бус байгууллагын тухай” Монгол Улсын хуулийн 20 дугаар зүйлийн дагуу явагдана. 5.3 “Дээд боловсролын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн гуравт заасны дагуу сургуульд хандивласан хөрөнгийг тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглах бөгөөд сургалт, эрдэм шинжилгээ, багш ажилтан, оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулалт бүхий сан байгуулж болно. Сангийн үйл ажиллагааг зохицуулсан журмыг Удирдах зөвлөл батлана. 5.4 СанБС нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн дагуу санхүүгийн тайлан тэнцэл гаргаж холбогдох хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлийг хөтөлнө. 5.5 СанБС нь “Дээд боловсролын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн тавд заасны дагуу хоёр жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын хяналт хийлгэж дүнг, нийтэд ил тод байлгана.

12

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ(УЗ) Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Сан Бизнесийн сургуулийн (цаашид СанБС гэх) Удирдах зөвлөл нь тус сургуулийн үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчдийн хамтын удирдлагын дээд байгууллага мөн. 1.2 Удирдах зөвлөлийн зорилго нь сургуулийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, зохион байгуулах, санхүү, материаллаг баазын хувьд бэхжүүлэх, хөгжүүлэх бодлого, хэтийн төлвийг тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино. 1.3 Удирдах зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай багц хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, бусад хууль тогтоомж болон энэхүү дурмийг үйл ажиллагаандаа баримтална. Хоёр. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 2.1 СанБС-ийн Удирдах зөвлөл нь тус сургуулийг үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчдийн төлөөллөөс бүрдэнэ. 2.2 Удирдах зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүсгэн байгуулагчийн төлөөлөл 2, багш нарын төлөөлөл 4, оюутны төлөөлөл 1, төгсөгчдийн төлөөлөл 1, эцэг эхийн төлөөлөл 1 байна. 2.3 Удирдах зөвлөлийг үүсгэн байгуулагчдын хамтын шийдвэрээр сонгоно. Багш нарын төлөөллийг багш, ажилтны 50-иас доошгүй хувийн ирцтэй хурлаас сонгоно. Оюутны төлөөлөл нь Оюутны зөвлөлийн дарга байна. Төгсөгчдийн төлөөллийг СанБС-ийн Төгсөгчдийн Холбооны зөвлөлийн хурлаас нэр дэвшүүлнэ. 13

2.4 Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар сонгох бөгөөд жил бүр бүрэлдэхүүний гуравны нэгийг шинэчилж болно. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах үндэслэл нь сонгосон төлөөллөө татах болон солих тухай үүсгэн байгуулагч болон уг төлөөллийг сонгосон байгууллага, төлөөллийн хурлын шийдвэр, эсүл гишүүний өөрийнх нь хүсэлт болно. 2.5 Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн санал болгосноор 3 жилийн хугацаагаар УдирдахЗөвлөлийн гишүүдийн ил санал хураалтаар сонгох бөгөөд дарга нь тодорхой шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчлөгдвөл үүсгэн байгуулагчийн саналыг үндэслэн нөхөн сонгоно. 2.6 Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн даргыг Удирдах зөвлөлийн дарга гишүүдийнхээ дотроос томилно. Гурав. Удирдах зөвлөлийн үйлажиллагаа 3.1 Удирдах зөвлөл нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бодлого, шийдвэр болон хуулинд заасан чиг үүргээ дараахь байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд: 3.1.1 Холбогдох хууль тогтоомжийн дагуу сургуулийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, СанБС-ийн дүрмийг батлах, өөрчлөлт оруулах; 3.1.2 Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн сангийн хэмжээг сургуулийн Захирлын саналыг үндэслэн тогтоох; 3.1.3 Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих; 3.1.4 Оюутны элсэлт, сургалтын төлбөр, оюутны байрны төлбөрийг зохих журмын дагуу тогтоох; 14

Сургуулийн тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх, холбогдох байгуулагад хүргүүлэх; 3.1.6 Сургуулийн Захирлыг үүсгэн байгуулагчийн саналыг харгалзан томилох, чөлөөлөх; 3.2 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь удирдах зөвлөлийн хурал бөгөөд гишүүдийн дөрөвний гурваас доошгүй хувийн ирцтэйгээр хүчинтэйд тооцож олонхийн саналаар тогтоол гаргана. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, сургуулийн тэмдэг дарж баталгаажуулах; 3.3 Удирдах зөвлөл нь жилд хоёроос доошгүй удаа хуралдах бөгөөд ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, эсхүл гишүүдийн 1/3-ээс доошгүй хувийн саналаар хуралдуулж болно. Нарийн бичгийн дарга хурлын товыг 3 хоногийн өмнө удирдах зөвлөлийн гишүүдэд мэдэгдэж, холбогдох материалыг хүргүүлэх; 3.4 Сургуулийн Захирал нь сургууль хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулах, сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх асуудлыг Удирдах зөвлөлийн даргад тавих; 3.5 Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан сургуулийн захиргааны ажилтан, багш, суралцагчийн төлөөллийг оролцуулан санал хүсэлт, тайлбарыг сонсох; 3.6 Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий комисс, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг Удирдах зөвлөлийн гишүүн ахална. 3.7 Удирдах зөвлөлийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлэх; 3.7.1 Удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг үүсгэн байгуулагч болон сургуулийн Захиралтай тохиролцож товлох, хурлыг зохион 15 3.1.5

байгуулах, хурлаас гарсан шийдвэрийг батламжлах, хэрэгжилтийг хангах; 3.7.2 Удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн даргад ажил үүргийн хуваарь тогтоож хариуцуулах, үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хянах, шаардлагатай гэж үзвэл Удирдах зөвлөлөөр хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх; 3.7.3 Удирдах зөвлөлөөс томилсон комисс, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх ажлын чиглэлийг тогтоох, батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих; 3.7.4 Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаа, оролцооны талаарх үнэлэлт дүгнэлтийг тухайн төлөөллөө сонгосон байгууллагад мэдээлэх; 3.8 Удирдах зөвлөлийн гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: 3.8.1 СанБС-ийг хөгжүүлэх талаар гарсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх; 3.8.2 Удирдах зөвлөлийн хэлэлцэх асуудал, хурлын дэг, гарах шийдвэрийн талаар саналаа хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх; 3.8.3 Удирдах зөвлөлөөс өөрт хариуцуулсан ажил, үүргийг бүрэн биелүүлэх, үйл ажиллагааныхаа талаар Удирдах зөвлөлийн даргад мэдээлэх; 3.8.4 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцох, түүний биелэлтийн талаар мэдээлэл авах, Удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудлаар хянан шалгах ажиллагаанд оролцох; 3.8.5 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст шаардлага тавих, тайлбар гаргуулах, хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх, үндэслэл гаргах, шийдвэр батлуулах;

16

Дөрөв. Удирдах зөвлөл ба үүсгэн байгуулагчийнхамтын ажиллагаа 4.1 Удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа үр дүнг үүсгэн байгуулагчийн өмнө тайлагнах; 4.2 Үүсгэн байгуулагч нь өөрийн төлөөллийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай бол энэ дүрмийн 2.4; 2.5д заасны дагуу холбогдох арга хэмжээг авах; 4.3 Удирдах зөвлөл нь сургуулийнЗахирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болох; Тав. Бусад зүйл 5.1 Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд удирдах зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл, албан бичгийн хэвлэмэл хуудастай байж, сургуулийн Захирлын тэмдгийг хэрэглэнэ. 5.2 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг СанБС-ийн тухайн жилийн төсөвт тусган батлуулсан байна.

17

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ(ЭЗ) Нэг. Нийтлэг үндэслэл “Боловсролын тухай” болон “Дээд боловсролын тухай” Монгол Улсын хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн боловсруулж баталсан сургуулийн дүрмийн дагуу байгуулагдсан Эрдмийн зөвлөл нь тус сургуулийн хамтын удирдлагын бөгөөд эрдэм судлалын ажлыг удирдан чиглүүлэгч байгууллага мөн. Эрдмийн зөвлөл тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаатай холбоо бүхий нийтлэг томоохон асуудлыг авч хэлэлцэн зохих удирдамж, чиглэл өгч байхаас гадна эрдмийн цол олгохасуудлаар бие даасан шийдвэр гаргах эрхтэй ажиллана. Эрдмийн зөвлөл нь албан бичгийн болон тогтоол, тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байх ба сургуулийн лого, тэмдгийг хэрэглэнэ. Хоёр. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаанычиглэл Эрдмийн зөвлөл нь сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны дараахь асуудлыг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн санал, дүгнэлт, тодорхойлолт, зөвлөмж гаргана.Үүнд: 2.1 Тус сургуулийн дүрэмд профессор, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар тусгах асуудлыг тусгайлан авч хэлэлцэн, тодорхой санал дүгнэлт өгч байх; 2.2 Сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын хэтийн төлөвийг тодорхойлж, түүнийг сургалтын үйл явц, технологитой холбох, оюутан, магистрант, эрдмийн зэрэг цол горилогчдын гарын авлага бэлтгэх ажилтай нягт уялдуулахад мэргэжлийн өндөр түвшинд заавар зөвлөмж өгч байх; 18

2.3 Сургуулийн сургалтын төлөвлөгөөнд орсон суурь болон мэргэшүүлэх хичээлийн сургалтын агуулгын стандартыг хэлэлцэж, санал дүгнэлт өгч байх; 2.4 Сургуулийн хүндэт цол бий болгох, тус сургуульд ажиллаж байгаа багш нарт ахлах болон тэргүүлэх багш, дэд профессор, профессор цол олгох асуудлыг авч хэлэлцэн олонхийн саналаар гаргасан шийдвэрээ холбогдах байгууллагад хүргүүлж байх; 2.5 Сургуулийн захиргаа, бусад холбогдох байгууллагаас санал дэвшүүлж хүсэлт болгосон тус сургуулийн багш, эрдэм шинжилгээний дагалдах ажилтнуудын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлд үнэлгээ өгч, эрдмийн зэрэг горилогчоор батлах эсэх талаар саналаа өгч байх; 2.6 Сургуулийн захиргаанаас гадаад, дотоодын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай байгуулах гэрээ, хэлэлцээр, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудалд оролцож өөрийн санал дүгнэлтийг гарган өгч байх; 2.7 Сургуулийн захиргаанаас санал болгосон гадаад, дотоодын нэрт эрдэмтэн, төр олон нийтийн нэрд гарсан зүтгэлтэнд сургуулийн “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол олгох тухай асуудлыг Эрдмийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн шийдвэрлэж байх; 2.8 Сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, “САН” сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг авч хэлэлцэн дүгнэлт гаргаж байхаас гадна сэтгүүлийн зөвлөлд орж ажиллах бүрэлдэхүүний талаар санал өгөх; 2.9 Эрдмийн зөвлөлийн гишүүний дэвшүүлсэн сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, багш нарын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг зөвлөлийн гишүүдийн 1/3-ээс доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд хурлаараа хэлэлцэж шийдвэр буюу санал дүгнэлт гаргах; 19

2.10 Эрдмийн зөвлөл нь Профессорын багийн судалгааны ажлын байдал, үр дүнг авч хэлэлцэх; 2.11 Эрдмийн зөвлөлийн гишүүд нь сургуулийн магистрантын ажлыг удирдахад идэвхтэй оролцохоос гадна хамгаалах хуралд тусгай хуваарийн дагуу оролцох; 2.12 Профессор, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээл, үр дүн,шилдэг бүтээл туурвисан хүмүүсийг урамшуулах, эрдмийн цол олгохтой холбоотой асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргаж, цаашдын зорилго чиглэлийг тогтоон, шаардлагатай гэж үзвэлтодорхойлолт гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх; 2.13 Багш нарыг магистрантур, докторантурт элсүүлэх болон мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцуулах болон тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сэдэв, хөтөлбөр зэргийг Профессорын багаас оруулсан саналыг үндэслэл болгон хэлэлцэж батлах, улмаар шаардлагатай гэж үзвэл тухайн багшид бүтээлийн чөлөө олгох асуудлыг дэвшүүлэн тавих; 2.14 Шинжлэх ухааны дорвитой бүтээл туурвисан болон түүнд оролцсон эрдэмтэн багш нарыг төр, засгийн шагналд нэрийг нь дэвшүүлэх, эрдмийн зэрэг цол горилсон бүтээлээ амжилттай хийж гүйцэтгэсэн докторантад зэрэг цол олгуулах талаар холбогдох үндэслэл бүхий санал, тодорхойлолт гарган өгч байх; 2.15 Сурлага хүмүүжил, эрдэм шинжилгээнийхээ ажлаар шалгарсан тус сургуулийн оюутанд сургуулийн нэрэмжит тэтгэлэг, шагнал олгох асуудлыг мэргэжлийн тэнхим, сургуулийн захиргаа, оюутны зөвлөл зэрэг байгууллагуудын гаргасан санал үндэслэлийг харгалзан Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж холбогдох санал тодорхойлолтыг гаргаж байх; 2.16 Төр засгийн болон салбарын удирдах дээд байгууллага, хамтын ажиллагааны гэрээтэй олон улсын болон гадаад, 20

дотоодын байгууллага, Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн (институт) зэрэг холбогдох байгууллагын саналыг үндэслэн тэдгээрээс дэвшүүлсэн, Эрдмийн зөвлөлийн эрх хэжээний хүрээнд багтах асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргаж байх; 2.17 Гадаад, дотоодын холбогдох байгууллагын болон хувь хүмүүсийн хүсэлтээр СанБС-ийн мэргэжлийн хүрээнд багтах сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй хүмүүсийн бүтээлд Эрдмийн зөвлөлийн нэрийн өмнөөс санал зөвлөлгөө өгөх, тодорхойлолт гаргах; Гурав.Эрдмийн зөвлөлийн гишүүн, түүний эрх, үүрэг 3.1 Эрдмийн зөвлөлийн гишүүнд сургалт, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, эрдмийн зэрэг буюу цолтой боловсролын болон шинжлэх ухааны чиглэлийн байгууллагад 5-аас доошгүй жил ажиллаж байсан буюу ажиллаж байгаа эрдэмтэд, өөрийн сургуулийн дэд профессор болон түүнээс дээш зэрэг цолтой тэнхимийн эрхлэгч, багш нараас сонгон Захирлын тушаалаар батлан ажиллуулна. 3.2 Эрдмийн зөвлөлийн гишүүний тоог сургуулийн нийт багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын тоог харгалзан 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтооно. 3.3 Сургуулийн захирал нь Эрдмийн зөвлөлийн гишүүн байна. 3.4 Эрдмийн зөвлөл нь дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргатай байна. 3.5 Эрдмийн зөвлөл нь гишүүдийнхээ дотроос даргаа олонхийн саналаар сонгоно. 3.6 Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар сургуулийн Захирлын санал болгосон хүнийг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэнэ. 21

3.7 Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь Эрдмийн зөвлөлийн гишүүн байж болно. 3.8 Эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргаар сонгогдсон хүмүүсийн бүрэн эрхийг сургуулийн Захирлын тушаалаар баталгаажуулна. 3.9 Эрдмийн зөвлөлийн гишүүн нь хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хурлаас гарах шийдвэрт таслах эрхтэй оролцохоос гадна хуралд бие дааж санал оруулах, хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг шалгахад оролцох, Эрдмийн зөвлөлийн гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзах эрх эдэлнэ. 3.10 Эрдмийн зөвлөлөөс гишүүнийх нь хувьд ногдуулж өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг сурталчлахад биечлэн оролцох үүрэг хүлээнэ. 3.11 Эрдмийн зөвлөл нэг хичээлийн жилд 2-оос доошгүй удаа хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар тодорхой тэмдэглэл хөтөлж, шийдвэрлэсэн асуудлаар шаардлагатай гэж үзвэл тогтоол гаргана. 3.12 Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь Эрдмийн зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах бөгөөд хурлын тэмдэглэл, тогтоолоор өгсөн шийдвэрийн биелэлтийг зохион байгуулан хяналт тавьж байх ба хэрэгжилтийн байдлыг Эрдмийн зөвлөлийн хуралд тухай бүр сонсгож байна. 3.13 Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг Эрдмийн зөвлөлийн даргатай зөвшилцөн шийдвэрлэж байх бөгөөд Эрдмийн зөвлөлийн бичиг хэрэг, архивыг хариуцахаас гадна Эрдмийн зөвлөлийн жилийн ажлын тайланг бэлтгэж байна. 3.14 Эрдмийн зөвлөлийн гишүүд сургуулийн сүр жавхаа, нэр хүндийг илтгэх ёслолын тусгай өмсгөлтэй байх бөгөөд 22

түүний хэв загварыг Эрдмийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. 3.15 Эрдмийн зөвлөлийн гишүүн тус сургуулийн хэмжээнд ямагт хүндлэл хүлээнэ. 3.16 Эрдмийн зөвлөлийн гишүүн нь ёслолын тусгай өмсгөлөө дараахь арга хэмжээний үеэр хүндэтгэлтэйгээр өмсөж хэрэглэнэ. Үүнд: a. Сургуулийн хичээлийн жилийн нээлтийн баяр, ёслолын арга хэмжээ; b. Сургуулийн нэр хүндийг илэрхийлэх бусад тусгай ёслолын арга хэмжээ; c. Сургуулийн хүндэт цол,өргөмжлөл олгох; d. Сургуулийн ээлжит төгсөлтёслолын ажиллагаа; e. Бусад арга хэмжээ; 3.17 Эрдмийн зөвлөлийн гишүүн, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарЭрдмийн зөвлөлийн ээлжит хурал болон сургуулиас зохиож байгаа арга хэмжээнд албан ёсоор оролцсон үедээ тусгай мөнгөн урамшил авна. Мөнгөн урамшууллын хэмжээг Сургуулийн захирлын тушаалаар тогтооно. 3.18 Эрдмийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон эсхүл, өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд гишүүнийг Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлж болох ба гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлэхгүй болсон гишүүнийг Эрдмийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар гишүүнээс хасна.

23

Дөрөв. Эрдмийн зөвлөлийн хуралдааны дэг, шийдвэргаргах журам 4.1 Эрдмийн зөвлөлийн хуралдааныг Эрдмийн зөвлөлийн дарга,даргын эзгүйд олонхийн санал авсан аль нэгэн гишүүн даргалан хуралдуулна. 4.2 Эрдмийн зөвлөл хурлаа Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 2\3доошгүй ирцтэйгээр хийнэ. 4.3 Эрдмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэр, санал, зөвлөмж болон тодорхойлолтын төслийг Эрдмийн зөвлөлийн гишүүдэд урьдчилан тараана. 4.4 Эрдмийн зөвлөлийн хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл, тогтоол гаргана. 4.5 Зөвлөлийн хурлын тэмдэглэлд хурал даргалсан хүн гарын үсэг зурснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолд тухайн хуралд оролцсон бүх гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулна. 4.6 Гадаад, дотоодын эрдэмтэн, багш нарт профессор болон хүндэт цол олгох асуудлыг ил санал хураалтаар, магистр зэрэг, боловсролын зэрэг цол олгох асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ. 4.7 Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр нь хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно. Тав. Хүндэт цол, өргөмжлөл олгох 5.1 Сургуулийн “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол олгох журмын дагуу нэр дэвшүүлсэн хүний асуудлыг Эрдмийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн шийдвэрлэнэ. 5.2 “Хүндэт доктор” цолыг шинжлэх ухаан судлалын тухайн салбарт бодитой байр суурь эзэлдэг гадаадын нэртэй эрдэмтэн, тус сургуулийн эрдэм шинжилгээний ажил болон 24

багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст олгоно. 5.3 “Хүндэт профессор” цолыг ажил бүтээлээрээ шалгарсан тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан өөрийн болон дотоодын өөр сургуулийн эрдэмтэн, ахмад багш нар болон төр олон нийтийн зүтгэлтэнд олгоно. 5.4 Хүндэт цол олгох саналыг сургуулийн Захиргааны зөвлөл, мэргэжлийн тэнхим, салбарын байгууллага гаргаж Эрдмийн зөвлөлд оруулна. 5.5 Хүндэт цол хүртсэн хүмүүст тусгай диплом, тэмдэг, үнэ бүхий зүйлийн шагнал олгох бөгөөд тэдгээрийг Эрдмийн зөвлөлийн ёслол хүндэтгэлийн хуралдаанаар хүндэтгэлтэйгээр гардуулна. 5.6 Хүндэт цол хүртсэн хүмүүс сургуулийн багш, оюутнуудад хүндэтгэлийн лекц уншиж болно. 5.7 Хүндэт цол хүртсэн хүмүүс СанБС-ийн хүндэтгэлийг ямагт хүртэж, сургуулийн хэмжээний томоохон арга хэмжээнд урилгаар оролцож байхын хамт сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, материаллаг баазыг бэхжүүлэхэд тэдгээрээс өгсөн үнэтэй санал зөвлөлгөөг ажил хэрэг болгоход Эрдмийн зөвлөл анхаарч ажиллана.

25

ПРОФЕССОРЫН БАГИЙН ДҮРЭМ(ЭЗ) Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 “Дээд боловсролын тухай” Монгол Улсын хууль, СанБС-ийн дүрмийн заалтын дагуу тус сургуулийн сургалтын байгууллагын зохион байгуулалтын үндсэн нэгжийн нэг нь профессорын баг байна. 1.2 СанБС-ийн Профессорын баг /Цаашид баг гэнэ/ нь тухайн мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа, түүний чанар, түвшинг нийгмийн өмнө хариуцан ажиллах, бүтээлч сэтгэлгээ, шинэ санааг дэмжин нийгэмд үйлчлэх, үр дүнг практикт туршин нэвтрүүлэх, багш, судлаачдыг сургаж мэргэшүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана. 1.3 Багийн ахлагч, тэргүүлэх профессорыгсургуулийнЗахирлын тушаалаар томилно. 1.4 Багийг тухайн салбар шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, сургалтын ажлыг хослуулан, шаардлагатай түвшинд авч явах, хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх, сургалт, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх, гадаадын эрдэмтэн, профессоруудтай холбоо тогтоож хамтран ажиллах, эрдэм шинжилгээний төсөл гүйцэтгэх туршлагатай, онол, практик, техник, технологийн ололт амжилтыг соргогоор мэдэрч, хэрэгжүүлэн ажиллах чадвар, дадал бүхий тэргүүлэх профессор удирдана. 1.5 Багийн ахлагч, тэргүүлэх профессорын ажиллах хугацааг гэрээгээр зохицуулна. Хоёр. Профессорын багийн үйл ажиллагааны чиглэл 2.1 Профессорын баг нь нэг профессор, 2-оос илүүгүй дэд профессорын албан тушаалын орон тоотой байна. 26

2.2 Баг нь дараахь албан тушаалын ангилалтай байна. Үүнд: Тэргүүлэх профессор, Профессор, Дэд профессор, Ахлах багш, Дадлагажигч багш 2.3 Баг нь хичээлийн жилийн эхэнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан багийн хурлаар хэлэлцэн, сургуулийн Захирлаар батлуулж мөрдөнө. 2.4 Сургалтын холбогдолтой болон бусад нийтлэг асуудлыг багийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 2.5 Багийн хурлыг сард нэгээс доошгүй, шаардлагатай тохиолдолдхэдэн ч удаа хийж болох бөгөөд тэмдэглэл хөтлөн хэрэгжүүлнэ. 2.6 Баг нь хөтөлбөрт тусгагдсан мэргэжлийн хичээл тус бүрийн агуулгын стандарт, хичээлийн хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөө, шалгалтын асуулт, тест, курсын болон төгсөлтийн ажлын сэдэв зэрэг сургалтын ажилтай холбоотой бүх асуудлыг мэргэжлийн багш нараас гаргуулан авч хянаж хурлаараа баталгаажуулна. 2.7 Баг нь докторантур, магистрантурт багш нарыг мэргэжлийн чиглэлээр сургах стратеги төлөвлөгөөтэй ажиллаж, хэрэгжүүлнэ. 2.8 Багийн багш нар нь өөрийн мэргэжилтэй холбоо бүхий гарын дор хэрэглэх хувийн номын фонд бүрдүүлж, албан тасалгаандаа байршуулан тогтмол ашиглаж ажиллана. 2.9 Багийн багш бүр хувийн зөөврийн комьютертэй байж сургалтанд ашиглана. Гурав. Багийн ахлагч, тэргүүлэх профессорынажлын чиг үүрэг 3.1 СанБС-ийн сургуулийн Профессорын багийн ахлагч, тэргүүлэх профессор нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажиллаж, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай болсон эрдэмтэн 27

байна. Түүнчлэн, гадаадын нэр хүндтэй сургуульд докторын зэрэг хамгаалсан, олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн хэвлэлд бүтээл нь нийтлэгдэж, гадаадын эрдэмтэдтэй хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэн сургуулийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чадвартай нь нотлогдсон залуу эрдэмтэн байж болно. 3.2 Багийн ахлагч, тэргүүлэх профессор нь Захирлын зөвлөлийн гишүүн байна. 3.3 Багийн ахлагч нь багийн гишүүн багш нарын хичээл сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг багийн ажлын төлөвлөгөөний дагуу гардан зохион байгуулж, удирдаж ажиллана. 3.4 Багийн ахлагч нь багийнхаа багш нарын хичээлд жилд нэгээс доошгүй удаа сууж, тэдний заасан сэдвийн агуулга, заах аргазүй, технологийн сонголт, тухайн сэдэвтэй холбогдсон шинэ мэдээллийн баяжилт зэрэг байдалд үнэлэлт дүгнэлт өгч байх ба энэ тухай тодорхой тэмдэглэл хөтлөн багийн бичиг хэрэгт хадгалж байна. 3.5 Ахмад туршлагатай болон эрдмийн зэрэг, цолтой багшийн нээлттэй болон үзүүлэх хичээлийг улирал тутам нэгээс доошгүй удаа зохион байгуулж, уг хичээлд багийнхаа бүх багш нарыг оролцуулж, харилцан бие биенээсээ суралцах боломж олгож байх. 3.6 Багийн багш нар өдөр тутмын хичээлээ Сургалтын албанаас баталсан хуваарийн дагуу хийж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих; 3.7 Багийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зайлшгүй шаардлагатай ном сурах бичиг, техник хэрэгсэл, оюутан, багш нарт зориулсан гарын авлага зэрэг хэрэглэгдэхүүний хэрэгцээг улирал бүрийн эхэнд гаргаж, Сургуулийн захиргаанд уламжлан шийдвэрлүүлэх; 28

3.8 Багш, оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулах ажлыг Сургуулийн захиргаа, Эрдмийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж гүйцэтгэх. 3.9 Багш нарын заах арга зүйн чадвар, сурган хүмүүжүүлэх эв дүй, мэргэжлийн түвшин гэх мэт шаардлагатай бусад асуудлыг тусгасан хуудсаар оюутнуудаас судалгаа авч дүнг багийн хурлаар хэлэлцэн, дүгнэлт хийж ажиллах. 3.10 Багш нарын сургалтын арга зүй, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор өөрийн орны болон бусад орны ахмад туршлагатай, эрдмийн өндөр зэрэг цолтой багш, албан тушаалтнаар зөвлөлгөө өгүүлэх, багтаа урьж зарим чухал сэдвээр лекц уншуулж, ярилцлага зохион байгуулж байх. 3.11 Багш, эрдэмтдийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад болон дотоодын эдийн засгийн төв байгууллагын дэргэдэх сургалтын төвд богино хугацааны сургалтад хамруулан мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэх ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлэх. 3.12 Багийн багш нарын дунд заадаг хичээл, шинжлэх ухааны салбар чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын семинар, ярилцлага зохион байгуулах, мэргэжлийн дагуу сургууль болон сургууль хоорондын эрдэм шинжилгээний хурал, симпозиумд илтгэл тавиулах, үг хэлүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байх. 3.13 Оюутнуудын танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэх газар байгууллагыг сонгон гэрээ байгуулж, удирдагчийг хоёр талаас томилон ажиллуулахын хамт дадлагын ажлын чанар, явцад хяналт тавьж, дадлага удирдсан багшийн мэдээлэл сонсож, шаардагдах арга хэмжээг авч байх. 29

3.14 Багийн багшлах боловсон хүчний залгамж халааг хангаж байхын тулд багш бүрийг тодорхой судалгаатай ажиллуулж, өөрийн нөөцөд нэгээс доошгүй хүн сонгон авч дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааг дэмжиж ажиллах. 3.15 Багийн багш нарт Эрдмийн цол зэрэг олгох болон урамшуулал шагнал олгуулах үндэслэлийг багийн хурлаар хэлэлцэн тодорхойлж, Захиргааны болон Эрдмийн зөвлөлд санал болгож байх. 3.16 Хичээлийн жил бүрийн эцэст дараагийн хичээлийн жилд багш нэг бүрийн заах хичээл, цагийн ногдлыг хуваарилан Сургалтын албаар хянуулан баталгаажуулж байх. 3.17 Багийн багш нарын аливаа санал хүсэлтийг байнга сонсож, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахын хамт шаардлагатай гэж үзсэн асуудлыг Захирал, Сургуулийн захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлж байх. 3.18 Хөдөлмөрийн сахилга болон ёс зүйн зөрчил гаргасан багшийн асуудлыг багийн хурлаар хэлэлцэн шаардлагатай гэж үзсэн асуудлын үндэслэлийг гаргаж Сургуулийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх; 3.19 Багш бүрийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлан, багийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг үндэслэн багийн ажлын тайланг бэлтгэж, багийн хурлаар хэлэлцүүлэн, үнэлэлт дүгнэлт гаргаж Захирал, сургуулийн Захиргааны зөвлөлд өгч дүгнэлт гаргуулан мэдээлнэ.

30

БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ(ЗЗ) Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хангах, сургалт судалгааны ажлын хамгийн дээд түвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй /биеэ авч явах ёс зүй/-н хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино. 1.2 Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно. 1.3 Дээд боловсролын байгууллага энэхүү дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээнээс гадна байгууллагынхаа онцлогтой холбоотой ёс зүйн хэм хэмжээг нэмж тогтоож болно. Хоёр. Дүрмийн нэр томъёо Энэ дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. 2.1 “Багшийн мэргэжлийн ёс зүй” гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ. 2.2 “Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ” гэж багшийн мэргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.

31

2.3 Багшийн ёс зүйн зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ. 2.4 “Сургалтын эрх чөлөө” гэж мэдлэг бүтээх, эзэмших, дамжуулах үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагүй, багш хичээлээ өөрийн арга барилаар заах, оюутан сонирхол, хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцлийг хангах боломж бүрдүүлэхийг хэлнэ. Гурав. Багшийн мэргэжлийн эрх 3.1 СанБС нь багш нарыг сургалт, судалгааны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, бололцоогоор хангаж, дэмжих үүрэгтэй. 3.2 СанБС нь энэхүү дүрмээр багшийн сургалтын эрх чөлөөг хангана. 3.3 Багш нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дараахь эрхээр хангагдана: 3.3.1 Судалгаа, шинжилгээний ажлыг чөлөөтэй хийх, түүний үр дүнгийн талаар санал солилцох; 3.3.2 Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт аргыг сонгон хэрэглэх; 3.3.3 Боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх; 3.3.4 Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх; 3.3.5 Хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах;

32

Дөрөв. Багшийн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага А. Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах ёс зүйн хэм хэмжээ 4.1 Багшийн үүрэг нь бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ. Багш хичээлээ мэргэжлийн дээд түвшинд заана. Багш суралцагчид хувь хүний нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэднийг сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч, байх ёстой. Багш суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой үнэлдэг байна. Багш суралцагч хоорондын харилцаанд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ. Суралцагчдыг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ. 4.2 Багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэр: 4.2.1 Багшлах үүргээ биелүүлэхгүй байх; 4.2.2 Суралцагчдыг дур зоргоороо хичээлд оруулахгүй байх; 4.2.3 Хичээлд холбогдолгүй материалыг сургалтад ашиглах; 4.2.4 Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих; 4.2.5 Суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх; 4.2.6 Суралцагчдын сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар дур мэдэн хойшлуулах; 4.2.7 Суралцагчдын үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах; 33

4.2.8

4.2.9

Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн шалтгаанаар суралцагчдын санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах; Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж борлуулах;

Б. Багшийн мэдлэг, боловсролд тавигдах ёс зүйн хэм хэмжээ 4.3 Багш мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлж байхын үнэт зүйлст тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. Багшийн заах хичээлтэй холбоотой үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын эрхшээлд авталгүй хайж, түүнийг батлах явдал мөн. Үүний тулд багш нар мэдлэг, боловсрол, заах арга, судалгаа хийх чадвараа хөгжүүлэн сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчилна. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелүүлнэ. 4.4 Ёс зүйн зохисгүй хэлбэр - Багш бусдын зохиол бүтээл, судалгаа нээлтийг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох байдлаар нийтээр хүлээн зөвшөөрсөн оюун санааны цэвэр ариун байх ёс дэгийг зөрчих; В. Сургалтын байгууллагын ажилтны хувьд тавигдах ёс зүйн хэм хэмжээ 4.5 Дээд боловсролын байгууллагын багш бүтээлч байж, ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд санаачилгатай шударгаар биелүүлэх ёстой. Багш сургуулийнхаа дүрэм, дотоод журмыг баримталдаг байна. Багш ажил үйлчилгээгээ түр буюу бүр мөсөн зогсоох тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж, холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна. 4.6 Ёс зүйн зохисгүй хэлбэр: 34

4.6.1 4.6.2

4.6.3

4.6.4 4.6.5 4.6.6

Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах; Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шатны зорилгоор ашиглах; Сургуулийн бусад багш ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах; Багшийн мэргэжлийн ёс зүйнталаар сургуулиас баримталж буй бодлогыгзөрчих; Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх; Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгох, ойлгуулах;

Г. Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавигдах ёс зүйн хэм хэмжээ 4.7 Хамт ажиллагчидтайгаа хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийднэ. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа шинжилгээ хийх эрх чөлөөг хүндэтгэнэ. Шүүмжлэл, санал бодлоо солилцохдоо бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Багш сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой. Багш оногдсон эрх үүргийнхээ дагуу сургуулийн удирдах хэрэгт өөрийн оролцоог хангана. 4.8 Ёс зүйн зохисгүй хэлбэр: 4.8.1 Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх; 4.8.2 Хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих; 35

4.8.3

Бусад багшийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах; Тав. Сахилгын шийтгэл, түүнийг шийдвэрлэх

5.1 Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд сахилгын шийтгэл хүлээлгэнэ. 5.2 Мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд тухайн багшид сахилгын шийтгэл ноогдуулахтай холбоотой заалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусгана. 5.3 Багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг сургуулийн захиргаа судлан, санал боловсруулна. Багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшид шийтгэл ногдуулах асуудлыг судлан санал боловсруулах чиг үүрэг бүхий бие даасан зөвлөлийг сургуулийн захиргаа байгуулж болно. 5.4 Зөвлөлийн чиг үүрэг: - Сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг судлан санал боловсруулах; - Багшийн ёс зүйн зөрчлийн талаар гомдол, өргөдөл, мэдээлэл хүлээн авах; - Ёс зүйн хэргийн нотолгоо, баримтыг шинжлэн судлах, сахилгын шийтгэл ногдуулах эсэх үндэслэлийг шалган тогтоох; - Зөрчилд холбогдсон багшийн эрх, үүргийг сануулах; - Сахилгын шийтгэлийн төрөл, шийтгэлгүйд тооцох болон хөөн хэлэлцэх хугацааг хууль тогтоомжинд нийцүүлэн тусгах; 36

-

Сахилгын шийтгэл ногдуулсан гомдлыгхянан шийдвэрлүүлэх;

37

шийдвэрт

гаргасан

ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ(ЗЗ) Нэг . Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалтын стандартыг хамгаалахад туслах, үүний тулд оюутны дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлж, оюутны нэр төрийг хамгаалахад чиглэгдэнэ. 1.2 Оюутны эрх, суралцах баталгаа нь оюутны чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. 1.3 Оюутан нь Боловсролын тухай хуулийн 45, Дээд Боловсролын тухай хуулийн 16,СанБС-д мөрдөгдөж байгаа дүрэм, журам, суралцах гэрээгээр хүлээсэн үүргийн хэм, хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулна. Хоёр. Дүрмийн нэр томъёо 2.1 Энэ дүрэмд хэрэглэсэн нэр томъёог дараахь байдлаар ойлгоно. 2.1.1 “Оюутны ёс зүй” гэж суралцах үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ. 2.1.2 “Оюутны ёс зүйн хэм хэмжээ” гэж оюутны сонгосон мэргэжилдээ үнэнч байж, оюутан хүний нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагыг хэлнэ. 2.1.3 “Оюутны ёс зүйн зарчим” гэж энэ дүрмээр тогтоосоноюутны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай ба санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ. 2.1.4 “Сургалтын эрх чөлөө” гэж оюутны мэдлэг эзэмших үйл явц, хараат бус ямар нэг нөлөөнд автаагүй, сонирхол

38

хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцлийг хамгаалах боломж бүрдүүлэхийг хэлнэ. Гурав.Оюутны ёс зүйн хэм хэмжээ 3.1 Суралцах үүргээ хэрэгжүүлэхдээ бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмшихэд анхаарч, сурахын төлөөэрэл хайгуул хийх; 3.2 Оюутан нь багш нартаа хүндэтгэл үзүүлэн, тэдний сурган заах ажилд идэвхтэй оролцон, хамтран ажиллах; 3.3 Багшийн заах ба заасан хичээлтэй холбоотой аливаа үүрэг даалгаварыг биелүүлэхийн төлөөөөрийн хүчээ дайчлан суралцах; 3.4 Хамт суралцагсад болон багш нартайгаа харилцахдаа хичээл сургалтын ба сургалтын бус аливаа асуудалтай холбоотой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандан аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдэх; Дөрөв. Оюутны ёс зүйн зөрчил 4.1 Оюутны ёс зүйн зөрчилд дараахь үйлдэл, эс үйлдлийг тооцно. 4.2 Суралцах үүргээ хэрэгжүүлэхдээ: 4.2.1

Оюутан нь суралцах үүргээ биелүүлэхгүй байх;

4.2.2

Оюутан нь суралцах үйл ажиллагааны нэг тал болох багш нарыг үл хүндэтгэх;

4.2.3

Хичээлийн цагийн хуваарийг зөрчих;

4.2.4

Явцын болон хуваарийгзөрчих;

4.2.5

Оюутан нь хичээлийн холбогдолгүй зүйл хийх;

улирлын

39

цагт

шалгалтын тухайн

цагийн хичээлтэй

4.2.6

Оюутан нь мэдлэг чадвараа үнэлүүлж дүгнүүлэх ажлыг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар биелүүлэхгүй байх;

4.2.7

Оюутан нь сургалтын эрх чөлөөг бусдыг үл харгалзан суралцах үйл ажиллагаанд дур мэдэн ашиглах;

4.2.8

Оюутаннь хувийн үзэл бодлоо хамт олны байр суурь хэмээн санаатайгаар ойлгуулахыг оролдох;

4.2.9

Сургуулиас санаачилсан болон зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах;

4.2.10 Зөвшөөрөлгүйгээр сургуулийн эд хөрөнгийг хувийн зорилгод ашиглах; 4.2.11 Сургуулийн эд хөрөнгийг санаатай буюу санамсаргүйгээр эвдлэх, түүнийг засварлахгүй байх; 4.3 Хамт суралцагсадтайгаа харьцахдаа: 4.3.1

Хувь хүний нууцыг хамгаалсан хуулийг зөрчих;

4.3.2

Хамт суралцагч болон бусад хүмүүсийг үндэс угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог, хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэгш бус хандах;

4.3.3

Анги, курсын ялгаа гарган дарамтлах;

4.3.4

Сургууль, хамт олны дунд буюу орчинд биеэ зүй бус авч явах, үлгэргүй байдал үзүүлэх;

4.3.5

Оюутаннь хоорондоо харилцахдаа харилцааны соёлыг үл баримтлах;

4.3.6

Оюутан нь сургууль хамт олныхоо нэр төрийг хамгаалах үүргээ биелүүлэхгүйбайх; 40

4.3.7

Оюутан нь бусдын суралцах үйл ажиллагаанд саад учруулан уруу татах;

41

НОМЫН САНГИЙН ДҮРЭМ(ЗЗ) Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 СанБС-ийн номын сангийн зорилго нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч нарт мэргэжлийн чиглэлээр мэдлэг, боловсролоо хөгжүүлэх, хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар мөн. 1.2 Номын сан нь Монгол Улсын хууль тогтоомж, номын сангийн талаар эрх бүхий байгуулгаас гаргасан удирдамж, дүрэм, журам, хууль эрхийн бусад баримт бичгийг дагаж мөрдөнө. 1.3 Номын сан нь цахим үйлчилгээ үзүүлдэг байна. Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт 2.1 СанБС-ийн номын санг сургуулийн Захирлын тушаалаар томилогдсон номын санч ажиллуулна. 2.2 Номын санч номын фонд түүний ашиглалт хадгалалт хамгаалалт, ном, хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг сургуулийн дотоод дүрмийн дагуу хариуцна. 2.3 Номын санч уншлага, үйлчилгээний ажилаа дараахь хэлбэр, тогтсон өдөр, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ: Уншлагын танхимаар үйлчлүүлэх; Гэрээр ном олгох; Тогтмол хэвлэлээр үйлчлэх; Ном солилцоогоор үйлчлэх; Мэдээлэл сурталчилгаа хийх; Чөлөөт сонголтын үйлчилгээхийх; 2.4 Номын сан нь өөрийн дотоод үйл ажиллагааны хүрээнд баримтлах албан ёсны дүрэм, журамтай байна.

42

Гурав. Номын санчийн үүрэг 3.1 Шаардлагатай сурах бичиг, мэргэжлийн болон эрдэм шинжилгээ, түүх, соёл, боловсрол, бусад төрлийн ном, хэвлэлээр уншигчдад үйлчлэн, зохих мэдээллээр хангана. 3.2 Үндсэн фондоос уншигчдад гэрээр ном олгох, ойрын фондоос болон номын сангаас ном солилцоогоор авсан ном, хэвлэлийг зөвхөн уншлагын танхимаар ашиглуулна. 3.3 Их, дээд сургууль, дундын сүлжээ, интернетэд холбогдсон үед бүх төрлийн үйлчилгээг явуулна. 3.4 Номын төрөл, анги, үсэг дараалллын катологи, картын санг байгуулж, номын санд мэдээллийн технологи нэвтрүүлж, уншигчдад үйлчлэх ажлыг өргөн хүрээтэй, боловсронгуй болгоно. 3.5 Оюутны дунд катологи, түүнийг ашиглах арга, ном зүйн үндсийг өргөн сурталчлахын зэрэгцээ номын сангийн үйл ажиллагааг шинээр элсэгчдэд танилцуулах ба сургалт зохион байгуулна. 3.6 Хуучирсан, урагдсан гэмтсэн ном, хэвлэлийг сэлбэн засах, хувилан олшруулж, нөхөн бүрдүүлнэ. 3.7 Номын сангийн тооллогыг зохих журмын дагуу тогтоосон хугацаанд чанартай хийж төлбөр тооцоог тухай бүрт нь барагдуулна. 3.8 Сурах бичиг, сургалтын материал хангамжид судалгаа хийж, зарим ном сургалтын материалыгзахиалах, хэвлүүлэх, олшруулах ажлыг хийнэ. Дөрөв. Номын санчийн эрх 4.1 Номын сангийнзохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг боловсруулж, сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ. 4.2 Бусад номын сантай холбоо тогтоож, хамтарч ажиллан ном хэвлэлийн солилцоо хийнэ. 43

4.3 Номын сангийн журам зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх саналыг сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ /номын сангаар үйлчлүүлэх эрхийг түр хасах, хохирлыг нөхөн төлүүлэх/, үйлчлүүлэгчдэд нэн ховор номын талаар болон бусад хэлбэрээр номын сан төлбөртэй үйлчилгээ явуулж болно. Түүний үнийн тарифыг захирлын тушаалаар тогтооно. Тав. Номын сангийн үйлчилгээнийжурам 5.1 Номын сан профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, суралцагч, ажилтанд үйлчилнэ. 5.2 Номын сан нь үйлчлүүлэгчдэд оюутны, магистрантын үнэмлэх, иргэний үнэмлэх, холбогдох баримт бичгийг үндэслэн уншигчийн карт нээнэ. Уншигч нь номын санд бүртгүүлэхдээ номын сангийн үйл ажиллаагааны энэхүү журамтай танилцаж, гарын үсгээ зурсан байна. 5.3 Уншигчномын сангаар үйлчлүүлж дуусаад гэрээр авсан номоо эргүүлэн өгч номын санчтай тооцоо хийнэ. 5.4 Профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан,суралцагч, ажилтанд үндсэн фондоос 3-7 хоногийн хугацаагаар гэрээр ном олгож үйлчилнэ. 5.5 Суралцагчдад уншлагын танхимаар үйлчлэхээс гадна судалгааны ажил, ангийн ажил, бие даалтын ажил бичихэд нь зориулж 5 хүртэл ном, хэвлэлийг үндсэн фондоос 3-7 хоногийн хугацаатай олгож болно. Гэрээр ном олгохдоо оюутны үнэмлэхийг номын санд үлдээж, бүх номоо бүрэн авчирч тушаасны дараа оюутны үнэмлэхийг эргүүлэн өгнө. 5.6 Бусад номын сангаас номын солилцоогоор авсан ном, хэвлэлийг зөвхөн уншлагын танхимаар дамжуулан үйлчилгээ хийх замаар ашиглуулна. 5.7 Номын санч сурах бичиг, ном сонгох талаар уншигчдад зөвлөлгөө өгнө. 44

5.8 Номын санч уншигчдынхаа картыг жил бүр шинэчилнэ. 5.9 Уншигч гэрээр авсан номоо үргэлжлүүлэн ашиглах шаардлагатай бол номын санчтай албан ёсоор тохиролцсоны үндсэн дээр хугацааг нь 7 хүртэл хоног сунгуулж болно. Уншигч бүх номоотушаасны дараа хэрэгцээтэй номоо номын сангаас эргүүлэн авна. Гэрээр авсан номоо хугацаанд нь өгөөгүй уншигчдад номын сан үйлчлэхгүй. 5.10 Уншигчдыг тогтмол хэвлэлээр зөвхөн уншлагынтанхимд үйлчилнэ. 5.11 Уншигчдын хэрэгцээ ихтэй ховор номын жагсаалтыг хичээлийн жил бүрийн эхэнд гаргаж, сургуулийн захиргаанд танилцуулна. 5.12 Мэргэжил дээшлүүлж байгаа болон сургуулиа төгсөж буй оюутны шалгалт дууссаны дараа,сургуулиас хасагдсан, шилжсэн, жилийн чөлөө авсан болон бусад шалтгаанаар гарч байгаа оюутны номын тооцоог тухай бүрт нь тойрох хуудсаар хийж, төлбөрийг тооцно. Зургаа. Уншигчийн хариуцлага 6.1 Уншигч нь номынсангаас гэрээр авсан ном сурах бичгийг тушаахгүй хугацаа хэтрүүлэх, хэрэглэсэн номын бүрэн бүтэн байдлыг алдагдуулбал хариуцлага хүлээж зохих төлбөр төлж, сургуулийг хохиролгүй болгоно. 6.2 Уншигч ном үрэгдүүлсэн буюу гэмтээсэн тохиолдолд ижил ном буцаан тушаана. Хэрэв уншигч уг номыг олж авчрах боломжгүй бол Гэгээрлийн сайдын 1997 оны 99-р тушаалын заалтыг үндэслэн зах зээлийн ханшаар үнийг 2-3 дахин нугалан төлнө. 6.3 Номын сангийн журмыг удаа дараа зөрчсөн, номын тооцоо, төлбөрийг цаг хугацаанд нь хийгээгүй уншигчийг номын санчийн санаачлагаар номын сангаар үйлчлүүлэх эрхийг 45

хасах буюу сахилгын арга хэмжээ авах талаар сургуулийн захиргаанд мэдэгдэж шийдвэрлүүлнэ.

46

ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ДҮРЭМ(ЗЗ) Нэг.Нийтлэг үндэслэл Энэхүү дүрмээр сургуулийн захиргаа, оюутны байранд гэрээгээр амьдрах оюутан хоёрын харилцааг зохицуулахад оршино. Хоёр. Сургуулийн захиргааны хүлээх үүрэг 2.1 Оюутныг суралцах хугацаанд нь оюутныг байраар хангана. 2.2 Оюутны байрны төлбөрөө бүрэн төлсөн, байранд суух зөвшөөрлийн бичигтэй оюутнуудтай гэрээ хийж байранд авна. 2.3 Оюутны байрны зөвлөлд сонгогдож идэвхи зүтгэлтэй ажилласан оюутныг зохих журмын дагуу урамшуулна. Гурав.Оюутны байранд суугчийн хүлээх үүрэг 3.1 Оюутны байрны зөвлөл нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээг хуваарийн дагуу зохион байгуулна. 3.2 Оюутны байрны зөвлөл оюутны байрны дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. 3.3 Оюутны байрны дотоод журмыг чанд мөрдөж өөрт болон бусдын оршин суух нөхцлийг хангаж амьдарна. 3.4 Сахилгын зөрчил гаргасны улмаас гэрээт хугацаанаас өмнө байрнаас гарах тохиолдолд төлбөрийг буцааж олгохгүй. 3.5 Сургуулиас олгосон эд хогшил болон нийтийн эзэмшлийн эд зүйлийггамтай эдэлнэ. Эвдэж гэмтээсэн тохиолдолд төлнө. 3.6 Суугч орчныг тохижуулахад гар бие оролцох, дэг журмыг сахих, архи, тамхи хэрэглэхгүй байх, удирдлага, байрны багш, оюутны байрны зөвлөлийн өгсөн үүрэг даалгавар, тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

47

3.7 Галын аюулгүй байдлыг сахиж, цахилгаан хэрэгслийн залгуур, уртасгагч, унтраалгын бүрэн бүтэн эсэхийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгана. 3.8 Оюутны байрнаас гарах өдрөө байрны багш, аж ахуйн албанд хүлээн авсан эд хогшлыг бүрэн бүтэн хүлээлгэн өгнө. 3.9 Эд хогшил, ус хангамж, цонх, хаалга зэрэг нийтийн эзэмшлийн эд зүйлсийг гэмтээсэн тохилдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ. 3.10 Оюутны байрнаас гарах үед сургуулийн захиргаатай хийсэн гэрээгээ дүгнүүлэн дуусгавар болгож дараа жил дахин суух үед гэрээг шинээр хийнэ. 3.11 Оюутны байрны зөвлөл нь байрны дотоод журмын биелэлтийг хангуулах, зөрчил гаргасан оюутныг байрнаас гаргах хүртэл арга хэмжээ авах асуудлыг сургуулийн Захиралд тавьж шийдвэрлүүлнэ. 3.12 Байранд суугч оюутны байрны дүрэм журмыг нарийн чанд мөрдөж сахин биелүүлнэ.

48